antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2016 26 comments

Б.Санжидхорлоог сайн үйлсийн “Санцо” нэгдэлийн эмч нар эмчлэхээр боллоо

нийтлэсэн Admin

Саарал утаа нөмөрсөн их хотын, бас нэгэн бүүдгэр өдөр манай сурвалжлах хэсэг СХД-ийн Толгойт дахь гэр хорооллыг зорилоо.

Ийн зорьсон учир нь нурууны хатингаршил гэх оноштойгоор хоёр жил хэвтэрт байснаасаа болоод нуруунд нь цооролт үүссэн зураг нь сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөөр цацагдаж хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн Б. Санжидхорлоо гэх эмэгтэйн гэрт сайн үйлсийн “Санцо” нэгдлийн эмч нар очиж үзлэг хийх, шаардлагатай бол цаашид эмчлэх гэж байгаа гэдгийг сонсоод хамт явахаар шийдсэн юм.

Эмч нарын бүрэлдэхүүнд Швейцарийн иргэн Лузана их сургуулийн профессор, мэс засалч, доктор Х. Баянмөнх, мэдрэлийн эмч, доктор Д.Баярмаа нар багтаж байсан бөгөөд эмч нартай анх уулзаад л Б. Санжидхорлоо гэх эмэгтэй ямар азтай юм бэ. Ийм мундаг эмч нар нэгдээд туслахаар боллоо. Эмчлэгдээд эрүүл болчихоосой гэсэн бодол төрж дотроо залбирч явлаа.

14518735475689d50b40d6d

Бид гуравдугаар эмнэлэгийн гадна уулзаад толгойтыг зорьсон юм. Айлуудын яндангаас олгойдох хар утаа нүд аргуулж, гудамжаар яаран алхах хүмүүсийн цуваа, хаа нэгтээ нохой хуцах чимээ сонсогдоно. Энэ бүхэн захын хорооллын тэсгим хүйтэн өвлийн дүр зураг. Биднийг очиход Б.Санжидхорлоогийн том хүү Д.Мөнхбаярын ангийн эцэг эхийн зөвлөлийнхөн тосон авч газарчилсан юм. Хашаанд нь нэг жижиг гэр, барьж дуусгалгүй орхисон байшин байх аж. Харин гэрт ороход Б.Санжидхорлоогийн хүү 12-р ангийн Д.Мөнхбаяр болон гуравдугаар ангийн бяцхан охин нь угтаж авсан юм.

14518735535689d511abc9b

14518735565689d514a969c

Санжидхорлоо дээш харан хэвтэж байх агаад шивнэх төдий ам нь хөдөлж мэндэллээ. Царай нь их муу харагдана. Эмч нар түүний зовиурыг асуугаад шууд үзлэгээ хийж эхэлсэн ба тэрбээр эмч нарын асуултад хариулж чадахгүй байсан тул хүү нь өмнөөс нь хариулж байлаа.

14518735635689d51bc81f7

Эхлээд доктор Д.Баярмаа эмч үзлэг хийж урьдчилсан байдлаар тавьсан онош нь бүсгүйн оношоос өөр байлаа.

14518735685689d52001ed3

Тиймээс би түүнээс яагаад онош зөрж байгаа талаар тодрууллаа.

14518735715689d523cd72f Бүсгүйн биеийн байдал хэр байна вэ?

– Үзлэгээр 2 хөлний саажилттай. Өнгөц мэдэрхүй хэт их мэдрэг, хүрэх, шүргэх үед бадаарах, хорсох шинж тэмдэг илэрч байна. Үүгээр нь л нугасны үрэвсэл гэж оншилсон юм шиг байна. Гэтэл баруун нүд нь хараагүй болсон гэж байна. Энэ бол “Түгмэл хатуурал” гэдэг үрэвслийн гаралтай өвчний шинж тэмдэг юм.

Тэгэхээр ямар эмчилгээ хийх шаардлагатай гэсэн үг вэ?

