antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2016 4 comments

Улаанбаатар их дэлгүүрийн ажлын үнэмлэхтэй залуу залилан үйлдэж явна

нийтлэсэн Admin

        Улаанбаатар их дэлгүүрийн нэрийг барьж залилан үйлдэж байна. Тодруулбал, иргэн Т гэх 30 орчим настай залуу албан байгууллагуудаар явж гар дээрээс наймаа хийдэг байна. Ингэхдээ Улаанбаатар их дэлгүүрийн нэрийг барьж, тус дэлгүүрийн борлуулагч хэмээн өөрийгөө танилцуулжээ.

Хамгийн гол нь түүнд Улаанбаатар их дэлгүүрийн ажлын үнэмлэх байсан бөгөөд бүр тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байсан нь хүмүүсийн итгэлийг төрүүлсэн бололтой.

1sj0926bsgsqmrff8gbbscjcg7

Бидэнд ирсэн мэдээллээр тэрбээр хулхи үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнийг оригнал хэмээн зарж одоогоор хоёр иргэнийг хохироогоод  байна.  Гэвч эдгээр иргэдээс гадна хэдэн ч хүн энэ этгээдэд залилуулж хохирогч болсон байж магадгүй байгаа юм.

Удахгүй сар шинийн баяр болно. Энэ баярын үеэр хуурамч бүтээгдэхүүнүүд олширч, башир бас хялбар аргаар мөнгө ологчдын халаасыг зузаатгадаг.

Харин мэдээлэл, мэдлэг дутмагаасаа болж энгийн иргэд хохирч үлддэг билээ. Тиймээс энэ удаагийн мэдээллээ сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

7q2jpb5o45r9db61tv0st8d2h3

Дээрх Улаанбаатар их дэлгүүрийн нэрийг барьж залилан үйлдсэн залуугийн хувьд одоо ч тус газар ажилладаг хэмээсэн ч Улаанбаатар их дэлгүүрийн холбогдох албаны хүнээс эл залуугийн талаар  асууж тодруулахад “Манай борлуулагч гадуур юм зарж явдаггүй. Дотроо л зардаг.  Ажилчдаас гадуур худалдаа хийж явдаг хүн байхгүй. Үнэхээр манай нэрийг бариад явж байгаа бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Ер нь манайд зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийн дуураймал нь маш их байдаг. Тиймээс гар дээрээс оригнал бүтээгдэхүүн зарагддаггүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” гэх тайлбарыг өглөө.

Ер нь нэр бүхий дэлгүүрүүд болох Бишрэлт, Наран, Улаанбаатар их дэлгүүрийн нэрийг барьж хуурамч бүтээгдэхүүн зардаг этгээдүүд өнөөгийн нийгэмд олширсон гэхэд болно. Харин хохирсон иргэд тэр бүр цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байх нь ховор.

Гэвч энэ байдлыг өөгшүүлж, зальжин этгээдүүдийг чөлөөтэй орхих нь буруу юм. Ийм байдлаас болж дахин иргэн хохирох магадлал тун өндөр байдаг аж. Тиймээс иргэн та их, бага хэмжээгээр залилуулсан тохиолдолд заавал харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хандах ёстойг албаныхан онцолж байна.

Д.Дуулим


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (January 05, 2016 3:37:30 pm )

    хулхидуулж байвал хохь нь гээд миний ардын сайхан үг бий штээ,өөрийн шуналаасаа хэтэрсэн хүнийг залилагч гээд энэ сайхан ардчилсан нийгэмд мэргэшил болж гарч ирсэн бөлгөө

    • ЦАГААН САР (January 05, 2016 8:15:11 pm )

      БОЛЬЁ ОО

  • ЦАГААН САР (January 05, 2016 8:14:47 pm )

    БОЛЬЁ ОО

  • ухна (January 05, 2016 8:19:16 pm )

    улаанбаатар дэлгүүр дээрхи 17-р зуунаас байгуулагдсан гэж худал реклам тавихаа болимоор юмаа, ичээч, тэр үед дэлгүүр гэж зүүдлээчгүй байсан үе шүү дээ

antalya rent a car