antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 29, 2015 33 comments

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-д элслээ

нийтлэсэн Admin

ganbaatarУлс төрийн хүрээн дэх зул сарын сюрпризүүд эхнээсээ задарч эхэллээ. Оны хамгийн сүүлийн бүлгийн хуралдаанаа хийснийхээ дараа МАН-ынхан Засгийн газарт “бэлэг” барихаар зэхэж буйгаа мэдэгдсэн, АН-ынхан алдаагаа ард түмнээс асууя гэсэн гээд сюрприз дүүрэн байна. Гэхдээ энэ бүхнээс илүүгээр ирэх өдрүүдийн улс төрийг сонирхолтой өрнүүлэх үйл явдал өнөөдөр болов. Үндэсний эрх чөлөөний баяр, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн эл өдөр УИХ-д суудалтай намын тоо нэгээр нэмэгдлээ.УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр морин цагт ХҮН-д элсэж, намын батлахаа гардаж авсан юм. Ингэснээр парламент бие даагч хоёр гишүүнтэй, АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН, ХҮН гэсэн зургаан намын төлөөллөөс бүрдэх болов. Боловсролтой, салбар бүрийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгээд байсан ХҮН парламентад суудалтай нам болсноор улам хүчирхэгжлээ гэж хэлж болно. Учир нь, Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар УИХ-д суудал бүхий нам нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бодлогын асуудлыг УИХ-ын гишүүнээрээ дамжуулан парламентад оруулах бүрэн эрхтэй болох юм.

Өнгөрсөн хугацаанд бие даан ажилласан С.Ганбаатар гишүүн судалгаагаар ТОП улстөрчдийн жагсаалтыг тогтмол тэргүүлж байгаа бөгөөд боловсролтой залуусын нэгдэл хэмээгдэж буй ХҮН-ыг ийнхүү сонгожээ. Нэг талаар С.Ганбаатар гишүүний ганцаарчилсан тоглолт энэ хүрээд өндөрлөж байгаа бол нөгөө талаар парламентад суудалтай нам болон ХҮН хүчирхэгжжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • bantan (December 29, 2015 4:51:20 pm )

    Зиак ингээд нэг гайгүй нам юм уу гэсэн чинь утгаа алдаад ирлээ дээ.Энэ худлаа шоучин улсад яг юу хийж гийгүүлсэн бэ.нээх худлаа эх оронч царайлсан шүүмжлэх донтой нөхөр.

  • өө хөөрхий (December 29, 2015 5:18:00 pm )

    овоо гайгүй нам юм уу гэж харсан чинь бас нэг ажил хийдэггүй шүүмжилсэн нам болчихлоо доо. шал завхарсан юм. энэ хүн дандаа хятадуудад ашигтай хувилбараар яридаг. шашинтай нь холбоотой байх өө.

  • tsog (December 29, 2015 7:39:32 pm )

    ene nohor bol ygiin shouchin shdee dahin y.i.h-d garahgvigeer songolt hiij

  • Teneg amitan (December 29, 2015 8:51:13 pm )

    Hudalaa burahaas uur yum hiideggui teneg mal! Dahij songogdohguigee medeed uur garts haij oloh geel uluntuud yavna…

  • Batzorig (December 30, 2015 12:36:37 am )

    Ganbaatar gaigui zaluu shuu!MAN namd elseh baisan yum.Dahin songogdonoo ter.Mongold 2 TOM NAM BAIDAG YUM.An+Man

  • Хөх чоно (December 30, 2015 7:14:17 am )

