antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2016 5 comments

Найман хувийн зээл зогсохоос ч илүү эрсдэл монголчуудыг хүлээж байна

нийтлэсэн Admin

Өнгөрсөн оны сүүлээр орон сууцны найман хувийн зээлтэй холбоотойгоор нийгэмд ихээхэн маргаан дэгдэж, зарим арилжааны банкууд орон сууцны зээлээ зогсоохоо мэдэгдсэн нь иргэдийг ихээхэн бухимдуулсан юм.

Уг асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлаас ойрын хугацаанд холбогдох хуулийн зохицуулалтыг батлахаар ажиллаж байна. Барилга, хот байгуулалтын сайдын хэлж буйгаар орон сууцны зээлийн урдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал үндсэндээ шийдэгдсэн гэж байгаа.

Орон сууцны ипотекийн зээлтэй 76583 өрх сар бүр 28 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөр хуримтлуулдаг, нийт арилжааны банкны зээлийн үлдэгдэл одоогийн байдлаар 3.4 их наяд төгрөг бөгөөд түүний 75 хувь нь ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлдэг гэж үзвэл арилжааны банкуудын зүгээс 8 хувийн зээлийг цаашид санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр нь өөрөө маш олон асуудлыг дагуулж байна.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай арилжааны банкууд найман хувийн зээл олгохын тулд олон улсын болон дотоодын зах зээлээс мөнгө босгох шаардлага тулгарч, тухайн асуудлыг шийдвэрлэх арга нь гадны зах зээлд бонд гаргах, своп үйлчилгээ зэрэг байжээ. Хамгийн ойрын жишээ дурдахад Худалдаа Хөгжлийн банк нь 2015 оны 10 дугаар сард Хятадын Тариалангийн банк (Agricultural bank of China)-тай “Худалдааны санхүүжилтийн бизнест хамтран ажиллах санамж бичиг”, Хятадын банк (Bank of China)-тай “Төгрөгийн зузаатгалын бизнест хамтран ажиллах санамж бичиг”-үүдэд тус тус гарын үсэг зурсан, мөн 500 сая долларын бонд босгохоор ажиллаж, Bank of China буюу Хятадын банкны Хонконг дахь салбараар дамжуулан 350 сая долларын своп үйлчилгээг авсан байна.

Үүнээс дүгнэж үзэхэд арилжааны банкууд гадаадын хөрөнгө оруулагч, банкнаас авсан болон авах мөнгөнийхөө барьцаанд  иргэдийн үл хөдлөх хөрөнгө болох орон сууц, барилга, газрыг шууд л үл маргах журмаар давхар барьцаалснаар тэдний эзэмшилд шилжиж болзошгүй ноцтой эрсдэлд оруулж эхэллээ.

Нөгөө талаар арилжааны банкууд үнэхээр иймэрхүү мөнгийг ганцхан ипотекийн зээлд олгохоор төлөвлөв үү, эсвэл дахиад л улс төрийн сонгуулийн санхүүжилттай холбогдох уу.

Ипотекийн найман хувийн зээлийн зохицуулалтыг Засгийн газар болон Монголбанкны хамтарсан шийдвэрээр хэрэгжүүлж байгаа. Гэтэл иргэдийг ийм хэмжээний ноцтой эрсдэлд оруулчихаад байгаа зарим арилжааны банкууд дээрээс нь нэмж гүйлгээгээ зогсоож байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл гэлтэй. Ер нь Засгийн газар болон Монголбанк хоёрын хамтарсан шийдвэрээр хэрэгжиж буй энэ чухал төсөл, хөтөлбөрийг Монголын Банкны холбоо гэх төрийн бус байгууллага дур мэдэж зогсоох нь бас л хачирхалтай.

Дашрамд дурдахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус гэж үзэн шаардах бичиг хүргүүлсэн. Энэхүү шаардлагыг арилжааны 13 банкны удирдлагууд, мөн л нөгөө банкны холбоо эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаснаар энэ маргаантай хэрэг одоо шүүхийн шатанд явж байна.

