Шинэ жилийн баярын өдрүүдэд нийтийг хамарсан хордлого гараагүй байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас баярын өмнөх өдрүүдэд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 828 аж ахуйн нэгж, байгууллага, 1200 гаруй иргэн, 2000 гаруй обьектыг шалган давхардсан тоогоор 2800 гаруй зөрчил илрүүлж, 77 хувийг газар дээр нь арилгуулжээ. Холбогдох хууль, тогтоомж, стандарт, эрүүл ахуйн шаардлага зөрчсөн 12 газрын үйл ажиллагааг бүр болон түр зогсоож, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хураан авч устгасан байна.
230 нэр төрлийн 680 дээжийг шинжлэхэд 26 буюу 3.8 хувь нь чанарын шаардлага хангаагүй, бялуу, пирожен, мандарин, өргөст хэмх, усан үзэм, банш, гуляш, котлет зэрэгт гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, хөгц, мөөгөнцөр илэрсэн байна.
Улсын байцаагч нар урьдчилан сэргийлэх шалгалтын явцад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг сургалтад хамруулснаас гадна иргэдэд тухай бүр нь зөвлөмж өглөө. Цаашид хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн худалдах, худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 09, 2016 10:10:15 am )
HUJAAGIN jims muuguntsurtui gashuun amttai idehiin arga alga bna iimd jims ideed hereggui gedegiig ANHAAR TSAGAAN SARAAR jimsgui tsagaan ideegeed idtsgeegaduur mashindeer hymd jims zaraad bna ylanguya BUMBUGURIN gadaa uunees buu ab
-
эмэгтэй (January 10, 2016 11:44:46 am )
Мэргэжлийн хяналтынхан ажлаа хийхгүй байгаа гэж удаа дараа хэлж байгаа шүү дээ.Баярын удрүүдээр ч бус гэнэтийн шалгалтыг 7 хоног тутамд хийж байх хэрэгтэй шдэ
2 Comments