    Хөгийн муусайн улс төрийн янханууд. Өнөөдөр монголын төдийгүй дэлхийн хөгжлийг хойш нь татаж байгаа нь улс төрийн намууд. Нам гэгч новширсон хуйвалдагчдын мөн чанарыг ойлгохгүй, намгүйгээр амьдарч болно, намгүйгээр амьдрах ёстой гэдгийг ойлгохгүй байгаа хүн төрөлхтөн хичнээн тэнэг малнууд вэ? Магадгүй би үхэр монголчуудаас, хүн төрөлхтөнөөс дор хаяж хагас зуун жилээр түрүүлж сэтгэж байх шиг байна. Улс төрийн нам гэгч хуйвалдааны үүр уурхай дэлхийн хөгжлийг хойш нь татаж байна. 50 жилийн дараа дэлхийд нэг ч улс төрийн нам үлдэхгүй гэдэгт би бат итгэж байна. Харамсалтай нь тэр үед бидний ихэнхи нь энэ хорвоод байхгүй байх болно. Өнөөгийн төр засаг, улс төрийн тогтолцоог үтэр түргэн үндсээр нь өөрчилж байж бид Монгол улсын тусгаар тогтнолыг авч үлдэнэ. Эс бөгөөс бид тусгаар тогтнолоо тун удахгүй алдана. Үүнийг бол харин бид бүгд л үзэх байх шүү. Өнөөдөрийн улс төрд байгаа бүх хүмүүсийг бид солих хэрэгтэй. Тэдний хэн нь ч юу ч хийж чадахгүйгээ хангалттай харуулсан. Тэд юу ч хийхгүй байгаа хирнээ ичих нүүр, хүн чанар байхгүйгээр дахин, дахин сонгогдохыг улайран зүтгэж янз бүрийн намд элсэн хуйвалдах арга замаа хайж байна. Үхэр монголчууд аа хэрэв бид өнөөдөр л новшийн луйварчид, улс төрийн намуудын хуйвалдааныг таслан зогсоож чадахгүй бол монголын тусгаар тогтнолд 20 хүрэхгүй жилийн хугацаа үлдсэн шүү. Магадгүй 10 жил ч байж мэднэ. Нөгөө сүрхий судлаач, системийн анализ хийгч Ганхуяг нь ч юм уу, эдийн засагчид нь манай өнөөгийн улс төрийн тогтолцооны нөхцөлд Монгол улс яг хэдэн жилийн дараа эдийн засгийн тусгаар тогтнолоо бүрэн алдаж аль улсын эрхшээлд орохыг тооцоолж чадахгүй худлаа мэдэмхийрч сууна. Ямар ч тэнэг хүний хувьд Монголын мөхөл хаяанд ирчихээд байна. Гадныхан сүүлийн 25 жил энэ талаар шаргуу ажиллан, зорилгодоо хүрэхэд ойрхон болоод баярлаж байна. Тэд зөвхөн төрд байгаа урвагчидыг ашиглаад зогсохгүй, монголын нийт ард түмнийг хар, цагааныг ялган харж чадахгүй тэнэгүүд болгож чадлаа. Монголын нийгэм бол мөхлийн ирмэгт ирсэн бөгөөд Монгол тусгаар тогнолоо алдах нь цаг хугацааны л асуудал болж. Монголын бүх иргэд өөрөсдийгөө ухаантай гэж бодон цэцэрхэж, үхэр мэт мөөрч байна. Хэрэв та өөрийгөө ухаантай гэж бодож байгаа бол бидний буюу гол нь өөрийнхөө алдаанд дүгнэлт хийж түүнийгээ засаж залруулах, монголыг аврахын төлөө тэмцмээр байна. Хэвлэл мэдээлэл дээр гарсан асуудал бүрт хушуу дүрэн, өөрийгөө ухаантай болгож харагдуулахыг хичээн тэнэг комет бичиж, бусдыг дайрч доромжилон өөрийнхөө тэнэгийг гайхуулж байх хэрэггүй.

    • сонгогч (December 30, 2015 9:06:47 am )

      энэ хунтэй 100 хувь санаа нэг байна. тусгаар тогнолоо алдах нь ойрхон болжээ. саяын парисын уулзалт дээр путин элбэгдоржийг юу гэж даапаалав даа. хажууд нь ши жин пин нуд ирмэж инээвхийлээд л муухай л юм билээ.

    • nar (December 30, 2015 5:58:23 pm )

      Яг үнэн. Ийм учраас л бид С.Ганбаатар гишүүнээ дэмжин ард нь бат зогсож байж л энэ бүх аюулаас зайлж чадна. Иймд Хөх чоно чи Ганбаатар гишүүнтэй очиж уулзаад хамтран тэмц

  • монголхуу (December 30, 2015 9:44:14 am )

    наагуураа биднийг цагаан туганд мэргуулээд л цаагуураа та нар юу л гээчийг хийчхэв гэдэг шиг юм блох юм. тэр барина гэдэг та нарын тэр халуун цай зээлгээд хотын тэвд талбай дээр хэвтэхтэй адилгуй. нэгээ нэрийг нь хэд нугалж иддэг чингис хаан хэдэн зуун жилийн эмнэ хэлээ биз дээ. нам гэдэг нэг луйварчдын уур уурхай мэнгээр худалдагдсан толгойгуй хэдэн амьтад. ээ хээрхий яана даа энэ монгол улс!

