Чуулганы хуралдаанаар Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцууллаа. Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын чанартай саналын томьёоллоор санал хураалт явуулсныг дэмжив.
24tsag.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.