“Хүний хөгжил сан”-гаас сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг болиулж хүүхдүүдэд ялгаварлан олгох асуудал яригдаж эхлээд байсан. Үүнд иргэд ихэд бухимдалдалтай байсан бөгөөд эсэргүүцээд байсан. Тухайлбал, гэртээ хөргөгчтэй, телевизортой, угаалгын машинтай, амьдралын түвшин дээгүүр айлуудын хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөг авахгүй, харин амьдралын түвшин доогуур, олон хүүхэдтэй гэр орноо тэжээхэд хүндрэлтэй айлуудын хүүхдүүд дээрх мөнгийг үргэлжлүүлэн авна гэсэн мэдээлэл байсан юм. Иргэд энэхүү ялгавартай олгох хэмжүүрт шүүмжлэлтэй хандаж нэлээдгүй бухимдсан бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлж, цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол Улсын бодлого юм” гэжээ. Энэхүү мэдээлэл олон нийтийн дунд тархаж иргэд тайвширсан ч сонгуулийн шоу юу гэх хардлага төрөв.
Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгө өчигдрөөс эхлэн дансанд орж эхэлсэн талаар Нийгмийн хамгааллын яамны албаны эх сурвалж дуулгасан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (January 06, 2016 10:21:03 am )
баярлалаа
-
Anonymous (January 06, 2016 11:15:50 am )
Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдэл Үндсэн хуулийн цэц болон захиргааны шүүхээс өмнө шийдэгдлээ дээ.
-
enheee (January 06, 2016 11:48:36 am )
za bolj deee tiim bgvi dee bvh hvvhed l awah estoi shvv dee amjilt
-
Зззочиночинкочиночинзочин (January 06, 2016 12:14:20 pm )
Яах гэж хэрэгтэй хэрггүй санал гаргаж шал дэмий цаг зав, ажил алдуулдаг байнаааа, Амьдралтай хууль, дүрэм, журам хийж, гаргаж чадахгүй байж худлаа том, том ярихаа болиоч дээ.
-
Anonymous (January 06, 2016 1:11:47 pm )
Ер нь АН-ынханы сонгуулийн шоу ийм маягаар л явагддаг шдээ. Ард түмнийг жинхэнэ утгаар нь хошгируулж байна даа Элбэгдорж.
-
Anonymous (January 06, 2016 5:07:27 pm )
Элбэгдорж яасын мөнгийг олго л гэлээ ш дээ
-
zochin (January 06, 2016 5:29:46 pm )
solioroo AN -in mangaruud songuulidaa mongo huvaaj ideh gej bgaa yumaa
-
zuragt hurgugchgui ail baidag l yum baih daa (January 06, 2016 5:36:56 pm )
bid nariig doromjilood baigaa yumuu haashaa odoo gertee zuragt hurgchgui ail gej afrik-t ch tsuuhun baiga bailgui de, erguu maluud. Huuhediihee munguur arhi avch uudag hov hooson hogiin tseg deer amidardag humuus tegvel ter 20.00-ni avch chadah yum baina l da. Hunii sanaand bagtmaargui sanaanuud mani 76-aas l garch baina…
-
mongoli eej (January 06, 2016 7:49:27 pm )
ene mongoor monch olon orh ger ur huuhdee guril budaa awch ogch bas dewter nom awch bgaag medehuu ene 76 oilgoosoi ted nar.saikhan bileg enkhbold batuul elbegdorj nart ene mongo iluudeed bgaa bol mongoliin urs nart dutaj heregtei bolood bgaag medej aw
-
G.Ouynbat (January 06, 2016 10:01:28 pm )
songul duhud irher zulen chehtei bna dusad tatvarar daramtalj ehleh bhdaa
-
Zochin (January 07, 2016 9:03:10 am )