  • Дэмжигч (December 30, 2015 11:09:58 am )

    ээ хөөрхийдөө Ганбаатрын тар одоо танигданаа, Тэрний Оюутолгойг хятадад өгөх сонирхол нь одоо л илрэнэ дээ, Тэр хэзээ ч хятадыг муулдаггүй, Бат-Оргил гуай Кадастрийн дарга байхдаа юу хийж байснаа наад хуурамч эх оронч Ганбаатартаа сайн хэлээрэй,

  • bu (December 30, 2015 11:12:37 am )

    Hun namd elssen Ganbaatar zeb alham hiisen

  • suvd (December 30, 2015 11:41:58 am )

    12ond gishuun bolj tegd l margaash ni 16oni songuulid beldsen hudal ineeged uul uurhai metin yum yarisan ih teneg hun de

  • zochin (December 30, 2015 11:51:34 am )

    zuv ylzral 1 eer tsuurluu

  • ГоёЗочин (December 30, 2015 12:05:16 pm )

    Хөөрхий энэ хүүгийн карер ингээд дуусваа.

  • Anonymous (December 30, 2015 12:15:29 pm )

    Одоо манай нийгмийн мэнэжмэнтийг хийж улс орноо удирдаж яваа хүмүүсийн дотор энэ шаардлагыг хангахуйц хэдэн хүн байна, мэдэхгүй, Улс төрийн намууд өөрсдийн байх ёстой өнгө төрхөө бүрэн алдаж хулгайч, луйварчин, идээчин уугаачин, шамшигдуулагч, эрүүгийн элементүүд, эсвэл бүр сэтгэцийн айхавтар өвчин зовлонтой хүмүүс гол цөмийг нь дүүргэчихсэн байна..Эднээс салах цаг ирсэн. Нэр дэвшигч бүх айлд хонины халуун хорхог тараагаад л төрийн жолоонд гарч байсан. Ингэхээр манай ард түмэн өөрснөө өөрсдийгөө ганц хорхогоор үнэлдэг. Бидний зовлон сонгогдсон, хуульчлагдсан хулгайч нарт байгаа юм биш, тэднийг сонгон дэмжин гаргаж ирсэн жирийн иргэд бидэнд байна. Шалгарсан, зартай, хуульчлагдсан хулгайч нар, төрд гарч тэрбумтан болсон луйварчид үй олон байна. төрийн бүртгэлийг хувийн зорилгоор ашиглана гэдэг нь том гэмт хэрэг, сэтгүүлчид ур чадваргүй, хүний хэлснийг гүйцэд ойлгодоггүй, эсвэл өнөөх хуульчлагдсан хулгайчдаас айдаг.. тэдээллийг хэрүүл шиг юм болгоод зурагтаар цацдаг. хулгайчийг нь цөмөөрөө мэднэ. Бидний зовлон чухам энэ. Үүнийг ардчилал гэх үү? Үүнийг эрх чөлөө гэх үү? Үүнийг нийгмийн үнэт зүйлс гэх үү? Гаалийн, иргэний, татварын, даатгалын бүхий л бүртгэл нь нууцын зэрэглэлтэй, засвар хийх нь эрүүгийн хуулиар хориглогдсон, улсын нандин өмч. Энэ рүү дуртай үедээ орон засвар хийх, эргүүлж татан мөрөө баллах нь эрүүгийн ноцтой гэмт хэрэг мөн. 10 мянган нас барсан хүнийг нийгмийн даатгалын бүртгэл рүү гурваас зургаан сарын хугацаатайгаар оруулан нэгэнтээ хүчингүй болсон тэтгэвэрийн мөнгийг нь авчихаад эргүүлээд бүртгэлээс нэрсийг татаад авчихсан гэмт хэргийн тухай яриа гарсныг үнэн гэж бодож