antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2016 4 comments

Шинэ засгийн бодлого ба лам нар

нийтлэсэн Admin

9faf5a4109697593great

ХХ зууны Монголын түүхэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал чухал байр суурийг эзэлдэг билээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийг эрдэмтэн судлаачид тал бүрээс нь нухацтай судлаж, тодорхой хувь нэмрээ оруулсаар байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд уг хувьсгалд лам нар, хутагт хувилгаадын оруулсан зүтгэл үйлсийг судлах эхлэл тавигдаж байгаа нь тухайн хувьсгалын судалгааг олон өнгө аясанд авч үзэх боломжийг нээж байна хэмээн бид талархан үзэж, өөрсдийн өчүүхэн санаа оноог дэвшүүлэн тавихыг зорьсон болно.
ХХ зууны эхэн үеийн Манж Чин Улсын нийгэм, улс төрийн байдлыг судлаач Харгана Ж.Өлзий “Манж угсаатны товч түүх” номондоо…” … угсаатны судалгаанаас үзэхэд хятад үндэстний нөлөөнд манж нар өөрсдөө автагдаж, тэдний мэргэжил соёлыг эрхэмлэхээр үл барам хятад хэлийг өөрийн хэл болгон хэрэглэснээр уг хэл нь уусч байв. Олон том хотууд, нэн ялангуяа нийслэл Бээжингийн манж угсаатан бол эртнээс нааш хятад үндэстнийг дууриаж, тэдний ёс суртахууныг дагаж мөрдөн нийслэлийн тойргийн наймаа хошуу, бусад олон муж хошуудад хятад иргэдтэй хольцолдон суурьшиж, өдөр хоногоор Хятадын зан заншлыг дагаж, хятад бичиг сурч хятад хэлээр ярилцаж, идэж уухаас эхлэн босож суух хүртэл цөм хятад болон уусчээ. Мөн аажим аажмаар Хятадын зан сурталд нэвтэрч, манж эмэгтэйчүүд хятадтай ураг барилдаж гэр бүл зохион, манж эмэгтэйчүүд хятадтай адил хөлөө боож, хятад хэлбэр маягийн хувцас өмсөх болсон. …

Манжийн газар орны газар тариалангийн эрх мэдэл нь Хятадынх болсноор үл барам тус газар орны засаг захиргаа, хүн ард бүхэл бүрнээрээ хятад үндэстэнд ууссан байна. Мөн “Чингийн Хуанди хаан.. Пү И хуурмаг Манж улсын нэгдүгээр тэргүүлэгчээр сонгогдов. Тэрбээр … гурван настайдаа хааны сууринд суусан. Энэ үед Чин Улс дотооддоо самуурч, удалгүй сөнөх их давалгаанд V Чингийн хувьсгалын үеэр гурван жил төр барив” хэмээн манж үндэстэн мөхөх болсон үндсэн шалтгаануудыг дүгнэсэн байдаг. Оросын эрдэмтэн Калинников “Манжийн байлдан дагуулагчид өөрсдийн эзэлсэн Хятад орны үлэмж өндөр соёлын нөлөөнд улам бүр орсоор, тэдний Монголд явуулдаг бодлого нь Манжийн үндэсний шинжээ алдаад Хятадын үндэсний бодлого болсон” гэжээ.

Үүнээс үзэхэд хятадууд манжийг уусгасан аргаа Монголд Манж Улсын нэр дор хэрэгжүүлэх бодлого барьж байсны нэгээхэн илрэл бол Шинэ засгийн бодлого байлаа. Шинэ засгийн бодлогоор Монголын зах хязгаар нутгуудад хязгаарыг бэхжүүлэх нэрийн дор иргэнийг олноор нь шилжүүлэн суулгах болж, улмаар засаг захиргааны зохион байгуулалтыг Манжийн мужийн адил зохион байгуулалттай болгож өөрчлөх, Монголд хятад иргэдийг олноор нь нүүлгэн суурьшуулах, бэлчээрийн газрыг тариалангийн талбай болгох зэрэг шинэ засгийн бодлого нь угтаа Монголыг хятадчилан уусгах, үндэстнийх нь хувьд устгах зорилгыг агуулж байв. Энэ тухай эрдэмтэн Л.Жамсран “Хятад биш угсаатныг хүчээр хятадчилах гэсэн туйлын харгис бодлого байлаа” гэж Шинэ засгийн бодлогыг дүгнэсэн байдаг.

