antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 29, 2015 6 comments

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл мэдээлэл хийжээ

нийтлэсэн Admin

1451355549_ee3a79a9f5176bfeoriginal

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан энэхүү хууль нь 2016 оны 01 дүгээр 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байгааг онцлоод, хуульд орсон гол гол өөрчлөлтүүдийн талаар танилцуулав. Тухайлбал, “Үндэсний нэвтрүүлэг” гэж телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн бүтээлийг, “үндэсний кино” гэж зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, эвлүүлгийн багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн кино байхаар заажээ.

Түүнчлэн Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байхаар хуульд туссан талаар танилцууллаа.

Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөөд, хууль батлагдаад 10 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд бэлтгэлээ хангасан гэдэгт найдаж байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочин (December 29, 2015 12:22:20 pm )

    Энэ хууль мөрдөгдөхөөр хятад,солонгосын ямарч ач холбогдолгүй орилсон чарласан,нулимсаа гоожуулсан хогийн кинонуудаар телевизүүд цагаа дүүргэх асуудал багасах байхаа.Сайн хууль хэрэгжихнээ.

  • ээгий (December 29, 2015 2:08:32 pm )

    Vндэсний нэвтрvvлэгийн цаг ихсэж байгаа нь цаг vеээ олсон маш зvйтэй хууль гарсан байна ернь телевизvvд солонгос киногоор евчлеед байна шvvдээ тэгэхээр солонгос зашилыг хvртэл монгол заншил юм шиг хvлээж авч байгаа байдал ажигладаад байна шvv цаан чинь !!!!!!!!!!!!!

  • bantan (December 29, 2015 4:36:21 pm )

    Хогийн солонгос драмуудыг нэг мөсөн хаа.

  • RFrpRP (December 29, 2015 11:35:31 pm )

    Solongos kinoog buu garga Ene huuli saihan huuli boljee

  • Хөх чоно (December 30, 2015 8:48:24 am )

    Гадны иргэнтэй суусан хүмүүсийг их хурал болон, төрийн дээд албанд томилохгүй байх заалтыг үндсэн хууль, сонгуулийн хуульд оруулах хэрэгтэй. Энэ нь үндэсний тусгаар тогтнол аюулгүй байдалд шууд хамаарах асуудал. Монгол хүнд үл итгэн гадны хүнтэй гэрэлчихээд Монгол эх орон гэж ярих нь шал худлаа зүйл бөгөөд Оюунгэрэл тэр бөгсөө худалдсан Америк руугаа тонилох хэрэгтэй. Үгүй ядахдаа төрийн албанд бүү хутгалд. Монголчууд эрлийз, хурлийз гэж хашгичихын оронд бөгсөө худалдагчидыг төрд гаргахгүй байх хэрэгтэй. Эрлийз, хурлийзууд эцэг эхийгээ сонгоогүй бөгөөд бөгсөө худалдагчид бол жинхэн харийнханыг сонгосон хүмүүс. Энд хүний эрхийг хөндсөн асуудал байхгүй. Зүгээр л Монголын төрд харийн иргэн болон харийн иргэнтэй суусан хүнийг гаргадаггүй хуультай байх хэрэгтэй. Энэ чинь Монголын төр гэдгийг ойлгох хэрэгтэй. Эхнэр нөхөр хоёр бол нэг биений хоёр тал гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэгэхээр тал нь монгол тал нь хаанах ч юм бэ үл мэдэгдэх бөгсөө худалдагсад төрд байж болохгүй. Энэ бол эрлийзүүдээс аюултай. Хүн төрөлхтөний түүхээр батлагдсан,аливаа улсын төрийн бодлогод нөлөөлөх сонгодог арга нь тухайн улсын төрийн хүмүүстэй харийн улс ураг барилдах явдал байсан. Харийн хүнтэй гэрлэсэн хүн хоёрдмол сэтгэл, хоёрдмол иргэншилтэй болдог нь маргаангүй зүйл. Тэр тусмаа өнөөдөр харийнх нь монголын төрд нөлөөллөө нэмэгдүүлсээр байгааг анхаарах хэрэгтэй болоод байна.

  • zochin (December 30, 2015 3:55:18 pm )

    yag zuv.solongost gadaadiin kino gardag tustai suvag baidiin bnalee

antalya rent a car