antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2015 13 comments

Ц.ЦОЛМОН САЙД АА, ХЭЛЖ, ЯРЬСААР БАЙХАД ХҮНИЙ АМЬ ЭРСДЧИХЛЭЭ

нийтлэсэн Admin
olloo_mn_1451005048_mi8
Өнгөрсөн хоёрдугаар сард манай сонин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаягласан нэгэн ноцтой асуудлын талаар нийтэлж байсан.

Тодруулбал, Зэвсэгт хүчний Жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Улсын нисэхийн хэлтсийн дарга Б.Дашаахүүгийн тухай байсан нийтлэлийн гол зорилго нь 2008 онд ОХУ-аас бэлгэнд ирж байсан “Ми-24”, “Ми-8” онгоцуудын засвар хоорондын баталгаат хугацаа дуусч нислэг зогссон. Гэтэл хурандаа Б.Дашаахүү эдгээр онгоцуудыг нисгэх гэж хэрдээ нэлээн чармайж, доод албан тушаалын хүмүүстээ “Ми-24”, “Ми-8” онгоцуудыг нисгэ гэсэн шаардлага тавиад байна гэсэн утга бүхий нийтлэлийг БХЯ-ны сайд болон бусад холбогдох албаны хүмүүсийн сонорт хүргэж байсан юм.

Гэтэл энэ асуудлыг тухайн үед эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын үл тоон албан тушаалын  төлөө үхэлдэн тэмцсэнээс болж  өнөөдөр олон хүн гэмтэж, нэг хүн цаг бусаар явчихлаа.

Тодруулбал, уржигдар орой Налайх дүүргийн орчимд ЗХЖШ-ын 337 дугаар ангийн сургалтын нислэг үйлдэж байсан “Ми-8” нисдэг тэрэг ослын буулт хийж байгаад осолдсон. Тэгвэл энэ талаар өчигдөр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан нэр мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ “Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд  10 хүн бэртэж Цэргийн тө госпиталд өнгөрсөн /уржигдар/ шөнө яаралтай хагалгаанд оруулсан. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд, дөрвийнх нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавиирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна. Ослын улмаас 37 настай ахмад Н.Батбаяр амиа алдсан. Тэрээр цэргийн албанд албанд 17 жил ажилласан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор ажлын хэсэг гарч осол юунаас болсныг тогтоохоор ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэдний өгч буй мэдээллээр бол төлөвлөгөөт сургалтыг cap бүр өдөр, шөнө хийдэг гэнэ. Энэ удаагийн сургалт ч гэсэн төлөвлөгөөний дагуу байсан бөгөөд цэргийн алба хаагчид байсан гэх мэдээллийг олон нийтэд өгчихлөө. Тэгвэл амиа алдсан 37 настай эрэгтэй Б нь порт механик ажилтай нэгэн байсан аж.
Харин тус жанжин штабт ажилладаг учир мэдэх хүмүүсийн яриагаар бол “Туршлага дутсан. Үнэхээр харамсалтай байна. Хэрвээ удирдлагууд  өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр
гарч байсан нисдэг тэрэгтэй холбоотой асуудлыг тухайн үед сайн нягталсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байсан. Өнөөдөр /өчигдөр/ жанжин штабын удирдлагууд тун хариуцлагагүй мэдээлэл хийж байна. Яг үнэндээ осол гарах болсон шалтгаан гэвэл туршлага, дадлага дутсанаас болж осол гарчихаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, дадлага, туршлага дутснаас болж цасны хялмаан дээр буух гээд чадахгүйгээс болж энэ осол гарсан. Хамгийн гол нь сая осолдсон “Ми-8” онгоц баталгаат хугацаа нь дууссан байсан онгоц шүү дээ” гэсэн юм.

Ямартай ч энэ мэт хариуцлагагүй үйлдлээс болж өнөөдөр нэг хүн хорвоог орхиж хоёр хүний биеийн байдал одоогоор маш хүнд байгаа. Хэдийгээр үлдсэн хүмүүсийнх нь биеийн байдал гайгүй гэж байгаа ч цаашид хэрхэхийг хэн ч мэдэхгүй.

Тиймээс сая болсон ослоос улбаалж БХ-ын сайд болон бусад холбогдох албаны хүмүүс энэ асуудлыг анхааралдаа авах нь зүйн хэрэг. Хатуу үнэн гэвэл тус газрын мөнгөлөг хурандаа болон генералууд хуучин нисгэгч нараа дадлагажуулах сургалтад хамруулаагүй мөртлөө онгоц гэж юу байдгийг ч мэдэхгүй хүүхдүүдийг 45 хоногийн хугацаанд нисгэгч болгох гэж улайрч байсан.

Тиймээс зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж таныг дээр өгүүлсэн нийтлэлд анхаарлаа хандуулахыг хүсч байна. Эцэст нь хэлэхэд ярьсаар байхад л хүний амь нас эрсдчих юм даа.

