antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2016 15 comments

“Шагналын босгыг өндөрсгөсөн”

нийтлэсэн Admin

1452141116568dea3c4e045

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй уулзан танилцуулга хийлээ.

Тус хуулийн төсөлд Эрхэм дээд шагналаар

-Монгол Улсын баатар, Улсын эрдэнэ цол, Чингис хаан цол,

Эрхэм хүндэт шагналаар

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол, Эрдэнийн очир одон,

Хүндэт шагналаар                         

Алдан гадас одон, Цэргийн гавьяа одон, Эхийн алдар I II одон

Медалиар

Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, шударга журам медаль, Найрамдал медаль, Энхийн төлөө медаль зэрэг төрийн дээд одон медалийг олгож байхаар тус хуулийн төсөлд тусгасан байна.


Танилцуулгын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн дараах асуултад ийн хариулсан юм.

-Хуулийн төсөлд хууль хэрэгжих хугацааг хэдийгээр гэж төлөвлөж байгаа вэ?

-Хугацааны хувьд ирэх аравдугаар сарын нэгнээс эхлэн мөрдөх хугацааг хуулийн төсөлд тусгаж өгсөн.

-Энэ удаагийн парламент баталж амжих болов уу?

-Энэхүү асуултын цаана бас нэгэн санаа байгаа болов уу гэж харж байна. Одон олгох эрх Ерөнхийлөгчийн зарлигаар явж байгаа. Үүнийг хууль болгоё гэсэн. УИХ батлахгүй гэвэл дараагийн сонголтыг Ерөнхийлөгч хийх эрхтэй гэдгийг Үндсэн хуулинд заасан байгаа.

-Зарим медаль шагналыг хассан гэх мэдээлэл байгаа. Яг ямар медаль, одонг хассан юм болоо?

-Бид уламжлал, залгамж чанараа хуулийн төслийг боловсруулахдаа алдахгүй байхыг хичээсэн. Хөдөлмөрийн баатар, Улсын баатар гэж байсныг Монгол Улсын баатар гэж нэг цол болгосон, олон гавьяат байсныг Гавьяат зүтгэлтэн болгосон. Мөн хадгалж үлдсэн одон гэвэл Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар зэрэг медалиуд байна. Шагналыг олгохдоо таван шалгуур тавьж байгаа юм. Нэгдүгээрт амжилт гавьяагаар нь, хоёрдугаарт ажил мэргэжлийн онцлогоор, гуравдугаарт эрэмбэ тогтооно, дөрөвдүгээрт хугацаа тогтооно, шагналын тоо, жил тэмдэглэлт өдөрт тусгайлан олгох зэргийг нарийн тусгаж өгөх юм. Хүний нэртэй одонгуудаас Чингис хааны нэртэй одонг хадгалж үлдсэн. Алдар цуутай хүн бүрийг одон болгож хувиргаад байвал болохгүй байна шүү дээ. Ингээд Чингис хааны одон үлдээсэн. Ардын жүжигчин гэж цол байсныг хасч, энэ цолыг Улсын эрдэнэ дүйцэх болов уу. Эрдэнийн очир одонгийн хувьд Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон зэрэг одон төлөөлөх болов уу.


-Одон медалийг дагуулан мөнгөн урамшуулал олгох уу?

-Миний хувьд шагналын мөнгө дагуулж өгөхгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэхүү цол тэмдэг нь алдар нэр гэдэг утгаараа үнэтэй байх учиртай.

-Иргэдийн дунд шагналд тодорхойлоод багагүй хугацаагаар буюу хоёр гурван жилээр хариу нь ирэхгүй хүлээж байгаа, Гавьяатын шагналыг авахад зургаан сая төгрөгийн ханштай гэх мэт яриа байдаг. Энэ мэт гомдол санал ирдэг үү?

-Тодорхойлолт дээр очоод асуудал, зовлон үүсдэг юм. Нэг сумынх гэхээрээ хоёр гурван зуугаараа шагналд тодорхойлдог. Өгсөн өгөөгүй гээд бөөн хэл ам үүсдэг хариуцлагагүй хандлага бий. Одоогоор Гавьяат цол хүссэн 8000 хүн байна шүү дээ. Төрийн одон медалийг худалддаг, зардаг, зуучилдаг асуудал байвал зогсооё гэж байгаа юм. Ийм асуудал байвал Ерөнхийлөгчийн тамгын газарт авчирч өгнө үү. Тэр бүхнийг хуулийн байгууллагад шалгуулах болно. Хэрэв ийм асуудал үүссэн бол тэр асуудал үүсгэсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно.

-Төрийн дээд одон медаль олгох үед нийгмийн даатгалын баталгааг хэрхэн хангах вэ?

