antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2011 7 comments

С.Жавхлан:Ухаан байхад бяраар яах билээ бид

нийтлэсэн Admin

Монгол Улсын гавьяат дуучин С.Жавхлан тун удахгүй өөрийн эхнэр “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй хамтран “Галтай Монголын цогтой залуус ” нэртэй тоглолтоо хийх гэж байгаа юм байна.  Сүүлийн үед уран бүтээлээ түр завсарласан түүнийг “улс төржих” боллоо гэж яарим хүмүүс шүүмжлэх болсон. Монголоороо омогших дуртай дуучин маань энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд тоглолтоо хийж магадгүй гэсэн. Тэр улс төр, урлаг соёл, хувь хүнийхээ талаар дараах сонирхолтой хариултуудыг өгснийг уншигчиддаа хүргэж байна.

-Та ойрын үед хөдөө, орон нутгаар явж, гал бадраах ёслол хийж байна. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Монгол Улсынхаа 18 айм гаар явж, гал тахих ёслолыг хийж байна. Ойрын үед Ховд, Завхан зэрэг аймагт аялан тоглолт хийх төлөвлөгеө бий. Түмэн олноос төр эхэлдэг. Түмэн нь галтай болохоор төр нь дагаад галтай болох байлгүй дээ. Төр гэдэг үг бол түмний өр сэтгэл гэсэн үг юм байна лээ шүү. Түмний өр сэтгэлд гал бадарвал төрд маань гал бадарна, сайхан цаг ирнэ гэж эх нутагаа тамгалж, эх орноо ширэглэж яваа маань энэ юмаа. Жаахан хүүхэд уйлахад Монголчууд галаар ширэглэдэг ёс бий. Бид багадаа бүгдээрээ л галаар ширэглүүлж өссөн. Яг түүнтэй адил эх орон маань уйлж байна. Ухуулж, сэндийчүүлж, онгичуулж, түмэн олон маань учраа олохгүй, залуучууд бид яахаа ч мэдэхгүй, цөвүүн цаг иржээ. Үүнийг арилгаж эцэг дээдсийнхээ тулганы галыгасаая. Монголын догшин галыг өрдөе гэж санаачилсан маань энэ юм.

-Сүүлийн үед таныг уран бүтээлээсээ хөндийрч, улс төр хөөх боллоо гэх юм. Мөн саяхнаас эхнэртэйгээ хамтарч тоглолтоо хийнэ ч гэсэн сураг дуулдсан шүү?

Эхнэртэйгээ хамтарч дуулна гэдэг сайхан санаа байна. Эн сарын 13-нд Сүхбаатарын талбайд тоглолтоо хийж магадгүй. Уран бүтээлээсээ хөндийрсөн юм байхгүй ээ. Одоо”Галтай  Монгол”  явж байгаа удагүй  гарна. Би улс төр гэхгүй зүгээр л дуугаа дуулаад яьж болох юм. Миний улс төр гэж яриад байгаагийн гол зорилго нь уул ус, түмнийхээ үр сэтгэлийг ярьсан юм. Хүмүүсийн надад хандах хандлаг улам бүр өссөн. Урьд сайхан дуулдаг залуу гэж аав ээж намайг магтаж үнсдэг байсан. Харин одоо дуугаа ч дуул,бусармаг муу зйүл нүдэн дээр болоод байхад амаа үдүүлчихсэн юм шиг  бүү яваарай гэж захидаг. Буурлууд ийм л зүйлийг надад хэлдэг болсон. Нэг ёсондоо зөвхөн дуулах биш олон чадварыгЖавхлан өөртөө нээх ёстой.

Харин зарим хүмүүс та улс төрд тэнцэх хүн мөн үү гэдэг. Тэгвэл би үүнд хариулт өгье. Улс гэж үг уул ус гэсэн үг юм байна лээ. Төр гэж үг түмний өр сэтгэл гэсэн үг юм байна лээ. Уул ус, түмний өр сэтгэл дунд би хүн болсон. Дуугаа ч дуулна, болохгүй байгаа зүйлийг ч ярина. Монголын өвөгдээдэс хэзээ ч академид сурч байгаагүй шүү.

Чингис хаан Харвард төгссөн гэж сонссон уу. Мандухай цэцэн хатан Кембрижийн дипломтай гэж мэдэх үү. Хоосон диплом надад хэрэггүй. Хүмүүс ямар өнцгөөс харах, харахгүй нь хамаагүй. Жавхлан өөрийнхөөрөө л явж байна.

