antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2016 6 comments

Гаалиас 100, татвараас 150 хүнийг цомхтголд оруулна

нийтлэсэн Admin

gaaliЭдийн засгийн хямралтай энэ цаг үед зарим нэгэн төрийн байгууллага цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүнээс гадна зарим төрийн байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн хэт данхайсан, хэрэггүй, шаардлагагүй гэж үзсэн зарим нэгэн алба хаагчдыг чөлөөлнө гэсэн яриа ч гараад удаж байна. Тиймээс төсөв хэмнэх, танах үүднээс цомхтгол хийх шаардлагатай гэсэн мэдээллийг ч Сангийн сайд өгч байсан удаатай юм. Тухайлбал, Гаалийн ерөнхий газарт өнгөрсөн оны аравдугаар сард багагүй халаа, сэлгээ өрнөсөн байдаг. Нэг дор 40 гаруй хүнийг цомхотгох тушаал гарч, нийт 70 гаруй хүн ажлаа өгсөн мэдээлэл ч бий. Тэгвэл энэ удаа тус газарт дахин халаа сэлгээ хийх нь тодорхой болжээ. Энэ нь Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэх хүрээнд өрнөж буй ажил юм. Эх сурвалжийн мэдээлснээр Гаалийн ерөнхий газраас 100 гаруй хүнийг, Татварын ерөнхий газраас 150 хүнийг тус тус цомхотгох тушаал гаргахаар болжээ.

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочинзочинИргэИргэннзочинзочин (January 04, 2016 11:55:44 am )

    Ийм олон хүн цомгохын оронд цалингийн нь багасгах журмаар төсөв хэмнэж болохгүй юу? Огт юуу ч үгүй болж ажилгүйчүүдийн тоог нэмснээс бага ч атугай хоолны мөнгөтэй яввал энэ хомсдолын үед хүнээ ингэж бодсон нь дээр байх аа.

  • Зочин (January 04, 2016 12:04:58 pm )

    Энэ олон хүнийг халах боллоо гээд баяр бахдал болоод байх юу байхав дээ дүү минь амьдралыг нь сүйрүүлж байгаа хэрэг.Их хурлын эрхэмүүдийн хийж буй хэрэг юм даа.Баячууд ядуучуудаараа тоглож зугаагаа гаргадаг болсон цаг юм даа.Ямар хэцүү юм бэ.

  • 1 (January 04, 2016 12:51:39 pm )

    300 гаруй хүнийг цомхотгоно гээд байхад юунд нь баярлаад дэмжээд байгааг огт ойлгохгүй байна. Таны миний монгол ахан дүүсийн 300 гэр бүл ядуурал руу шилжиж байхад баясаад суухдаа яахав дээ.

  • zochin (January 04, 2016 1:05:19 pm )

    Ert uridiin tsagt hvn hvnee bodoj hvnii tuluu ajildag bsan uls turchid geed vlger ehleh baihdaa………300 hvnii ard 300 ger bvld hechneech vr hvvhed bgaag oilgohiig hvsdegvi 76 gishvvn oorsdiinh tsaling hasna geheer bvreldehvvneeree irj suuj bgaad huraldaad hasuuldagvi yum bileee ingiin alban haagchidaa halna gej baihaar tsaling hasaad bolob ajiluulj baih hergtei sh dee hvn bodoog tsag vlger met bolson tsagaa gej…….

  • haha (January 04, 2016 1:39:21 pm )

    ogt tusuv hemnegdehgui dee tegeed ch idej uuj garyn salaagaar tanil talaaraa bondiin huruggiig ursgachaad odoo murrurr ajlaa hiigeed yavj bgaa humuusiig halj togloh nee ene nam

  • zochin (January 04, 2016 4:49:16 pm )

    gaali tatvart bnoo gehdee darga naraa tsooloochee baahan orlogochoo hasaa neg

antalya rent a car