Тэгвэл энэ бүхнээс харахад арилжааны банкууд үнэхээр орон сууцны “8 хувийн зээл”-ийг цаашид олгох сонирхол байсан эсэхийг өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал зэргээс шүүн тунгааж харж болно.

Г.Лхагваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочин (January 06, 2016 2:20:25 pm )

    Ардчилагчид бол улаан дээрэмчин цуслагчид болсон .Яавч ард түмний төлөө олигтой юм хийхгүй хийгээгүй бүүр сүүлдээ эх орноо тавьж туухдаа тулчаад байгаа биздээ?!Сайн бодооч Монголчуудаа!!Бүхэлдээ энэ хуурамч ардчилсан нийгэм гээч мөлжилгөнд тулгуурлаж байгааг анхаараачээ чааваасдаа?!?!

  • Anonymous (January 06, 2016 3:05:48 pm )

    ee huurhii ene zasag turiin baij baigaa tsarai ene dee

  • зочин (January 06, 2016 3:37:25 pm )

    энэ хүн банкний ямарч мэдлэггүй хүн бна хутган үймүүлэгч банк дампуурвал ард түмэн мөнгөгүй болно

  • j N (January 06, 2016 3:48:16 pm )

    Худлаа ардчиллын хамгийн там золиос бол Монголчууд боллоо Эх орноо дээрэмдүүлж оюун санаагаа эх хэлээ соёлоо маш олон зун жилийн хэв заншлаа бохирдуулж гээлээ үүний буруутан бол буруу замаар будаа тээлшэж өөрсдөө долларын саятан болсон Элбэгдоржтонгууд Анх гарч ирэхдээ УТТовчоог буулгана тусгай хангамжийг болиулна гэсэн лоозонтой байлаа хамгийн өрөвдмөөр нь тэр үеийн эрх баригчдад чүү гэх ганц ч морь байгаагүй юм да Харин одоо эд нарыг зүгээр л юутайг нь боддоо

  • Хөх чоно (January 06, 2016 6:35:16 pm )

    Ард түмэн минь орон байранд орохоосоо илүү төр засгаа өөрчилмөөр байна. Эх орныг минь зарж худалдан тусгаар тогтнолыг минь устгах гэж буй өнөөгийн төр засаг, улс төрчидөөс салахгүй бол бидний амьдрал хэзээ ч баталгаатай сайн болохгүй бөгөөд бид удахгүй Хятадын боол болно. Юун орон байртай болох? Өнөөдөр бид ямар нэгэн аргаар зээлийн байртай боллоо гэхэд, маргааш нь төлбөрөө төлөх чадваргүй болбол яах вэ? Ер нь бол удаан хугацааны зээл авчихаад цалин орлого багатай амьдрах нь бүх насаараа ажлын мал, боол болдог юм. Цөөхөн хэдэн луйварчид хаад, ноёд шиг баян тансаг тарвалзаж байхад дийлэнхи олонхи нь орон байр, цалингийн зээлэнд дөнгөлөгдөн мөлжүүлж, ажлын мал мэт зүтгэн, нилээд хэсэг нь ядуурлын туйлд хүрч өлөн нойтон амьдарч байгаа нь ардчилал мөн үү? Бид үүнийг тэвчээд мал шиг дуулгавартай, хүлцэнгүй явах нь бидний эрх чөлөө юу? Хэдхэн луйварчидад дээрэлхүүлэн, доромжлуулж арчаагүй амьдран, удахгүй бас тусгаар тогтнолоо алдахад хүрээд байхад бид Чингисийн монгол гэж хий хоосон бардамнах нь тэнэг хэрэг бус уу? Бардамнах дуртай бол бардамнахаар хэмжээнд амьдрах, тэмцэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бид удахгүй Хятадын монгол болно шүү!!!

antalya rent a car