байна. Тэгэж байж л хязгааргүй их хөрөнгөтэй болсон байж таарах байх. Өөр тайлбар байна уу? Энэ хуульчлагдсан хулгайч нь манай өнөөгийн нийгмийн нэг л ердийн төрх. Өнөө сүржигнээд байдаг АТГ, прокурор, цагдаа, тагнуул, шүүх хаана явна? УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байдаг нь үнэн ч энэ нь хууль тогтоох хурлын дотор хүчинтэй болохоос үйлдэл дээрээ гэмт хэрэг нь баригдвал шууд л ачдаг хуультай юм шүү дээ. Дархлагдсан хулгайчтай байж бай гэж энэхүү халдашгүй эрхийн хууль гаргасан юм биш, хууль тогтооход ямар ч санал гаргасан бай түүнийхээ хариуцлагыг хүлээхгүй л гэсэн санаа. Гишүүн Нямдорж, Портуун нарын буй болгосон 68 хувийн татварын хууль нь Монгол орныг нинжа хэмээх гэмт бүлэглэлийн гарт өгч улс орныг сүйрүүлсэн ч гэсэн дээрх нөхөд халдашгүй эрхийн хуулиар хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Хоорондоо ялгаатай шүү, прокурор оо, атэгэчин гуай. Хулгайч өөрөө ч үүнийгээ ердийн атаа жөтөө, сонгуулийн өмнөх жүжиглэл болгож харагдуулан хийсэн гол гэмт хэргээ замхруулах гэж мэрийгээд байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр Ардчилсан намынхан хоорондоо хөлөө жийлцэж байна гэж мэдээлэх боллоо. Биенийхээ дээр гараад байх юмгүй бараг Монголын бүх улс төрийн намуудын удирдлага өнөөдөр дархлагдсан хулгайч, эсвэл мэдэрлийн цочмог өвчтэй хүмүүсээр дүүрчээ. Ийм хүмүүстэй, ийм удирдлагатай байх нь шившгийн хэрэг. Өнөөдөр Монголын нийгэмд буй улс төрийн нам гэвэл Ардчилсан нам, Ардын нам хоёр л байна. Байгаа нь л энэ, хошногоо өмхий гээд тайрдаггүй. Энэ хоёр нам улс орныг эмхэнд нь оруулна, эрүүл саруул өрсөлддөг болно, нийгмийн мэнэжмэнт явуулж чаддаг болно гэдэгт бүү итгэ.. Гэхдээ өнөөдөртөө биш. Нэг талаас манай ард түмэн шил архи, ганц хорхогоор өөрийгөө худалдчихдаг хэвээрээ байна. Нөгөө талаас чухамдаа ардчилсан нийгмийг далимдуулж нийгмийн хамгийн адаг шаар нь дээшээ гараад ирдэг сануулга бидний хувьд хүчинтэй хэвээр байна. Хоёр намын хувьд өнөөдөртөө өөрсдийн толгой дээр чинь гараад суучихсан дээрэмчид луйварчдаас юун түрүүн салмаар байна. Наад луйварчид чинь өнөөгийн Монголыг засаг захиргааны нэгжээр нь хуваагаад авчихсан, үнэн хэрэгтээ хувьчилчихсан феодалууд. Улс орноо хулгайч нараас чөлөөлье. Наадуул чинь ердийн хармайны хулгайчаас дээшээ гараад өдгөө төрийн нэр барьсан дээрэмчид болон өсөн бойжсон. Өөрийнхөө төлөө өөрөө ядахнаа ганц алхам хийгээч хүмүүсээ, Хулгайчийн байх газар гагцхүү шорон.