Шинэ засгийн бодлого хэрэгжихээс өмнө Манжаас салан тусгаарлаж, тусгаар улс болох тэмцэл хэдийнэ Монгол оронд өрнөж байжээ. Тухайлбал, 1840-өөд оны Сэцэн хан аймгийн Илдэн ван Тогтох төрийн хошууны лам, хар ардын хөдөлгөөн, 1871 онд Сайн ноён хан аймгийн засаг Авирмэдийн хошууны Сайжрах тэргүүтэй 73 хүн нийлж Хятадын худалдаачдыг удаа дараа уулгалан дээрэмдсэн, 1880 оны 07 дугаар сарын 12-нд Онолтоор удирдуулсан цэргүүд манж сайдын тушаалыг эсэргүүцэж цэргийн албыг орхих, 1890-ээд оны сүүлчээр Дөрвөд Далай хан Дэлгэрнамжилын хошууны ардууд хошуу ноёныг эсэргүүцсэн хөдөлгөөн, Улаангомын хүрээ хийдэд олон лам нарын үймээн зэрэг Манж Чин Улсын дарлал, мөлжлөгийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөнүүд өргөн хэмжээгээр болж өрнөхөд лам нар голлон оролцож байжээ.
Шинэ засгийн бодлого хэрэгжиж эхэлснээр Монголд 100 мянган хятад иргэд суурьшихаар ирсэний 70 хувь нь худалдаа наймаа эрхлэгчид, үлдсэн хэсэг нь уул уурхай, орд газар эзэмших, газар тариалан эрхлэхээр ирсэн хятад иргэд байв. Хятадын худалдаачид Монголын зах зээл дээр шинэ засгийн бодлогоор түрүү барих болж, Да Шэнкуйгийн пүүс гэхэд л жилд Ар Монголоос 100-120 мянган мал гаргах болжээ. Мөн 1907 онд Хүрээнд Хятадын худалдааг дэмжих зорилгоор Манж Чин Улсын Сангийн банк байгуулагдаж, удаж төдөлгүй Улиастайд салбар нь нээгдэв. Ингэж хятад худалдаачид олширсноор монголчуудыг олон талаар мөлжих болж, өртэй ардууд, хошуу нутгийн тоо эрс нэмэгдсэн байна.

Энэ үеийн Монголын нийгмийн оюун санааны хөгжилд шашны сургуулиуд томоохон үүрэг гүйцэтгэж байснаараа лам нар ч шинэ засгийн бодлогын эсрэг тэмцэлд оройлон оролцож байжээ. Лам нар идэвхийлэн оролцож байсан талаарх сурвалжууд архивуудад олноор хадгалагдаж байгаагийн зарим нэгийг дурдвал:
– Их Хүрээний нэгэн хятад пүүсийн худалдаачидтай лам, хар олон хүн хэрэлдэн, тэдний мөлжлөгийг эсэргүүцэн тэмцэлдсэн тухай бичээс /1905.01.12/
– Түшээт хан, Сэцэн хан аймгийн чуулганы дарга жанжин, эрдэнэ шанзудба нар халх Монголд алтны уурхай нээхээр тушааж ирсэнд дургүйцэн эсэргүүцэж, Их Хүрээний манж сайдад өгсөн бичээс /1906/
– Эрдэнэ шанзудба, да лам нараас их шавийн эрхтэн хурал жасын нярав, отог, багийн дарга, шүүлэнгэ нарт сангийн жургаан ба хятад пүүсэнд төлөх өрийн тухай явуулсан бичиг /1909.06.20/
– Хятад худалдаачидтай тэмцсэн лам Дамдинжавыг барихад Манжийн цэрэг, цагдааг чулуугаар цохиж оргосон ардыг барьж чадаагүй хүмүүсийг торгосон тухай /1907.07.16/
– Халх монголчууд “Шинэ засгийн бодлогыг” эрс эсэргүүцсэнд тэдний тэмцлийг сааруулахын тулд Улиастайн манж жанжнаас түр буулт хийж, Сэцэн хан аймгийн чуулганы даргад явуулсан бичээс /1909.12.20/
– Шинэ засгийн бодлогын “Цаазны засгийг байгуулах” нь монголчуудад харштай хэмээн нэр хамтран мэдүүлэх бичгийг хавсран зохиохыг зөвлөж Сайн ноён хан аймгийн чуулганаас Эрдэнэ шанзудбын яам, Түшээт хан, Сэцэн хан аймгийн чуулганд явуулсан бичиг /1910.03.17/
– Хятад худалдаачидтай зодолдож, Хүрээний манж сайд, түшмэл, цэргүүдийг чулуугаар цохисон лам, хар олон хүний хэргийн тухай их Хүрээний манж сайдаас Эрдэнэ шанзудбын яаманд явуулсан бичээс /1910.04.07/
– Хүрээний лам, хар олон хүн хятад пүүсийн худалдаачидтай тэмцэлдсэнийг хамгаалан, шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн тухай бичиг /1910.05.26/

