Сонгуулиас сонгуулийн хооронд нийгмийн амьдрал үргэлжилсээр, МАН, АН, МАХН-тай улс төрийн бодлого явагдсаар…
“Хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлэх” уриатайгаар 2012 оны сонгуульд оролцсон АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр өдгөө 2016 оны гарсан энэ цаг үед хэрхэн биелэснийг ард түмэн тунгаана бизээ.
Монголын улс төрийн амьдралд АН, МАН –ууд голдуу засгийн эрхэнд зонхилж байсан бол 2012 оны сонгуулиар Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН-МҮАН-ын эвсэл парламентэд багагүй суудал авсан. Ингээд 2012 оны сонгуулийн үр дүнд олонхийн суудал авч чадаагүй АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Н.Алтанхуягаар тэргүүлүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулж ажилласан байдаг. Үүнээс цааш улс төрийн амьдрал хэрхэн өрнөснийг уншигчид та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа бизээ.
2016 оны УИХ-ын сонгууль болоход 6 сарын хугацаа үлдэж байна. Ард түмэн МАН, АН, МАХН-аас “залхсан” энэ цаг үед Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН гэж товчилж бичигддэг/ хэмээх нам олны анхаарлыг татаж эхлэлээ.
Уг нь ХҮН гэж товчилогддог нэрийг нь харахаар “хүний төлөө ажилладаг нам юм байна” гэж ойлгож байтал үнэндээ тийм биш бололтой.
Анх энэ намыг УИХ-ын бие даагч гишүүдийн нэг болох С.Ганбаатарын зөвлөхөөр ажиллаж байсан С.Зоригтбаатар гэх залуу байгуулалцан, хожим нь ХҮН-ын Нарийн бичгийн дарга болсон байдаг. Эндээс л утасны үзүүр эхлэх шиг.
2015 оны 12 сарын 29-ны өдөр УИХ-ын бие даагч гишүүн С.Ганбаатар гэнэтхэн ХҮН-д элсэж байгаа зарласан. ХҮН гэсэн парламентэд төлөөлөлтэй боллоо гэдгээ олон нийтэд “тунхагласан”. Гэвч үнэндээ энэ бүхэн С.Ганбаатар гишүүний эртнээс найруулсан жүжиг гэлтэй. Тэрбээр энэ намыг УИХ-ын гишүүн болохоосоо өмнө МҮЭХ-ны Ерөнхийлөгч байсны хувьд анхнаасаа сэдэж МҮЭХ-ны чадавхид тулгуурлан байгуулсан гэж хардах хүмүүс олон байна. Үүнийг батлах мэт хэвлэл мэдээллээр С.Ганбаатарыг удахгүй ХҮН-ын дарга болно гэсэн мэдээлэл үзэгдэх боллоо.
ХҮН нам хэрхэн байгуулагдсан тухай яриагаа түр орхиод энэ нам улс төрийн гуравдах хүчин болж чадах уу гэдэг асуудлыг авч үзье.
Юуны өмнө ХҮН бусад адил тустэй улс төрийн ижижг намуудыг бодвол бэл бэнчингээрээ тэднийг дагуулахааргүй илүү байгаа. Тиймдээ ч ХҮН-ынхан хөдөө орон нутгаар явж богино хугацаанд 21 аймагт салбар хороо, үүрээ байгуулаад амжсан. Тэдний ингэж “бэлтэй” зан гаргаж байгааг хардах хүмүүс байна. ХҮН-ын одоогийн дарга С.Боргил нь Оюу толгойн санхүүгийн зөвлөхөөр ажилладаг нэгэн. Эндээс л асуудлын учиг тайлагдах шиг.
Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар бол Оюу толгойн гадаадын хөрөнгө оруулагчид Монголын парламентэд өөрсдийн төлөөний “намтай” болж, Оюу толгойн олборлолт, бүтээн байгуулалтын ажлаа улс төрийн хувьд “хаалт боолтгүй” шуурхай явуулахын тулд ХҮН-ыг далдуур дэмжиж байна гэж хэлж болох. ХҮН намын санхүүжилт хаанаас орж байгааг мэдвэл энэ таамаглалын шалтгаан тодорхой болно.
