antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2016 27 comments

АН орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгоно гэнэ “Браво”

нийтлэсэн Admin

an-nam_10Бага, дунд орлоготой иргэдийг байртай болгохоор 2012 оноос хойш найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Монгол Улс даяар хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд 47 мянган өрх найман хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орж, сарын 471 мянган төгрөгийг дунджаар зээлэнд төлсөн гэх албан ёсны судалгаа байдаг юм.
Гэтэл шинэ оны өмнөхөн Үндсэн хуулийн цэцээс гаргасан Үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой шийдвэрийн дараа банкууд найман хувийн зээлээ зогсоож байгаагаа мэдээлсэн. Үүнийг дагаад зээлд хамарч орон сууцтай болох иргэдийн хүсэлт зогсонги байдалд ороод зогсохгүй барилга үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрийн эрэлт тасалдсан юм.
Тиймээс энэ асуудлыг даруй шийдэх үүднээс УИХ-аас хуулийн төсөл санаачилж энэ долоо хоногтоо багтаан өргөн бариад зогсохгүй цагаан сараас өмнө уг асуудлыг нэг мөр шийдэх болно хэмээн хэллээ. Хэдийгээр энэ нь олон нийтэд ихэд таатай сонсогдож байгаа ч анхных шигээ өндөр сэтгэгдэл төдийлөн төрүүлэхээ болчихоод байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг УИХ-ын сонгуулийг угтаж эрх баригчид шоу хийж байна гэж харж байна. Ямартай ч энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд “МИК”-ийн захирал Д.Гантөгс, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат нар өчигдөр нээлттэй танилцуулга хийсэн юм. Тэдний хэлж буйгаар ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 болгохоор яригдсан аж. Харин тооцоо судалгааг үндэслэн орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгож, жилийн найман хувийн хүүг бууруулах боломжтой гэж үзжээ. Тиймээс энэ сараас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 20 хувь болж, хүү нь жилийн таван хувь болох боломжтой гэж үзжээ. Учир нь инфляци 14 хувь байхад ипотекийн зээлийн хүү жилийн найман хувьтай байсан. Өнөөдөр инфляци буурсан. Тиймээс жилийн найман хувийн хүүтэй олгогдож ирсэн орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувиар тогтоох боломж бүрдсэн тухайг онцолж байсан юм.
Түүнчлэн ипотекийн зээлийн хүү таван хувь болж буурснаар шинээр байр хүсэх иргэдийн хувьд хэт өндөр орлого шаардахгүй аж. Учир нь ам.метр нь 1.350 сая төгрөгийн үнэтэй 60 ам.метр байр авах болоход урьдчилгаа 30 хувиа төлсөн нөхцөлд сарынх нь орлого нэг сая төгрөг орчим байхад банкнаас тавих шаардлагыг хангаж буй аж. Энэ нөхцөлд илүү олон өрхийг байрны зээлд хамруулах боломжтой бүрднэ гэж үзэж байгаа аж. Мөн УИХ дарга, Монголбанкны Ерөнхийлөгч нар урьдчилгаа төлбөрийг бууруулах нь төдийлөн зөв сонголт биш. Харин зээлийн хүүг бууруулах нь иргэдэд үзүүлж буй бодит дэмжлэг гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Үүнээс гадна улсаас нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэддээ орон сууцны зээлийн урьдчилгаанд дэмжлэг болгож мөнгөн тусламж үзүүлж болно гэж УИХ-аас үзжээ. Үүний тулд улсын төсөвт 20 тэрбум төгрөг суулгаж өгөх шаардлагатай аж. Энэ нь дөрвөн цэцэрлэг барих хөрөнгө ч үүнээс олон иргэнийг орон сууцжуулах амьдрах нөхцлийг дээшлүүлэх бодит дэмжлэг болно гэж үзэж байгаа юм байна. Мөн Ипотекийн зээлийн санг Тэтгэврийн санд шилжүүлэх шаардлага гарч байгаа бөгөөд үүнийг яаравчлан боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгаад байгааг УИХ-ын дарга хэлсэн.
УИХ-ын дарга З.Энхболд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт би маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ шийдвэрийг “Барьцаалбар” гэдэг хуулийн хэллэгийг ойлгоогүйтэй холбоотой байсан. 2009 оны хууль гарахаас өмнө энэ үг Монгол хэлэнд байгаагүй. Барьцаалбар гэдэг бол байрны ордер гэсэн үг биш. Яагаад гэвэл энэ нь тэр хүний өмч болоогүй. Гэсэн ч тэр хүн ирээдүйд бий болох өмчөө барьцаалж зээл авч болох тэр боломжийг нээж өгсөн. Гэвч цэц энэ ойлголтыг байхгүй болгосноор иргэн заавал өөрийн болсон өмчөө л барьцаалж зээл авч болохоор болчихлоо. Автомашинтай хүн дахиад автомашин авахдаа л зээл авна. Орон сууцтай хүн дахиад орон сууц авахдаа л өмнөхийгөө барьцаална. Гэтэл манайд ингэх боломжтой хүн хэд бий билээ. Цэц ийм хохиролтой шийдвэр гаргасанд нь би буруутгаад байгаа юм. Монгол улсын санхүүгийн систем суурь болсон ипотекийн зээлийг зогсоож, олон мянган иргэний хүсэл эрмэлзлэл, цаашлаад орлогын эх үүсвэрийг хаачихлаа. Тиймээс бид хууль эрхзүйн хүрээнд дахин энэ зээлийг эргэлтэд оруулах боломжит бүх хувилбарыг дэвшүүлж байна” гэлээ. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байсан бол сард хамгийн багадаа 800-1300 өрх, жилд дунджаар 9.6-15.6 мянган өрх шинээр орон сууцтай болох боломжтой байсан. Харин ипотекийн зээлийн урьдчилгааг 30 хувь биш 10 хувь болгон бууруулна гэж зарим улс төрчид ярьж байгаа нь эдийн засгийн хувьд боломжгүй, иргэдэд ч үр өгөөжөө бодитоор өгөхгүй хийсвэр зүйл гэдгийг ч хэлж байлаа. Ямартай ч дээрх шийдвэрүүд болон хуулийн төслүүд дэмжигдэж чадвал орон сууцанд орохоор хүлээж буй болон найман хувийн зээлтэй олон мянган иргэд ихээхэн өгөөжтэй шийдвэр болж ард түмнээсээ “онц” гэсэн үнэлгээ авна даа. Харин эсрэгээрээ энэхүү ярьсан хэлсэн зүйлээ УИХ-ын сонгуулийг угтаж шоу хийж байгаа бол зүсээ хувиргасан популистууд ард түмнээрээ даажигналаа хэмээх байх даа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • irgen (January 07, 2016 10:29:35 am )