– Үрэвсэл дарах эмчилгээ хийлгэсэн байна. Үрэвсэл намжих талдаа орж. Одоо хамгийн чухал нь асаргаа. Хэдий хэвтрийн хүн ч гэсэн орон дотроо байнга идэвхитэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Өөрөө хөлөөрөө хөдөлж чадахгүй байлаа гэхэд хүн хөлийг нь хөдөлгөж, хажуу тийшээ харуулж сэлгэж хэвтүүлж байх ёстой. Энэ нөхцөлд цооролт үүсэхгүй. Энэ хүнийг ямар ч хөдөлгөөнгүй байлгасаар байгаад нуруунд нь цооролт үүсгэчиж. Өвчин даамжирсан байна. Асаргаа буруу байгаад байна гэсэн үг. Тиймээс хамгийн эхний ээлжинд хүүд нь ээжийгээ яаж зөв асрах вэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй байна.

Эмчилгээ, асаргаагаа сайн хийлгэвэл засал авах боломж хэр байна вэ?

– Эхний ээлжинд цооролтыг нь нөхөх мэс ажилбар хийгээд, хөдөлгөөн заслыг нь хийгээд байвал энэ эмэгтэй энэ өвчинтэйгээ хамт амьдраад байх боломжтой. Хэрвээ ингээд хөдөлгөөн засал, асаргаа хийхгүй бол хоёрдогч халдвараар хүндрэх аюултай.

Өвчинтэйгээ амьдрана гэхээр бүрэн эдгэрэх боломжгүй гэсэн үг үү?

– Хоёр хөл нь саажчихсан байгаа учраас дахиад хөл дээрээ зогсох, явах боломжгүй. Хэрэв өөрөө сайн тэмцээд зөв эмчилгээ хийлгэвэл, цаашдаа тэргэнцэр дээр суугаад 2 хүүхдийнхээ дэргэд хэдэн ч жил амьдрах боломжтой.

Баярмаа докторын үзлэгийн дараа сүүжний цооролтыг нь Баянмөнх доктор үзэж цэвэрлэгээ хийгээд Швейцараас авч ирсэн халдваргүйжүүлэх үйлчилгээтэй, мөнгөний найрлагатай тусгай боолт хийж наалт тавьлаа.

14518744825689d8b27ccec

 

Түүнээс бүсгүйн энэ цооролт эдгэх боломжтой эсэхийг тодрууллаа.

14518735605689d51866103-Цооролт эдгэрэх боломжтой юу. Наашаа түрээд ирсэн хойно нь арьс нөхөх мэс засал хийх боломжтой гэж фэйсбүүкт бичсэн байсан. Таныхаар бол ямар байна?

 – Урьдчилсан үзлэгээс харахад наашаа түрж эдгэхийг нь хүлээнэ гэвэл энэ бүсгүй маш удаан зовно. Нөгөөтэйгүүр хэлбэл энийг зөвхөн өнгөн арьс авч нөхөх төдийгөөр шийдэхгүй. Хажуугийнх нь арьс ба арьсан доорх зөөлөн эдийг хамтад нь нүүлгэн шилжүүлэх мэс засал хийх хэрэгтэй болж.

Тэгэхээр энэ өвчтөнд хэзээ мэс засал хийх боломжтой вэ?

 – Энэ мэс засал бол зүгээр нэг арьс татаж авчраад наачихна гэсэн үг биш. Уургын, эрдэс бодисын дутагдалтай, удаан хэвтээд бие нь нэлдээ суларчихсан байгаа тохиолдолд нөхөн сэргээх мэс засал хийгээд ямар ч нэмэргүй. Эхлээд шинжилнэ. Шаардлагатай эмчилгээ хийнэ. Өвчтний биеийн ерөнхий байдал, холголтоос үүссэн шарх, бодисын солилцооны төлөв байдлыг сайжруулах ёстой. Дараа нь мэс засал хийнэ.

Мэс засал нь хэр хүнд вэ?

 – Айхтар хүнд биш.

Хэрэв мэс засал хийлгэхгүй бол цаашдаа ямар хүндрэл гарах вэ?

 – Үхжлийн процесс цаашаа үргэлжилнэ гэсэн үг. Цаашаа даамжираад яс руугаа очихоос гадна нян бактери үүсээд амь насанд нь заналхийлнэ.

Энэ маслыг ямар үнээр хийх үү?

 – Мэдээж үнэ төлбөргүй хийж өгнө.

Б.Санжидхорлоогийн хүү Д.Мөнхбаяр энэ жил төгсөх анги боловч ээжийг нь харж асрах хүн байхгүй учраас хичээлдээ явах нь ховорхон аж. Түүний эмч нарт туслаж, ээжийгээ асарч, ээжтэйгээ харьцаж байгааг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрснийг нуух юун.

