antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2015 8 comments

МҮАН-ИЗНН эвсэл болж, УИХ-ын сонгуульд оролцоно

нийтлэсэн Admin
527-14512698072333
УИХ өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улмаар зарчмын зөрүүтэй долоон саналаар санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 86.7 хувийн саналаар дэмжсэнээр Сонгуулийн тухай хууль батлагдсан юм.
Ингэснээр сонгуулийн саналын 50 хүртлэх хувийг гараар хяналтын тооллого хийх, тойргийг жижиглэн, 1 мандат бүхий 48 тойрогтой болгох зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг хийлээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох субьект, зарим улс төрчдийн шийдэл тодорхой болж, эхнээсээ зарлаж эхэлж байна. ХҮН намын жагсаалтын эхэнд Монголын нэр бүхий томоохон бизнесмэнүүд багтах, хариуд нь  сонгуулийн санхүүжилтийн дийлэнхи хэсгийг хариуцахаар тохирсон тухай эх сурвалж өгүүлж буй юм.
Мөн МАХН ирэх сонгуульд МҮАН-тай  дахин хамтрахгүй байхаар шийдсэн тул М.Энхсайханаар удирдуулсан тус намынхан ч шинэ хамтрагчаа олжээ. МҮАН, ИЗНН хамтран
УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох эвслийг байгуулж буй бөгөөд цагаан сарын үеэр албан ёсоор зарлаж магадгүй байна. Эвслийн нэрийг “Ардчилсан хүчний эвсэл”, “Иргэний зориг- Ардчилал” эвсэл гэх мэтээр урьдчилан ярилцаж буй бөгөөд М.Сономпил, С.Дэмбэрэл, М.Энхсайхан нар эвслийнхээ жагсаалтанд орж магадгүй гэнэ. Юутай ч МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл задарч, МҮАН, ИЗНН-ын шинэ эвсэл бий болох нь тодорхой болжээ.
П.Мандах
Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зүрх судас (December 28, 2015 1:46:17 pm )

    12-р сарын 29-нд ажиллана. Ли Эр Кан бүтээгдэхүүн нь цус шингэлж, холестрин бууруулан судасны хатуурал нарийслаас шалтгаалах:
    – Тархины судасны хатуурал нарийсал
    – Зүрхний судасны хатуурал нарийсал
    – Даралт ба хуян
    – Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ.
    Курс нь \3 сар хэрэглэх\ 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • ИРГЭН (December 28, 2015 2:51:34 pm )

    ОЮУН АА БУРУУ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА ДАА.НЭГДВЭЛ АН-ТАЙ Л НЭГДДЭГ БАЙХГҮЙ ЮУ.ХОЛЫГ ХАРЖ ЖИЖИГ ЧУЛУУГААР ТОМ ЧУЛУУГ ХӨДӨЛГӨДӨГ ЮМ ШҮҮ.ОЛОН ЖИЖИГХЭН БЯЦХАН НАМ МАМУУД ТОМЧУУДЫН ХӨЛД ГИШГЭГДЭЖ АЛГА БОЛДОГ ТҮҮХ ДЭЛХИЙД БИЙ ШҮҮ.

  • bu (December 28, 2015 3:39:01 pm )

    Nas barsan duugiinhee neriig hudaldsan Oyun hytad Enhsaihan nariig buu songo ard tumen

  • bu (December 28, 2015 3:39:38 pm )

    Nas barsan duugiinhee neriig hudaldsan Oyun hytad Enhsaihan nariig buu songo ard tumen min

  • zochin (December 28, 2015 7:15:15 pm )

    jijig namuud mongoliin tord gai l avchirna bolovson huchin bhgui

  • Харилцагчид (December 29, 2015 12:01:24 am )

    оюун одоо болимоор юм ёстой уйдчихлаа

  • Хөх чоно (December 29, 2015 7:12:26 am )