Та багадаа Монгол хэлдээ хэр сайн байсан бэ. Одоо бол үг болгоныг ухаж ярьж байна?

-Манай аав яруу найрагч, зохиолч бичгийн хүн байсан. Үг болгоныг ухаарч тайлж бай. Амны билгээс ашдын билэг гэж хэлдэг хүн байсан. Ярьж байгаа үгээ ухаарахгүй яриад явна гэдэг эмгэнэлтэй. Жишээл бэл, Хан Хэнтий гэж нутаг байна. Тэр аймгийн нэр анх Хаан сэнтий гэж байсан. Бидний үг болгон одоо гажуудчихжээ. Аав маань 2010 оны аравдугаар сарын 10-наас хойш Дөрвөд гэж нэрийг Төр эвт гэж жинхэнэ утгаар нь хэрэглэж яваарай гэж захьсан юм аа. Би аавынхаа захиасыг л дагадаг, биелүүлдэг хүн. Тэгэхээр миний хэлж ярьж байгаа зүйл аавтай минь холбоотой.

Урлаг, улс төр хоёр таныхаар ямар ялгаатай вэ. Урьд нь Жанцанно- ров, Б.Лхагвасүрэн зэрэг манай урлагийн өмнөө барьдаг хүмүүс энэ талаар нэгийг хэлсэн. Та санаж байна уу?

Ялгаагүй хоёулаа харлачихаад байна. Улс төр нь урлагаа дагуулаад сайхан явж байсан бол олон үг ярихгүйгээр би дуугаа дуулаад явмаар байна шүү дээ. Биднийг дагуулаад аав маань сайхан хөтлөөд явж чаддагсан бол хүүхдүүд нь дагаад ийм явахгүй байсан. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж. Биднийг залж яваа хүмүүс харлачихсан, хөлдчихсөн, цэвдэг болчихсон учраас бидний яриа хүртэл ийм түвшинд иржээ. Улс төр аав нь гэж бодоход урлаг хүүхэд нь, бид бүгдээрээ хүүхэд нь. Аавдаа гомдож уйлаад байна шүү дээ. Чи ч гэсэн урлаг дотор багтана. Чамайг Монголын өвөг дээдэс урласан шүүдээ. Чи монголын бүтээл. Чи монголын өвөг дээсийн бүтээсэн урлагийн бүтээл шүү дээ.

-Тэгвэл одоогийн Засгийн газарт таны хүндэтгэлийг хүлээчихээр хүн байна уу?

-Одоо яг зөв зүйлийг дугараад байгаа хүн бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр байна. Тэр хүн Монгол орны газар шороо гэж яриад байна. Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр 20 гишүүн шаардлага гаргасан байгаа. Тэдний нэг ширхэг үс алга болвол Жавхлангийн найз нөхөд дэмжиж ард нь байгаа гэдгийг хэлмээр байна. Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэг үгийг зүрхэндээ хаддаггүй, хааны захиасыг биелүүлдэггүй Ерөнхийлөгчөөр яах юм. Нутгаа зарж хөлждөг гишүүдээр яах юм. Засгийн газраар яах юм. Миний хувьд монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэг зарлигийг дагасан Монголын улс төрчдөөс хэнтэй нь ч хамтарч ажиллахад бэлэн. Одоогоор Ерөнхийлөгч, Ерөн- хий сайд нар чадаагүй л байна.

-Таныг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуайтай ойр ойр уулздаг гээд байдаг?

-Би 2008 онд гавьяатын тэмдэг авахдаа л Н.Энхбаяр гуайг анх харсан. Тэмдэг зүүж өгч байхдаа надад “Жаахан наашаа зогсоорой. Зураг их аятайхан гардаг юм аа” гэж хэлж байсныг нь санаж байна. Өөрөөр уулзаад байсан уда гүй. Гэхдээ ажиглаад байхад энэ хүн улс төрөөс гараад манай төр бүр учраа олохгүй байгаа юм биш биз дээ. Энэ хүнийг улстереөс гаргаснаараа Монголын улс төр өнчирч байгаа юм биш биз дээ гэжбоддог.

-Одоо улс төрөөс жаахан хөндийрч С.Жавхлан хувь хүнийхээ хувьд хэн бэ гэдэг тухай ярилцья. Яагаад урт үс ургуулах болов. Бөө болох гэж байгаа юм биш биз гэж сонирхох хүн олон байдаг?