  • ganzorig (December 30, 2015 12:18:35 pm )

    ХҮН намд элсэнэ. Дарга нар нь баё л үнэтэй машин, хурдан морь, 9911ь хөөрөг гээд хадуураад увчихгүй байх гэж найдий

  • Монгол хүн (December 30, 2015 12:30:20 pm )

    Хөх чоно чи өөрөө монгол хүн биш юм уу . Биднийг үхэр монголоор дуудсанаар чи ч бас ялгаагүй үхэр юм биш үү. Чи ингэж хэлснээрээ аав, ээж болон хамаатан садан, гэр бүл үр хүүхдээ бүгдийг нь үхэр болгочихлоо. Хэрвээ чи өөрийгөө үхэр биш гэж байгаа бол чи монгол хүн биш хятад болж хувирлаа. Наад үхэр монгол гэдэг үгийг чинь хятадууд бидний монголчуудыг доромжлох гэж тэр зүгээс гарсан үг юм шүү. Шүүмжлэх гэж байгаа бол жаахан бодолтой бай. Ганбаатарын хувьд бол би энэ хүнийг дэмждэггүй бас муугаар боддоггүй. Ийм нэг хүн УЙХ-д байхад илүүдэхгүй.

  • Хөх чоно (December 30, 2015 1:27:13 pm )

    Монгол хүнд: Ганц ч гэсэн хүний уур хүрсэнд баяртай байна. Би бас үхэр монгол. Гэхдээ өөрийнхөө үхэр шиг тэнэгээ мэдэрсэн минь миний хувьд том амжилт. Удахгүй би үхэр биш болно. Та бүхнийг ч мөн үхэр биш болоосой гэж туйлын их хүсэх байна. Учир нь би ганцаараа юу ч хийж чадахгүй. 25 жил улс төрчидөд хулхидуулчихаад бид өнөөдөр чухам юу хийх ёстойгоо ойлгохгүй ухнатаж байгаа ард түмнийг үхэр гэж нэрлэсэн нь харин ч зөөлдөж байгаа юм. Илжиг гэж хэлээгүй нь их юм. Монгол хүн гуай танд монгол ухаан байдаг юм бол монголоо аврах саналаа бичнэ үү. Би бол монголыг аврах бүхэл бүтэн, төлөвлөгөө улс төрийн шинэ онолтой хүн. Харамсалтай нь миний дэвшүүлж байгаа саналыг үхэрнүүд ойлгохгүй, бахь байдгаараа л шалих шалихгүй асуудлаар цэц булаалдан байна. Би олон ч удаа өөрийнхөө бодитой саналуудыг бичсэн бөгөөд одоогоор монголчууд түүнийг ойлгох ухаан нь хүрэхгүй байна. Тэнэг хүмүүсийг би тэнэг биш болтол нь тэнэгээр нь дуудсаар байх болно. Монголчуудын уурыг хүргэж сэрээхгүй л бол өнөөдөр тэд жинхэн үхэр мал мэт байна. Ухаа орохгүй мөөрч суугаад хятадын эрхшээлд орвол ухаант монгол хүн та хятадын иргэн болно шүү!!! Үхэр гэж хэлүүлмээргүй бол үхэр шиг битгий бай. Харин би эх орондоо, монголчууддаа хамгаас илүү хайртай. Тэднийгээ үхэр шиг байгаад нь бачимдаад байна. Та бүхэн үхэр шиг биш, ухаант хүн шиг сэтгэж эх орныхоо төлөө тэмцэхгүй бол удахгүй бид Монгол хүн гэж бахархах юм юу ч үгүй болно шүү!

  • Баасан (December 30, 2015 6:06:53 pm )

    ХҮН нам гэж ямар гажиг нэр вэ Хүн байсандаа л нам нэртэй юм байгуулсан болов уу.Байгуулсан хүн нь жаахан ухаан муутай амьтан юмаа даа. Монгол хэл чинь баян үгийн сантай л юмсан даанч ухаан муутууд тэр олон баян дотроос очиж очиж иим үг утга олсон юм байхдаа зайлуул. Ухаан чинь тэлэх болоогүй байна даа. Тэгээд түүнийгээ сүр бадруулан нам нэр залгаад түүнд нь угийн зожиг зөрүүд зантай муулах заяанд төрсөн Габаатар гэгчээр намаа бэхжүүлж чанаржуулж байгаа ухаантай юм байхдаа. Дайнгүй үед сэлэм далайж хашгирчихаад дайн болсон үед сэлмээ буулгаж чаддаггүй хөөрхийлөлтэй хүнээр цэнэглэж байгаа юм байна даа. Ядарсан ч нам бол доо. Ийм царайтай эхлэж байгаа нам цаашаа хол явахгүй ээ. Цаана чинь ах болсон атман намууд олон байгаа. Зулзаган нам яаж ч чадахгүй сөхөрдөг юм даа. ХҮН нам гэдгийг би ойлгохдоо Хөрөнгө Үрэх Нэгдсэн нам, Хүүхэн Үнсэх Нэгдсэн нам, Хөлдөж Үхэхээр Нэгдсэн нам гээд маш олон утганы алийг нь сонгоо бол Ха Ха Хи Хи

  • ard (December 30, 2015 8:34:39 pm )

    GANBAATARIIG OVOO HUN BNA GEJ DEMJDEG BAISAN INGEED MUU HUMUUSTEI NIILEED DAMPUURLAA DAA

  • Зочин (December 30, 2015 10:25:28 pm )

    Намд элсээд л муу болчиххож байгаа юм байхдаа. битгий солиотой яриад байгаа ч

  • Anonymous (December 30, 2015 11:12:15 pm )

    Ганбаатар ХҮН намыг нэг удалгүй самарч хиншүү ханхалтал шатааж хаях байхаа.

