Засгийн газрын тусгай сан болох Цэвэр агаар сан энэ онд татан буугдахаар болсон билээ. Тус сан нь 2011 онд байгууллагдсанаас хойш улсын төсвөөс 93.2 тэрбум төгрөг аван агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулжээ. Дээрх мөнгөнөөс 33.3 тэрбум төгрөгийг 2011-2013 онд Мянганы сорилын сантай хамтран иргэдэд 91 хувийн татаастай сайжруулсан зуух тараасан бол 2013-2015 онд Дэлхийн банкны Улаанбаатар цэвэр агаар төсөлтэй хамтран иргэдэд 66 хувийн татаастай сайжруулсан 40 мянган зуухыг олгоход 4.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Цэвэр агаар сангийн хамгийн гол хийсэн ажил нь 2011-2015 онд нийт 168 мянган сайжруулсан зуухыг тараасан байх юм.
Мөн боловсруулсан түлшийг иргэдэд хөнгөлттэй үнээр олгоход 4.2 тэрбум төгрөгийг боловсруулсан түлш хийдэг аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн нэг хэсэг гэр хорооллын иргэдийг хийн түлштэй болгох нэрийдлээр хийн түлшний гурван компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нэрийдлээр гурван тэрбум төгрөг хийсгэсэн аж.
Уг сангийн нийт зарцуулсан 93.2 тэрбум төгрөгийн төсвийг агаар бохирдуулсны тээврийн хэрэгсэл бүрээс, нүүрс олборлогч аж ахуйн нэгжээс тонн тутмаас 1000 төгрөг тус санд орж ирдэг байжээ.
Гэвч уг сан байгууллагдсанаас хойш Улаанбаатар хотын агаарын бохирдол 14-30 хувиар буурсан гэх үзүүлтийг гаргаж байгаа ч энэ нь дорвитой үзүүлэлт биш гэдгийг ард иргэд батлаад өгнө.
Энэхүү сан байгууллагдсанаар хэд хэдэн аж ахуйн нэгжийн дансыг түнтийлгэхээс гадна 2013 оны долдугаар сард Авилгатай тэмцэх газраас “Цэвэр агаар сан”-гийн 11 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Тэд “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөс нийт 1.931.519.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон. Тодруулбал, “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100.000.000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд 240.000.000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар тус тус гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байдаг.
Үүнээс харахад ямар ч ашиггүй нэг санг ард иргэдийн мөнгөөр тансаглуулсан байх юм. Гэвч цаашид нийслэл хотын утааны асуудлыг хэрхэн шийдэх нь асуултын тэмдэгтэй үлдэж байх шиг байна.
Т.Буянаа
Холбоотой мэдээ
-
zochin (January 06, 2016 1:15:05 pm )
Идэж уух нь 93.2 тэрбумыг идэж уугаад дуусгалаа Иргэд бид юутай үлдэв Гамшигийн хэмжээнд хүрсэн УТААТАЙ УЛААНБААТАРтайгаа ургийн гажигтай төрж буй нярай ИРЭЭДҮЙТЭЙГЭЭ л үлдлээ.
-
Anonymous (January 06, 2016 1:51:39 pm )
Энэ АН ынхан төрийн эрх бариад төрөөс хулгай луйвар хийх бүр замаа алдлаа хэтэрлээ ард түмэнд юм үлдэх үү энэ чинь бараг бүгдээрээ хулгайч юм биш үү олон тэр бум тэр бумаар нь идлээ уулаа л гээд байх юм энэ идэж уусан нөхөдөөс тэр мөнгийг буцааж авбал монгол улс өргүй болох магдлал байна
-
зочин (January 06, 2016 2:04:00 pm )
Хувхай АН.Луйварчин хулгайчууд ямар ичгүүргүй цусалдаг юм бэ.Энхбаяр Баттулга хажууд нь шудрага иргэд маань юм бишүү????
-
2016 (January 06, 2016 2:46:04 pm )
arai denduu ih ideh yumaa gedes chn teserne dee
-
дарга (January 06, 2016 2:58:54 pm )
Д.Сэржбүдээгийн зуухыг өргөн ашиглах хэрэгтэй шүү дээ.Монгол айлд бүрэн тохирсон бүтээл юм билээ.Миний бие энэ зуухыг хэрэглэх гээд авахаа хүлээгээд байж байна.