Нөгөө талаас авч үзвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн гэрээг хамгийн их эсэргүүцдэг гишүүдийн нэг. Тэгвэл С.Ганбаатарыг урьж ХҮН-ын дарга болгосноор ХҮН-ын зүгээс Оюу толгойг эсэргүүцдэг “амыг нь барьж”, 2016 оны УИХ-ын сонгуульд түүний багийг дэмжих, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг өөрийг нэр дэвшүүлэх зорилготой юм биш биз гэж хардаж болох.
Түүнчлэн ХҮН-д Монголын хөрөнгө бэлтэй томоохон компанийн захирлууд цүнхтэй мөнгөө бариж очин, намд нь элсэн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горильцгоож байгаа гэнэ.
ХҮН-ын мөрийн хөтөлбөрийн хувьд бусад намуудаас ялгарах онц гойд зүйлгүй. Нөгөө л утопи мөрөөдлөөр дүүрэн …, ард түмнийхээ төлөө ажилладаг төрийн байгууллагыг бий болгоно, хорт утаагүй, цэвэр орчинд иргэдээ амьдруулна, эрх зүйн эрүүл саруул орчинг бий болгоно, баялгийг шударга, зөв хуваарилна, баялаг бүтээгчдийг дэмжинэ… гэх мэтчилэнгийн зорилго дэвшүүлсэн байх юм.
Ийм хэтэрхий хоосон хийсвэр зорилгыг өмнөө тавьсан, бэл бэнчинтэй гадна дотныхонтой сүжирсэн, мөнгө хөрөнгийг эрхэмлэсэн ХҮН-ынханд 2016 оны сонгуулиар иргэд сонгогчид итгэл үзүүллээ гэхэд тэд улс нийгмийн амьдралд өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил авчирч чадах уу гэдэг асуулт нээлттэй үлдэж байна.
Түүгээр зогсохгүй хөгжил буурай улс орнуудад ардчилал, хүний эрх чөлөө, хүн төлөөх төр гэх зэрэг элдэв уриа лоозун дэвшүүлэн улс төрийн намын үйл ажиллагааг далдаас дэмжих зэргээр сонгуульд оролцуулан “хувьсгал импортлох” замаар тухайн улс орныг хөгжүүлэх биш, хөгжлийг нь хойш нь татсан гадныханы оролцооны олон арван жишээг бид Сири, Ливи,Украйн зэрэг улс орнуудын бэлхнээ мэднэ. Ингэх нь үгүй юмаа гэхэд гадаадын зарим байгууллага тухайн намын лидерүүдийг өөрсдийн санхүүжилтээр “барьцаалан” парламентад оруулаад дараа нь өөрийн гар хөл болгон ашиглах зорилгыг агуулж байгааг үгүйсгэх аргагүй.
Ямартай ч ХҮН хүний төлөө, улс орны хөгжлийн төлөө биш, хөрөнгө чинээлэг хүмүүсийн бодлогыг “улс төрд оруулах” зорилготой нам бололтой.
Ц.Мөнх
Холбоотой мэдээ
-
Ард түмэн.. (January 06, 2016 4:13:49 pm )
Боргил харин ч Оюу толгойн гэрээг хүчтэй эсэргүүцдэг хүн шүү. Тиймээс энэ намыг Оюутолгойтой холбохын оронд АН,МАН хоёрыг Оюутолгойтой холбох хэрэгтэй. Тэд л Монголчуудыг мал мэт үзэж Монголын газар шороо эрднэс баялагыг үнэгүйдүүлж байгуулсан гэрээ шүү дээ. Тэд л Монголын баялагийг хахуулиар худалдсан шүү дээ. Тэд л Монголыг өрөнд оруулж гадаадынханд найр тавьж ард түмнээ ядууруулсан.ХҮН намд гайгүй чадвартай сэхээтэн залуус олноор элсэж байгааг хархад өнөөгийн луйвар дээрэм, ороо бусгаа шудрага бус,эх оронч бус тогтолцооноос хамаарч нийгэм, ард түмний захиалагаар гарч ирж буй нам гэж харагдахаар байна.2016 онд Монголын ард түмэн МАХН,ХҮН гэсэн 2 намд л гол итгэл найдвараа тавьж байгаа нь нууц биш байна.
