antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 31, 2015 1 comment

“Исламын улс” бүлэглэлийн 10 толгойлогч агаарын цохилтод амь үрэгджээ

нийтлэсэн Admin

bombogdelbСирид “Исламын улс” бүлэглэлийн эсрэг явуулсан АНУ тэргүүтэй эвслийн агаарын цэргийн ажиллагааны явцад тус бүлэглэлийн 10 толгойлогч амь үрэгджээ. Эдгээрийн хоёр нь өнгөрсөн сард Парист болсон террорист ажиллагааг зохион байгуулахад оролцсон гэж АНУ-ын албан эх сурвалж мэдээллээ.

Армийн хурандаа Стив Варрены хэлснээр тэдний нэг нь өнгөрсөн пүрэв гарагт Сирид хийсэн агаарын цохилтод өртөн амь үрэгдсэн, харин нөгөө нь үүнээс хоёр өдрийн дараа Иракт алагдсан байна. Эдгээр этгээдийн нэг болох Шарафф аль Муаддан Парисын халдлагыг толгойлсон гэх сэжигтэнтэй ойр дотно холбоотойг тогтоосон талаар Стив Варрен мөн мэдэгджээ. Аль Муаддан өрнөдийн орнуудын эсрэг террорист халдлага төлөвлөхөд идэвхтэй оролцож байсныг тэрээр онцлоод цаашид эвслийн орнууд АНУ, түүний холбоотнуудын нутаг дэвсгэрт энэ мэтээр халдлага төлөвлөх, үйлдэхэд оролцсон “Исламын улс” бүлэглэлийн бусад толгойлогч, дээд албан тушаалынхны байршилд хийх агаарын цохилтын тоогоо нэмэгдүүлэхээ амласан байна.

Үүнтэй зэрэгцэн Их Британийн нийслэл Лондон хотноо нэг гэр бүлийн хосууд террорист халдлага үйлдэхээр төлөвлөсөн хэрэгт гэм буруутайг шүүх тогтоосон байна. 25 настай Мухаммед Рехманы эхнэртэйгээ амьдардаг гэрээс тэсрэх бөмбөг хийхэд ашигладаг химийн бодисууд олдсон. Мөн хашаандаа тэсрэх бөмбөг хийж, туршиж байгаа дүрс бичлэгийг нь цагдаа нар илрүүлжээ. Рехманыг террорист халдлага үйлдэхээр завдсан, харин түүний эхнэр Сана Ахмед Хан тэсрэх бөмбөг хийх химийн бодис худалдан авах зэргээр дээрх төлөвлөгөөнд тусласан хэрэгт буруутгасан байна. Шүүхээс хосуудад оноох ялыг өнөөдөр эцэслэн тогтоох юм.

Эх сурвалж: MNB.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 01, 2016 1:53:24 pm )

    ene l unen

antalya rent a car