antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2016 9 comments

Инженер эмэгтэй өндрөөс унаж амиа алдсан хэргийг сэргээх үү?

нийтлэсэн Admin

1-8-6_700x700

Б.ЭНХ

Дархан-Уул аймагт 37 настай эмэгтэй Д өнгөрсөн оны дөрөвдүгээр сард байрныхаа долоон давхрын тагтнаас унаж амиа алдсан хэргийн талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Анагаахын чиглэлээр мэргэжил дээшлүүлж, докторын зэрэг хамгаалж цаашлаад хувийн лаборатори байгуулахаар төлөвлөж байсан эмэгтэй амиа хорлох болсныг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэвлэлээр мэдээлж байв. Уг хэрэг гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн, талийгаачийг нөхөр нь хорлосон байж болзошгүй гэж тэд үзэж байсан. Тэдэнд нөхрийг нь хардах олон шалтгаан байгаагаа ч ярьж байв. Тэгвэл уг хэрэг юу болов.

Аймгийн Прокурорын газраас хэргийг өнгөрсөн онд хэрэгсэхгүй болгожээ. Талийгаачийн нөхрийг сэжигтнээр баривчилсан ч гэрч, нотлох баримт хангалтгүйгээс хэргийг хаасан байна. Хуулийн байгууллагын энэ шийдвэрийг хохирогчийн ар гэрийнхэн эсэргүүцэж, Улсын ерөнхий проку­рорын газарт ханджээ.

Талийгаач Д-ийнх хоёр хүүхэдтэй, Дархан-Уул аймагт “Эрэл” цементийн үйлдвэрийн лабораторийн инженерийн ажилтан байв. Т.Дарханчулуунтай гэр бүл болоод 13 жил болжээ. Т.Дарханчулуун өмнө нь цагдаагийн газарт ажиллаж байсан ч сүүлийн жилүүдэд гэртээ ажилгүй суусан нэгэн. Тэднийд гэр бүлийн маргаан байнга гардаг, талийгаачийг нөхөр нь байнга зодож дарамталдаг байсан гэнэ. Хэргийг сануулахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3 талийгаачийн төрсөн өдөр байжээ. Ажлаа тараад дүүгийнхээ гэрт амарч байхад нөхөр нь залгаж, хэд хоногийн өмнө авсан мөнгөө өгөхөөр дуудсан байна. Энэ үед талийгаачийг үг хэлээр дарамталсаар дүүгийнхнээс нь гаргажээ. 22:00 цагийн үед дүүгийнхээсээ нөмгөн хувцастай гарсан бүсгүй цагийн дараа өөрийн гэрийнхээ тагтнаас унаж амиа алдсан байна. Энэ талаар маргааш нь аав, ээжид нь хэл хүргэжээ. Талийгаачийн эгч Г.Цэцэгмаа “Энэ бол Т.Дарханчулууны хийсэн үйлдэл. Анхнаасаа санаатайгаар тооцоолж байсан гэж бид хардаж байгаа. Дүүгийндээ амарч байсан хүнийг шөнө дөлөөр дуудаж гэрийнхээ хувцастай нүцгэн шахуугаар нь гэртээ аваачсан. Очсон хойноо хэрэлдэж, цохиж зодсон юм билээ. Т.Дарханчулуун мэдүүлэгтээ “Эхнэр гэрт орохдоо дэлгүүрээс авсан хоёр пивоны мөнгийг нэхээд амиа хорлолоо гээд байсан. Намайг хүүхдийн өрөөнд ороод гарч ирэх хооронд тагтнаас үсэрчихсэн” гэсэн байдаг. Талийгаач хоёрхон пивоны төлөө хоёр хүүхэд, хөгшин эх, ах дүү нараа орхиод амиа хорлох хүн биш. Түүнийг санаатайгаар байрныхаа тагтнаас түлхсэн байж болох ул мөрүүд шинжилгээгээр тогтоогдсон. Хэргийн гэрчүүд гэвэл том хүү, бас байрны харуул. Тэр хар өдрөөс хойш хүүхдүүдийг эцгийнх нь тал авчихсан. Т.Дарханчулуун талийгаачтай амьдарсан цагаас хойш байнга зодож дарамталдаг байснаас гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандаж байсан удаатай. Тэр хоёр хүүхдээ ч зодно. Бид өнгөрсөн хугацаанд хөлөө хүрэх бүх газраар явлаа. Гэртээ мөрөөрөө байсан хүнийг дуудаж аваачиж амийг нь хохироосон, байнга зодож дарамталдаг байсан, талийгаачийн биед үүссэн шарх сорви зэрэг олон нотлох баримт байхад архи ууж амиа хорлосон гээд хэргийг хааж байгаад гомдолтой байна. Задлан шинжилгээгээр биеэс нь ямар ч спиртийн найрлага илрээгүй. Мөрдөн байцаагч, прокурорыг сольж өгөхийг бид олонтаа хүссэн ч огт биелсэнгүй. Охины маань хүүхдүүдийг Т.Дарханчулуун өөр дээрээ авчихаад бидэнтэй ч уулзуулдаггүй” гэж байна.