-
NUH NAM (January 06, 2016 8:43:54 pm )
Зиооо бөөөн шоу, ИНЭЭДТЭЙ юмаа. ХҮН нам АНУ-аас Санхүүжилт авдаг гэсэн үнэн үү??? Гадуур тийм яриа явна. Тэр Доржханд гэдэг хүн намын дэд дарга нь АНУ-д хийж байсан ажлаа орхиод сая 12 сард буцаж ирсэн, ирхээсээ өмнө Америкт байдаг Бүгд найрамдахчуудын хүрээлэн, болон бусад сангуудаас САНХҮҮЖИЛТ олж ирсэн, Ирмэгцээ шууд Хүн намд дарга болсон гэсэн.
Ганба гишүүний дүү нар ХҮн намын санхүүжүүлэгч Бүгд Найрамдах сангийн УБ дахь салбарт ажиладаг гэсэн.
-
-
Зочин (January 06, 2016 4:15:23 pm )
Элэг, элэг, арай үндэслэлтэй, аятайхан юм нийтэлчихэж чадсангүй юу. Наад нам чинь одоо хүчээ аваад унахаасаа өнгөрсөн, тэр намын байран дээр нь очоод үз, Хажуудаа эрдмийн зөвлөл байгуулж, салбар бүрийн эрдэмтдийн олон жилийн судалгаан дээр нь үндэслэж бодлогоо боловсруулж байгаа, итгэхгүй бол очоод харцгаа. Ганбаатар тэр нам дотроо үнэндээ багадхаар ч нөхөр байна лээ.
-
zochin (January 06, 2016 4:23:22 pm )
Baruunii sanhuujilttai um bilee
-
zochin (January 06, 2016 4:38:12 pm )
erdemtdiin bag ajilladag geheer bas zuw handlagatai l nam bnadaa
-
Anonymous (January 06, 2016 5:02:18 pm )
Tegeed МАНАН дахиад сонгох юм уу.yu l bicheed bn da setguul ch min jijig namd bas setgeltei humuus baidag yum shuu
-
puugii (January 06, 2016 5:02:56 pm )
Tegeed МАНАН дахиад сонгох юм уу.yu l bicheed bn da setguul ch min jijig namd bas setgeltei humuus baidag yum shuu
-
шаабар (January 06, 2016 5:10:31 pm )
Би хувьдаа арай өөдрөг харж байна. Хэдийгээр шинээр төрсөн нам боловч эрчимтэй сайн ажиллаж байна. Бас өмч хөрөнгөнд гар хөлөө дүрээгүй нэр цэвэр хүмүүс элсэж байгаа зэргээс харвал итгэл төрүүлж байгаа шүү. Сонгуулиар олонхи болж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ л сайн сөрөг хүчин болчихвол хэн хэндээ нэмэртэй. Юмыг яаж мэдэх вэ. Хамтраад төр барьж яагаад болохгүй гэж.
-
Anonymous (January 06, 2016 5:12:38 pm )
humuus shine ym hiiheer zaabal buruugaar erguulj bdag ymnuud uheesee Hun namaas jinhene mongoloo gesen humuus turuh ch ymuu songono demjij bna bitgii dooshno hii Gambaatar ch tiim muu uls turch bish shuu zub ymnii tuluu dugardag hunii amiig taglah gj ynz bur boloh yma
-
Зочин (January 06, 2016 5:32:51 pm )
Үхсэнд нь гайхаад үхэхгээд байгаан Ц.Мөнх. Аймаар гэмт хэрэг илрүүлцийм шиг. Хэдэн төгрөг авсын бол аятайхан юм биччээч. Өшөөч олон сайн хүмүүс янз бүрээр нэгдэнэ. Цоо шинэ эргэлт болно.