-
zochin (January 06, 2016 4:36:14 pm )
Одоо хэн нэгний зуух рекламаад дахиад л ард түмний мөнгийг хийсгэхийг хүсэж байгаа бол… Хэдий болтол төр засаг ард түмнийхээ толгойг эргүүлж зовж олсон хэдэн төгрөгийг нь улайм цайм цэвэрхэн аргаар луйварддаг эрх мэдэлтэнгүүд нь түнтийгээд, ашиг хайсан нь баяжих гээ юм болоо…. Ард иргэд бидний бас тэнэгийх ээ. Нэг л хямд хэрэгтэй гэнгүүт тийшээ хуйларч тархиа угаалгаад л хохирчоод араас нь цув нөмрөөд л сууж байгаа биз дээ. Тиймээс иргэн хүн бүр төрд гарч бидний амьдралыг сайжруулна гээд байгаа хүмүүсийн сонголтоо эрэгцүүлэн бодож дүгнэлт хийх цаг болсон. Зөв сонголт хийгээд, шаардах хэрэгтэй, эсэргүүцэж үнэний төлөө, өөрсдийн эрх ашгаа хамгаалах хэмжээнд тэмцэж, шударга, эрүүл, нийгмийг цэвэршүүлэх нь чухал байна даа.
-
зочин (January 06, 2016 7:22:44 pm )
Мөнгө зараад утаа багасдаг бол багасах нь байтугай байхгүй болчихоор л зарлаа.Даанч олигтой үр дүн гарсангүй.Тэр их мөнгө байнд ч үгүй банзанд ч үгүй гэдэг шиг л алга боллоо доо.Хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй үлдлээ
-
Зочинbatbat (January 06, 2016 9:36:31 pm )
utaagui zuuh gej galladag zuuhiig nerlej delhiin tumniig gaihuulj mongol tumnee dorojilj heseg nuhud mini bayjsan zuuh hiisen humuus ni utaagui zuuh uul ni ch bish l dee gehdee tiim ch yum uu gej nerlehsen genelee
-
uur hurch bna (January 06, 2016 11:05:01 pm )
Ymr ch hereggvi,ashiggvi,ach holbogdolgvi,uureggvi gazar.yu hiihiin.garaaf bga utaag ed yahiin garaaraa taglahiimuu,uleehiimuu er ni yu hiih gej yah gej bga uls ve.hairan mungu,hairan hurungu,hairan urgvi zardal ter hurungiig surguuli,tsetserleguudiig shineer barisan bol gertee bga bolon surch chadahgvi bga uchnuun huuhdiin ireeduid heregtei baih bailaa .etsest ni hedhen hunii halaasiig l tuntiilgelee shde.ard tumend yu naaldsiin.Maluud.
-
uur hurch bna (January 06, 2016 11:12:14 pm )
Utaagvi zuuh bol zugeer l biznes bailaa. Mod nuurs tulj l bga hoino utaa garch taaraa biz de.yun bagasah,harin ch esregeeree.ter ih zartsuulsan hurungnii ur dvn haana hend haragdaad bgan.medehgvi l bna shuu huuhdiin 20g bulaaj bhaar ene mungunuudee ergej tootsood uursduusuu icheech .ard tumen mal bish harin oligarhjsen heden garuud l mal
-
GXD (January 07, 2016 10:28:54 am )
Сайн нь мэдэгдэхгүй эх адаггүй олон зуух бусад сайныгаа дараад юу ч үгүй болголоо .Намын харяалалаар биш чадварлаг хүнээр удирдуулсан бол энэ хийж болох л ажил байсан даан ч бантан болгоод хаячихлаа даа? Хохирогч нь хэдэн луйварчид биш хотын иргэд шүү дээ? Тэд яахав хэдэн төгрөгтэй болоол биз. Буруу гарын олз нь шингээёэй дээ? Ум базарвани хум пад.
