Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” 2011 оноос эхлэн тухайн жилийнхээ “Тууштай улстөрч”, “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага”, “Бүтээн байгуулагч компани”-уудыг олон нийтийн санал асуулгаар тодруулж, хүндэтгэл үзүүлэн, сурталчилж ирсэн билээ. Энэ удаа санал асуулгаар номинаци тус бүрээс хамгийн олон санал авсан эхний 15 нэр дэвшигчдээ тодруулж, хүндэтгэл үзүүллээ. Мөн олны таашаалд нийцсэн “Тууштай залуу”-г тодруулсан юм. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажи묬лагааг нээж “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Л.Нинжжамц үг хэлсэн юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос жил бүр уламжлал болгон тухайн жилийнхээ “Тууштай улстөрч”, “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгчид”, “Бүтээн байгуулагчид”-ыг нэрлэн өргөмжилдөг. 2015 оны шилдгүүдийг сар гаруйн хугацаанд олон нийтээс санал авч тодруулсан бол өдгөө тэднийгээ зарлаж, өргөмжлөхөд бэлэн болоод байна. Бид цаг хугацаатай уралдан шинэ мэдээ, мэдээл¬лийг уншигч түмэндээ өдөр бүр хүргэхээс гадна улс эх орон, хүний хөгжлийн төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулж, гар бие оролцсон, бүтээн байгуулсан сайн үйлсийн эздийг олон нийтэд сурталчилж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд “Тууштай улстөрч”, “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага, иргэн”, “Шилдэг бүтээн байгуулалт” гэсэн дөрвөн номинацид 2011 онд 44 шилдэг, 2012 онд 48, 2013 онд 52 шилдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилсан байна. 2015 онд шилдэг 60 үйлстнийг тодруулахаар мэдээллийн хамгийн их хандалттай news.mn, polit.mn, shuud.mn, morningnews.mn, eagle.mn, olloo.mn, sonin.mn, mminfo.mn, ikon.mn, ulstur.mn зэрэг сайтаар олон нийтийн саналыг арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 12:00 цагт саналыг авч, хаасан байна. Энэ удаагийн санал асуулгад олон нийтээс давхцсан тоогоор дөрвөн номинацид 150 гаруй улстөрч, иргэн, байгууллагын нэрийг дэвшүүлж, 120 мянга гаруй саналыг цахим ертөнцийн хэрэглэчид өгсөн байна.
Тэдгээрээс номинаци тус бүрээс хамгийн олон санал санал авсан эхний 15 нэр дэвшигчийг өнөөдөр та бүхэндээ танилцуулж, хүндэтгэл үзүүлэх гэж байгаадаа баяртай байна. Энэ дөрвөн номинацийг тодотгон авсан нь учиртай. Бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, бүтээн байгуулагч, улстөрчдөө зарим үед үгүйсгэж, хийсэн бүтээсэн зүйлийг нь хараар будах болсон энэ нийгмийн давалгаанд бид гэрэл гэгээ гаргаж, бусдын төлөө зүрх сэтгэл, цаг зав, олсон орлогоосоо хуваалцаж байгаа хүмүүнлэгийн үйлстнүүд, олон гэр бүлийг орон сууцтай болгож, улсын хөгжилд өнгө нэмэх үзэсгэлэнтэй барилга байшин бүтээн байгуулалтыг хийж байгаа бүтээн байгуулагчдаа, ажлын байраар хангаж байгаа баялаг бүтээгчдийг, бүтээсэн олсон бүгдээсээ бусдын эрүүл мэнд, боловсрол, урлаг соёлд харамгүй зарж байгаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгчдийг магтан сайшааж байгаа юм.
Мөн монголын төр, тусгаар тогтнол ард олныхоо амар тайван амьдралын төлөө халуун залуу наснаасаа эхлээд төр улсдаа зүтгэж байгаа улстөрчдөө бид магтан сайшаах учиртай. Монголчууд бид төрийн сүлдэндээ залбирдаг ард түмэн билээ. Тууштай улстөрчдийг олон нийт нэрлэхдээ нэг удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд яаж ажилласныг нь онцолсонгүй. Хамгийн хатууд тооцогддог улстөрийн “халуун тогоонд” өөрийн итгэл үнэмшил, халуун залуу нас болон үзэл бодлоосоо урваагүй үнэнч байсан хүмүүсийг бид онцоллоо.
“Өглөөний сонин” 10 дахь жилийнхээ ойтой шинэ оноо угтах гэж байна. 10 жилийн турш өдөр бүр улстөр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг гээд энэ танхимд хуран цугласан та бүхний түүхийг бичиж, хадгалсаар иржээ. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн, биднийг дэмжиж байгаа хэвлэл мэдээллийн хамтрагчид, найз нөхөддөө чин сэтгэлээсээ баярлаж, талархсанаа илэрхийлж байна. Энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хатагтай, ноёд төлөөлөлөгчдөдөө дахин баярласнаа илэрхийлж байна.” гэсэн юм. Энэ өдрийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, ХХАА-ын сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр болон галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүү, Хэнтий аймгаас ирсэн Д.Ухаанзаяа охин гээд 2015 оны шилдгээр нэрлэгдсэн эрхмүүд хүрэлцэн ирсэн байлаа.
Энэ удаагийн санал асуулгад олон нийт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хамгийн их санал өгсөн байсан бөгөөд 2015 оны “Тууштай улстөрч”-ийн нэгдүгээрт нэрлэжээ. Түүнийг ардчилсан хувьсгалаас хойш улстөрийн амьдралд шударга ёсыг тогтоох, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооход тууштай тэмцсэн. Мөн албан тушаалтнуудын авлигыг зогсоох Шилэн дансны тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Улстөрийн намын тухай, Төрийн цэргийн бодлогын үндэс, Байнга төвийг сахих тухай, Өршөөлийн хуульд тавьсан хориг хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг санаачилсан хэмээн нэрлэсэн байлаа.
Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд эрхэм Ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй ч түүний Хэвлэлийн албаны дарга П.Сайнбилэг өргөмжлөлийг гардан авсан юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 26, 2015 1:27:03 pm )
Saixan ereg medee bn bayr xurgei eronxiilegshdee ajiliin amjilf xusei
-
зүрх судас (December 26, 2015 2:36:13 pm )
Ли Эр Кан бүтээгдэхүүн нь, цус шингэлж, холестрин бууруулахаас гадна судасны хатуурлаас шалтгаалах:
– Тархины судасны хатуурал нарийсал,
– Зүрхний судасны хатуурал нарийсал,
– Даралт ба хуян,
– Чихрийн шижин 2-р хэлбэр. Утас: 96665038
https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac -
SOOKOO (December 26, 2015 3:21:25 pm )
Тэр ч худалаа юм боллоо шүү.Яах гэж ингэж худалаа шалгаруулалт явуулдаг байнаа.Очиж очиж худалаа хошгируулахаас өөр ид шидгүй хүнийг шалгаруулж байгаа нь утгагүй санагдажибайна.
-
SOOKOO (December 26, 2015 3:23:17 pm )
♡ Тэр ч худалаа юм боллоо шүү.Яах гэж ингэж худалаа шалгаруулалт явуулдаг байнаа.Очиж очиж худалаа хошгируулахаас өөр ид шидгүй хүнийг шалгаруулж байгаа нь утгагүй санагдаж байна.
-
Anonymous (December 26, 2015 8:28:35 pm )
doloono gej neg iim yum baih yum
5 Comments