МАН-ын Ерөнхий нарийн бичгийндарга Ж.Мөнхбатыг барьж магадгүй гэсэн
бор шувуу нисч эхэллээ
Сүүлийн үед шил шилээдаран шуугиан тарих болсон дуулиант хэргийн баривчилгаанууд бол Ерөнхий сайдасан Н.Алтанхуягийн зөвлөх, сайд асан Гансүхийн “Нүүрс” хөтөлбөртэйхолбоотой 4 тэрбумын, мөн түүний хүргэн хүү Дэнзэнгийн 17 тэрбумын, Женко Баттулгын хуурай дүү болох Батзаяагийнтөмөр замын 84 тэрбумын, МАХН-ын дарга Н.Энхбаярын “оймсны хүн”гэгддэг МАХН-ын генсек Г.Шийлэгдамбын хагас тэрбумын зэрэг хэргүүд юм. Эдгээр хэргүүдийн сураг намжаагүйбайтал МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг барьж магадгүй гэсэн боршувуу нисч эхэллээ.
Дээрх хэргүүд аль хэдийн илэрч, тодорхой болон тогтоогдож том дарга нарын өрөөнд дараастай байсан, харин хэзээ барьж хорихыг тэд анаад хүлээж байсан гэдэг яриахэвлэлийнхэнд хурдтайгаар тарж эхэлсэн. Энэ үнэн бол уг хэргийн ард дандааулстөрчид, тэр тусмаа нөлөө бүхий лидерүүд байгаа учраас өрсөлдөгч”томчууд” нь эгзэгтэй цагийг хүлээж өөрсдийгөө хамгаалах бамбай, өрсөлдөгчөө дарах зэвсэг болгож ашиглахаар зэхэж байсан, тэр зорилгоо ч биелүүлсэн гэсэн үг.
Нээрээ ч Н.Алтанхуягийн хүргэн, зөвлөхийн хэрэг аль хоёр жилийн өмнө яригдаж байсан чмань эр нам доторх фракцуудынхаа эсрэг, намын удирдлагынхаа эсрэг хөдөлжэхэлсэн үеэс дээрхи хоёр хэрэг өндрөө авч ял сонсох хэмжээнд хүрсэн. МАН,МАХН-ыг нийлж эвсэл байгуулан сонгуульд орохыг ахмадууд нь шаардаж өргөх бичигбарьсан өдрийн орой нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыгалбан өрөөнөөс нь яаралтай баривчилсан. Хоёр намын эвсэн нэгдэх тухай яриаманай нэг, хоёр хүнийг сандаргасан нь дамжиггүй гэсэн жиргээ, мэдээлэл цахим хуудсуудыг дүүргэх болсон.
Тавантолгойн гэрээгУИХ-д танилцуулалгүй нууцаар хийж MCS-г дэмжин, манайхыг жийлээ хэмээж Засгийн газрын гэрээг гацаалгасан Женко Баттулга сүүлийн үед дөч гаруй гишүүний гарын үсэгтэй шинэ гэрээний төсөл барьж гүйх болсон тул гуравдахь хүний зүгээс түүнийг сахилгажуулж томоотой байлгаххэрэг гарчээ. Ерөнхий сайдын удирдлаган доор байдаг цагдаагийн эдийн засгийнгэмт хэрэгтэй тэмцэх газар, төрийн нарийн бичгийн дарга асан Батзаяагийн төмөр замын хэргийг босгож ирсэн нь ийм учиртай гэж хэвлэл, цахим ертөнцөөр шуугижбайна.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг барих болсон шалтгаан нь арай өөр гэнэ. Учир нь тэрээр эрх баригчдыг хатуу шүүмжилж,сонгуулийн хуулийг батлахыг шаардсан жагсаал зохион байгуулж, луйврын хармашиныг шатаан, бүр үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ гэдгээ мэдэгдсэн.Сонгуулийн хуулийг өөрчлөх улстөрийн намуудын ажлын хэсгийг тэргүүлэн хуулийнтөсөл боловсруулж, улстөрийн намуудын үндэсний зөвшилцлийг удирдаж, Засгийнгазрыг огцруулах бичигт бүлгийн гишүүдээ шахан гарын үсэг зуруулж, иргэнийхөдөлгөөн, намуудын улстөрийн суултыг зохион байгуулж байгаа зэрэг олон асуудалтүүнийг баривчилах шалтгаан болсон бололтой. Ноёнтой тэрсэлдсэн хүн толгойгүйболдгийн үлгэр дахин давтагдахуу гэдэг хэсэг хугацааны дараа тодорхой болохбайх. Казино тоглож явсан, олон хүүхэнтэй орооцолдож байсан гэхээс өөр сөрөгимижгүй Ж.Мөнхбатад харин тохчих хэрэг олдохгүй болохоор жагсаал цуглаан дээрнь өө сэв хайж байгаад барих төлөвлөгөө боловсрогдож байгаа бололтой.