Бид түүнтэй цөөн хором ярилцсан юм.

14518736055689d54591f01  Ээж нь хэзээнээс өвдөж эхэлсэнбэ?

– Хоёр жилийн өмнөөс өвдөж эхлээд, жилийн өмнө нугасны хатингаршил гэж оношлогдоод эмчилгээ хийлгэж эхэлсэн.

Ямар ямар эмчилгээ хийлгэж байсан бэ?

 – Энэ өвчин нь өөрөө мэс заслын аргаар эмчлэгдэх боломжгүй гээд ямар ч эмчилгээ хийлгээгүй.

Өмнө нь Гранд мед болон дүүргийнхээ эмнэлэгт хэвтсэн гэж байсан. Тэгэхдээ ямар эмчилгээ хийлгэсэн бэ?

 – Эхлээд нуруу нугасны суулт гээд эмчилгээ хийлгэж байсан. Харин дараа нь нурууны суулт биш байна. Онош тодрохгүй байна гэж байгаад бас нэг онош хэлээд тэрэнд нь зориулж 2 хоног эмчилгээ хийлгээд мөнгө дуусаад гарч байсан.

 

Сая Д.Баярмаа эмч үзээд “Түгэмэл хатуурал” гэсэн онош тавьлаа. Энийг өмнө нь сонсож байсан уу?

 – Би өмнө нь сонсож байгаагүй юм байна лээ.

Аав нь ээжийг нь өвдсөний дараа хаяад явсан гэсэн үү?

– Тийм ээ. 2 жилийн өмнө ээжийг өвдөж эхлэнгүүт хаяад явчихсан. Дараа нь жилийн өмнө ээж өвдөөд болохгүй байна гэсэн чинь ирээд эмчилгээний мөнгө өгөөд явсан. Тэрнээс ямар ч сураггүй болсон.

Ээжийн чинь талаар хэн анх цахим ертөнцөд нийтэлсэн бэ?

– 103-ын эмч болон манай ангийн эцэг эхийн зөвлөлийнхөн бичсэн байна лээ.

Хүмүүс хэр их ирж байна вэ?

– Зөндөө олон хүн ирж байгаа. Маш их туслаж байгаа. Бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.

Ихэвчлэн юу авч ирж байна вэ?

– Ихэнх хүмүүс нь памперс авч ирж өгсөн. Зөндөө олон памперстай болсон.

Сайхан сэтгэлт хүмүүсийн цуваа дуусахгүй байх. Тэгэхээр та бүхэнд туслахыг хүсэж байгаа хүмүүсийг юу авч ирээсээ гэж хүсэж байна. Хэрэгтэй зүйл байна уу?

– Хамгийн гол нь ээжийг маань босоод эрүүл болоход туслаасай гэж хүсэж байна. Түүнээс бид нар яахав дээ.

Энэ жил төгсөнө гэсэн. Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

– ШУТИС-ийн барилгын Архитектурын ангид орохыг хүсдэг. Болохгүй бол болохгүй л байх даа.

Өдгөө 18-хан настай ээжийгээ эдгээх чин хүсэлтэй Д.Мөнхбаяр хүү ийн ярьсан юм. Түүнтэй ярилцаж дуусаад эмч нар зөвлөлдөөд дараа ирэх өдрөө товлон, он гаргаад эмнэлэгт хэвтүүлэхээр шийдсэнээ  Б.Санжидхорлоод хэлээд буцсан юм.

14518736025689d5422462a

14518749645689da94d773f

 Буцах замдаа бид сайхан сэтгэлт эмч нарын нэгдэл болох “Санцо” нэгдэлийн менежер Ж. Мэндбаяртай ярилцлаа.

14518751305689db3ad300f

“Санцо нэгдэл хэзээ байгуулагдсан бэ. Та бүхний зорилго?

– Бид нэгэндээ хайртай байх хэрэгтэй байна. Монголын шилдэг эмч нартай хамтарч сайн үйлсэд нэгдэж байгаа шалтгаан энэ. Одоогоор мэс засал, мэдрэл, хавдарын гурван доктор нэгдээд байгаа. Доктор Баянмөнх фэйсбүүкээс энэ бүсгүйн тухай анх хараад сайн үйлсээ үүгээр эхлүүлэх санал тавьсан. Сая очиж үзээд эмчлэх боломжтой гэж байна. Тэгэхээр үүнээс хойш Санжидхорлоо маань манай нэгдлийн эмч нарын хяналтан доор бүх эмчилгээгээ хийлгэнэ. Тэргэнцэр дээр бүжиглэдэг болно гэдэгт найдаж байна.

