Мал тооллогын урьдчилсан дvнгээр 2015 оны жилийн эцэст манай улсын мал сvргийн нийт дvн 55957.6 мянган толгойд хvрч, 2014 оныхоос 7.6 хувь буюу 3975.0 мянгаар єслєє. Урьдчилсан дvнгээр адуун сvргийн тоо толгой 3294.6 мянга, vхэр 3779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24933.4 мянга, ямаа 23582.2 мянгад хvрч, 2014 оныхоос адуу 298.8 мянга, vхэр 365.6 мянга, тэмээ 18.6 мянга, хонь 1718.6 мянга, ямаа 1573.3 мянган толгойгоор єсчээ. Нийт мал сvргийн дотор адуу 5.9 хувь, vхэр 6.8 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.6 хувь, ямаа 42.1 хувийг тус тус эзэлж, ємнєх оныхоос ямааны эзлэх хувь 0.2 пункт, хониных 0.1 пунктээр буурч, адууных 0.1 пункт, vхрийнх 0.2 пунктээр єсч, тэмээний эзлэх хувьд єєрчлєлт орсонгvй. Урьдчилсан дvнгээр малын тоо Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 3.5-36.2 мянган толгойгоор буурч, бусад аймагт 18.3-399.5 мянган толгойгоор єсчээ.
Хэнтий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Євєрхангай аймгуудад малын тоо хамгийн их буюу 280.7-399.5 мянгаар єсєв. Баян-Єлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Євєрхангай, Ємнєговь, Тєв, Увс, Ховд, Хєвсгєл, Хэнтий зэрэг 14 аймаг, Улаанбаатар хот малаа таван тєрєл дээр нь єсгєжээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Gegee (December 25, 2015 5:01:31 pm )
5 hoshuu mal sureg mn mongol ulsiin hamgiin tom baylag tm bolohoor gol baylagiinhaa tuluu malchid tudiigui tur zasag niit ard tumen anhaaral halamj tuslamj demjleg setgel zurhee zoriulah heregtei
-
Anonymous (December 26, 2015 10:55:23 pm )
Ene maluud mongold mongoliin hursnuus urgaj baigaa uws iig idej mongoliin gazriin gunees garj baigaa usiig uuj usuj boijig baigaach ednariin ezed ni hujaa nar shuudee…
2 Comments