antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2016 4 comments

Бие даагчид, жижиг намуудыг “жийсэн” сонгуулийн тухай хуулийг баталсан ч гацаанд орлоо

нийтлэсэн Admin

ganbaatra_2Удахгүй болох УИХ-ын сонгуулиар нам эвслүүдийг сонгуульд эвсэж, хамтрахыг хориглчихоод байгаа. Өөрөөр хэлбэл, намууд дангаараа сонгуульд өрсөлдөж өөрийгөө хэн бэ гэдгээ таниулахаар боллоо гэсэн үг. Түүнчлэн зарим жижиг намын төлөөлөл болон МАН-ын зүгээс парламентад олон суудалтай АН-ынхан хүч түрж, энэ хуулийг баталсан хэмээн хэлж байсан. Тухайлбал, өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН, МҮАН хамтарч сонгуульд орсны үр дүнд УИХ-д суудал авч бүлэг байгуулж чадсан юм. Тиймдээ ч тэд шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газарт хангалттай албан тушаал авч, эрх мэдлийг ч өөрсдийн хүссэнээрээ гартаа оруулж чадсан билээ. Тэгвэл энэ байдлыг болиулахын тулд саяхан баталсан сонгуулийн тухай хууль сонгуульд хамтарч орохыг хориглосон юм. Энэ бүх үйл явдлын эцсийн үр дүн нь хамтарч эвсэж орж буй нам бус бие даагчдад ихээхэн хор уршигтай болж буй юм.Тиймээс л Дархан-Уул аймгаас бие дааж нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар зам мөрөө хөөж “ХҮН”-д элсчихээд байгаа билээ. Тэрбээр тус намд элссэн шалтгаанаа ийнхүү тайлбарласан юм. “Энэ намд элссэн шалтгаан бол монголчууд дахиад 25 жил энэ байдлаар тэсэхгүй. Бид байгалийн баялгийг ард түмэндээ ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад ашиглах ёстой.
Гэтэл энэ Засгийн газар уул уурхайн компаниудын хувийн Засгийн газар шиг болчихсон байна. Түүгээр ч зогсохгүй УИХ худалдагдсан юм шиг аяглаж байна. Тиймээс энэ бүгдийг засаж залруулах, нийгмийг шударга болгох зорилготой байгаа юм. Өнөөдөр 1.2 сая хөдөлмөрийн насны хүмүүсийн 470 мянга нь ажилгүй байна гэдэг бол нийгэм шударга бус байна гэсэн үг. Мөн тусгаар тогтнолоо илүү бат болгох шаардлагатай болчихсон байна. Дээрх зорилгыг” ХҮН “ дэвшүүлж тавьсан учир би гишүүнээр элссэн” хэмээсэн юм. Тэгэхээр түүний далд санаа нь өнгөрсөн сонгуулиар бие даан нэр дэвшиж, ялалт байгуулж байсан бол энэ зун болох УИХ-ын сонгуулиар дахин сонгогдохын тулд аль нэг намын нэрийн өмнөөс дэвшихгүй бол баларна гэдгээ тооцоолж, ийнхүү “ХҮН”-ыг сонголоо гэж ард иргэд төдийгүй улстөрчид үзэж буй юм. Тэгвэл эрх мэдэл албан тушаалын төлөө хаяагаа хадрах болсон МАХН, МҮАН-ынхан ч энэ сонгуульд хамтарч орохгүй тус тусдаа орно гэдгээ дарга нар нь хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцэхдээ мэдэгдчихсэн. Бодит байдал дээр тус хоёр нам паралментэд эвсэж ороод тийм эв түнжинтэй байгаагүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Тэдний сандал ширээний асуудлаас болж засагт нэлээд олон асуудал үүсч гацаж байсан тохиолдол ч бий. Өмнө нь санал авах өдрөөс хоёр сарын өмнө нам, эвсэл байгуулж сонгуульд орохыг зөвшөөрдөг байсан. Энэ бүх зүйлийг халахын тулд саяхан баталсан хуулиар эвсэж сонгуульд оролцохыг хориглосон билээ. Хэдийгээр энэ хууль нь бие даагчид болон зарим нэгэн нам байгуулахаар зэхэж буй нөхдүүдэд халтай ч нөгөө утгаараа нам байгуулах хоббийтой нөхдүүдийг таслан зогсоож байгаа нь зөв үйлдэл юм. Юутай ч энэ сонгуулиар хөдөө орон нутгаас УИХ-д бие дааж нэр дэвшихээр зэхэж буй маш олон горилогч байгаа. Тэд одоогийн УИХ-д сууж буй бие даагчидтай хамтран сонгогдох эрхийг нь хязгаарласан хэд, хэдэн хуулийн заалтыг эсэргүүцэж, уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар боллоо.
Тэдний үзэж буйгаар Монгол Улсын сонгуулийн хуулийн 12.4-т “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн УИХ-ын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт нь сонгуулийн эрх бүхий иргэд өөрсдийгөө найдвартай төлөөлж чадах бусад иргэний нэрийг дэвшүүлэх эрхийг хасаж байгаа. Энэ нь Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд …шууд сонгох эрхийн үндсэн дээр…сонгоно” гэснийг зөрчиж байгаа гэж тайлбарлаж байна.
Мөн Монгол Улсын Сонгуулийн хуулийн 12.1-д “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчиж байгаа гэнэ. Учир нь сонгууль болохоос зургаан сарын өмнө байгуулагдсан намын сонгуульд орох эрхийг боомилж байна. Үндсэн хуульд тусгасан “Тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тэд үзэж буй учраас Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Уг нь УИХ хуулийнхаа хугацаанд амжиж Сонгуулийн тухай хуулийг баталсан ч энэ нь сонгууль хүртэл даамжирах нөхцлийг үүсгэчихлээ. Өөрөөр хэлбэл, жижиг намууд болон бие даагчдыг “жийсэн” Сонгуулийн тухай хуулийг баталсан ч гацаанд орчихлоо.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Улс тор судлаач. (January 08, 2016 10:35:18 am )