14518736085689d5487ebb6

Сүүлийн үед хүнд өвдсөн хүмүүст туслах сайн үйлсийн аян маш ихээр өрнөдөг болсон?

– Хараад байхад тэдэн төгрөг өгөөч тийшээ явж эмчлүүлэх гэсэн юм гэхээр л сайн үйлсийн аян гэж мөнгө цуглуулдаг юм байна. Харин манай нэгдэл ийм хандивийн ажиллагаанд оролцохгүй. Өөрсдийнхөө чадах зүйлээр л туслана. Энэ айл гэхэд л тэр хойд байшиндаа амьдарч байхдаа цахилгаан халааттай байж. Аав нь хаяад явсанаар эд нар орлогын эх үүсвэргүй болсон. Цахилгааны төлбөр нь хуримтлагдаад сая зургаан зуун мянга болсон учраас эрчим хүчнээс ирээд цахилгааныг нь салгацан, айлаас тог татаад сууж байна. Жишээ нь би гэхэд эрчим хүчнийхэнтэй ярьж энэ төлбөрөөс нь чөлөөлүүлэх асуудал, бүсгүйг тэргэнцэртэй болгох асуудлыг хөөцөлдөнө. Харин эмч нар маань бүсгүйг тэргэнцэр дээр нь суулгаад бүжиглүүлээд өгнө. “Санцо нэгдэл” бол өөр өөрийн чадвараараа бусдад туслах сайн дурын нэгдэл.

– Цаашдаа улам өргөжиж бүр олон хүнд туслахыг хүсэе?

– Баярлалаа. Цаашдаа олон мундаг докторууд бидэнтэй нэгдэж олон олон Санжидхорлоод туслана гэдэгт итгэлтэй байгаа? Ер нь бол дэлхийд гарцан, гарах ч боломжтой ийм чадалтай, сайхан сэтгэлтэй эмч нар байсаар байхад мэс засал, эмчилгээний зардал гэж монголчууд бие биенээсээ хандив цуглуулаад, хашаа байшин хамаг юм аа зараад гадаадын нэг тосгоны эмнэлэгт аваачаад л өгөөд байна  л даа. Үүнийг багасгах боломж бий гэдгийг “Санцо нэгдэл”-ийнхэн харуулна.

Энэ мэт сайхан сэтгэлтэй, чадварлаг хүмүүс Б.Санжидхорлоод туслаж байгаа учраас удахгүй эдгэж, гэр бүл нь инээд хөөрөөр дүүрэн аз жаргалтай амьдрана гэдэгт итгэлтэй байна. Сэтгүүлч миний бие энэ сурвалжлагаараа дамжуулан энэ гэр бүлд туслахыг хүсэж буй сайхан сэтгэлт хүмүүст нэгэн зүйлийг хэлэхийг хүссэн юм. Учир нь аливаа зүйл зорилготой байх хэрэгтэй. Хүүгийн ярьж байгаагаар сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн ууттай памперс гэрээр нь дүүрэн байна. Одоо түүнд босно гэсэн сэтгэлийн тэнхээ хэрэгтэй гэж эмч нар хэлсэн. Мөн өмнө нь хийлгэж байсан шинжилгээнийхэн бичгүүдийг бүгдийг нь алга болгосон гэсэн. Тэгэхээр оношийг нь бүрэн тогтоохын тулд дахин шинжилгээнүүд хийлгэх хэрэгтэй. Тэр шинжилгээнүүд нь нилээн өндөр үнэтэй учраас тэдэнд мөнгө хэрэгтэй. Эргэж очсон хүмүүс Б. Санжидхорлоод сэтгэлийн дэм өгөхөөс гадна шинжилгээгээ хийлгэж, сайн эмчлүүлээд эрүүл болоорой гээд памперсны оронд 10 мянган төгрөг өгөх хэрэгтэй байна өнөөдөртөө.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Т.Болормаа

14518753995689dc47b906d14518754035689dc4b634ff14518754075689dc4f221e414518754145689dc561abe314518754185689dc5a45b1514518754215689dc5dd1435


