antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2015 1 comment

Н.Лхагваа: Барилгын салбарт ажилласан 40 гаруй жилийн нөр их хөдөлмөрийг минь төр үнэллээ

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр барилгын салбарт тасралтгүй 40 гаруй жил ажиллаж байгаа барилгын зураг төслийн инженер “Өндөр буянт холдинг” компанийн зөвлөх Н.Лхагваад Гавьяат барилгачин цол олгожээ. Ингээд түүнтэй баярынх нь сэтгэгдлээс хуваалцаж, ярилцав.

-Барилгын салбарт олон жил ажилласан хөдөлмөрийг тань өндрөөр үнэлж, Гавьяат барилгачин цол олгосон явдалд тань баяр хүргэе?

-Баярлалаа та бүхэнд. Би барилгын салбарт 40 гаруй жил ажиллаж байна. Энэ жилүүдэд Монгол орныхоо бүтээн байгуулалтад гар бие, сэтгэл зүрхээ зориулж яваа багахан хувь нэмрийг маань төрөөс өндрөөр үнэлж, өндөр цол олгосонд талархаж байна. Энэ салбарын зураг төсөл, хяналт, төрийн захиргааны байгууллагуудад тасралтгүй ажиллаж байгаад сүүлийн үед олон төслүүд дээр зөвлөхөөр ажиллахын сацуу “Өндөр буянт холдинг” компанид зөвлөхөөр ажиллаж байна даа.

-Та ажил амьдралын гараагаа эхэлж байсан үеэ дурсвал. Нийт хэчнээн барилга дээр зураг төслийг нь боловсруулж, зөвлөхөөр ажилласан байдаг вэ?

-1975 онд их сургуулиа төгсөөд зураг төслийн байгууллагад очиж ажиллаж байсан. Ер нь бол 40 орчим барилгын зураг хийсэн байдаг. Зургийн студийн захирал байлаа. Хөдөө аж ахуйн зургаар инстиудын захирал ч байсан. Миний өөрийн хийсэн зураг төслөөр 40 гаруй барилга баригдсан. Ихэнх нь хөдөө орон нутагт баригджээ.

-Ихэвчлэн ямар обьект дээр зураг төслөө гаргадаг вэ?

-Тэр үед гурилын үйлдвэр, үнээний ферм, нийслэлийн төмс ногооны бүх зоориудыг хийж байсан. Мөн түүнчлэн сургууль, цэцэрлэг гээд бий. Миний хамгийн анхны ажил бол Налайхад баригдсан хүүхдийн 90 ортой эмнэлэгийн барилгын зургийг хийсэн.

-Өнгөрсөн хугацаанд гэлтгүй, танд өөрийн мэдэж байгаа ажлын дадлага туршлагаа залуучуудад хуваалцаж, зааж сургах тохиолдол олон байгаа байлгүй?

-Олон ч юу байх вэ. Гэхдээ тэр үед манай зураг төслийн байгууллага гэдэг бол хүнийг хөдөлмөрт сургадаг том байгууллага. Намайг захирал байх үед улсын барилгын төвийн инстуди гэдэг байгууллагад 900 дээд боловсролтой залуус ажиллаж байлаа. 21 аймагт зургийн салбар товчоотой. Нэг зураг гарлаа гэхэд 6-7 хүн гарын үсэг зурж баталгаажуулна гээд хариуцлага өндөр байсан. Энэ явдлаараа хүнийг хүмүүжүүлдэг юм.

-Зураг төслийнхөө талаар бэлтгэн сургаж гаргасан гарын шавь хэр олонтой вэ?

-Олон хүн бий. Удирдаж, удирдуулж явсан олон хүн байдаг. Би дэд бүтцийн хяналтын алба гэдэг Засгийн газрын тохируулагч агентлагийг зургаан жил удирдсан. Барилгын хяналтын байгууллагыг таван жил удирдсан. Салбар яамандаа газрын дарга хийж явсан гээд төрийн ажилд гар бие оролцож явсан. Тэр бүгдэд хамтарч ажилласан залуус олон бий.

-Сүүлийн үед барилгын чанарын асуудал ихээр яригддаг болжээ. Жишээлбэл, чанартай, чанаргүй баригдсан мэтээр. Үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Ер нь сүүлийн жилүүдэд барилгын ерөнхий чанарын хувьд дэвшил гарч дээшилсэнтэй санал нийлнэ. Барилгын даац, хийц элементүүд зэргийг сайн хийж байгаа. Харин алдаад байгаа зүйл нь барилгын дотоод засал чимэглэл, инженерийн шугам сүлжээ тал дээр бүрэн гүйцэт төгс хийж чадахгүй байна. Нөгөө талаар хөрөнгө мөнгөтэй ч холбоотой асуудал байх. Бүх барилга дээр барууны орны материал авчраад угсрах гэхээр үнэтэй тусах нь үнэн. Гэхдээ барилгын чанарын асуудалд хамгийн нэгд тавигддаг асуудал бол хүний амь нас, эрүүл мэндэд асар хортой нөлөө үзүүлэхгүй байх нь чухал. Үүнийг л нэг номерт боддог. Дэлхий нийтийн хэмжээнд бүх барилгыг цутгамалаар барьж байна. Дээр үеийнх шиг тоосгон барилга баригдахаа больсон цаг. Гэхдээ бидэнд цаашид бодох юм, хийх юм олон бий. Барилгыг барьсан, зураг төслийг хийсэн компани гээд 100 жилийн баталгаа өгч, тэр барилга буун буутал нь хариуцлага хүлээх номтой юм. Дэлхийн жишигт ч ийм байдаг.

-Барилгын насжилтын хувьд хэчнээн жилийн баталгаатай байдаг вэ. Зураг төслийг хэрхэн яаж гаргадаг вэ?

-Насжилтын тухайд төмөр бетон хучилттай, тоосгон ханатай юмуу, бетон ханатай барилга 100-гаас дээш жил насална. Зураг төсөлд нь олон мэргэжлийн хүн оролцдог. Халаалтын, салхивчийн, усны, холбооны инженер гэх мэтээр олон хүн оролцож зургаа гаргана. Одооны барилгууд бол сүүлийн үеийн машин техник шиг тоноглогдож байгаа нь бахархалтай хэрэг.

-“Өндөр буянт холдинг” компанийн хувьд өнгөрсөн жил хэчнээн барилга барьж, ашиглалтад оруулсан байна вэ?

-Манай компанийн залуус гар сэтгэл нийлж сайн ажиллаж байгаа. Би энд зөвлөхөөр ажиллаад долоон жил болж байна. Тусгаар тогтнолын ордон, Худалдаа хөгжлийн банкны баруун талын том дэлгэцтэй барилгын ашиглалтад оруулж өглөө. Орон сууцны тухайд олон барилга бий. Жишээ нь “UB таун”, Оргил рашаан сувилалын баруун талын таун, одоо Замын цагдаагийн газрын хажуу талд 300 айлын орон сууц барьж байна.

О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (December 28, 2015 11:22:25 pm )

    гавьяатыг 15-20 сая тогрогоор авдаг гэж ярьцгаах юм. унэн уу?

antalya rent a car