Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр тохиролцоонд хүрсэн АН, МАН-ынхан бусад нам хийгээд Засгийн эрхэнд хамтарч байгаа “Шударга ёс” эвслээс зайгаа барьж, тоглоомын тойрогтой оруулахгүй явсаар өнөөдрийг хүрч байна.
Засагт хамтарсан “Шударга ёс” эвслийн АН-д дайх болсон тунирхал, саяхан л МАН-тай эвсэж “хар машин” шатааж явсан парламентад суудалгүй намууд дахин шаардлага хүргүүлж эхэлснээс харахад хоёр намын түр зуурын “нөхөрлөл” хэт дотносон гэлтэй. Угаасаа улаан, цэнхэр намынханд он солигдох торгон мөчтэй уралдаж Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар айдгаа авдартаа хийх нь өнөөдөртөө чухал учраас дэргэдэх хамтрагчдаа анзаарах сөхөөгүй яваа болов уу.
Гэхдээ товчлуурын илүүгээр, эрх мэдлийн хуваарилалтаараа Сонгуулийн хуулийг аль болох өөрсдөдөө ашигтай байдлаар засварлаж, өөрчлөх АН, МАН-ын боломж биелэлээ олохгүй байж мэдэх нь. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн тооцоолсноор өнөөдөр Сонгуулийн хуулийг эцэслэн батлах учиртай. УИХ-д өргөн барьсан Р.Бурмаа, Су.Батболд, О.Баасанхүү нарын гурван төслийг нэгтгэх Ажлын хэсгийнхэн ч өнгөрсөн өдрүүдэд шахуу цагаар хуралдаж саналаа нэгтгээд буй. Мэдээж эвслийн бүлгийн тунирхал, парламентад суудалгүй намуудын шаардлагыг үл тоогоод тохиролцоо ёсоор сонгуулийн шинэ зургийг зураглах нь АН, МАН-ынханд алга ургуулах төдий л зүйл. Гэхдээ үүнээс өмнө Н.Энхбаяр хийгээд эвслийн бүлэг гэсэн ханыг хүссэн хүсээгүй давж гарах шаардлагатай тулгарч магадгүй байна.
Учир нь Н.Энхбаярын “оймсны хүүхдүүд” хэмээн адлагддаг ч Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авах бүрэн эрх “Шударга ёс” эвслийн халаасанд яваа. Хугацаа тулсан энэ үед хоёр том нам нь хамтарч сонгуулийн зургийг өөрсдийнхөөр зурагласан ч “Шударга ёс” эвслийнхэн ажлын тав хоногийн завсарлага авсан тохиолдолд тэдний төлөвлөгөө бүхэлдээ нуран унана гэсэн үг. Нөхцөл байдлыг ингэж эргүүлэхгүйн тулд АН, МАН-ынхан эвслийн бүлгийн санал болгож буй нэмэлт өөрчлөлтөөс заримыг нь оруулж буулт хийж таараа. Ингэхгүй байж гэмээн Н.Энхбаярыг Ч.Сайханбилэгийн танхимд Шадар сайдаар залрах замд хэн хэн нь хаалт хийхгүй байх барьцааг эвслийн бүлгээс сөргүүлэн тавьж болох. Нэг үгээр хэлбэл, Сонгуулийн хуулийг эцэслэх хугацаа нь тулсан энэ үед парламентад суудалгүй намууд гэхээсээ Н.Энхбаяр, “Шударга ёс” эвсэл АН, МАН-д хамгийн том саад болж мэдэхээр байна.
Магадгүй Н.Энхбаярын энэ оны сүүлчийн улс төр нь Сонгуулийн хуулийг гацаах эс бөгөөс өөрөө Шадар сайд болох замаа засуулах байх бололтой. Угаасаа намын даргынхаа харцаар хөдөлж, хэлсэн үгээр нь улс төр хийдэг нь Эвслийн бүлгийн гэм биш зан. Энэ бүхний тайлал эвслийн бүлгийн нүүдэл, Н.Энхбаярын сүүлчийн улс төр юу байх нь өнөөдөр тодорхой болно.
С.ГАНДӨЛ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
Зочин (December 25, 2015 10:02:18 am )
Та сонин зуйл тосоолон боджээ. Гэвч наад нохдууд чинь Элбэгдоржийн шал хэрэггуй уед хийхээр сааачилсан АСЕМ-ийн хуралд тохируулж сонгуулиа намар хийх гээд байгаа юм биш уу. Энхбаяр шадар сайд хийхгуй бол ухэх гээд байгаа хун биш байх аа. Гол нь Энхбаярыг том дарга байхад олон хун ар овроор нь гуйж дээшээ гарчихаад, дараа нь хэзээ ч ирэхгуйгээр бодоод шоронд хуртэл хийгээд хоож хун ээ алдсан чинь ногоох нь улс тороос явдаггуй хэцуу байгаа юм биш уу. Энэ хун улс торд байвал Монголчуудын эвдэрсэн зан чанарыг засахад хэрэгтэй байх шуу.
-
санал (December 25, 2015 10:30:24 am )
энхбаярыг төр ашиглах л хэрэгтэй
-
Иргэн (December 25, 2015 11:36:46 am )
Бөгс долоогч нь чи байна.
