antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2015 15 comments

Ноцтой мэдээ-ний ноцтой мэдээ

нийтлэсэн Admin
527-1451030140ff
С.Зориг агсны бэлэвсэн эхнэр Б.Булганыг баривчилжээ. Энэ бол баримт. Одоогоор олон нийтийн олж мэдсэн гол баримт бол энэ.Олон жилийн дараа хоёрдахь удаагаа баривчилжээ.Эгзэг нь гэвэл ийм.Үүний цаана ямар логик байж болох вэ? Ээдрээ зангилаа нь юу бол?
1-р боломж. Гол намуудын улаан цагаан солиот фанатуудын бодлоор бол сонгуулийн бэлтгэл ажил эхэлж буй нь тэр юм байх. Бэлнээр нь Б.Булган авгайг баривчлаад баахан бужигнуулах юм биз дээ. Хэрэв тийм бол тэнэг хэрэг байхсан. Монголын тагнуул, цагдаа гэж тиймдээ тулсан тэнэг хүчин гэж бодмооргүй байна.
2-р боломж. Аллагаас хойш 17 жил өнгөрөхөд илрээгүй нь удаашралтай боловч гэмт хэргийн мөрдлөгийн түүхэнд байдаг л нэг хугацаа.
Шинэ сэжим хэзээ ч илэрч болно. уу, отоод зогсож байв гэх мэтээр тодруулах үйл ажиллагаа мундахгүй болдог номтой Тэр сэжим ноцтой бол үйл явц шинээр эхэлнэ.улс төрийн зүтгэлтэн алагдсан байхад улс төрийн аллагын хэрэг гэж л бүртгэгдэнэ.согтуу тууж яваад машин дор орчихсон байлаа ч хэн юугаар согтоов, хааш нь явуулав, хэний машин дагаад юм учир нь улс төр гээч юм холбогдож ороод ирдэг улс төрийн аллагын гэмт хэрэг хуучирдаггүй.
Улс үндэстний аюулгүй байдлын асуудал шүү дээ. Жишээ нь, монгол цэрэг дутсан юм шиг чингис хааныг хулангийн анд зориуд мордуулаад мориноос нь унагаж алсан байдал бий. Хулан чинь эргэж ноцдог зэрлэг адуу.бүсэлж хамгаалаад явах ёстой хишигтнүүд хаана юу хийж байв. Хэн гэдэг шадар ноён нь, наад хөгшнөө зөнд нь орхичихоорой гэж тушаав.
Хөгшнөөс тэгэсгээд салах бодол алтан ургийнхны хэнд нь төрөв, эсвэл харийн дайсны ямар явуулга тийм эмгэнэлд хүргэв гэх мэтээр өнөө ч хөөн хэлэлцэж болохоор барахгүй. Орчин үеийн түүхээс үзвэл, “их багш И. В.Сталин”-д хор өгсөн нь хөөн хэлэлцэх явцад маргаангүй тогтоогдсон зүйл. Хуйвалдаанаар хундагатай дарсанд нь хор хольсон хүн нь тэр даруй “коммунист номер г-ээр тодорсон Н.С.Хрущев байх магадлал хамгийн өндөр, улс төрөөс илүү хувийн хонзон нь нөлөөлсөн гэж үздэг.
Улс төрийн зүтгэлтэн С. Зориг алагдсан.бэлэвсэн эхнэр нь дахин баривчлагдсан.ийм л баримт байна. Хэзээ хойно шинэ сэжим илрэх нь ердийн хэрэг.тийм юм болсон байхыг үгүйсгэх учиргүй. Шинэ сэжим үүсгэх субъект нь гарцаагүй ганц амьд гэрч гэгдэх б.булган байх магадлал бас үгүйсгэгдэхгүй. Эхний мөчөөс цагдаагийнхныг мухардуулсан нэг хүндрэл бий гэлтэй юм.
Юув гэвэл, хэн нь хэнийг 18 хутгапж алсан нь дараагийн асуудап, харин ерөөс яг ямар үйл явдал, ямар дэс дарааллаар болсон бэ гэхээр шал утгагүй дүр зураг харагддаг. Сценари нь эрүүл ухаантай хүн ойлгохын аргагүй юм гардаг. Ерөөс уг хэрэг нь ямар ч логикгүй.
Жишээ нь, С.Зоригийг алахын тулд заавал гэрт нь орж, авгайтай нь ам хэл болох сацуу аллагынхаа гэрчийг амьд үлдээгээд гарахдаа хаалгыг нь хүртэл онгорхой орхисноос орцонд тамхилж зогссон хоёр хүн шууд орж Булганыг сулласан гэдэг. Хоёр алуурчин баригдахгүйдээ тийм их итгэлтэйдээ болгоомжгүй загнасан уу.Баригдсан ч араа баттай даалгах учиртай байсан уу.Түүгээр үл барам, заавал тэр хоёр алсан байх албагүй харанхуй хэрэг л яваад байгаа шүү дээ. Цагдаагийнханд мөрдөн хөөх ямар нэг логикчигбаримжаа олдсонгүй нь .