-Үсээ хусуулчихвал бас лам болох уу. Би санчигаа ургуулсан юм. Манжууд Монголыг эзлэн түрэмгийлж орж ирээд Монгол эрчүүдийг бүгдийг нь тав гэзэгтэй болгосон юм байна лээ. Энэ нь ямар хорон бодлого байсан юм бэ гэхээр санчигны үсийг авахад байсан. Санчиг гэдэг үг маань санаж чиглэх гэсэн үг. Бид санчигаа авч хаясан учраас санаж чиглэхээ болиод мартаж гутраад байгаа юм биш биз дээ. Би санаж чиглэе гэж бодсон юм. Монгол ёсоо мартахгүй, гээхгүй байя гэж бодсон юм. Аав ээжээс заяасан үс ургаж л байг л дээ, надаас ямар хоол нэхэх юм биш.

-Та эхнэрээ араг  түшүүлж төрүүлсэн гэдэг. Үнэн үү?

– Үнээн. Миний ээжийн араг байдаг. Миний ээж тэр аргандаа аргал үүрээд гэртээ гал авчирдаг байсан. Тэр аргийг түшвэл хэзээ ч муу зүйл, алдаа эндэгдэл гарахгүйг би мэдэж байсан. Өвгөдөө, аав ээжийгээ түшвэл… Мөн эзэн хичээвэл заяа хичээнэ гэж. Би үргэлж монголоороо бахархаж явдаг учраас Монголын заяа намайг түшдэг. Бидний өвгөд бүгд л аргаа түшиж төрж  байсан. Тэр цагийг би авчиръя  гэж бодсон.

-Гэргий тань тохитой тухтай байранд амьдарья гэж санал гаргаж байна уу. Эмэгтэй хүн гал түлэх, ус халааж хувцас угаах гээд асуудал их байдаг байх даа. Ялангуяа дээл угаах бүүр ч хэцүү байх. Арай угаалгын машин хэрэглэдэггүй, Монгол аргаараа угаадаг юм биш биз дээ?

-Хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг монгол үг байдаг. Байран дотор хөшөөд байгаа учраас Монгол бүсгүйчүүд араг түшиж төрж чадахгүй байгаа юм.

-Дээл гэснээс та одоо хэдэн дээлтэй вэ. Нэг дээлийг хэдэн төгрөгөөр хийлгэдэг вэ?

– Тав зургаан дээл бий. Дээд тал нь гурав дөрвөн зуун мянган төгрөг болдог. Үстэй дээл дөрвөн зуун мянга орчим төгрөгөөр гардаг.

-Уран бүтээлч хүний хувьд бусад орнуудаар хэр их аялав. Гада руу явахдаа ч бас дээлээ өмсдөг байх даа?

-Дөрвөн далай, дөрвөн тивээр явж үзсэн. Анх Япон явж байхад италичууд таараад миний Монгол дээлийг хараад “та хаанахын хүн бэ” гэж асуусан. Тэгэхэд нь би “Монгол” гэж хэлсэн. Монгол хаана байдаг юм бэ гэхэд нь та нар мэддэггүй юм уу гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгвэл “Чингис хааныг мэдэх үү” гэхэд, Шандун юм уу, шинду юм уу, хятадын муж юм уу. Чингис гэдэг чинь юу гэсэн үг вэ гээд мэдэхгүй байсан. Тэгэхээр нь би аргаа бараад Монгол гэдэг оросын урд талд, хятадын хойно байдаг улс юм гэж хэлсэн. Тэр цагаас хойш Монгол нутгаа, Монгол ес заншлаа дэлхийн бүх хүнд хүргэж, мэдрүүлэх нь бидний үүрэг юм байна гэдгийг ухаарсан. Хэсэг англи хүн надтай таараад биднийг хаана ч очсон манай язгууртны хэлээр захын хүүхэд жорлон заагаад өгдөг. Аргагүй англи хэл язгууртан хэл гэж хэлсэн. Нээрээ бодоод үзэхээр англи хүүхдүүд монгол хэлийг сонирхдог юм болов уу. Уул нь монгол хэл язгууртны хэл, дэлхийн нэг номерын хэл байх ёстой. Гадаад орнуудаар явахдаа бүх зүйлийг монголтой жишиж харж явдаг.

