Хөвсгөл аймгийн Манлай малчид болон уяачдын анхдугаар нэгдсэн зөвлөгөөн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнийг “Манлай малчин” төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэгч “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатар зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд 24 сумаас 500 гаруй Манлай малчид, уяачид хүрэлцэн ирсэн юм.
Манлай малчид болон уяачдын нэгдсэн зөвлөгөөнд ХААИС-ийн доктор, профессорууд “Монгол орны мал аж ахуйн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлага”, “Бэлчээрийн төлөв байдал, ашиглалт, хамгаалалт”, “Нүүдлийн мал аж ахуйн, эрчимжүүлэлт, тэжээлийн үйлдвэрлэл” сэдвээр, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа А.Энхбаяр “Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх” гэсэн лекцүүдийг малчиддаа зориулан уншсан юм. Мөн тус зөвлөгөөнд Монгол Улсын Тод манлай уяач Д.Онон “Хурдан морины уяа сойлго” сэдвээр лекц уншин, уяачидтай өөрийн туршлагаас хуваалцлаа.
Зөвлөгөөний үеэр малчид өөрсдийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага дор хүчээ нэгтгэж, малчдыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор “Хөвсгөл аймгийн Манлай малчдын холбоо”-г байгуулах шийдвэр гаргалаа.
Манлай малчдын холбооны тэргүүнээр “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатар сонгогдож, удирдах зөвлөлийг сум бүрийн төлөөлөл болсон МУ-н Хөдөлмөрийн баатар, Улс, аймгийн аварга, манлай малчид бүрдүүллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
uuu (December 27, 2015 7:45:59 am )
yamar ih aimaar hutsastai humuus bE?????
-
ХҮН ХҮН (December 27, 2015 10:13:57 am )
Маш зөв энгэж нэгдэж байж Малчин Ажилчин Таричан нар бусдын тоглоом бололгүй өөрөсдийн эрх ашгаа хамгаалан тэмцэж чадна
/Малчин Ажилчин Тариачинын нэгдсэн нам / МАТНН / байгуулаж сонгуульд оролцон Монгол төрөө ард түмнээ Элдэвийн намын нэр барисан Хулгайч луйварчин нараас цэвэрлах ажилийг Монгол хүмүүсийн олон зуун жилийн амьдрал ёс жаншил гүн ухааны нэгдсэн бодлог язгуур эрх ашигийг тээж яваа Малчин Ажилчин Тариачин тэдний нэгэн адил эрх ашигийн нэгдэл хийж чадна гэж БИ БОДДОГ Өнөөгийн нам нэртэй луйварын бүлэг хэзээч Монгол улсын Монгол хүний төлөө ажилахгүй гэдэг нь энэ хэдэн жилүүдэд тодорхой болсон өнөөгийн намууд бол хулгайч луйварчин нарын бүлэг ба нэг хүний гэр бүлийн намууд тэдэнд хулгайлах луйвардах хуурах зорилог л би -
hm (December 27, 2015 3:49:06 pm )
энэ мөнхбаатар гэж нэг цайчихсан хулгайч сонгуульд өрсөлдөх гэж их бэлтгэж байнаа энэ тэнэг гарыг сонговол баларна шүү хөвсгөлчүүдээ
-
zochin (December 27, 2015 8:02:33 pm )
Үнэн шүү.!!!!энэ этгээд бол с.баяр;ө.энхтүвшин.даш-ёндон гэсэн хүмүүсиин гар хөл бууны нохой нь шүү.яав ч улс оронд хэрэг болоххүн биш
4 Comments