Булганы болон буодын мэдүүлгийн шинж байдалтай гол төлөв холбоотой нь бараг мэдээж юм. Явцын дунд үүнийг ойлгоход хэцүү биш байх, ойлгоод ч .Булганыг баривчилсан удаатай.Б.Булганы хувьд апь ч нөхцөлд нэг их ял зэмтэй хэрэг биш нь тодорхой.Явцын дунд үүнийгээ ойлгохгуй хүн нь Булган биш байх.Ойлгосон нөхцөлд шинээр мэдүүлэг өгөх бүрэн боломжтой, Булганд тийм зам нээлттэй үлдсээр байсан.Тэгнэ байх гэсэн хүлээлт ч цагдаагийнханд байх ёстой. Хэргийн сценари утгагүй, логикгүй нь уг хэрэг ахуйн төвшний, тохиолдлын ч байж магад хэрэг гэсэн сэтгэгдэл цагдаагийн зарим хүмүүст төрсөн нь хэвлэлд ч тусахдаа туссан бий.
Улс төрийн аллагын хэрэг харьяаллынхаа дагуу Тагнуулын Ерөнхий газарт очих ёстой гэдэг.Өөр ч яав гэж. Очсон л байж таарна. Угтаа ахуйн хүрээний аллагын хэрэг байлаа ч эцэст улс төрөөр эргэх нь энүүхэнд, энэ нь зүй тогтолт олон шалтгаантай. Ямар боловч Б.Булганыг баривчилж хорьсноор ТЕГ толгойдоо том гэхэд багадах лай хураалаа.Маш том эрсдэл хийж байна. ТЕГ гэж тусгай эрх бүхий байгууллага боловч хутганы ирэн дээр дэнжигнэнэ гэгч болно. Түүний дарга хурандаа Б.Хурцыг халж болно, бэлэвсэн авгай Булганыг үхүүлж болно.
Энэ нөхцөлд ТЕГ хоосон газар хоцроод маажих толгойтойгоо үлдвэл их юм болно. ТЕГ нь тэнэг биш, амиа тээх чадвартай ахул болж буй үйл явцын тухай ямар нэг мэдээ чимээ урьдчилан өгөөд олон нийтийн анхаарал, хамгаалалтад орохоос өөрцгүй. ТЕГ-ын өгсөн, өгөхөөс зайлбаргүй мэдээ чимээ нь яруу найрагч Б.Галсансүхийн “Ноцтой мэдээ”-нд нийтлэгдэн “С.Зоригийн аллага илэрлээ” гэж зарласан зүйл.
Шар сонин гэж байдгийн учир шалтгаан, ач холбогдол нь иймэрхүү механизмтай холбоотойг манай Сэтгүүл зүй, тэр тусмаа олон нийт огт мэддэггүй юм шиг байна. Б. Галсансүхэд асуудал бус, ТЕГ аюулаас аврагдах арга замаа хайж байна. Унахдаа тулбал харин хоёулаа унахгүй гэх газаргүй. Эрсдэл байхгүй биш. Үнэн худал, илүү дутууг нь үл харгалзан авч үзвэл, цагдаа, тагнуулынхан хэргийн талаар сая ямар нэг сценаритай болж буй мэт.
Уг хэрэг зарчмын хувьд илэрлээ гэж тэд үзэж, тэгэж хэлж байгаа бололтой. Гэхдээ цаана нь техникийн асуудлууд, процедурын асуудлууд хөвөрнө.хугацаа шаардана. Энэ ч бага хэрэг, ердийн үйл ажиллагаа.Улс төрийнх нь асуудал одоо ёстой жинхэнэ ёсоор босч ирнэ.Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ТЕГ нь Б.Галсансүхийг хөлдөө чирэх шахам юм болж байх мэт.
ДРАМЫН ДҮРЭМ
Жүжиг эхлэхэд тайзан дээр буу өлгөөстэй харагдсан бол жүжгийн төгсгөлд панхийснээр хөшигхаагдах номтой гэдэг. Э. Бат-Үүлийн мапгай тайзан дээрх драмын гараанаас алдаршсан зүйл. Хэлэлцэн буй хэргийн сэдвээрх түрүүчийн өгүүлэлдээ би “Дөчин мянгатынханд бөгс бөөрөөрөө холбогдоогүй нь байхгүй” гэснийг сониныхон цензурдсан байна лээ. Бүдүүлэг хэллэг сонсогдоо биз. Дахин хэлье, бөгс бөөрөөрөө холбогдох нь С. Зоригийг алах шалтгаан лав хуучин Дөчин мянгатынханд болж чадахгүй. Гэтал “Ноцтой мэдээ”-ний туурвисан сценарид уг нь А.П.Чеховын драмын дүрмээр нэг муу саарал малгай нь бүү хэл, буурал толгойнх нь асуудап холбогдсон байна.
