
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулж, хугацааг нь
сунгах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тусхуулийн өөрчлөлтөөр иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлогоо ил болгон тайлагнах хуулийн хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгахаар заажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Сангийн сайд Б.Болороос дараах асуултыг асууж, хариулт авлаа.
Ж.ЭНХБАЯР: -Хамгийн сүүлд авсан мэдээллээр найман их наяд төгрөгийн хөрөнгийг ил болгосон гэж сонссон. Энэ үнэн үү.
Б.БОЛОР: -Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 6.1 их наяд төгрөгийн хөрөнгийг ил болгосон тухай мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд УИХ-д өгсөн. улмаар үлдэж байгаа хугацаа нь богино учраас сунгах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн зүгээс өгсөн шүү дээ. Одоогоор хэдий хэмжээний орлого ил болсныг хэлэх боломжгүй. Ямар ч байсан тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.
О.БААСАНХҮҮ: -Хуулийг хэрэгжүүлж дууссаны дараа ил болгосон хөрөнгөөс авах ёстой татвараа авч болох уу. Бэлэглэлийн гэрээ ч татвартай байдаг. Журамт үүргийг биелүүлэх дээр цаашдаа юу хийх вэ. Ийм эрх зүйн зохицуулалт тусгаж өгөхгүй бол байсхийгээд Татварын өршөөлийн хууль батлах болж байна. Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр өргөдлөө өгсөн гэж хэвлэлээр бичсэн байсан. Өргөдлөө өгсөн үү, өгөөгүй юу. Хоёрдугаар сарын 20 гэсэн хугацаа яг баталгаатай юу. Дахиад хугацаагаа сунгая гээд ороод ирэх юм биш биз дээ. Сайд С.Баярцогт офшор дансан дахь мөнгөө мэдүүлсэн үү. Гадаадад хэчнээн хэмжээний хөрөнгө байна вэ. Тэр орж ирж байна уу. Улсаараа ядуу байна гэдэг ч 6.1 их наяд төгрөг ил болсон байна.
Б.БОЛОР: -Юу гэж хариулах ёстойгоо мэдэхгүй байна. Сонин юм асуух юм. Б.Ариунсан даргын асуудал үүнд ямар хамаатай юм. Гишүүдийг хавар эмнэлгийн үзлэгт хамруулдаг, О.Баасанхүү гишүүнийг оруулах цаг нь болж. Чуулганд орж ирэхээрээ хачин юм ярих юм. Нийгэмд маш буруу ойлголт төрүүлэхээр юм ярьж асуугаад байна.
Ч.САЙХАНБИЛЭГ: -Б.Болор сайд хурц хэлбэрээр байр сууриа илэрхийлчих шиг боллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль руу хууль хяналтын байгууллага хавьтах ёсгүй. Татвар элдэв юмаар зовоохгүй. Хуулийн гол агуулга нь энэ. Харин хэрэгжүүлж дууссаны дараа асуудал гарвал иргэд, аж ахуйн нэгжүүд хар толгойгоороо хариуцна гэсэн хууль. Ийм ач холбогдолтой хууль дээр тулга тойрсон хэрүүл битгий хийгээд бай.
О.БААСАНХҮҮ: -Авлигыг чинь ил болгоод байгаа бол уучлаарай. Энэ жил татвар авахгүй байж болно. 6.1 их наяд төгрөгөөс ирэх жил татвар орж ирэх юм уу гэдгийг би асуусан.
Ч.САЙХАНБИЛЭГ: -Ж.Энхбаяр гишүүн асуухад хэлсэн, анализ хийж байна. 2007 онд баталж байсан хуулиар татвар, нийгмийн даатгалыг хамруулж байсан. Энэ удаагийн хуулиар 5-6 салбарыг хамарч байна. 2007 оны хуулийн хүрээнд 2008 онд төсөвт асар их хэмжээний орлого орж ирсэн. Тэгэхээр 2016 онд нэлээд хэмжээний татварын орлого төсөвт төвлөрөх байх. Баасанхүү гишүүн ээ, Та түрүүлж асуугаад байна.
Я.СОДБААТАР: -6.1 их наяд төгрөгийн орлого ил боллоо гэж байна. Шинэ хөрөнгийн асүүдал яаж гарч байгаа вэ? Төрийн албан хаагчдын зүгээс асуудал их тавьж байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт хамрагдах боломж хомс байгааг иргэд хэлж байна лээ. Энэ асуудлыг яах вэ.
Ч.САЙХАНБИЛЭГ: -Хэрвээ УИХ-аас тодорхой чиглэл өгвөл Засгийн газар асуудлыг ярьж болно. Энэ удаад бид хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлаа дангаар нь оруулах нь зөв гэж үзсэн.
Ц:ДАВААСҮРЭН: -Хууль бусаар бүрдүүлсэн орлогыг тусад нь бүртгэж байгаа юу. Энд ямар нэгэн ялгаа зааг гаргаж өгсөн үү.
Ч.САЙХАНБИЛЭГ: -Хууль бусаар болон хууль ёсны төвлөрүүлсэн хөрөнгө гэдгийг нь асуулгүйгээр бүртгэх нь энэ хуулийн гол санаа. Тэгэхээр тийм зүйл байхгүй.
Д.БАТЦОГТ:
-Энэ хуулийн гол агуулга Дорж юм уу Дондогийг өршөөх асуудал биш. Харин эдийн засгаа эрүүлжүүлэх гэж л гаргасан хууль. Хугацааг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгана гэж байна. Шинэ жил, Цагаан сарын амралт гээд аж ахуйн нэгжүүд орлогоо нуусан орлогоо бүртгүүлэхэд амжихаар хугацаа мөн үү.
Ийнхүү гишүүд саналаа хэлж дууссанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх хугацааг ирэх оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгах асуудлыг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Улмаар үдээс хойш хуралдсан чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийж баталснаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг ирэх оны хоёрдугаар сарын 20-ныг хүртэл сунгалаа.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
зүрх судас (December 25, 2015 1:48:10 pm )
Ли Эр Кан бүтээгдэхүүн нь цус шингэлж, холестрин бууруулан судасны хатуурал нарийслаас шалтгаалах:
– Тархины судасны хатуурал нарийсал
– Зүрхний судасны хатуурал нарийсал
– Даралт ба хуян
– Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ.
Курс нь \3 сар хэрэглэх\ 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
1 Comment