УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, эцэслэн баталлаа. УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүний санаачлан өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн, мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж ийнхүү баталлаа.
Сонгуулийн тухай хуулинд,
-Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс “180-аас” гэснийг “150-иас” доошгүй хоногийн өмнө тогтооно гэж өөрчлөх, “Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.
-Намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар, эвслийг эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудын эхэлж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар”, “Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл болон сонгогчдын төлөөллийг оролцуулна.
-Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх тухай заалт дэмжлэг хүлээсэн. Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрчдийн чансааг тогтоох зорилгоор санал асуулга, шалгаруулалт явуулах, гүтгэсэн шинж чанартай мэдээлэл түгээсэн нь тогтоогдвол ШӨХТГ-ын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулах эрхийг зургаан сараар түдгэлзүүлэх юм
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
хонх (December 25, 2015 8:49:18 pm )
Ард түмэн сонгуулийн дүнг 100%гараар тоолох, УИХ-д намын жагсаалтаар гаргадагыг л болиулах 2 чухал зүйлийг л хүсч байсан талаар болов. Манайхаас олон сая хүнтэй орон гараар тоолоод шударга сонгуулиа явуулаад болоод л бна штээ. Дараагийн сонгууль шударга болно гэхэд итгэх итгэл маань алга боллоо. Энэ заваан юмнуудаас салахгүй юм бна л дөө.
-
Зочин баатар (December 26, 2015 1:28:26 pm )
Дээрхь хууль еерчилелт ороогуй хуучин шигээ
сонгууль егех юм бна хумуусийн сонгох эрхийн
булааж авсан гараар машинаар тоолж будилж
самуурсан терийн эрх мэдэлийг хулгайч луйварчин
олгархи бизнесс булэглэл буюу анархистууд эзэлэз
хууль болжээ 4жил ард тумний амьдрал ажилгуйдэл
ядуурал хямралаар дуурэн жилууд болох нь дээ -
Anonymous (December 26, 2015 3:46:03 pm )
Орчин үеийн улс нийгмийг авч явах хамгийн дэлгэрсэн, өнөөгийн нөхцөл байдалд хамгийн шилдэг арга нь улс төрийн намын тогтолцоо юм. Үүнээс сайн тогтолцоо өнөөдөртөө алга. Улс төрийн намгүй, намын оролцоогүйгээр сонгууль хийдэг Номхон далайн жижиг арлууд хүн ам нь 20 мянгын дотор багтдаг. Бүгдээрээ биенээ сайн таньдаг ийм газар. Хүний нийгэм нь сүргийн бүтэцтэй ба дотроо мөнхийн хагарал талцалтай явж ирсэн. Нутаг хошуу, гарал үүсэл, шашин, бэл бэнчин, удам угсаа, үзэл бодол гээд талцлын шалтгаан тоолж баршгүй. Улс төрийн нам нь төрийн сонгуулийг зохион байгуулдаг, төрд ажиллах боловсон хүчнийг бэлдэж өгдөг гол субъект болон өргөждөг. Хүмүүс ч өөрийн төрийг сонгон буй болгохдоо шашнаар биш, хамаатан саднаараа биш, нутаг хошуугаараа биш, гагцхүү улс төрийн үзэл бодол, мэдрэмжээрээ талцан хүч хэрэглэлгүйгээр шалгаруулдаг. Өнөөдөр бид сонгуулийн ардчилалтай болсон. Энэ нь төрийн эрхийн төлөө олон намууд өрсөлдөн хүн амын олонхийн саналыг авсан нь тодорхой өгөгдсөн хугацаанд төрийн эрхийг барина гэсэн үг. Өрсөлдөөн байхгүйгээр ганц нам хүч хэрэглэн төрийн эрхийг дагнан барих явдал коммунист, фашист, нацист засгийн үед гарч байсан ба одоо ч зарим хоцрогдсон болон дарангуйлалт дэглэмүүдэд байсаар байна. Нэгэнт олон нам зэрэгцэн оршихгүй юм бол мөнөөх улс төрийн нам гээч нь өөрийн үндсэн утгаа алдана. Өнөөгийн ертөнцөд улс төрийн намууд төлөвшөөгүй, улс орон эмхэндээ орно гэдэг бараг санашгүй хэрэг. Арай гэж эмхрэх чиглэл рүүгээ явж буй улс төрийн намууд тогтолцоогоо болохгүй байна гээд бараг нураагаад хаячихсан, дундад зууны бүдүүлэг хоцрогдсон феодлын тогтолцоо руу гулсан орж байна,,.1998 онд банк санхүүгийн шинэчлэл хийгдсэн боловч, улс орныг цөлөмсөн, хулгайлсан, шашмшигдуулсан олон луйварчид ялсан.. Эх оронч улс төрч бол нийгмийн менежмэнтэд зүрх сэтгэлээрээ чин шудрагаар зүтгэдэг, олон нийттэй ажиллах ур чадвартай хүн байх ёстой. Одоо манай нийгмийн мэнэжмэнтийг хийж улс орноо удирдаж яваа хүмүүсийн дотор энэ шаардлагыг хангахуйц хэдэн хүн байна, мэдэхгүй, Улс төрийн намууд өөрсдийн байх ёстой өнгө төрхөө бүрэн алдаж хулгайч, луйварчин, идээчин уугаачин, шамшигдуулагч, эрүүгийн элементүүд, эсвэл бүр сэтгэцийн айхавтар өвчин зовлонтой хүмүүс гол цөмийг нь дүүргэчихсэн байна..