-Та хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ. Монгол эрчүүд хоёр эхнэртэй болох хуулийн талаар яриа гараад байдаг. Үүнийг дэмждэг үү?

-Солонгосын Пусан дүүрэгт 70 настай солонгос өвгөн хорь орчим Монгол эмэгтэйн биеийг нь үнэлүүлж байна гэж тэнд тоглолтоор явж байхдаа сонсож байлаа .Үүнийг сонсоод яагаад, монголчууд олон эхнэртэй байж болохгүй гэж гэсэн бодол тэр үед төрж байсан. Ер нь бол 15-20 хүүхэдтэй болно гэж бодож байна. 15 удаа төрсөн Монгол эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Олуулаа бужигналдаад байх сайхан. Миний хүүхдүүд олуулаа байгаасай гэж бодож байна.

-С.Жавхлан “Гал үндэс- тэн” холбооноос яагаад хөөгдчихөв?

– “Гал үндэстэн” холбооны ах нар миний үгэнд ороогүй. Буудна, устгана гээд. Ухаан байхад бяраар яах билээ бид. Монголчууд хоорондоо эвдрэлцэж болохгүй гэж учирласан. Даан ч тэд их төрдөө гомдсон болохоор миний үгээр байсангүй. Тиймээс бид зам мөрөө бодсон.

-Та нөхөн сонгуулиар нэр дэвшиж байсан. Таныг их мөнгөтэй гэсэн яриа бий. Тэгэхэд таны халааснаас хэд хэдэн төгрөг гарсан бэ?

-Надаас 15 сая төгрөг гарсан Нэг сарын хугацаанд ихэвчлэн хэвлэлд зарцуулсан л даа.

-Тэр үед таньд ямар нэгэн санал ирсэн үү?

– Санал ирж байсан шүү. Сонгуулиас нэрээ татаачээ гэсэн санал ирсэн

-Нууц биш бол хаанаас?

-Юуг нуухав дээ. Одоогийн энэ МАН-ын нөхдөөс санал ирж байсан. Мөнгөнийхөө тоог өөрөө хэл гээд л.

-Та хариугаа яаж өгсөн вэ?

-Миний хариу бараг салаавч байсан даа.

-Таньд сайн үйлсийн төлөө зарцуулах хэмжээ, хязгааргүй их мөнгө сул ороод ирэх мөнгө байсан юм биш үү?

-Тийм бузар мөнгө надад хэрэггүй.  Ийм мөнгөөр би яах вэ дээ.

Н.Бямба


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (October 06, 2011 2:27:37 pm )

    ITALY FRENCH HELNII ANHAN DUND AHISAN SHATNII MERGEJILIIN GADAAD BAGSHTAI SURGALTUUD EHLEH GEJ BN, SCUOLA LEONARDA DA VINCI MONGOL DAHI ALBAN YOSNII TULUULUGCHIIN GAZAR UTAS 91991207

  • Anonymous (October 06, 2011 2:28:29 pm )

    HI,ITALY FRENCH HELNII ANHAN DUND AHISAN SHATNII MERGEJILIIN GADAAD BAGSHTAI SURGALTUUD EHLEH GEJ BN, SCUOLA LEONARDA DA VINCI MONGOL DAHI ALBAN YOSNII TULUULUGCHIIN GAZAR UTAS 91991207

  • Anonymous (October 06, 2011 2:29:00 pm )

    HELLO EVERYONE, ITALY FRENCH HELNII ANHAN DUND AHISAN SHATNII MERGEJILIIN GADAAD BAGSHTAI SURGALTUUD EHLEH GEJ BN, SCUOLA LEONARDA DA VINCI MONGOL DAHI ALBAN YOSNII TULUULUGCHIIN GAZAR UTAS 91991207

  • Anonymous (October 07, 2011 3:35:13 pm )

    eooooooooooooooooooo teneg awgai shg ergvv mal eooooooooooooo zver l muruuruu duugaa duulaal ard tvmendee hvndlegdel ywahiin orond uls tur ntr ingej uuriinhuu olj awsan ner hvndiig unagaj yadag bnaaa ene nre arai l bishee

  • Youtube Afterburn Fuel Review (September 08, 2013 4:15:49 am )

    446729 74277You got a very wonderful website, Sword lily I observed it through yahoo. 912876

  • Netticasinot (September 13, 2013 5:14:08 pm )

    241992 565828How considerably of an exclusive post, maintain on posting greater half 609**5

antalya rent a car