– Егүзэр хутагтын шавьд оногдсон Манжийн хуурай замын цэргийн агтыг гаргаж чадахгүй хэмээн Сэцэн хан аймгийн чуулганд өгсөн бичиг /1910.08.18/ зэрэг болно.

2

Эдгээр сурвалжуудын дотроос 1910 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сайн ноён хан аймгийн чуулганаас явуулсан “Шинэ засгийн бодлогын цаазны засгийг байгуулах” нь монголчуудад харштай хэмээн нэр хамтран мэдүүлэх бичгийг хавсран зохиохыг зөвлөж, Сайн ноён хан аймгийн чуулганаас Эрдэнэ шанзудбын яам, Түшээт хан, Сэцэн хан аймгийн чуулганд явуулсан бичиг” хэмээх нугалбарыг нягтлан үзэхэд Шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн лам нарын тэмцлийн ард Богд хаан байсныг мэдэж болохоор байгаа юм. Тухайлбал Богд гэгээнтнээс… “Манай халхчууд язгуурын ёсыг журамлаваас болно. Халваас сайнгүй. Олон аймаг, шавь бүгдээр нэр зэрэг холбож хуучин ёсоор болгохыг эрж, Хүрээний сайдад мэдүүлж айлтгахыг гуйсугай хэмээн Лүндэн өршөөсөн тул одоо нэр хамт мэдүүлэх бичгийг Засагт хан аймагт эх зохиолгож, улмаар бидний аймаг, шавьд хүргүүлэн илрүүлж гүйцэтгэн мэдүүлэхэд бэлтгүүлье” гэснээс тодорхой харагдаж байгаа юм.

Энэ тухай доктор О.Батсайхан “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ” номондоо… “1910 онд Богд Жавзандамба хутагтаас өгсөн чиглэлийн дагуу халхын дөрвөн аймаг, шавийн хан, ван гүнгүүд нар хамтран “Шинэ засгийн бодлогын цаазын засгийг” байгуулах нь монголчуудын эрх ашигт нийцэхгүй хэмээн Манжийн хаанд мэдүүлж байжээ” хэмээсэн байна.
Лам нарын тэмцлийн оргил үе нь 1910 он байжээ хэмээн үзмээр байдаг. Тухайлбал, 1910 оны эхээр Манжийн шинэ засгийн бодлогыг Монголд хэрэгжүүлэхээр Сан До амбан Их хүрээнд томилогдон ирэхэд түүний бодлого, үйл ажиллагааг хамгийн түрүүнд лам нар эсэргүүцэн томоохон үймээнийг зохион байгуулжээ. Сан До амбан энэхүү тэмцлийг зохион байгуулсан гол гол лам нарыг Богд хаанаас нэхсэн боловч тэрбээр бүхий л талаар өмгөөлөн хамгаалж чадсан байдаг. 1910 оны эхээр гарсан энэхүү тэмцлийн дараахан лам нараас дахин нэгэн эсэргүүцлийн тэмцлийг өрнүүлжээ. Энэ нь 1910 оны 02 дугаар сарын 27-нд Их Хүрээний баруун дамнуурчны гудамжинд байсан Дэй Юнь гэдэг хятад пүүст болсон хэрэг явдал юм. Энэхүү томоохон хэмжээний зодоонд Гандан хийдийн олон лам нар оройлон оролцсон байна.