    Новшийн Оюун дахиад л сонгогдоно. Үхэр монголчууд түүнийг дахин сонгоно. Оюунд монголын төрийг хэн барих нь сонин биш. Монголын төр ямар байх нь ч сонин биш. Түүнд ганцхан их хуралд сонгогдох нь л чухал. Их хурал дахь цөөнхи байх нь түүнд хамгийн ашигтай байрлал. Төр хямарч байвал түүнд ямар ч буруу байхгүй. Учир нь тэр цөөнхи. Түүнээс юу ч шалтгаалаагүй. Энэ ашигтай байрлалаар Оюун олон жил өөрийгөө тэжээлээ. Дахиад ч сонгогдох болно. Үхэр монголчууд мөөрөлдөөд л түүнийг сонгоно. Зориг бол үндэсний баатар биш. Түүний монголын төрд байгуулсан гавьяаг мэдэх хүн байвал надад сайн хэлж өгөөрэй. Би түүний байгуулсан гавьяаг ердөө мэддэггүй юм шүү. Тэр шудрага, даруу, ухаантай хүн байсан гэдэгт би итгэнэ. Тэр бол ардчиллын алтан хараацай гэгчидийнхээ дунд цорын ганц итгэл найдвар төрүүлэхээр, хамгийн гайгүй боловсролтой нь байсан юм. Харин тэр гавьяа байгуулж амжаагүй. Түүнийг байгуулаагүй гавьяаных нь төлөө үндэсний баатар болгон сурталчилж ард түмний оюун сэтгэхүйгээр тоглосон улс төрийн шоу хийсэн бөгөөд, хийсээр ч байна. Зориг агсан амьд сэрүүн байсан бол яг юу хийж бүтээх байсныг хэн ч мэдэхгүй. Магадгүй тэр сүйдтэй юу ч бүтээхгүй байхыг хэн мэдлээ. Ер нь бол 90 оноос хойш монголын улс төрд жинхэн сайн мэдлэг чадвартай, шудрага эх оронч улс төрч нэг ч байгаагүй. Хөөрхий муу Дашбалбар эх оронч үг дугардаг байсан ч түүнд улс төрийн мэдлэг боловсрол огт байгаагүй. Төрийг удирдана гэдэг чинь маш өндөр нийгэм, улс төр, хууль зүйн мэдлэг боловсрол, ёс зүй, шудрага эх оронч зан чанарыг шаардах бөгөөд тийм шаардлагыг хангах нэг ч улс төрч 90 оноос хойш монголын улс төрд байгаагүй. Учир нь нам гэгч хуйвалдааны арга замаар шилдэг хуйвалдагчид нь шалгарч гардаг өнөөгийн тогтолцооны үед зөв хүн нь гарч ирэх ямар ч бололцоогүй юм. Намд зөвхөн намыг ашиглан эрх мэдэл, албан тушаалд хүрэх гэсэн ашиг хонжоо хайгсад элсдэг юм. Зарим нэгэн улс төрийн боловсролгүй харанхуй хүмүүс намд элсвэл эх орондоо тус болж чадна гэж итгэн элсдэг байж болно. Гэвч тэд намд элссэнээрээ эх орондоо тус болох биш, эх орондоо гай болно гэдгийг хэзээ ч ойлгодоггүй. Өнөөдөр улс төрийн намууд нь нийгмийн хөгжилийн гол саад, тотгор болж байна гэдгийг ойлгож байгаа хүн алга. Бид сонгуулийг намгүйгээр явуулж чадна, бүр тэгэх ч ёстой, намгүйгээр амьдарч чадна гэдгийг ойлгож байгаа хүн алга бөгөөд ойлгохыг хүсэхгүй байна. Өнөөгийн үндсэн хууль, сонгуулийн хуулийг үндсээр нь шинэчлэх хэрэгтэй бөгөөд улмаар хууль зүйн бүрэн шинэчлэл (реформ) хийх хэрэгтэй. Үүнийг одоогийн төр засаг яагаад ч хийхгүй. Ард түмэн өөрөсдөө тэдгээр хуулийг боловсруулан ард нийтээрээ хэлэлцээд, түр засгийн газраа эмхлэн байгуулчихаад хувьсгал хийж бүхнийг өөрчилөх хэрэгтэй. Бидэнд монголыг аврах өөр арга зам байхгүй. Технологи, мэдээллийн хэрэгсэлийг ашиглан бид үүнийг хийж чадна. Гагцхүү ард түмэн жаахан нүдээ нээж, гэгээрэх хэрэгтэй байна. Сэхээрэхтүн!!!

  • ээгий (December 29, 2015 6:30:14 pm )

    МVАН- ИЗНН эвсэл байгуулахыг дэмжиж байна яагаад эвсэж болохгvй гэж юмийг битгий дандаа хар талаас нь харж байлдаа хvмvvсээ

antalya rent a car