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • zochin (January 04, 2016 12:20:20 pm )

    huurhiiduu uruvdmuur yum yamar archaagui nuhurtei bsiimdee uvduud ehlenguut hayad yavdag

  • дэмжигч (January 04, 2016 1:10:49 pm )

    Нөхөрийг яриад яахавдээ Хүн чанар нь ямар байна гэдгээ л харуулж байна Хамгийн гол нь ээжийгээ харж асарч байгаа хүүхдүүдэд чин сэтгэлийн талархал хүргэе Ээжийн чин хүсэл, хайр, баяр бахдал, хүмүүжил ,чих ,нүд өвчнөөс илүү зөвхөн та нар л байна шүүдээ
    Сайн хүүхдүүд байна. Ялангуяа 12-р ангийн тэр хүүд бүр их баярлаж байна. Аавыгаа дахиж бүү царай алд, бүү гуй Чи эр хүн шүү дээ Сайн хүмүүсийн дэмээр ээж нь эрүүл болж чинии ажил үйлс чинь сайн явах болноо минии дүү. Амжилт хүсье

  • дэмжигч (January 04, 2016 1:22:12 pm )

    айн үйлст түмний буянаар ээж нь эрүүл болох байхаа Ээжийгээ асарч байгаа хүүг харж амьдралд нь хүргэх буянтай багш сургууль байна уу Ялангуяа хүүгийн өөрийн хүсэл тэмүүлэл, тэвчээр хатуужил, зоригийг үнэлж, хүссэн мэргэжийг олгохоор тэр ШУТИС-ийн удирдлага, Барилга архитеторын тэнхимийн багш нар нэгийг бодоосой гэж залбирах юм.
    Хүсэл минь биелэх болтугай.

  • zochin (January 04, 2016 1:27:04 pm )

    chaavaasdaa munch zaluu bndaa uhaant emch nar mini turghen tuslaach bayrlalaa

  • Anonymous (January 04, 2016 1:44:17 pm )

    Ta buhend bayar hurgie.yamar saihan uiltei ulsuud ve? Baharhaj bna

  • Anonymous (January 04, 2016 1:55:18 pm )

    Баянмөнх эмчид амжилт хүсэе мундаг эмч шүү Швецарьт олон жил мэс заслын тасгийн эрхлэгч хийж байсан чадалтай эмч байгаа юм. Тэнд өндөр цалинтай ажиллаж байсанаа орхиж монголчуудадаа тус болох гэж монголдоо бүрмөсөн ирж ажиллаж байгаа эмч дээ. Швецариас ч олон чадалтай эмч нарыг хүмүүнлэгийн тусламжаар авчирч монголчуудад үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэж байгаа хүн

  • ОЛОНХААД М. (January 04, 2016 2:33:27 pm )

    “ГЛОБ”-ын Мэндбаярт чин сайнаар баярлаж байна. Чамайг “орон сууц” барих хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд чинь гайхаж байж билээ. Төр хийгээгүй ажлыг яаж хийх болдоо гэж. Дараа нь төртэй хуйвалдсан луйварчдын “бодлого”-тойгоор шоронд ороход чинь найз нь байгаагүй нь ямар аз вэ гэж өөртөө “баярлаж” байлаа. Бид чинь ийм л төө хэрийн бодолтой нөхөд шүү дээ. Одоо чамайг чин сэтгэлээсээ ажлаад эхлэхээр БАЯРЛАЖ байна. Ижий гэдэг бол бурхан, сайн хүү байна. Бас сайн ангийн нөхөдтэй юм байна. Хөх тэнгэр шиг аугаа сэтгэл байвал бүх юм болдог юм байна. Эмч нарт баярлалаа.

  • заяа (January 04, 2016 2:36:57 pm )

    Хорвоод муу хүнээсээ сайн хүн нь их юмдаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

  • Anonymous (January 04, 2016 3:36:51 pm )

    saihan uils bolgon delgereh boltugai sain bnaaaaaaaaaaaaaaaaaaaa

  • Anonymous (January 04, 2016 5:03:58 pm )

    Сайн үйлсийн аян г өрнүүлж байгаа Санцо нэгдлийн алтан гарт эмч докторууддаа маш их баярлалаа. Энэ хүнийг хөл дээр нь босгоно гэдэгт итгэж байна. Эрүүл энхийг бэлэглэх их үйлст нь амжилт хүсье.

