Б.ТУУЛ
Жилийн жилд хүйтний эрч даган үнэ ханш нь чангардаг түлээ, нүүрс өнөөдрийн байдлаар 1500-3000 төгрөгийн үнэтэй байна. Харин гэр хорооллын ойр орчимд түлээ, нүүрс борлуулдаг ченжүүд “Гадаа дулаахан болохоор хүмүүсийн худалдан авалт муу байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад түлээ, нүүрсний үнэ жижиглэн нь 300-500 төгрөг, тонн нь 30-50 мянган төгрөгөөр нэмэгдсэн” гэж байв. Чингэлтэй, Дэнжийн мянга, долоон буудал гээд гэр хороолол, хүн ам ихтэй газруудад портер машин нүүрс 250-320 мянган төгрөгийн үнэтэй байна. Жижиг цэгүүдэд ууттай түлээ, нүүрсний үнийг 300-500 төгрөгөөр нэмж борлуулдаг бөгөөд эндээс өвлийн бэлтгэлээ базааж амжаагүй иргэд үнэтэй ч гэсэн гэрийнхээ ойролцоох цэгүүдээс түлээ нүүрсээ авдаг ажээ. Налайхын нүүрс портер нь 350 мянга, Багануурын нүүрс 220-180 мянга, шуудайгаар 2500-3500 төгрөгийн үнээр тус, тус борлуулж байна.
Харин өнгөрсөн жилтэй харьцуулахад, энэ жил жижиг шуудайтай модны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг иргэд хэлж байв. Тодруулбал, жижиг шуудайтай мод 1500- 1800 төгрөгийн хооронд худалдаалж байна. Нүүрсний тухайд, жижиг шуудайтай Налайхын нүүрс 3000 төгрөг бөгөөд хэрэв 10-аас дээш авсан тохиолдолд 2500 төгрөг болгон хямдруулдаг гэж байв.
Эх сурвалж: www. Polit.mn
Холбоотой мэдээ
-
BN MONGOL (January 06, 2016 9:47:41 pm )
Худлаа мэдээлэл тавихаа боль нэг том шуудай хар мод 3500 жижэг нь 1500 налайх жижэг шуудай нь 1500 портер нь 150 000 байна явж үзэж байж мэдээгээ тавь
1 Comment