Ер нь бол Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн тухай би нэг юм бичих зурагтай юм шиг. Харамсаптай нь эвгүй тохиолдпоор.Өгүүлбээс дараахь юм. Хуучин үеийн төгсгөл рүү юм. Надтай нэг залуу уулзана гэж хүнээр зуучлуулаад ажил дээр ирлээ. Бичиг цаас нааж баригдаж тавигдагсдын нэг гэнэ.Зохиолч С. Эрдэнийн хүү гэж, нэрийг нь Бат-Үүл гэж би мэдээ ч үгүй, асуугаа ч үгүй санагдана. Үгүй яахав, нийгмийн асуудлыг эхлэн сонирхсон нэг залуу социалист дэглэмд сөрөг хандлагатай нэг хүн байдаг гэж дуулаад ирсэн нь тэр юм.Олон нийтээс ихэд хүлээлттэй байсан МАХН-ын Төв хороооны 5-р бүгд хурлын дараахан үе л дээ.
Бүгд хурлаар юу ч болоогүй. Бүр ахмад коммунистууд хүртэл сэтгэл гонсойж, урам нь хугараад байв. Ж. Батмөнх дарга гэж хөөрхий даанч даан хүн шүү дээ. Энгийн олон байтугай, коммунистуудын тэвчээр барагдсан тул Л.Түдэвийн эрхэлсэн “Үнэн” сонин сая салхи хагалсан билээ.Монголд ардчиллын салхийг олон улсын эргэлтийн горимд нийцүүлэн хагалсан хүн нь Л.Түдэв гэж одоо бичихэд хориотой ч юм шиг, гэхдээ хожим тулхтай түүхчид тийнхүү бичихээс өөр баримт олдохгүй.
Сэнгийн Эрдэнэ гуайн хүү Бат-Үүл байжээ гэж их хожим мэдсэн санагдана. Эрдэнэ гуайтай сайн танил огт байгаагүй. Гэхдээ нэг шинэ жилээр хоёулхнаа шөнөжин миний мэдэх айлуудаар хэсч архидаад өглөө нар цухуйхад салсныг бодоход муухан танил гэх нь бас хаашаа юм. Үнэнхүү луугар буриад байсан юм шүү.
Өвлийн шөнийн урт, орох айлын олонд би кадр хэд тасарч, дэлгэц хэд нээгдэхэд өвгөн тун ажраагүй дээ. Холын замд онгоцны суудал зэрэгцэн аялсан ч удаа бий. Хожим манайхыг Бээжинд байхад баахан зохиолч, сэтгүүлчид АНУ-д урилгаар очоод дайрч буцсанд мань хүн айхтар аяншиж ядарсан харагдсан ба манайд аяга шөл оочоод манай ээжийн орон дээр таван минут хажуултал явах цаг нь болчихсон.Түүнээс хойш таарапдаж уулзаагүй. Академич Ц.Дамдинсүрэн нэг лекцийнхээ үеэр, С.Эрдэнэ бол чийгийн улаан өт шиг зохиолч гэснийг лав зуу илүү хүн сонссон.Зохиолчдын дунд бие биеэ ил далд хөөрхөн хэлэх нь байдаг л нэг үзэгдэл.
Нэг ухаандаа уянгын зохиолч гэдгийг хөрвүүлээд хэлсэн нь тэр юм. Гэхдээ илүү нарийн учир бас бий.С.Эрдэнэ бол нийгэмдээ нэр нөлөөтэй хүний нэг байв.Социализмын үеийн олон нийтийн хувьд тийм нэр нөлөөтэй хүмүүс, тэр тусмаа зохиолчдоос шинэ санаа оноо, шүүмж хэлэлцүүлэг их хүлээдэг байв. Тэгээд энэ Эрдэнэ яах ч үгүй хүн юм гэж Дамдинсүрэн гуай дотроо бодож явсан байх.Академичаараа бол их аймшиггүй ярьдаг хүн байлаа.
Нөгөө залуу бид хоёрын яриа дөрөв биш гэхэд өлхөн гурван цаг үргэлжилсэн.Аль аль талаас үнэхээрийн илэн далангүй, чин сэтгэлээр ярилцсан.Мань хүн, залуучууд хувьсгал хийж чадахгүй юм байна, хэрэг алга, дунд үеийн та нар хувьсгал хий гэж нэлээд хүчлэн тулгаж ятгасан.Би хувьдаа амь биеэр хувьсгал хийх ариун үйлсээс эрс татгалзсан.Олон шалтаг шалтгаан тоочсон, гэхдээ бүгдийг биш.Бас нэг их хувьсгалыг ард түмний нуруу даах юмуу гэхчилэн хэлсэн.Хэрэв эргээд харвал монголчуудын нуруу тулдаа арай хугарсангүй гарав уу, яав, хэлж сайн мэдэхгүй байна.
Хүн ам 1 саяас 2 хүртэл 26 жил, 2 саяас 3 сая болтол бас 26 жил орсныг бодолцохул, хулганын хамраас цус гараагүй нь үнэн гэхэд хүн амын өсөлт асар их хохирол амссан байх юм. Гэх мэтээр одоо ч буурал баатартай маргаж болно. Залуучууд хувьсгал хий, дунд үеийнхэн бат найдвартай дэмжинэ, ахмад үеийнхэн хонхны хэл шиг санжигнах боловч ерөнхийдөө уур амьсгалыг дагахгүй хаачихав гэх мэт би хэлсэн.
Судлаач Ч.Эрдэнэ
Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • зочин (December 28, 2015 9:53:42 am )