    saihan medee bna. bi zeeld hamragdah geed bvh matiralaa bvrdvvleed bankand ugsun chin. ipotekiin zeel zogsooloo gesen . 05 bolvol nad shig olon zaluuchuud bayrlandaa … bayrlan

  • ТЭНЭГ (January 07, 2016 10:40:45 am )

    МАЛНААС ДОР УХААНТАЙ ЧАМ ШИГ МАЛУУД ЛУЙВАРЧДЫН УРАН ҮГЭНД ХУУРТАЖ БАЙДАГ ЮМ. УХААН СУУХ АРАЙ БОЛООГҮЙ БАЙНА ДАА.

    • Anonymous (January 07, 2016 1:16:30 pm )

      yasan hachirchihsan teneg be…….

    • ganbam (January 07, 2016 5:35:48 pm )

      busad orond 3-4 huvi bdag

  • үнэн (January 07, 2016 10:54:02 am )

    орон сууцны зээлийн хүү зургаан хувь байхад ардчилсан нам засгийн эрх аваад зургаан хувь байх боломжгүй гээд найман хувь болгосон энэ талаар ардчилсан намын дарга ерөнхий сайд асан Алтанхуягын хэлж байсан үг бичлэгтэйгээ байгаа ардчилсан намын дарга З.ЭНхболд орон сууцны үнээ буулгаж чадаагүй байж банкны хүүг багасгаж байна гэдэг бол ардчилсан намын ээлжит шүу тархи угаалтүнийн дүн бураагүй байхад зээлийн хүү буурна гэдэг бол иргэдийн авсан зээлийн төлөх хугацаа уртасна гэсэн үгшүүдээ таван жил төлөөд дуусах зээл арван жил болж урт угацаанд төлнө ард иргэдээ олон жил өрийн дарамтанд байлгаж өрсдөөгөө түүний хүүгээр тэжээж явах гэсэн парзит шимэгчийн бодол

  • зочин (January 07, 2016 11:37:46 am )

    энэ ажил хууль болоод хэрэгжээд эхэлбэл МАН-ынханы нэг хэсэг, ялангуяа олигархиуд нь цус харвачих вий дээ зайлуул. харамсалтай юм бүү болоосой доо.