    Одоогийг торийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишуун нь тойргийн сонгогчдын сонголтоор биш, эх уусвэр нь тодорхойгуй оорийн босгосон монгоор сонгогдсон болохоороо ажлаа хийдэггуй, сонгогчдын хяналтанд ордоггуй, оорсдийнхоо эрх мэдлийг нэмэгдуулсэн хууль баталдаг, оорсдийгоо дахин УИХ-д орох хууль баталдаг, эрх ашгаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, аль илуу эрх мэдэлтэй нь ногоо талдаа зохиомол хэрэг уусгэж торийн хучирхэг машинаар нухчин дарж хэлмэгдуулдэг гэх мэт аль ч улсын парламентийн гишуунд битгий хэл хаан хатанд ч байхгуй уйлдлийг хийж, улс орныг суйруулэхэд хургээд байгаа тул одоо УИХ-аас салах цаг нь болжээ. Одоо УИХ-ын оронд АИХ ба УБХ-тай болье.

  • Улс тор судлаач. (January 08, 2016 10:37:22 am )

    Ундсэн хуулиар УИХ-ын гишууний тоог нэмэгдуулбэл хууль батлахад УИХ-ын хоорондоо хувилдах нь багасах сайн талтай ч эдийн засаг хундэрсэн энэ уед дарга нарын тоог нэмэгдуулэхийг олон нийт даан ч яасан ч хулээж авахгуй нь тодорхой. Тэгвэл УИХ-ын гишуунд тавигдах болзол шаардлагыг нэмэгдуулэх хэрэгтэй. Тухайлбал хуульч эрх зуйч мэргэжилтэй байх, заавал сонгогдсон тойрогтоо, иргэдийнхээ дотор амьдарч, тэдний тулгамдсан нэн тулгамдсан асуудлыг тухай бурт нь шийдвэрлэдэг байх, торийн захиргааны албанд 15-аас доошгуй жил ажилсан байх, УИХ-ын гишуун нь оорийн аливаа харилцаа, эрх мэдэлтэй холбоотой хууль баталдаггуй байх, аливаа органик хуулиудын тосол боловсруулах, хууль батлах явцад хувийн ашиг сонирхолын зорчлоос урьдчилан сэргийлэх ууднээс УИХ болон гишууний эрх мэдлийг нэмэгдууулсэн заалт оруулахгуй байх гэх мэт болзол шаардлагуудыг тавьж энэ шаардлагынхаа дагуу боловсруулсан шалгуур узуулэлтээр УИХ-д нэр дэвшигчидыг буртгэх, сонгуулийн явцад хяналт тавих, УИХ-ын гишууний уйл ажиллагаанд хяналт тавих, ялангуяа хууль батлах явцад ямар бодлоготой, ямар байр суурьтай, яаж ажилласан зэргийг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй юм. Гэтэл УИХ-ын гишуундээ бид нар ингэж хандаагуйгээс хэмжээлшгуй их бурэн эрхтэй болж, тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна.

  • Улс тор судлаач. (January 08, 2016 10:39:53 am )

    Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.

  • Улс тор судлаач. (January 08, 2016 10:45:13 am )

    Хууль батлах чуулганы ирцыг ердийн олонхиор биш 4/3-р болгож УИХ-ын гишуунд хуульч байх,торийн захиргааны албанд 15 -аас доошгуй жил ажилласан байх, сонгогдсон тойрогтоо амьдардаг байх гэх мэт болзол шаардлагыг холбогдох хуулиар заахгуй бол эрх ашгаараа нэгдсэн булэглэл улс орныг суйруулнэ.

antalya rent a car