    унших гэж бүр зовлоо

  • irgen (December 28, 2015 11:09:01 am )

    YU HELEH GEED BAIGAA UM BOL OILGOSONGUI

  • зочин (December 28, 2015 11:56:58 am )

    Батүүл баригдана гэсэн үг ,,,, гэж ойлголоо ш дээ

  • zochin (December 28, 2015 1:33:01 pm )

    oilgosongui

  • Anonymous (December 28, 2015 1:33:25 pm )

    “Буу гарсан бол эцэстээ пис хийж дуусана. Саарал малгай орон доор байсан бол Буурал толгой холбогдоно” гэж ойлголоо.

  • Anonymous (December 28, 2015 2:53:26 pm )

    ТОДОРХОЙ ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ БАТҮҮЛЭЭС ГАРАХ НҮХ БАЙХГҮЙ ХЭНЧ БОДСОН ТЭР ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ТИЙМ ШҮҮ ДЭЭ

  • Ìîíãîë ýõ (December 28, 2015 4:27:06 pm )

    Õ¿ì¿¿í áèåèéã îëîîä øóäàðãà àìüäðàõ íü áîëîõã¿é þìã¿é ë áàéëòàé í¿ãýë õèéñýí õ¿í ãýìýý ýäëýõ öàã èðýõ íü æàì… õ¿íèé îð÷ëîíä àìüäðàõàï øóäàðãà áèø ç¿éëòýé èõ òóëãàðàõ áîëîëòîé…ãýõäýý øóäàðãà áàéæ ÷àäàæ áàéãàà íü ìóó õýë¿¿ëñýí ÷ èõ òîì ÷àäâàð ãýæ áîääîã…

  • Хөх чоно (December 28, 2015 4:39:07 pm )

    Ёстой жинхэн эргүү нөхөр байна. Юу хэлэх гээд байгаа нь ойлгогдсонгүй. Юм хэлж чадахгүй бол бичихийн хэрэг юун?

