antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2016 Comments are off

Хөдөө орон нутгийн сурагчид нэгдүгээр сарын 12-ноос эхлэн амарна

нийтлэсэн Admin

1r angiБоловсрол соёл шинжлэх ухааны яамнаас Цагаан сар, мал төллөх үетэй холбогдуулан хөдөө орон нутгийн сурагчдын амралтын хуваарийг шинэчлэн баталлаа.

Ингэснээр орон нутгийн дунд сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 12-ноос эхлэхээр болж байгаа юм.

Тухайлбал, дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос нэгдүгээр сарын 25 хүртэл, ахлах ангийнхан мөн сарын 12-оос 18 хүртэл амрах аж.

Бага ангийнхан нэгдүгээр сарын 19-өөс хоёрдугаар сарын 08 хүртэл гурван долоо хоног амрах нь.

Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 28 хүртэл хоёр долоо хоног, бага ангийн сурагчид мөн сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 18 хүртэл гурван долоо хоног амрах байдлаар амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хуучин хуваарийн дагуу амрах аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс авах боломжтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car