-
ffff (December 25, 2015 10:09:21 pm )
chi ooroo boov xoxogchuu.
-
-
-
zochin (December 25, 2015 10:39:00 am )
Hunii shunal gej baragdahgui yum daa
-
Иргэн (December 25, 2015 11:34:53 am )
Н Энхбаяр хангалттай Монгол төрөөр тоглосон.Буулгах хэрэгтэй.
-
Бат (December 25, 2015 11:45:05 am )
ЭНХБАЯРТ БОЛОМЖ ӨГӨХ Л ХЭРЭГТЭЙ. ҮХЭЭД БОССОН ХҮН ШҮҮ. МОНГОЛ УЛС ХОЖИХ БОЛУУ. ХЭДЭН ЛУЙВАРЧДЫН УЧРЫГ ОЛЧИХ БОЛУУ ТЭГДЭГГҮЙ ЮМ БОЛУУ.
-
Mongol (December 25, 2015 12:35:58 pm )
zailaasai
-
дамба (December 25, 2015 1:07:46 pm )
Энхбаяраас одоо айж бна даа муу луйварчид энх баяр ямар хүн бэ гэдэг нь танигдаж бна хичнээн муулаад ч нэмэргүй монголын улс төрд маш их хэрэгтэй хүндээ одоо цагт
-
Зочин (December 25, 2015 1:29:47 pm )
Монголын улс тереес энэ алдартай “ЭНХ”- уудийг зайлуулчихвал улс тер намжмал байдалд орчих юм биш биз? ЭНХБАЯР, ЭЛБЭГДОРЖ, З.ЭНХБОЛД,М.ЭНХСАЙХАН,М.ЭНХБОЛД, гэх мэтээр …. Ер нь яагаад энэ ЭНХ- уудийн нэр холилдсон улс тер булингартай болчихоо вэ? За энэ ч яахав наргиа байлаа
-
zochin (December 25, 2015 1:35:46 pm )
Энхбаяр төрд хэрэгтэй хүн шүү
-
mon (December 25, 2015 2:33:55 pm )
xunii shunal gedeg bol xaraal ene xun xaral xurjee
-
Demberel (December 25, 2015 5:26:05 pm )
Enhbayr luivarchin ymar tom hereg hiij baisniig bid say UB-iin bairnii hudaldaanii uniin baidlaas haragdlaa, bas alban tushaald yasan ih horhoisdog, am ajil hoer ni yaj zordogiig harlaa. Luivarchidtai huviin erh ashgiinhaa toloo yaj niildegiig ni bas harlaa. Tegeed bodohod minii l itgel bol buren aldarlaa. Oodgui novsh baina. Niitlel bichigch bol estoi no-toi amitan bainaa.
-
Zochin (December 25, 2015 8:14:56 pm )
Enkhbayr uls toriin hor nairuulna uu gehees bish ard tumend heregetei 1ch zuil hiihgui ni todorhoi.
-
Zochin (December 25, 2015 8:17:56 pm )
Odoo Mongoliin ard tumniig yduurlaas gargaj uls orniig hogjuuleh hun heregetei bolhoos bish uls torchid hereggui.Ter tusmaa Enkhbayr hamgiin hereggui hun.
-
Хүрэлбат (December 25, 2015 9:20:01 pm )
Эрхбиш бидний монголчууд өнгөрсөн 25 жилд хэн нь хэн бэ гэдгийг гадарлахтайгаа болоо биз дээ.Төрд байх хугацаандаа хэн нь юу хийж хэн нь найгүй идэж ууж, хэн нь худлаа ярьж өнгөрөв. Долларын тэрбумтан Монгол оронд хэдэн арваараа үржин төлжсөн хэр нь эх орондоо юу ч бүтээж чадахгүй хоёр нам ээлжлэн төр барьж өнгөрлөө. Одоо Монгол орон дэлхийн 200 гаруй орноос дампуурлаа дарлах сүүлийн орны тоонд орсон. Хэн биднийг ингэж дампуурахаар ядууруулав аа? Ойлгомжтой. 25 жил МАНАН төр барьснаар Монгол орон ингэж сулран доройтлоо, Энхбаярыг засаглаж байх үед хийсэн ажлыг үл тооцвол энэ хоёр нам үндсэндээ хөгжлийн төлөө юу ч хийсэнгүй. МАН идэхээс өөрийг үл хийв.Хийсэн жаахан ажил нь ердөө 6-8 сарын насжилттай байх ахул АН багыг хийсэн хэдий ч авсан зээлтэй нь харьцуулбал чамлалттай байна. Иймд хийж чаддаг нь ажлаа хийх цаг нь болсон. Хийж чадах хүн нь Энхбаяр юм байна гэдгийг ард нийтээр ойлгох шиг боллоо.
-
үл ойлгогч (December 25, 2015 11:05:55 pm )
Лам олдохгүй бол буцахдаа зална гэж Энхбаярдана гэж
-
Galdan (December 25, 2015 11:20:40 pm )
Enxbayar Oyutolgoin luivriin gereeg etses bolgono gej 2012 onii exeer yarij exlenguut ni barij shorond xiisen shuu dee. Tuunees bish Enxbayariin xiisen xereg, avsan avilgaliig bux shatnii shuuxeer togtooj chadaagui !
18 Comments