-
ganzorig (January 06, 2016 5:34:47 pm )
Бидний зовлон сонгогдсон, хуульчлагдсан хулгайч нарт байгаа юм биш, тэднийг сонгон дэмжин гаргаж ирсэн жирийн иргэд бидэнд байна. Шалгарсан, зартай, хуульчлагдсан хулгайч нар, төрд гарч тэрбумтан болсон луйварчид үй олон байна. төрийн бүртгэлийг хувийн зорилгоор ашиглана гэдэг нь том гэмт хэрэг, Бидний зовлон чухам энэ. Үүнийг ардчилал гэх үү? Үүнийг эрх чөлөө гэх үү? Үүнийг нийгмийн үнэт зүйлс гэх үү? Энэ хуульчлагдсан хулгайч нь манай өнөөгийн нийгмийн нэг л ердийн төрх. Өнөө сүржигнээд байдаг АТГ, прокурор, цагдаа, тагнуул, шүүх хаана явна? УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байдаг нь үнэн ч энэ нь хууль тогтоох хурлын дотор хүчинтэй болохоос үйлдэл дээрээ гэмт хэрэг нь баригдвал шууд л ачдаг хуультай юм шүү дээ. Дархлагдсан хулгайчтай байж бай гэж энэхүү халдашгүй эрхийн хууль гаргасан юм биш, хууль тогтооход ямар ч санал гаргасан бай түүнийхээ хариуцлагыг хүлээхгүй л гэсэн санаа. Гишүүн Нямдорж, Портуун нарын буй болгосон 68 хувийн татварын хууль нь Монгол орныг нинжа хэмээх гэмт бүлэглэлийн гарт өгч улс орныг сүйрүүлсэн ч гэсэн дээрх нөхөд халдашгүй эрхийн хуулиар хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Хоорондоо ялгаатай шүү, прокурор оо, атэгэчин гуай. Хулгайч өөрөө ч үүнийгээ ердийн атаа жөтөө, сонгуулийн өмнөх жүжиглэл болгож харагдуулан хийсэн гол гэмт хэргээ замхруулах гэж мэрийгээд байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр Ардчилсан намынхан хоорондоо хөлөө жийлцэж байна гэж мэдээлэх боллоо. Биенийхээ дээр гараад байх юмгүй бараг Монголын бүх улс төрийн намуудын удирдлага өнөөдөр дархлагдсан хулгайч, эсвэл мэдрэлийн цочмог өвчтэй хүмүүсээр дүүрчээ. Ийм хүмүүстэй, ийм удирдлагатай байх нь шившгийн хэрэг. Өнөөдөр Монголын нийгэмд буй улс төрийн нам гэвэл Ардчилсан нам, Ардын нам хоёр л байна.Энэ хоёр нам улс орныг эмхэнд нь оруулна, эрүүл саруул өрсөлддөг болгоно, нийгмийн мэнэжмэнт явуулж чаддаг болгоно гэдэгт бүү итгэ.. Гэхдээ өнөөдөртөө биш. Нэг талаас манай ард түмэн шил архи, ганц нэгжээр өөрийгөө худалдчихдаг хэвээрээ байна. Нөгөө талаас чухамдаа ардчилсан нийгмийг далимдуулж нийгмийн хамгийн адаг шаар нь дээшээ гараад ирдэг сануулга бидний хувьд хүчинтэй хэвээр байна. Хоёр намын хувьд өнөөдөртөө өөрсдийн толгой дээр чинь гараад суучихсан дээрэмчид луйварчдаас юун түрүүн салмаар байна. Наад луйварчид чинь өнөөгийн Монголыг засаг захиргааны нэгжээр нь хуваагаад авчихсан, үнэн хэрэгтээ хувьчилчихсан феодалууд. Улс орноо хулгайч нараас чөлөөлье. Наадуул чинь ердийн хармайны хулгайчаас дээшээ гараад өдгөө төрийн нэр барьсан дээрэмчид болон өсөн бойжсон. Өөрийнхөө төлөө өөрөө ядахнаа ганц алхам хийгээч хүмүүсээ, Хулгайчийн байх газар гагцхүү шорон.