-
ganzorig (January 07, 2016 12:35:37 pm )
Бидний зовлон сонгогдсон, хуульчлагдсан хулгайч нарт байгаа юм биш, тэднийг сонгон дэмжин гаргаж ирсэн жирийн иргэд бидэнд байна. Шалгарсан, зартай, хуульчлагдсан хулгайч нар, төрд гарч тэрбумтан болсон луйварчид үй олон байна. төрийн бүртгэлийг хувийн зорилгоор ашиглана гэдэг нь том гэмт хэрэг, Бидний зовлон чухам энэ. Үүнийг ардчилал гэх үү? Үүнийг эрх чөлөө гэх үү? Үүнийг нийгмийн үнэт зүйлс гэх үү? Энэ хуульчлагдсан хулгайч нь манай өнөөгийн нийгмийн нэг л ердийн төрх. Өнөө сүржигнээд байдаг АТГ, прокурор, цагдаа, тагнуул, шүүх хаана явна? УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байдаг нь үнэн ч энэ нь хууль тогтоох хурлын дотор хүчинтэй болохоос үйлдэл дээрээ гэмт хэрэг нь баригдвал шууд л ачдаг хуультай юм шүү дээ. Дархлагдсан хулгайчтай байж бай гэж энэхүү халдашгүй эрхийн хууль гаргасан юм биш, хууль тогтооход ямар ч санал гаргасан бай түүнийхээ хариуцлагыг хүлээхгүй л гэсэн санаа. Гишүүн Нямдорж, Портуун нарын буй болгосон 68 хувийн татварын хууль нь Монгол орныг нинжа хэмээх гэмт бүлэглэлийн гарт өгч улс орныг сүйрүүлсэн ч гэсэн дээрх нөхөд халдашгүй эрхийн хуулиар хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Хоорондоо ялгаатай шүү, прокурор оо, атэгэчин гуай. Хулгайч өөрөө ч үүнийгээ ердийн атаа жөтөө, сонгуулийн өмнөх жүжиглэл болгож харагдуулан хийсэн гол гэмт хэргээ замхруулах гэж мэрийгээд байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр Ардчилсан намынхан хоорондоо хөлөө жийлцэж байна гэж мэдээлэх боллоо. Биенийхээ дээр гараад байх юмгүй бараг Монголын бүх улс төрийн намуудын удирдлага өнөөдөр дархлагдсан хулгайч, эсвэл мэдрэлийн цочмог өвчтэй хүмүүсээр дүүрчээ. Ийм хүмүүстэй, ийм удирдлагатай байх нь шившгийн хэрэг. Өнөөдөр Монголын нийгэмд буй улс төрийн нам гэвэл Ардчилсан нам, Ардын нам хоёр л байна.Энэ хоёр нам улс орныг эмхэнд нь оруулна, эрүүл саруул өрсөлддөг болгоно, нийгмийн мэнэжмэнт явуулж чаддаг болгоно гэдэгт бүү итгэ.. Гэхдээ өнөөдөртөө биш. Нэг талаас манай ард түмэн шил архи, ганц нэгжээр өөрийгөө худалдчихдаг хэвээрээ байна. Нөгөө талаас чухамдаа ардчилсан нийгмийг далимдуулж нийгмийн хамгийн адаг шаар нь дээшээ гараад ирдэг сануулга бидний хувьд хүчинтэй хэвээр байна. Хоёр намын хувьд өнөөдөртөө өөрсдийн толгой дээр чинь гараад суучихсан дээрэмчид луйварчдаас юун түрүүн салмаар байна. Наад луйварчид чинь өнөөгийн Монголыг засаг захиргааны нэгжээр нь хуваагаад авчихсан, үнэн хэрэгтээ хувьчилчихсан феодалууд. Улс орноо хулгайч нараас чөлөөлье. Наадуул чинь ердийн хармайны хулгайчаас дээшээ гараад өдгөө төрийн нэр барьсан дээрэмчид болон өсөн бойжсон. Өөрийнхөө төлөө өөрөө ядахнаа ганц алхам хийгээч хүмүүсээ, Хулгайчийн байх газар гагцхүү шорон.
12 Comments