Өглөөний сонин
Р.Саруул

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • зүрх судас (December 25, 2015 1:14:17 pm )

    Ли Эр Кан бүтээгдэхүүн нь цус шингэлж, холестрин бууруулан судасны хатуурал нарийслаас шалтгаалах:
    – Тархины судасны хатуурал нарийсал
    – Зүрхний судасны хатуурал нарийсал
    – Даралт ба хуян
    – Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ.
    Курс нь \3 сар хэрэглэх\ 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • ЗОЧИН (December 25, 2015 2:50:43 pm )

    ХАРИУЦЛАГА ГЭДЭГ НЬ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙГАА ЮМ ХЭРЭВ ТЭР ХАРИУЦЛАГЫН МЕХАНИЗМ АЖИЛЛАДАГ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН АЛБАНД ХААНА ХААНАА ИЙМ АСУУДАЛ БАГА ГАРНА ГЭЖ ӨВГӨН МИНИЙ НАС, ТӨРД 30 ГАРУЙ ЖИЛ ЗҮТГЭСЭН БИЕ СЭТГЭЛ БОДОХ ЮМ.

  • ҮНЭНХҮҮ (December 25, 2015 3:01:36 pm )

    хариуцлага гэдэг худал төрийн нэрээр түвээгчид олширсон даварсан дарга нар олширсон саяхан гэхэд манай аймагт өвөлжилтийн шалгалтаар ирсэн онцгой байдлын газрын дарга болдбаатар хурандаа архи ууж ажлын газрынхаа үйлчлэгч эмэгтэйг хүчээр архи уулгаж загнаж эрхшээлдээ оруулж бөөн асуудал одоо гэр бүлийн хүрээний маргаан үүссэн яах ёстой юмбэ тэнгэр хол газар хатуу гээч юм болсон төрийн том дарга нар

  • зочин (December 25, 2015 3:03:11 pm )

    махн-ын хурган дарга нар авсан газар болгоноо асуудал үүсгэж байгаа шү

  • Зочин (December 25, 2015 8:00:08 pm )

    Цолмон зайлуулаад хамт ирсэн луйварчидтай нь буцаа.

    • Байлдагч (December 28, 2015 10:30:42 am )

      Осолд сайдын буруу байна гэдэг нь юу л болдоо, сайд ирж байдаг солигдож байдаг байдаг л зүйл ш д, харин нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг дүрмийн дагуу л хийх ёстой ш д гэж бодном…

  • 1 (December 25, 2015 9:28:25 pm )

    mongol hun uhecheed bn shu, ulsturjuuleed yavchvaaa, bolohgui shu, ar geriinhend n evgui bdgim manaihaan ok

  • irgen (December 26, 2015 12:52:14 am )

    Тухай үед нислэг үйлдэж байсан газар маш өтгөн манан бууж экипаж таамаг гарган буух явцад хурд ихтэй газардсаны улмаас жалгаруу хазааж унсан. Нисдэг тэрэг нь ямарч шөнийн нислэг үйлдэх хэрэглэлгүй мөн шар хайрцаг гэх санамжийн бичлэг хийдэг төхөөрөмжгүй байсан гэх юм. Арай ч дээ, ийм завхарсан үйл ажиллагаатай Улсын Нисэх хүчин байх ёсгүй юм…

  • хүн (December 26, 2015 10:28:24 am )

    Нам гэж талцаад яахав, нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тогтолцоо БХ-д байхгүй байна. Ямар ч намын эрх барих хугацаанд нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь зөвхөн Нислэгийн Удирдагчид л байдаг. Харин тушаал биелүүлж байна гээд нислэгийн аюугүйн дүрэм зааврыг зөрчиж байвал буруу. Энэ нь шууд хүний амьтай холбоотой байдаг.

  • zochin (December 27, 2015 5:01:04 pm )

    MAXНамын хариуцлаггүй байдлаас болов уу,эндээс харахад энэ намын нөхөд ажлын байрны дарамтыг хийж гаршсан гарууд уу гэж бодохоор юм юм л болж дээр дурьдсан 2 жишэээнээс харахад

  • зочин (December 27, 2015 9:09:21 pm )

    Онгоц унагасан хүн нь МАХ Намынх байсан юм уу? Энд нам ямар хамаатай болоод байгаа юм болдоо? Бичиг явуулаад байхад харин МАХ Намын Сайдтай гээд хэрэгсээгүй ерөнхийлөгчийн асуудал л харагдаж байна даа.

  • MAXН-н гишvvн (December 27, 2015 11:23:41 pm )

    Одоол засгаас гарахгvй л болч намын нэр тер 2016- нд сонгуулиар юул болох болдоо одоо гараа орхио засгаа согуулиал боддоо

  • цэрэг (December 28, 2015 9:09:53 am )

    Ингэж улс төржиж цэргийн салбарыг гутаагаад яах ьэ Бямбажавийн ПВО-г боловсон хүчингүй богосон балаг үргэлжилжилж байгаа бөгөөд хугацаа дууссан гэж худлаа ярихаа болилдоо

antalya rent a car