-
зочин (January 06, 2016 5:49:07 pm )
манай найз нар дэмжинэ гэж байна лээ бий ч гэсэн дэмжинэ миний найзууд дотор хулгайч луйварчин хүн нэг ч байхгүй
-
zochin (January 06, 2016 6:32:43 pm )
Elbegdorjiin nam mash ih mungutei ta buhen ajiglaad baigaarai !!! yaj sanhuujdegni udahgui medegdeh bailgui
-
BN MONGOL (January 06, 2016 6:34:12 pm )
ганбаатарн хамаатан дараа нь зөюлөхөөр нь ажиллаж байсан сүхбатын Зоргтбааиар гэдэг зальтан байдаг саяхан Ганбаатарын номын нээлтийг хийгээд явж байсан бас Ганбаатарн ажлаар Дарханд их ажиллаж байсан.Бас шударга хүү гээд ТББ”н тэргүүн гээд зурагтаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гэж яриад байсан.Зоригоо гэж сайхан холион бантангийн эзэн байна.2010-2013 он хүртэл баянхонгор аймагийн 5 сумдад кампани байгуулж байгаа гээд хүн бүрийн 21000 төгрөгийг цуглуулаад нийтдээ 4000 хүний 1 тэрбум орчим төгрөгөөр гараа угаасан урьд нь чингэлтэй дүүргийн АН намд байсан 2012 оны сонгуулиар баянхонгорт занданшатар билэгт 2 ыг дагаж гүйгээд байсан одоо ХҮН намын гишүүн гээд мэндчилгээн дээр нь баруун гар талаас 3 д зогсож байна лээ бас өчигдөр ХҮН намын гишүүн гээд зурагтаар гараад байна лээ ЗОРИГОО Баянхонгорын ЗАГын 1100. ХҮРЭЭМАРАЛын-800, БААЦАГААНы-700, БӨМБӨГӨРин-900, ЭРДЭНЭЦОГТн 1200 хүн нийт 5 сумын 5000 орчим хүний эх орны хишиг 21000 төгрөг болох хамгийн багадаа 1сумаас1 хүний6 сарын 126000 дээд тал нь Заг сум 1 жилийн 1хүний 256000 төгрөг юу болсон вэ ийм л нөхдүүд ХҮН намыг байгуулж эхэлж байна худлаа гэвэл би бүх хариуцлагаа хүлээнээ надтай холбогдоорой
-
BN MONGOL (January 06, 2016 6:35:35 pm )
Зоригтбаатар гэж хойд эгнээний баруун талаас 2 дахь нүдний шилтэй залуу
-
NUH NAM (January 06, 2016 8:43:33 pm )
Зиооо бөөөн шоу, ИНЭЭДТЭЙ юмаа. ХҮН нам АНУ-аас Санхүүжилт авдаг гэсэн үнэн үү??? Гадуур тийм яриа явна. Тэр Доржханд гэдэг хүн намын дэд дарга нь АНУ-д хийж байсан ажлаа орхиод сая 12 сард буцаж ирсэн, ирхээсээ өмнө Америкт байдаг Бүгд найрамдахчуудын хүрээлэн, болон бусад сангуудаас САНХҮҮЖИЛТ олж ирсэн, Ирмэгцээ шууд Хүн намд дарга болсон гэсэн.
Ганба гишүүний дүү нар ХҮн намын санхүүжүүлэгч Бүгд Найрамдах сангийн УБ дахь салбарт ажиладаг гэсэн.
-
болд (January 06, 2016 10:30:51 pm )
BN MONGOL YAJ HOLBOGDOH WE SONIN SANAGDCNLAA OWOO HVVHEMSVV ZALUU SHV DARHAND BUJIGNULSN DA
-
иргэн (January 07, 2016 9:34:12 am )
Энэ намд элсмээр бн. Монголд манангүй 30 хүн их хуралд бвал монгол цэвэрдэж эхэлнэ. Энэ сэтгүүлч өөрөө хэдэн төгрөг авчаад айсан захиалагчийн юм нийтлээд бнаа
18 Comments