Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төсөл, сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухайн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төслийн асуудлаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр ерөнхийлөгч Ц.элбэгдорж сэтгүүлчдийн асуултад өгсөн тодруулгыг хүргэж байна.
– Улстөрийн намын тухай хууль энэ парламентийн бүрэн эрхийн хугацаанд батлагдах уу?
– Улстөрийн намын тухай хуулийг би батлагдаасай гэж харж байгаа. Намуудын удирдлагуудтай энэ асуудлаар ярилцаж байгаа. Эрс эсэргүүцсэн, дургүй хүлээж авсан заалтууд бий. Үүнийг ярилцаад, шийдэлд хүрэх бүрэн боломжтой. Ард иргэд нам муу байна, болохгүй байна гэж их шүүмжилдэг. Энэ бүх алдааг засах үүднээс хуулийн төсөл өргөн бариад байгаа. Нэг их амар ажил ч биш. Хэн дуртай нь санаачлаад гаргах хууль ч биш. Мэдээж бүх харилцааг зохицуулах зорилгоор цаашид сайжруулаад явж болно. Нам буруу ажиллаад байгаа учраас өнөөдөр төр бүх муу нэрийг хүлээж байгаа. Энэ хуулийг дагаад хэрэгжих журмын тухай хуулийг давхар оруулсан байгаа.
– Төрийн өндөр албан тушаалтнуудад хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх төсөл яригдаад нэлээд удлаа. Ер нь энэ хууль өөрөө батлагдах боломжтой юу?
– Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийн нэрийг дуулахаас ч улстөрчид айж байгаа. Энэ утгаараа явахгүй байгаа тал бий. Зөрчлийн хуулиар жолооч нарт хариуцлага хүлээлгэж, оноо хасаад болж байна. Тийм байхад төр барьж байгаа улсуудад хариуцлага тооцох нь аль ч төрт улсад байх ёстой хамгийн чухал зүйл гэж би хувьдаа бодож байгаа. Энэ хууль батлагдсанаар төрийн өндөр албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших эрхзүйн орчин бүрдэнэ.
– Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох асуудлаар шийдэлд хүрнэ гэж та мэдэгдсэн. Санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн олох аргачлал яригдаж байгаа юу?
– Энэ асуудал дээр олон нийт янз бүрийн санаа бодолтой байгаа. Амжиргааны түвшинг нь тогтоогоод, тодорхой шалгуур тавиад явахаар хоёр асуудал гарч ирээд байгаа юм. Хүүхдийн мөнгөө авдаггүй, авахаар бүртгүүлдэггүй айл өрхүүд байдаг. Эдгээр өрхүүдэд хүүхдийн мөнгө өгдөггүй. Тэр үлдсэн мөнгө нь төсөвтөө үлдээд, эргээд зарцуулагддаг. Түүнээс биш яг бүх хүүхдэд 20 мянгыг автоматоор олгоод явдаг гэсэн үг биш. Ер нь бол нийт 18 нас хүртэлх хүүхдийн 86 хувь нь хүүхдийн мөнгөө авч байгаа. Жишээлбэл,би өөрийнхөө хоёр насанд хүрээгүй хүүхдийнхээ мөнгийг авдаггүй. Асарч явдаг хүүхдийнхээ мөнгийг хадгаламжийн хэлбэрт шилжүүлсэн байдаг. Ийм харилцаанууд бол байгаа.
Нөгөө талаас өрхүүдээр явж байгаа судалгаанд зохицуулах асуудлууд байгаа нь анзаарагдсан. Тухайлбал, энэ зурагтаа лизиндсэн юм уу, төлөлт нь дууссан уу гэхчлэн айлын цахилгаан хэрэгслийг бүртгэж байгаа. Ийм хэлбэрээр төрийн ажил яваад ирэхээр тухайн нийгмийн ажилтны эрх мэдлээр тэр айл хүүхдийн мөнгөө авах эсэх нь шийдэгдэх нөхцөл үүсчихээд байгаа юм. Энэ нь өөрөө зохисгүй хэлбэр. Тэгэхээр би ерөнхий сайд, УИХ-ын даргатай ярицлаж байгаад хүүхдийн мөнгө авахыг айл өрхүүдэд өөрсдөд нь эрхийг өгөх гарцыг чухалчилсан. Иргэн хүсвэл өөрөө хүсэлтээ гаргаад хүүхдийн мөнгөө авч болно. Санхүүжилтийн асуудлыг холбогдох албаныхан тодорхой гарц олж, шийдэлд хүрэх болов уу гэж харж байна.
– Саяхан батлагдсан Сонгуулийн хууль дээр та ямар байр суурьтай байгаа бэ?
– Сонгуулийн хууль дээр УИХ эцсийн редакцаа сонсоогүй байгаа. Эцсийн редакцаа сонсоод, надад ирүүлнэ. Гэхдээ намайг ингээд хэлчихээр “Ерөнхийлөгч хориг тавих юм байна, тавих гэж байгаа юм байна. Ерөнхий эцсийн редакцийг нь харна гэж байна” гээд эхэлнэ. Ийм яриа гаргаж болохгүй. Ер нь би сонгуулийн хуулийг сонгууль болсны дараа жилдээ багтан өөрчлөх ёстой гэж үздэг. Энэ асуудлаар намын удирдлагуудтай ч ярилцдаг. Гэтэл явсаар байгаад шинэ оны өмнөхөн хоёр гурван өдрийн дотор Сонгуулийн хууль батлагдаж байна. Ийм тохиолдолд л асуудал үүсдэг. Одоогийн батлагдаж байгаа хууль гурван жил дамнан дуншсан. Энэ учраас би онцын ноцтой заалт байхгүй тохиолдолд Сонгуулийн хуульд хориг тавихгүй.
