antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2015 8 comments

Д.Онон хурдан угшлын 25 үрээг Хөвсгөл аймагт бэлэглэлээ

нийтлэсэн Admin

Монгол Улсын Тод манлай уяач Д.Онон “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатарын хойморь нутгийнхаа хурдан морьдын угшлыг сайжруулах зорилгоор хийж байгаа ажлыг дэмжиж тус аймгийн 24 сумын Морин спорт уяачдын холбоонд өөрийн адуун сүргээс хурдан удмын үрээ бэлэглэлээ.

Тус арга хэмжээний үеэр Д.Онон хэлэхдээ “Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж танина гэж манай ард түмэн ярьдаг. Би Л.Мөнхбаатар дүүтэйгээ олон жил сайхан нөхөрлөж явна. Би дүүгээ төрийн жинхэнэ хар хүн, түмэн олныхоо итгэлийг дааж төрөө түшилцэх хэмжээнд хэдийнээ хүрсэн гэдэгт бүрэн итгэдэг. Иймээс би дүү Л.Мөнхбаатарынхаа Хөвсгөл нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлсийг нь дэмжиж хурдан удмынхаа 25 үрээг бэлэглэж байна. Эдгээр үрээнүүдийн уяа сойлгыг тааруулан уяж Улс, аймаг, сумандаа айраг түрүү авч Хөвсгөл нутгийнхаа нэр алдрыг дуудуулаарай” хэмээн ерөөлөө.

Эх сурвалж: Хөвсгөл.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Тб,б (December 28, 2015 12:33:49 pm )

    Songuulia gej

    • Орос шиг бай л даа (December 28, 2015 1:36:29 pm )

      Сонгууль ямар хамаа байна аа? Харин ч жудагтай хүний зөв алхам биш үү

  • зочин (December 28, 2015 1:33:56 pm )

    Зургыг нь тавихгүй. Зардалд нь шатаж байгаагаа л өгөө биз!!!!!

  • irgen (December 28, 2015 6:28:11 pm )

    Songuuli shd. Ene Munhbaatar ulairan zutgej bn

  • zochin (December 28, 2015 9:12:36 pm )

    Chi garch chadahgui shte

  • ээгий (December 29, 2015 2:13:49 pm )

    Сонгууль болчихсон юмуу адууны дох гараад байхад

  • Anonymous (December 29, 2015 7:59:55 pm )

    sn uu onoon saihan medee unshlaa nadad bas heden aduu heregtei bhiin. .bi tsagaan-hayriin mehanik baila

  • зочин (December 30, 2015 7:01:51 am )

    Онон гэж нөхөр мөрөөрөө морио уясан болоод явж байхгүй бас сонгуульд хор хутгадаг болж дээ.Энэ төрийг яанаа энэ нөхөр гарвал Онон юу болох бол ха ха

antalya rent a car