antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2016 4 comments

“Алтайн Хүдэр ХХК” ажилчдынхаа цалинг өгөлгүй хагас жил болжээ

нийтлэсэн Admin

72cc85910795943b4ed966929dfae981_x3

Өнөөдөр “Алтайн Хүдэр ХХК”-ын ажилчид байгууллагынхаа төв оффисын гадна таван сараас хойш аваагүй цалингаа нэхэж жагслаа. Ажилчдын ярьж буйгаар тэд цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрч барьцаанд тавьсан эд хөрөнгөө хураалгаж, орох орон, идэх хоолгүй болж, амьдралын нэн ядуу байдалд хүрсэн байна.

12483575_497015670503111_1309589598_n

Үүнээс гадна зарим ажилтан 2013-2015 он хүртэлх ээлжийн амралтын цалингаа аваагүй ажээ. Харин энэхүү жагсаалтай холбогдуулан байгууллагын төлөөлөл ажилчдыг 11 цагт хүлээн авч уулзсан бөгөөд шийдвэрлэх албаныхан нь гадаадад яваа учраас ирэх 15-ны өдөр дахин уулзаж, асуудлыг ярилцахаар болжээ.

Т.Түмэнзаяа

Эх сурвалж: MNB.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Соко (January 08, 2016 4:18:58 pm )

    Захирал Базар нь Хятадад хужаа хүүхэн тэврээд хэвтэж байгаадаа

  • ээгий (January 08, 2016 5:12:05 pm )

    Шударга хеделмерийн хелсийг егееч ээ баян базраа олон айлын амьдрал хэцvvдлээ цаана чинь

  • эмэгтэй (January 10, 2016 11:49:31 am )

    арай ч дээ газрын гавд хүн аваачиж ажиллуулчихаад хөдөлмөрийн хөлсийг нь өгдөггүй ямар цайчихсан хүмүүс вэ өнгөрсөн жил ашиг бага байж болно урд нь өчнөөн ашигтай ажиллаад барж идэхээргүй л хоолтой болсон байгаа шүү дээ үргэлж ашигтай байна гэж юу байдаг юм бэ? Төрийн түшээдээ яаралтай арга хэмжээ авч өгөөчээ

  • Банзай (January 11, 2016 12:27:55 am )

    Төрөөс дэмжлэг байхгүй байна. Залуу бизнесменүүдээ дэмжээд төр мөнгийг нь өгч болох ёстой. Төмрийн хүдрийн зах зээл тааруу түр үнэ нь унасан гэнэ. Удахгүй ханш нь өндөрт гарах болно.Засгийн газар ажилчдын цалинг зохицуулж өгөх боломж алга уу.

antalya rent a car