Эднээс саах цаг ирсэн. Нэр дэвшигч бүх айлд хонины халуун хорхог тараагаад л төрийн жолоонд гарч байсан. Ингэхээр манай ард түмэн өөрснөө өөрсдийгөө ганц хорхогоор үнэлдэг. Бидний зовлон сонгогдсон, хуульчлагдсан хулгайч нарт байгаа юм биш, тэднийг сонгон дэмжин гаргаж ирсэн жирийн иргэд бидэнд байна. Шалгарсан, зартай, хуульчлагдсан хулгайч нар, төрд гарч тэрбумтан болсон луйварчид үй олон байна. төрийн бүртгэлийг хувийн зорилгоор ашиглана гэдэг нь том гэмт хэрэг, сэтгүүлчид ур чадваргүй, хүний хэлснийг гүйцэд ойлгодоггүй, эсвэл өнөөх хуульчлагдсан хулгайчдаас айдаг.. тэдээллийг хэрүүл шиг юм болгоод зурагтаар цацдаг. хулгайчийг нь цөмөөрөө мэднэ. Бидний зовлон чухам энэ. Үүнийг ардчилал гэх үү? Үүнийг эрх чөлөө гэх үү? Үүнийг нийгмийн үнэт зүйлс гэх үү? Гаалийн, иргэний, татварын, даатгалын бүхий л бүртгэл нь нууцын зэрэглэлтэй, засвар хийх нь эрүүгийн хуулиар хориглогдсон, улсын нандин өмч. Энэ рүү дуртай үедээ орон засвар хийх, эргүүлж татан мөрөө баллах нь эрүүгийн ноцтой гэмт хэрэг мөн. 10 мянган нас барсан хүнийг нийгмийн даатгалын бүртгэл рүү гурваас зургаан сарын хугацаатайгаар оруулан нэгэнтээ хүчингүй болсон тэтгэвэрийн мөнгийг нь авчихаад эргүүлээд бүртгэлээс нэрсийг татаад авчихсан гэмт хэргийн тухай яриа гарсныг үнэн гэж бодож байна. Тэгэж байж л хязгааргүй их хөрөнгөтэй болсон байж таарах байх. Өөр тайлбар байна уу? Энэ хуульчлагдсан хулгайч нь манай өнөөгийн нийгмийн нэг л ердийн төрх. Өнөө сүржигнээд байдаг АТГ, прокурор, цагдаа, тагнуул, шүүх хаана явна? УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байдаг нь үнэн ч энэ нь хууль тогтоох хурлын дотор хүчинтэй болохоос үйлдэл дээрээ гэмт хэрэг нь баригдвал шууд л ачдаг хуультай юм шүү дээ. Дархлагдсан хулгайчтай байж бай гэж энэхүү халдашгүй эрхийн хууль гаргасан юм биш, хууль тогтооход ямар ч санал гаргасан бай түүнийхээ хариуцлагыг хүлээхгүй л гэсэн санаа. Гишүүн Нямдорж, Портуун нарын буй болгосон 68 хувийн татварын хууль нь Монгол орныг нинжа хэмээх гэмт бүлэглэлийн гарт өгч улс орныг сүйрүүлсэн ч гэсэн дээрх нөхөд халдашгүй эрхийн хуулиар хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Хоорондоо ялгаатай шүү, прокурор оо, атэгэчин гуай. Хулгайч өөрөө ч үүнийгээ ердийн атаа жөтөө, сонгуулийн өмнөх жүжиглэл болгож харагдуулан хийсэн гол гэмт хэргээ замхруулах гэж мэрийгээд байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр Ардчилсан намынхан хоорондоо хөлөө жийлцэж байна гэж мэдээлэх боллоо. Биенийхээ дээр гараад байх юмгүй бараг Монголын бүх улс төрийн намуудын удирдлага өнөөдөр дархлагдсан хулгайч, эсвэл мэдэрлийн цочмог өвчтэй хүмүүсээр дүүрчээ. Ийм хүмүүстэй, ийм удирдлагатай байх нь шившгийн хэрэг. Өнөөдөр Монголын нийгэмд буй улс төрийн нам гэвэл Ардчилсан нам, Ардын нам хоёр л байна. Байгаа нь л энэ, хошногоо өмхий гээд тайрдаггүй. Энэ хоёр нам улс орныг эмхэнд нь оруулна, эрүүл саруул өрсөлддөг болно, нийгмийн мэнэжмэнт явуулж чаддаг болно гэдэгт бүү итгэ.. Гэхдээ өнөөдөртөө биш. Нэг талаас манай ард түмэн шил архи, ганц хорхогоор өөрийгөө худалдчихдаг хэвээрээ байна. Нөгөө талаас чухамдаа ардчилсан нийгмийг далимдуулж нийгмийн хамгийн адаг шаар нь дээшээ гараад ирдэг сануулга бидний хувьд хүчинтэй хэвээр байна. Хоёр намын хувьд өнөөдөртөө өөрсдийн толгой дээр чинь гараад суучихсан дээрэмчид луйварчдаас юун түрүүн салмаар байна. Наад луйварчид чинь өнөөгийн Монголыг засаг захиргааны нэгжээр нь хуваагаад авчихсан, үнэн хэрэгтээ хувьчилчихсан феодалууд. Улс орноо хулгайч нараас чөлөөлье. Наадуул чинь ердийн хармайны хулгайчаас дээшээ гараад өдгөө төрийн нэр барьсан дээрэмчид болон өсөн бойжсон. Өөрийнхөө төлөө өөрөө ядахнаа ганц алхам хийгээч хүмүүсээ, Хулгайчийн байх газар гагцхүү шорон.