Тэдний үзэж байгаагаар мөрдөн байцаалтыг дутуу хийсэн, хохирогчийн талын хүсэлтийг харгалзаж үзэхгүйгээр нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж байна. Бид энэ талаар мэдээлэл авахаар аймгийн Прокурорын газрын прокурор н.Мөнхзултай холбогдоход “Хэргийг мөрдөн байцаалт хуулийн дагуу явагдсан. Одоогоор хэргийн материалыг хохирогчийн гомдлоор УЕПГ-аас шилжүүлж авсан. Тэндээс хэргийг сэргээх эсэх шийд гараагүй байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (January 08, 2016 11:11:21 am )

    Adgiin novshuud uhseniih ni nuhur bhav de aluurchid yargachidaar dvvrsen mongol oron bolj bh shiv. Tanil tal munguteid ni huuli uilchlehgui iim l adgiin niigem bolood bn. Termuu nohor uhaantai eriin orontsogiig tenger nirgeg

  • Anonymous (January 08, 2016 11:11:54 am )

    Oo yadag har aluurchin be sug chin

  • paaah (January 08, 2016 11:13:27 am )

    Hairan busgui. Muu hani ijil gj iim l bgaan. Enemuu erchuudiig doodohii ni tasdaad haydag huuli ch bdg boloosoi kkk chamaig busad ni daranguilah bno

  • Anonymous (January 08, 2016 11:58:15 am )

    tsagdaagiin baiguullaga er ni ingedeg bolson ni olon niited haragdaj bgaa sh dee

  • shalga.com (January 08, 2016 12:15:20 pm )

    ene hergiig sergeeh heregtei. 2 huuhdee, gh duu naraa orhiod amia horlono gedeg bol end bgui gej bodoj baina, nuhur ni ugaasaa ger buliin huchirhiilliig uilddeg notolgoo ni bhad yaagaad ingeed haasan yum bol doo. Hoohed emegteichuudiin ami iim unegui bolchson yum shig bodogdoh bolloo. 2 hoohed unchir ch deerees ni eejig ni bainga daramtalj baisan huntei hamt baina gedeg bol setgeliin tam bgaa bh daa huurhii duu. Bidnii ireedui huuhdiinhee tuluu bodoh tsag bolson baimaar daa

  • zorro (January 08, 2016 12:17:40 pm )

    mongoliin tsagdaa muu

  • Tsagdaa (January 08, 2016 12:54:05 pm )

    tagdaa ch biznes huuguul haanaas heden tugrug salgahuu geel yavdag bolj dee mungu ugsuniih ni tald hamag heheg shiidegdeeel. Emneleg, tsagdaa geed turiin baga tsalintai ajilchid iimerhuu maygaar l amidralaa zalguulj surch dee, amidrahiin tuluu uahmsariin doroitold orson niigem bolj dee. 76 buduun gahai hudalaa hereldej suusaar uls oron buzarlaj duuslaaa!!!

  • busgui (January 08, 2016 3:13:23 pm )

    ger buliin huchirhiilelgdg iim aimar bgaa yum shuuh gdg gazar unen zuwiig oloh l heregtei shdee

  • Zochin (January 09, 2016 11:07:36 pm )

    Darhani shuuh emch Tuya gedeg emegtei bol ih muuhai hun bdag. Onoshiig yuch gej gargaj medne. Minii huugiin aktig buruu gargaj bsan hun. Barimt bgaa.

antalya rent a car