– Төвийг сахих үзлийн талаар олон нийтийн дунд тодорхой хэлэлцүүлгүүд өрнүүлэх үү?
– Бид албан ёсоор Төвийг сахих үзлийн хуулийн төсөл хэлбэрт оруулаад УИХ-д оруулсан байгаа. Аюулгүй байдлын байнгын хороон дээр би гишүүдтэй сууж байгаад, харилцан санал солилцож, мэдээлэл өгсөн. Ер нь би өөрийн санаачилсан хуулийн төсүүдэд УИХ дээр хэлэлцэх үед нь мэдээлэл хийх бүрэн боломжтой.
Төвийг сахих үзэл дээр хүмүүс тойруулаад шуугиан болгоод байдаг. Гэхдээ энэ хуулин дээр үзэл баримтлалыг маш тодорхой тусгаж өгсөн. Монгол Улс бол энхийн цагт ямар нэгэн цэрэг дайны эвсэлд оролцохгүй. Хөрш орнууддаа ямар нэгэн аюул учруулахгүй. Дайны цагт ямар нэгэн аюул осол учруулаагүй бол бид зэвсэг хэрэглэхгүй гэсэн санаа юм. Хэлэлцүүлгүүд явж байгаа. Энэ хууль өөрөө маш ойлголмжтой, хэдхэн шахсан заалттай цомхон хууль. Төвийг сахих хууль өөрөө Монгол Улсын тусгаар тогтнолын аюулгүй байдлыг хангах юм. Бид түүхэн хөгжлийнхөө шатанд Төвийг сахиж ирснийг энэ цаг үед албажуулж байгаа хэрэг. Эдийн засгийн олон эерэг боломжууд төвийг сахиснаар нээгдэнэ. Монгол Улсыг бид л хөгжүүлнэ. Бидний өмнөөс хэн ч Монгол Улсыг хөгжүүлж өгөхгүй. Тэгэхээр өөрсдөдөө, өөрсдийнхөө хүчинд л итгэх хэрэгтэй байгаа юм.
Ж.Мядагбадам
Холбоотой мэдээ
-
Г.Батнасан (January 08, 2016 12:24:00 pm )
Жижиг намууд, бие даагчидын сонгогдох боломжийг хаах, хэрэв тоо зөрвөл хар хайрцагны тоог үнэн гэж тооцох, жагсаалтаар УИХ-д орох зэрэг нь онц ноцтой заалтууд биш тиймээ ерөнхийлөгч өө.
-
MGL (January 08, 2016 12:50:52 pm )
Эрхэм ерөнхийлөгчөө. Таны хуучин тамгийн газрын дарга чинь, албан газраасаа материал хулгайлаад баригдаж арга хэмжээ авхуулсан хүнийг “Алтан гадас” одонгоор шагнуулхад онцгой үүрэгтэй оролцсон доо, та одоо тэр хүний толгойг авах уу? Ер нь эзэндээ очоогүй шагналыг та л өгдөг шүү дээ. та өөрийнхөө толгойг авах уу?
-
Дорж (January 08, 2016 1:24:17 pm )
Нэг хүнд Алтангадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг ирж байх шиг, хөдөлмөрийн хүндэт медальд тодорхойлох дээр Алтан гадас одон болоод ирж байх шиг эндээс судалгаа энэ тэр гэх юм ч алга даа. Олон жил ажил хийсэн хүмүүс шагнуулах болов уу гээд хараад л байдаг юм байсан шүү ерөнхийлөгчөө
-
zochin (January 08, 2016 3:03:30 pm )
shagnalaa zambraagyi taraachaad odoo buuh duhuud irheeree neeh yum hiisen hyn boloh gej balairaad naad shagnaliig chin gants hyn shiidehgyi shyy ho zagvar helber neriig oluulaa heleltsenee ho er ni uurchluh yamar heregtei yum bas mungu ugaahad heregtei yu
-
Зочин (January 09, 2016 8:30:28 pm )
БИД БУРУУ ХҮНЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОЖЭЭ. БУРУУ НАМААР ТӨР ЗАСГАА БАРИУЛЖЭЭ. МОНГОЛЧУУДЫН ЭМГЭНЭЛ.
-
zochin (January 10, 2016 8:50:04 pm )
ENE ELBEGDORJ GEJ NOHOI ULSAD HEREGTEI NEGCH OLIGTOI YUM HIIHGUI YUMAA HIIJ BAIGAA ZUIL NI DANDAA EH ORNOOSOO URWASAN SHINJTEI ENE ODON MEDALI BJ L BNA BIZ DE ZVGEER OOROO OGOHOO L BOLICHIJ BNO SH DE YAG MANJIIN VEIIN ARGIIG MONGOLCHUUDAD HEREGLEH GEJ BGAA YUM BN L DA TEGEED OORIINH NI HELSENEER EH ORNIIHOO TOLOO AMI BIEE ZORIULSAN HVND BAATAR OGNO GESEN ASHGUI BATVVL NAIZIINHAA BAATRIIG HVCHENGUI BOLGOH BAILGUI DE BATVVL SHIG BAATAR HARAACHGUI YUM BN BODWOL OORIINH NI TOLOO YUCH HAMAAGUI HIIDEG BHOR NI BAATAR BOLGOSIIN BAILGUI DE GEJ
6 Comments