  • irgen (December 31, 2015 9:03:34 am )

    HUN nam hamgiin bolohgui hunee ablaa daa ard tumen ene namiig zubuur oilgoj ehelj baisan yumsan, ene hun uuriiguu buhniig medegch gej oilgochihson, mongol ulsin hugjild nemer bolohoor buh l tusul bolgond horig tabij baidag barag gadaadiin tagnuul yum boluu gej bodogdohoor hundee, uuriinhuu tsusan turliin ubuu ,elents ,hulants nariinhaa bulshiig hogond daragdaad dalan dabhar, harangiin engert hebtej baihad medehchgui tordohchgui baij haa baisan manai ernii umnuh hunnuu nariin tuluu sanaa tabiad uilj jujigleh heregteil yum baihdaa, alibaa tusul heregjuulehed sain, muu tal baij l taaran ene hun dandaa muu tal deer n ajildag hundee.

  • zochin (December 31, 2015 12:11:00 pm )

    buruu l yum hiih yumdaa

  • zochin (December 31, 2015 12:11:36 pm )

    Ene namiig elbegdorj, ganbaatar hoer baiguulsan shuu dee,
    Hymyys uneheer medeelel muutai bna daa,

    Ganbaatar bol shal hudlaa dyr esgesen khyn gedgiig odoo ard tumen medlee, Ene l tom amjilt shuu dee,

  • Үнэн үгт (December 31, 2015 2:24:48 pm )

    Энэ худалч боов Ганбаа одоо ард түмнийг бас юу гэж хуурч цуурах гэж байгаа болдоо.Энэ өөдгүй нөхөр засаг төр,ард мүмэнд бага л гай болоосой билээдээ

  • хөх чонод (December 31, 2015 3:54:06 pm )

    малын дайсан минь ээ тэр мөхлийг чинь наад Хиншүү Ганбаатар та нар хурдлуулаад байна. Популистууд улс орныг мөхөөдгийг мэдэж ав. ялангуяа аа Дарханчуудаа. ухамсартай байгаарай даа. дахиад энэ балайг сонгож тэнэгмэв дэээ…..

  • Хөх чоно (January 01, 2016 7:07:26 am )

    Энд нэг уншсан зүйлээ огт ухаж ойлгож чаддаггүй жинхэн үхэр, бүр илжиг шиг тэнэг нөхөр хөх чоно надад хандаж үг хэлжээ. Миний бичсэнийг ойлгож чадахгүй байгаа бол би чамд тайлбарлаад өгье. Би тэр Ганбаатарыг чинь намд элсэж байгаад нь дургүйцэж санал, бодлоо илэрхийлсэн бөгөөд би монголын бүх улс төрийн намуудыг устгах хэрэгтэй гэж шууд хэлдэг хүн. Чухамдаа тэр Ганбаатарыг чинь би огт үнэлдэггүй. Миний үзэл бодол монголын бүх улс төрчидөөс эрс ялгаатай. Нөгөө талаар би ямар ч популист биш. Популист гэж хэнийг хэлдгийг мэдэхгүй байж утгыг нь ойлгохгүй үгээ хэрэглэж мөөрөх хэрэггүй үхэр минь. Чам шиг тэнэг үхэрнүүд монголыг мөхөөж байна. Ядаж чи монголоор зөв бичиж сур. Мал минь!

  • irgen (January 01, 2016 7:24:24 pm )

    Bayar hurgie. Ediin zasagch Jargalsaikhan guaig naad namdaa elsuuleed gargaj ireechee Tanai nam hulgai hiideggui hudlaa heldeggui bolobsroltoi medlegtei zub zurkh setgeltei heden Mongol hun olood gargaad ireechee demjmeer bna

  • ганбаа (January 01, 2016 9:50:54 pm )

    Ганбаатар худлаа ш дэ Энхбаяраас гуйж байгаад ҮЭ авсан гэсэн Дарханаас сонгогдоод юу ч хийгээгүй шүү дэ шоучин

  • Anonymous (January 02, 2016 2:30:43 am )

    Tереес терсен тэрбумтнуудтай НАМ-д орсноос улсын менге идээгуй нэр цэвэр Ганбаатар гишууний намын сонголт зев байх аа.

  • Нам бус иргэн (January 02, 2016 2:31:55 am )

    Tереес терсен тэрбумтнуудтай НАМ-д орсноос улсын менге идээгуй нэр цэвэр Ганбаатар гишууний намын сонголт зев байх аа.

  • oogoo (January 03, 2016 10:30:00 pm )

    ih mundag hun dee

antalya rent a car