antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2015 10 comments

Э.Бат-Үүл хууль хяналтын байгууллагад хандана хэмээн мэдэгдэв

нийтлэсэн Admin

batuulНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдэгдэл гаргажээ. Тэрээр мэдэгдэлдээ “Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан тэргүүтэй тус бүлгийн төлөөлөгчид 2015 оны 10 сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн 410 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан” хэмээн ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд цацсан тул миний бие 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгалт явуулж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.

Дүүргийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь хуульд заасны дагуу эцсийн шийдвэр биш бөгөөд МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн цацсан гүжир гүтгэлгийг үнэн гэж үзсэн хэрэг бүр биш юм. Гэтэл хууль хяналтын байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй байхад нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн прокурорын байгууллагын шийдвэрийг мушгин гуйвуулж “Нийслэлийн Засаг даргыг МАН гүтгээгүй, үргүй зардал гаргасан нь үнэн гэдгийг Прокурорын байгууллага нотоллоо” гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээж байна. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгчид битгий хэл, жирийн нэг иргэн “Хэрэг үүсгэхээс татгалзсан” гэх шийдвэрийг ойлгоно. Харамсалтай нь нийслэлийн МАН-ынхан нөгөө л зангаараа хуулийн нэр томъёог гуйвуулж,богино хугацааны улс төрийн увайгүй тоглолт хийж, олон нийтийг төөрөгдүүлэх оролдлогоо хийсээр байна.

Нийслэлийн шинэчлэлийн багийн баримталж буй бодлого, гаргасан шийдвэр, өрнүүлсэн бүтээн байгуулалтыг Монгол Ардын Намын гүтгэлэг, хоосон улс төржилт баллуурдаж үл чадна гэдгийг бардам хэлнэ. Манай иргэд ч нотолно. Тиймээс миний бие энэ асуудлын үнэн мөнийг тогтоолгохоор хуулийн дагуу дараагийн шатны хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • 2016 ОН (December 25, 2015 5:53:14 pm )

    БОЛЬЁ ОО

  • Ард (December 25, 2015 6:12:51 pm )

    Ямар хэмжээний замыг ямар үнээр үнэлж байгаагаа бата-үүл харах хэрэгтэй шүүдээ

  • үнэн Тэр (December 25, 2015 6:54:05 pm )

    16-оны сонгуулийн дараа өөрийгөө ингэж зоригтой хяналтын байгууллагад өгж чадах уу? Одоо нам нь засаг барьж байгаа болохоор галзуур ч байнаа чи.

    • H (December 25, 2015 8:50:37 pm )

      Hygtcaa baga yidejdee hoorhii

  • хонх (December 25, 2015 8:53:37 pm )

    Хуулийнхан дандаа л таны талд шийдвэр гаргаад сайхан юм аа.маньдаа адилхан байвал сайн сан

  • doogoo (December 25, 2015 9:03:43 pm )

    Bat uul chi odoo bolij uz .chinii idej uuhchin duusaagui uy . Odoo ebee mini suudalaa zaluu hund tabij eg .ard Tumen nudtei shuu. Muu uym hezeed ilereh bolton

  • baaska (December 25, 2015 9:05:14 pm )

    Odoohondoo huuli chamd unencheer ilchilj baigaad bavarlaj vab

  • ДӨБ (December 26, 2015 2:47:59 am )

    Зам бидний гавьяа л гэх юм, Үнэндээ Улаанбаатарчуудын гавьяа ш дээ. Улаанбаатарчуудаас автомашины албан татварын дайтай мөнгийг зам ашиглалтын төлбөрт аваа биз дээ. Ингэж Улаанбаатарчуудаасаа мөнгө босгож хэдэн зам тавиа биз дээ

  • Anonymous (December 26, 2015 10:49:52 am )

    hulih gar baindaa chi gabya gej yu baisiin

  • zochin (December 27, 2015 11:55:18 am )

    chaddag yum bol bvh hiisen ajiliinhaa tailang bvren eheer horongo mongotei ni tavichihaach chi chadahgii sh tee bas hvvhdiinhee ajiltai hamt

antalya rent a car