-Нийгмийн баталгаа гэдэг маш чухал асуулт юм. Алдар зүтгэл гавьяа авсан хүмүүст тодорхой нийгмийн баталгааг гаргаж өгдөг. Шинэ хууль хэрэгжиж эхлэхэд хуучин шагналтай иргэдийн нийгмийн халамж хадгалагдана. Нийгмийн баталгаа ч насман туршид нь давхар явагдана. Шинээр оруулж байгаа хуулинд нийгмийн баталгааны тухай оруулж өгөөгүй.

-Одоо олгох шагналын фонд дууссан уу. Хэр нөөц байгаа вэ?

-Ихэнх одон тэмдэг Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөвт суугаад тэрхүү мөнгийг Зоос гоёл үйлдвэрт захиалгаа өгөөд хийлгэх зүйл юм. Нөөцөнд байгаа одон медаль ч бий тухай бүрт нь хийгээд явж байгаа одон медаль ч бий юм.

-Шагналыг үнэ цэнэтэй байлгах, эзнээ олсон гэдгийг батлахын тулд тухай хүний алдар цууг алдаршуулдаг. Энэ хуулийн төслийг дагалдуулж журам гаргавал ямар вэ? Шагналыг тодорхойлдог журамд өөрчлөлт орж байгаа юу?

-Шагналыг тодорхойлдог журамд өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, Алтангадас одон 1000 хүртэл гээд нийт суманд хуваарилагдахад манай суманд жилдээ хоёр хүн л авах юм байна гэж тооцож ирүүлэх хэрэгтэй. Шагналд тодорхойлж байгаа хүмүүс энэ бүхнийг тооцох ёстой. Хүмүүс олон нийтээр хэлэлцүүлээд өгвөл зүгээр юм гэдэг. Бид Чингис хаан одон авах гэж байгаа хүнийг 10-аад хоногийн өмнө зарладаг. Олон нийт тухайн хүнийг харж, хийсэн бүтээсэн нь алдаршдаг.  Журамд энэ талаар тусгасан. Зарим шагналд зөвлөл ажилладаг. Тийм учраас ажил мэргэжлийн шалгуур байгаа. Тэр байтугай одонг юугаар хийх вэ? ямар эрдэнийн чулуу байх вэ зэргийг грамм, унц, хэмждэг нэгжээр нь маш нарийн гаргадгийг журамласан. Одон медаль зарлиг гаргадаг зүйлийг аль болох цөөлөхийг хичээж байгаа. Одон авсан хүмүүс хийсэн бүтээснийг үнэлсэнд баярлалаа, хийж бүтээх урам өглөө гэдэг. Хамгийн гол шалгуур нь хийсэн бүтээснийг нь үнэлсэн байх юм. Гол нь тодорхойлолт байх болно. Анхан шатнаас хэнээс тодорхойлолт гарах вэ гэдгийг харгалзана. Хүмүүс олон шалгуур ярьдаг. Тоог нь хязгаарлах хэрэгтэй. Хуулиар шийдүүлэх гээд байгаа зүйл нь давхар хамгаалалт хийж өгч байгаа юм. Энэ нь Ерөнхийлөгч хүртэл өөртөө хариуцлага сахилгыг хийж өгч байна. Тоотой болохоор бүх зүйл төсөвлөгдөнө.

-Ойн медалиудыг хэрхэн олгох вэ?

-Байгууллагуудын одон гэж байдаг. Тухайлбал, Ард түмний гавьяат гээд олон нийтийн байгууллага оруулдаг. Төрийн одон медальтай давхацсан нэртэй медаль байж болохгүй. Чингис хааны нэртэй Эрдэнийн Очир, Хөдөлмөрийн хүндэт, Алтан гадас гэх зэрэг медалийг олон нийтийн байгууллага давхардуулж олгохгүй. Бас медаль, одон гэж нэртэй байж болохгүй.  Хариуцлагын хуулинд энэ талаар зааж өгч байгаа. Үүнийг журамлах хэрэгтэй. Байгууллагын шагналыг олговол  Алтан гадас одонгоор л шагная гэж байгаа. Нэг шагнагдсан бол дахин шагнахгүй. Нэхэн шагнах зүйлд Улсын баатар цолыг л нэхэн шагнаж болно. Эх орныхоо төлөө онцгой гавьяа байгуулж амь насаа алдсан байдаг.  Шударга журам медалийг нэхэн шагнаж болно.  Төрийн байгууллагын хувьд олгох шагнал нь Засгийн газрын хуралдаанаар шийдэх ёстой. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог Шилдэг залуу эмч, эрдэмтэн, оюутан гэж байдаг. Мөн Ерөнхийлөгчийн шилжин явах цом цаашдаа олгогдоно. Шинээр бий болох зүйлийг УИХ-аар тогтооно. Алтан бөмбөг зэрэг байгууллагуудын олгодог цом нь олон нийтийн түвшинд байж болно. Хамгийн гол нь төрийн олгож байгаа одон медальтай давхцаж хэрэггүй.

