Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээг донсолгож яваа Их аварга Хакухо М.Даваажаргал хүүтэй хамт бэлтгэл хийв. Тэрээр шинэ оны өмнө мэргэжлийн сүмогийнхны шинэ жилийн Мочицүки хийх үеэр өөрийн хүү Махато буюу Д.Мөнхжаргалаа дагуулан ирж, анх удаагаа сүмогоор барилдуулсан байна.
Мочицүки гэдэг нь Япончууд улиран одож буй оны сүүлийн өдрүүдэд, ялангуяа 12 дугаар сарын 29-ний өдөр айл гэрээрээ, зарим албан газрууд, пүүс компаниараа мочи буюу цагаан будааг нүдэж бэлтгэх зан үйл хийдэг юм байна. Энэ нь газар тариалан эрхэлдэг иргэншлийн түүхийн өнө эртнээс улбаатай зан үйл, нэг ёсны шинэ жилийн баярын өмнөх “баяр”-т тооцогддог аж.
Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал гэргий болох Япон бүсгүй Саяакотой аваргад 3 хүүхэд төрүүлж өгсөн. Тэрээр хоёр охин, нэг хүүтэй. Тэдний том охиныг Д.Юнрэнцоо буюу Амиюу гэдэг бол хүү нь Д.Мөнхжаргал буюу Махато, бага охиныг нь Д.Мааяа буюу Миюша гэдэг ажээ. Ийн ганц хүүгээ сумо бөхийн хүн болгохоор бэлтгэж эхэлсэн бололтой.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Товуу (January 04, 2016 4:06:34 pm )
Хүүхэд л юм хойно хөөрхөн л харагдаж байна.аав шигээ мундаг аварга болоорой.Болох ч байх.Амжилт хүсъе.
-
bi (January 04, 2016 4:11:19 pm )
abargaa naad huude mongol bohiin meh zaaj l bgaa bh ta en yponi zan uil gesnees torj osson mongol orondoo abchiraad mongol zan uil zaaj ogmoorsondoo mongol tsustai huu shuu naad zaluu chin
-
bataa (January 07, 2016 10:52:23 am )
bi gesen hvnii zuvluguu vnen shvv .avrag ta avrag hvnii hvv . hvvgee avrag bolgooroi .amjilt hvsieeeeeeeeeeee
-
-
Зочин (January 04, 2016 4:26:37 pm )
Хөл нь их том юм. Их өсөж их том болох байх.
-
зочизочиннзззочиночиночинЗочин (January 05, 2016 5:21:47 pm )
Аврагыг дууриавал ч гарцагүй сайн бөх болно Монголчуудын онолоор бол удам сайтай бөхийн эмэгтэй талаас нь л бөх төрдөг ойрын жишээ бол Өсөхбаяр аврага юм даа
-
Цогоо (January 12, 2016 3:44:56 pm )
Яс хир сайтай бол , яс сайтай байх хэрэгтэй байх аавыгаа дуурайж сайн бөх болоорой гэж ерөөе
6 Comments