  • zochin (January 07, 2016 11:41:46 am )

    Bairnii uniig yaj deesh ni shidlee dee.trnees bolj irged ih zeel tabij AN in barilgiin kompaniud uuk baatar huuteigee hamt tsodoison shuudee.bayarlah umbyu bgaan.daraa ni bairnii une unabal yahab.irged dahiad nam tabuilna.songuuliin shownbolgoj amudralaar togloh ni l dee

  • zochin (January 07, 2016 12:24:38 pm )

    AN songuulid shuud yalah um bna daa ard irged uunuug l husch bna

  • bi b,na (January 07, 2016 12:32:35 pm )

    Чадах уу… gulugnuud

  • зочин (January 07, 2016 12:38:18 pm )

    МАН 6 хувь болгоно гэсэн үнэхээр боломжгүй гээд байсан АН чинь өөрсдөө бүүр 5 болгоно гээд байгаам уу, тэнэг луйварчид сонгуулийн шоу хийж байна уу, 5 хувь болгочих, тэгээд ч АН-ыг сонгож улс орон, эдийн засаг, амьдрал ахуйгаа та нараар сүйтгүүлдэг хүн гэж байхгүй болсон шүү

    • Anonymous (January 07, 2016 1:18:39 pm )

      5 huvi bolchihoosoi chamd harin galzuural

  • зочин (January 07, 2016 12:39:53 pm )

    Ард түмнийг доромжилж ханахгүй юм аа, энэ АН

  • Anonymous (January 07, 2016 12:45:04 pm )

    saihan medee bn mundag bn aa harin MAN iinhan gai bololgui nud aniaasai bil ee

  • Зочин (January 07, 2016 12:54:35 pm )

    6 хувь байсныг тас цохиод 8 хувь болгосон одоо 5 хувь болно гээд сайхан шоудах юм аа.

  • зочин (January 07, 2016 1:49:54 pm )

    хошгироонууд эхэлж байх чинь вэ ан-ынхан 8хувь ман-ынхан одоо хэд гэх бол доо

  • Anonymous (January 07, 2016 3:07:06 pm )

    Ih Hurliin dargiin ajil mon uu?

  • Zochin (January 07, 2016 3:18:37 pm )

    saihan l medee bna zamaas n gainuud bitgii garch ireeseidee

  • Намын гишүүн (January 07, 2016 3:32:35 pm )

    5 хувь болоосой. Би байрны лизинг авах санаатай байсан юм.Гэтэл МАН-ын захиалгаар Цэц ажиллаад боломжгүй болгочихсон.Гэтэл АН минь бүр 5 хувь болгоод өгнө гэж байна. Их баярлаж байна. Надтай адил олон хүн баярлаж байгаа гэдэгт итгэж байна. Олуулаа юм чинь чадна. Тэр үед МАН-ны луйварчид өмдөндөө шээс алдана даа.

  • зочин (January 07, 2016 4:57:01 pm )

    Сайхан сайхан цагаан сараас өмнө байрандаа ороод жаргалаа эдлэе дээ.

  • зочин (January 07, 2016 7:04:39 pm )

    ХаМГИЙН ГОЛ НЬ ХЭН ЭНЭ ЗЭЭЛИЙГ АВАХ
    ВЭ ЖИРИЙН МОНГОЛ ХҮН ҮҮ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЛУЙВАРЧИД УУ ЭНЭ Л ЧУХАЛ

  • бат (January 07, 2016 7:28:38 pm )

    улс төрийн ээлжит шоу. урьчилгааг 10% болголоо гэж байхад дуугүй байсан мөртлөө одоо болохгүй хүүг нь бууруулна гээд матрын нулимс унагаад байх юм.

  • бат (January 07, 2016 7:34:27 pm )

    улсын төсөвт жил бүр 60 тэрбум төгрөг суулгаж өгчих тэгвэл илүү урьчилгааг 10% болгох боломжтой

  • ji (January 08, 2016 4:42:09 am )

    Lalaruud showdaj bnada

  • zovhin (January 08, 2016 6:15:16 am )

    AN-d bayarlalaa. Ireh songuuliar AN-g zasgiin gazraa dangaaraa zasgiin gazraa baguulah hemjeend sanalaa uguhiin olondoo urialj baina.

  • GXD (January 08, 2016 9:16:51 am )

    Эргээд ирахгүй юм чинь юу ч гэж амласан яах вэ? гэж бодож байх шиг байна.Энэ парламент шиг гамшигийн парламент Монголын төрд битгий л нүүрлээсэй .

  • shur (January 08, 2016 11:08:29 am )

    bairni vne ugsuh gje bga ymu malnuud showchid. ard tvmniig teneg mal gej bodoh yma. bas gai bolj bairni vne usguh gej bgn bn l da. nuguuduul ni surgaa ni bairni vnee nemj bga da.

  • shur (January 08, 2016 11:09:44 am )

    bairni vnee hyamdruulaachee chaddag ym bol. hii huurugdsun vnetei bga biz de. odoo bvr nemegdene. ard tvmni amidrald hvnd tusah ni bas l. ene showchidaas bvr neg boloh yma….nowsh

antalya rent a car