-Нэг удаа олгохдоо 1000 гаруй Алтан гадас олгодог гэж байна. Өнгөрсөн онд та хичнээн хүнийг шагнасан бол?

-Нийт насанд хүрсэн хүмүүсийн нэр усыг оруулаад цахим бүртгэлтэй болсон.  Амжилт бүтээл, хугацаа, ажилласан жил байна гээд шалгуур тавих гээд явж байна. Хамгийн их олгогдог зүйл бол Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон их олгогдог. Тоо тавихдаа ч энэ бүхнийг баримталсан. Тоо хэмжээний хувьд 3-5 дахин буурч байгаа.

Д.ЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Fuck 76 (January 07, 2016 4:00:43 pm )

    Ergvv Tairtas!!! Ogtsrood Orondon Ganbaatar gishvv orondon ochoosoi.

  • zochin (January 07, 2016 4:08:25 pm )

    mongol. oros 2 t l iim shagnal bdag gsen delhiin oduud justun bieber gehed yamarch shagnalgui genelee ene tumuruur yadiin

  • bs (January 07, 2016 5:18:37 pm )

    ee erguutwee bitgii zuw yum hiij chdahgui bj bolj bsn yumiig uurchilj uwug deedes es ulamjlaliig min ewd……………………..erdeniin ochir ch geh shig haha nerteigeer ni elbegiin odon gehgui yasiin beeeeee

  • Агаа (January 07, 2016 6:02:44 pm )

    Цахиагийн хуу монголын терийг их самарч байна даа. Араа даадаг болов уу

  • Б.Дорж (January 07, 2016 6:30:43 pm )

    Төрийн шагнал, одон медалийн тухай хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт шийдүүлье.

  • Б.Дорж (January 07, 2016 6:41:27 pm )

    Өмнө бичсэн санал хүсэлтийг хасчихсан байх чинь юу вэ. Авсан алдар цол, одон медалийн тоогоор тэтгэвэр тогтооход нь нэмэгдэл тооцох хэрэгтэй.

  • tuul (January 07, 2016 8:00:52 pm )

    tegmeersen dee ungu mungunii shagnaluud….

  • zochinzochinzochin (January 07, 2016 10:53:46 pm )

    huzuugui hujaagiin erguu novsh.shulsee uschuulsen erguu tolgoi. udahgui zainaa gej

  • SHINE MONGOL (January 08, 2016 12:06:23 am )

    Ehe shagnalyyd zalyychuud bidend yamarch xamaa alga. shagnaliin dontongyyd, nam dagasan nabsgaryydad xeregtei baix daaaaa.

  • Anonymous (January 08, 2016 12:24:29 am )

    Логик муутай байна. Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль 2-уулаа хэвээр үлдэх юм байна. Гэтэл Цэргийн гавьяаны одон байж байхад Хөдөлмөрийн гавьяаны одон нь хасагджээ. Энэ юу гэсэн үг вэ. Монгол орон хөдөлмөрийг гавьяа гэж үзэхгүй Цэргийн хэргийг л гавьяа гэж үзнэ гэсэн үг үү. Тэгвэл нөгөө цэрэг зэвсгээр хөөцөлдөхгүй, төвийг сахих энэ тэр маань ч худлаа л болж таарах нь дээ

  • Anonymous (January 08, 2016 12:32:20 am )

    Нэмж хэлэхэд Ардын цолтон ,Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон энэ 4-г хассан нь Ард, Сүхбаатар, Улаан туг гурван үгийг л зайлуулах зорилготой юм шиг байна

  • GXD (January 08, 2016 9:23:25 am )

    Одоо энэ чам шиг юманд хамаагүй биз дээ? Өөрийнхөө үед шагналын нэр хүндийг гутааж хаячихаад явах болохоороо шудрга болоод хэрэггүй .Чи шударга байж чадсангүй .Зайл

  • Баяр (January 08, 2016 9:39:57 am )

    Эргэж феодал нийгэм руу тэмуулэд байгаа юм у богд хаанвы уед байсан эрдэнэ очир ч байх шиг тэгвэл баянгол дуургээ с.эрдэний нэрээр эрдэнэ вант хошуу гээд нэрлэчихлдээ

  • all (January 08, 2016 11:08:54 am )

    AN namiihan shagnuulaad duussan yum uu daa duusaagui bol jaahan huleesen deer bish uu tairdasaa

  • иргэн (January 08, 2016 1:31:00 pm )

    одоо ард түмэн дахиж хошгирохгүй ээ

antalya rent a car