-
hyatad elbegee (December 26, 2015 7:35:36 pm )
MAN hoyorin hoorond ingej buuj uguh baisan bol neg musun har mashinaar ni 100 huvi tooluulahgui yasiin. muusaih luivarchid. 2017 ond elbegdorj shorond orj suriye tusan uhliin muugaar uheh bolno. bayartsogt shorond orno
-
Mongol (December 26, 2015 8:09:40 pm )
Uyeiin uyed manai Mongol uls, uls oroniihoo hamgiin shildeg ajilsag , daichin , garamgai humuusiig turiin alban tushaald shilj baigaad oruulj irdeg irdeg bailaa. harin 90-eed onoos hoish buun damiin naimaachidaar duursen. Mergejiliin salbariin shildeg seheetenuudiig toohgui hayasan. Salbariin saiduudaa ch yadaj tuhain salbariih ni huleen zuvshuurugdsun shildeg huneer udirduulah chadvargui tiim l baidaltai bolson. Hudalaa 90-eed onoos shine niigemd shiljej baigaa uchiraas amidral hetsuu baina geel ard tumen guriigeel yavaad baisan getel ter bol niigemiin shiljiltiin hyamral bish harin Mongoliin tur buruu sanaatai humuusiin garaar orosn baisaniig bid anzaarch haralgui udiig hurgesen. Itgemtgii eleg negtenuuddee itgedeg zangaaraa, tiim hudalch novshnuud songoj baigaagaa anzaaralgui udiig hurjee. Odoo ene buhnii urshigaar shudraga humuusiin armi bagasaj hun hundee itgehee baisan, yamar seheerel gegeerel baihgui, uurtuu itgeh daichin chadvar,itgelee aldsan humuus olshirloo. Shildeg zaluus hariin orond har ajiliin bool bolj , amidiin hagtsal, uheliin hagtsal ch too zambaraagaa aldlaa.Odoo ene udaagiin songuulias ehelj tusgai albanii surguulid shalgalt uguhtei adil ene tentseh hemjeenii shalguur shuult tavij baij shildeg seheetenuudee olj songotsgooyo. Am tangarag , huleeh hariutslagiig batalgaajuulj haraa hyanalt togotootsgooyo.!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Түмний нэг (December 26, 2015 10:12:01 pm )
Балаа хууль баталлаа санал өгөөд хэрэггүй боллоо Сонгуулийн дараа бөөн юм болно байхаа энэ
-
Anonymous (December 27, 2015 12:00:23 pm )
Garaar tooluulj er bolohgyi shd Buun bulhai bolno MAN dandaa luivaraar garch baisan
-
Энх-Амгалан (December 27, 2015 8:31:03 pm )
МАН-ынхан гэж гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр АН-ынханы ажлыг л урж, ард түмнээ чирэгдүүлж л байвал санаа нь амар байдаг хаашаа янзийн хүмүүсийн нэгдэл вэ.. МАН-ынханы хийсэн бүхэн, хэлсэн бүхэн мухардалд орох юм. XX зуунд консеривны лаазаа хийж чадахгүй мөртлөө коммунизм байгуулна гээд олон зуун энгийн иргэдийнхээ цусаар гараа угаасан алуурчин нам.
Тийм л сайн юм бол төр барьж байхдаа Улаанбаатар хотын автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулчихгүй яасан юм.
Ард түмэн мэдээлэлгүй, мэдлэггүй, ядуу байвал МАН-ынханд хэрэгтэй байдаг юм байна шүү. Та нар дараагийн сонгуульд ялахгүй ш дээ. Гордолтгүй. -
tuulai (December 28, 2015 8:33:56 am )
за даа МАН
-
tuulai (December 28, 2015 8:41:38 am )
за даа МАН намын саналаар бүх асуудал шийдэгд лээ дээ тэгээд ч энэ нам ялаж чадахгүй дээ М ЭНХБОЛД,НЯМДОРЖ мэтийн НӨГӨӨ хүнд гарууд сууж байж л таарах нь дээ та нарийн л хохь болж дээ
10 Comments