  • Anonymous (January 04, 2016 5:22:57 pm )

    ta nart bayrlalaa ta bugdiig burhan iveeg

  • z (January 04, 2016 5:23:46 pm )

    ta nart bayrlalaa ta bugdiig burhan iveeg

  • Иргэн (January 04, 2016 5:28:49 pm )

    Өргөсөн тангарагтаа үнэнч Сайхан сэтгэлтэй эмч нар болон Эжийгээ асарч хань түшиг нь болж байгаа хүүхдүүдэд нь Эрхэм Мэндбаяр нарт баярлалаа.

  • otgoo (January 04, 2016 10:26:30 pm )

    ta napt bayplalaa.amjilt hycie

  • erdene (January 04, 2016 10:48:55 pm )

    sain uils delgereh boltugai setgel gargaj bui emch nart talarhay morgoy.!!!

  • Burhan (January 04, 2016 11:08:05 pm )

    Ээ бурхаан энэ Баянмөнх хүнд бас туслах сэтгэлтэй юм уу эрүүл саруул хүнийг өнөөдөр эрэмдэглэчихээд юу ч болоогүй юм шиг явж байгаа хүн шүү дээ! Ийм хүнд итгэх ч аюултай шүү дээ бүх л юмыг чадна гэдэг амны панаалтай хүн дээ. Бас нэг хүнээр тоглох вий дээ бурхан минь!

  • ard tumnii helterhii (January 05, 2016 12:39:06 am )

    hun chanargui oodgui nohor baij, za yaahav cag hugacaanii daraa ter hun ooroo ovdoj zovoh bgui,,,,,,, emch nar ajil ni dongoj ehelj bgaa ym baina bitgii l oorsdiigoo hunii zovlongoor reklamdaj uzeerei dee

  • Anonymous (January 05, 2016 1:59:48 am )

    grandmed 10 say togrognoosoo taliig in boltugai butsaaj ogch boldogui yum bh daa

  • zochin (January 05, 2016 8:22:38 am )

    сайхан сэтгэлт эмч нарт баярлалаа та бүхнийхээ ар гэр амьдралд чинь аз жаргал эрүүл энхийг урт удаан наслахыг хүсье. Хүү сайн байна сайн хүн болоорой аавынхаа арчаагүй занг арчаагүй цусыг болдог бол ….. дүүгээ сайн анхаараарай амжилт

  • zochin (January 05, 2016 8:23:29 am )

    Эмч нартаа амжилт

  • Bolor (January 05, 2016 9:35:36 am )

    GrandMed hogiin shunaliin gazar yumaa
    Huniig emchilj chadaagui baij yaj 10say tugrugiig n buzar garaaraa tooloood awsan bna
    Grandiin Ganturiig owoo bolow uu gesen shunalandaa idegdej bga yum bnadaa, uuruu unshina biz, busdiin zowlongoor mungu ologch

  • ЦАГААН САР (January 05, 2016 10:50:39 am )

    ЗӨВ ШҮҮ

  • зочин (January 05, 2016 1:49:31 pm )

    санцо нэгдлийн хамт олонд болон алтан гартай эмч нартаа баярлалаа ээжийгээ сайн асарч байгаа хүүд баярлалаа манайхан хүнийг муулахаасаа өмнө хийж буй сайн үйлсийг нь дэмжиж байя л даа

  • HMMM (January 05, 2016 7:46:33 pm )

    SAIHAN BUHEN URGELJ DELGERCH BAIH BOLTUGAI…BUSGUI MINI CHI CHADNA AA…UR HUUHEDTEIGEE SAIHAN AMIDARNA…SANTSO NEGDELIIN HAMT OLON MEHIIN ESLOYO…AJIL UILS NI URGELJ BUTEMJTEI YAVAH BOLTUGAI..

  • B .BATDELEG (January 05, 2016 8:13:17 pm )

    TA bvhni cain vilsed amijilt hvcie Bvcgvi meni cetgeleer unaj bolohgvi shvv Bi ch bac 1jil hevtert b.j vzcen teglee geed buuj ogch bolohgvi shvv

  • зочин (January 06, 2016 1:10:53 pm )

    Сайн үйлс дэлгэрэх болтугай

antalya rent a car