Yah gj ingej ard tumniihee setgel sanaagaar toglodog bnaa hairan tsag zawaa baran halamj orj urhiin amjirgaagaa togtoolgood hasagdsan bol dahij urgudul bichij tuwug udaaad ymar togloomtoi yum be anhnaasaa l oroldoh hereggui bsan shuu dee 76gishuun uursduu ter ach zee ur huuhdiinhee 20000 aas sain duraaraa tatgalzaach
-
ganzorig (January 07, 2016 12:36:29 pm )
Бидний зовлон сонгогдсон, хуульчлагдсан хулгайч нарт байгаа юм биш, тэднийг сонгон дэмжин гаргаж ирсэн жирийн иргэд бидэнд байна. Шалгарсан, зартай, хуульчлагдсан хулгайч нар, төрд гарч тэрбумтан болсон луйварчид үй олон байна. төрийн бүртгэлийг хувийн зорилгоор ашиглана гэдэг нь том гэмт хэрэг, Бидний зовлон чухам энэ. Үүнийг ардчилал гэх үү? Үүнийг эрх чөлөө гэх үү? Үүнийг нийгмийн үнэт зүйлс гэх үү? Энэ хуульчлагдсан хулгайч нь манай өнөөгийн нийгмийн нэг л ердийн төрх. Өнөө сүржигнээд байдаг АТГ, прокурор, цагдаа, тагнуул, шүүх хаана явна? УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байдаг нь үнэн ч энэ нь хууль тогтоох хурлын дотор хүчинтэй болохоос үйлдэл дээрээ гэмт хэрэг нь баригдвал шууд л ачдаг хуультай юм шүү дээ. Дархлагдсан хулгайчтай байж бай гэж энэхүү халдашгүй эрхийн хууль гаргасан юм биш, хууль тогтооход ямар ч санал гаргасан бай түүнийхээ хариуцлагыг хүлээхгүй л гэсэн санаа. Гишүүн Нямдорж, Портуун нарын буй болгосон 68 хувийн татварын хууль нь Монгол орныг нинжа хэмээх гэмт бүлэглэлийн гарт өгч улс орныг сүйрүүлсэн ч гэсэн дээрх нөхөд халдашгүй эрхийн хуулиар хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Хоорондоо ялгаатай шүү, прокурор оо, атэгэчин гуай. Хулгайч өөрөө ч үүнийгээ ердийн атаа жөтөө, сонгуулийн өмнөх жүжиглэл болгож харагдуулан хийсэн гол гэмт хэргээ замхруулах гэж мэрийгээд байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр Ардчилсан намынхан хоорондоо хөлөө жийлцэж байна гэж мэдээлэх боллоо. Биенийхээ дээр гараад байх юмгүй бараг Монголын бүх улс төрийн намуудын удирдлага өнөөдөр дархлагдсан хулгайч, эсвэл мэдрэлийн цочмог өвчтэй хүмүүсээр дүүрчээ. Ийм хүмүүстэй, ийм удирдлагатай байх нь шившгийн хэрэг. Өнөөдөр Монголын нийгэмд буй улс төрийн нам гэвэл Ардчилсан нам, Ардын нам хоёр л байна.Энэ хоёр нам улс орныг эмхэнд нь оруулна, эрүүл саруул өрсөлддөг болгоно, нийгмийн мэнэжмэнт явуулж чаддаг болгоно гэдэгт бүү итгэ.. Гэхдээ өнөөдөртөө биш. Нэг талаас манай ард түмэн шил архи, ганц нэгжээр өөрийгөө худалдчихдаг хэвээрээ байна. Нөгөө талаас чухамдаа ардчилсан нийгмийг далимдуулж нийгмийн хамгийн адаг шаар нь дээшээ гараад ирдэг сануулга бидний хувьд хүчинтэй хэвээр байна. Хоёр намын хувьд өнөөдөртөө өөрсдийн толгой дээр чинь гараад суучихсан дээрэмчид луйварчдаас юун түрүүн салмаар байна. Наад луйварчид чинь өнөөгийн Монголыг засаг захиргааны нэгжээр нь хуваагаад авчихсан, үнэн хэрэгтээ хувьчилчихсан феодалууд. Улс орноо хулгайч нараас чөлөөлье. Наадуул чинь ердийн хармайны хулгайчаас дээшээ гараад өдгөө төрийн нэр барьсан дээрэмчид болон өсөн бойжсон. Өөрийнхөө төлөө өөрөө ядахнаа ганц алхам хийгээч хүмүүсээ, Хулгайчийн байх газар гагцхүү шорон.
12 Comments