  • baavar (December 28, 2015 10:25:28 pm )

    Batuuliig hamgaalah geed buur yagtsan ats l bn. Bulgantai er emiin haritsaand orohiin tuld nuhtsan gej l evteihen heleed bgaan bishuu. Uls turiin bish er emiin asuudalaas bolj zorig chad batuul malgaiga martaad 17 jil bolsiin gesen l sanaagaar bichsen uhaantai l yumuu daa

  • ЗОРИГ АГСНЫ БАГЫН НАЙЗ (December 28, 2015 11:57:24 pm )

    АЛИВАА ГЭМТ ХЭРЭГ ИЛРЭХГҮЙ БАЙСАН ҮЕ ТУН ХОВОР ТЭГЭЭД Ч ХЭРЭГ ГАРАХ ҮЕД БАйсан хамгийн гол 2 гэрч нь амьд байгаа хэрэг илрэхгүй байна гэж ерөөсөө байж боломгүй юм л даа Бат үүл хийсэн ч байсан хулгайч хүн баригдчихаад би хийсэн гэдэггүйтэй адил зүйл байгаа д байна шүү дээ тэр булгантай ардчилалынхан бас бус хүмүүс явалдаж байсныг ч бас тогтооход юм гарна шүү бүгдээрээ эхнэрээ сольж хэрэглэдэг үзэгдэл новшийн Америкт л байдаг гэсэн манайд аль эрт дэлгэрсэн гэдгийг энэ хэрэгт холбоотой этгээдүүд чинь хэлж өгөөд байна шүү………………………??????????

  • Орхон (December 29, 2015 12:15:54 am )

    юуны тухай бичих гээд хадуурсан юм бол доо.даанч юу ч ойлгосонгүй.магтаад бгаа юм уу матаад бгаа юм уу,Бат Үүлийн тухай юу эсвэл Эрдэнэ баавайн тухай муулаад бгаа юм уу сайн хэлээд бгаа юм уу.Яг галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм уншлаа.хайран цаг

  • Anonymous (December 29, 2015 11:26:58 am )

    ТЭР ЦАГИЙН АХМАДУУД ЭД ДУНДЫН НАСТАНУУД ӨНӨӨГИЙН БАТҮҮЛ БЭТИЙГ АШИГЛАЖ ХУВЬСГАЛ ХИЙЛЭГСЭН НЬ ҮНЭН ЭНЭ НУСГАЙ ХӨӨРҮҮ ГУДАМНИЙ ТАНХАЙ ЗАЛУУГ ЗӨВХӨН
    АШИГЛААД ХАЯХ БАЙСАН ЮМ ТЭГЭЭГҮҮГЭЭС ӨНӨӨГИЙН ЭНЭ БАЙДАЛ ХҮРЧ МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ ЛУЙВИРЧАН НАРЫН ТӨР БОЛЛОО УЧАР МЭДЭХ МОНГОЛОО ГЭСЭН ЭХ ОРОНЧ О ДАШБАЛБАР МЭТ ХҮМҮҮСИЙН АМЬ НАСАНД ХҮРСЭЭР ӨНӨӨГ ХҮРЛЭЭ
    ӨНӨӨДӨР АСАР ИХ ТУРШЛАГТАЙ МЭДЛЭГТЭЙ ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРЭХТЭЙ ЕРӨНХИЙ САЙД АГСАН БАЯНБАСҮРЭН ГЭДЭГ БУУРАЛЫН ҮНЭН ҮГИЙГ СОНСОХГҮЙ БАЙНА МОНГОЛ ТӨР ЭХ ОРНОО ХУДАЛАГЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН ҮҮР БОЛОЖ ДУУСЛАА

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (December 29, 2015 3:27:08 pm )

    Shal teneg hun bna

  • зочин (January 10, 2017 9:54:56 pm )

    гу тэгээд Үүл даргын малгай байсан байна ийм байна энтр гээл байхи угаасаа тодорхой байгаам бишүү тэгээд одоо тэгээд өөр хүмүүсийг хардаад хориод л байхин энэ Үүлэнүст өөрөө хайчсан нь мэдэгдэхгүй алга болцон

  • зочин (January 10, 2017 9:59:13 pm )

    хүүе хэцүүмаа ямар утга учиргүй юм уншаад суугаад байваа яг юу гэж хэлэх гээд байгаая хайран цаг

antalya rent a car