“Сан До амбан Хятадын пүүсийн эрх ашгийг хамгаалж, үймээнийг толгойлсон лам нарыг баривчлахаар цэрэг дагуулан очтол олон лам нар нүүр нүдгүй балбан хөөжээ. Амбан сайд хилэгнэж, учруулсан хохирлыг нөхөн төлөхийг Эрдэнэ Шанзудба яаманд чангалан тушааж, шаардав. Түүний хариуд Шанзудба Бадамдорж, Да лам Цэрэнчимэд нар Сан До амбанг Бээжингийн Монголын хэргийн яаманд заалдсан бичиг илгээн” лам нараа өмгөөлөн эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Ийнхүү Шинэ засгийн бодлогыг лам нарын зүгээс эсэргүүцэх явдал зөвхөн Их Хүрээгээр хязгаарлагдсангүй, Монгол орон даяар өрнөж байлаа. Энэ тухай академич Ж.Болдбаатар “Монголын 1911 оны үндэсний хувьсгалын зүтгэлтнүүд” номондоо “Их Хүрээний газар үймээн самуун ихдэж, Монгол нутаг даяар нийгмийн янз бүрийн бүлгийн үндэсний ухамсар илт мэдэгдэм сэргэжээ. Ийм үед лам нарын хөдөлгөөн хэдэн удаа сэргэн гарсанд Манж Чин улсын ихэс дээдсийн зүгээс Их шавийн Эрдэнэ Шанзудбын яамны удирдлагыг хардах, зэмлэлд хүрсэн байна” гэсэн байдаг.

Шинэ засгийн бодлогыг эсэргүүцэх хөдөлгөөнийг лам нар оройлон удирдаж, улмаар Монгол орон даяар тусгаар тогтнолын хөдөлгөөн болон өргөжсөн явдал нь монгол үндэстнийг манж лугаа устгах гэсэн Хятадын бодлогод томоохон цохилт болсны дээр өнөөг хүртэл тусгаар орших эх үндсийг тавьсан тэмцэл хэмээн бид үзэж байгаа юм. Ийм учраас 1911 оны хувьсгалд хутагт хувилгаадаас гадна лам нар хэрхэн оролцож, ямар хувь нэмэр оруулсныг цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байсаар байгаа юм.

МУИС-ийн багш Доктор С.Отгонжаргал
МУИС-ийн Магистрант Б.Баяржаргал

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Улс тор судлаач. (January 02, 2016 5:36:38 pm )

    Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Миний бие омно байсан тор нийгмийн байгууллагын бутэцээс санаа авч энэ саналыг бичлээ. Та бухэн оорийн унэтэй саналаа бичиж улс орноо засаглалын хямарлаас гаргахад туслалцаа узуулнэ уу.

  • Зочин бат (January 03, 2016 12:32:49 pm )

    Энэ туух чинь дахин давтагдаж бгаа шуудээ
    104 жилийн дараа харж бгаа биз

  • Зочин (January 03, 2016 5:09:47 pm )

    Одоо бол юуг яаж ч хэлэлцэж батлаад ямар ч хэрэг алгадаа! УИХ нь ч луйварын, УИХ-ын дарга нь ч луйварын, сонгууль нь ч луйварын, сонгогдоод гарсан гишууд нь луйварын, засгийн газар нь ч луйварын,баталсан хууль нь ч луйварын болчихсон учраас…

  • Yah we (January 04, 2016 8:40:20 am )

    Bid yah yostoi we.uneheer setgel zowj bn

antalya rent a car