Ерэн дөрвөн жилийнтүүхтэй ланжгар том намыг гучин дөрөвхөн настай “хүү” яаж удирдажчадах юм бэ гэсэн үг түүнийг МАН-ын генсек болж байхад сонсогдож л байсан. Гэвчөнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр монголын улстөрийн нэгэн тод өнгө, нэгэнөвөрмөц дуу хоолой болж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. МАН-аас орон даяарзохион байгуулсан Бид хамтдаа аян, Бид хамтдаа үндэсний форум, Үндэснийзөвшилцлийг санаачлан зохион байгуулж удирдсанаар тэрээр өнөөдөр монголынулстөрийн хорь гаруй намууд болон иргэний нийгмийн байгууллагуудад хамгийн ихнөлөөтэй хүн болж хувирсан. Мэдээж АН-аас бусдад нь шүү дээ. Гэхдээ АН, МАН-ынхоёр генсек хоёуулаа Архангайнх, бүр нэг сумынх. Тэгэхээр хөшигний цаанауулздаг гэдэг нь ойлгомжтой. Хаалттай, хөшүүн, удаан МАН түүний удирдлага дорөдрөөс өдөрт нээлттэй, уриалгахан, хурдтай нам болон хувирч байгаа нь үнэн.Түүний ард Ардын намын шинэ үеийн бүхэл бүтэн арми жагсч байгаа нь бас нууцбиш. Саяхан болсон МАН-ын бага хурал эв нэгдлээ хангаж, дотоод асуудлуудаацэгцэлж чадсанаар тус нам хүчээ нэгтгэн сонгуулийнхаа бэлтгэлд шуудрахад тэрээрихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж намын нөхөд нь дүгнэж байналээ.
Г.Уянга гишүүний албанбланк дээрх Ерөнхий сайдыг огцруулах бичгийг сугавчилчихсан төрийн ордооргишүүдийн өрөөгөөр хэсч гарын үсэг зуруулан 17 болгосон, УИХ дахь намын бүлгийнхурал дээрээ Засгийн газрыг огцруулах цаг болсон, улстөрийн шийдвэр гаргахэмээн бүлгээ шахаж байгаа гэсэн сураг төрийн ордны зүүн жигүүрийнхнийгсандралд оруулсан нь дамжиггүй. Харин тэрээр сүүлийн үед ордны баруун жигүүрийнцонхон доор гэр барьж, УИХ-ын даргыг луйврын хар машинаа шударга болгожсонгуулийн хууль өөрчлөхийг шаардан суулт зарлах болсон нь ордны баруунжигүүрийнхэнд тийм ч таатай биш байгаа нь ойлгомжтой. Ордон дотор ч, ордныгадаа гудманд ч улстөрийг ингэж хийдэг юм гэдгийг тэрээр улстөрчдөд заах болсонгэвэл буруудахгүй л болов уу. Ямартай ч тэрээр шаардлага хүргүүлж, жагсаалцуглаан хийж, гэр барин улстөрийн суулт зохион байгуулж, намын бүлгээ ажилхаялт зарлуулсны хүчинд өнөөдөр төрийн ордонд сонгуулийн тухай хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Энэ бүхнийг яаж амжуулдаг юм бол гэмээр хэтэрхий хурдтай,зоримог ажиллагаанууд нь эцэстээ түүнийг баривчилж зогсоохоос өөр аргагүйболсон ч байж магадгүй.
Ж.Мөнхбатыг хурданзогсоохгүй бол болохгүй хэд хэдэн чухал асуудал үүсээд байгаа нь тэрээрСонгуулийн хуулийг өөрчлөхгүй бол улстөрийн намуудын акцуудыг 21 аймгийн төвдэхлүүлэн, үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулж, төрийн гурванөндөрлөгийн чучилээр сор залж, “луйврын сонгуульгүй-луйварчин төргүймонголын төлөө” УИХ-ыг тартал тууштай тэмцэнэ гэдгээ зарласантайхолбоотой. Мөн түүнийг Засгийн газрыг огцруулах асуудлыг гардан удирдаж байгаагэсэн бор шувуу нисээд удсан. МАН, МАХН хоёрыг эвсэн нийлүүлэх ажлыг залуугенсек оройлон уриалж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Түүний энэ бүх үйлдэл нь хуучинсаг удаан,унтаа МАН-ыг сэрээсэн дуу хоолой, шинэ өнгө төрх болж байгаагаар барахгүй эрхбаригч том дарга нарын сандал суудлыг салгануулж айдас төрүүлсэн туйлын эвгүйажиллагаа гэдэг нь ойлгомжтой. Гэвч “Би хууль зөрчиж хулгай хийгээгүй,надад айж барьцаалагдах юм түй ч байхгүй” хэмээн ам бардам хэлж байгааМАН-ын халуун цөстэй залуу генсекийг зүгээр нэг боль гэж хэлээд зогсоочихногэвэл ёстой гонжгор. Тэгэхээр түүнийг барина гэдэг олны үг ортой эсэхийг харж лбайя. Шударга үнэний төлөө дуугарсан бүхнийг бариад байвал бид өөрсдийгөөшударга ёст ардчилсан улс гэж тооцсоор байх уу.
ХААД ОВОГТ ДЭЛГЭРИЙН ЕРӨӨЛТ
Эх сурвалж: УЛСТӨРИЙН ТОЙМ СОНИН
Холбоотой мэдээ
-
zochin (December 24, 2015 1:33:50 pm )
ene muu fizdagiin khiisen gemt hereg ochnoon bii .hadgalamj banknii 14 terbum .nomtoibayartai niilj khuuhen khuchindsen geed l khovorch ogno doo
-
зочин (December 24, 2015 10:40:49 pm )
Энэ нөхөр энд тэндгүй шатаагаад ирвэл баривчлах л байх даа
-
-
Anonymous (December 24, 2015 2:54:35 pm )
ийм юмаар удирдуулсан нам яаж өөдлөхийн. Ёооё жинхэнэ идэж уух дуртай,мөрийтэй тоглромчин гар ш дээ. Аль их сургуульд байхын тийм байсан даг. Амбиц мөнгө төгрөгнд үхтэл шунана. Энэний монгол улсын төлөө зүтгэхийг лав мэдэхгүй юм байна. Яаж улс төрд гарах вэ яаж мөнгөжих вэ гэж толгой нь гашилдаг нөхөр.
-
Anonymous (December 24, 2015 3:11:04 pm )
Ийм дампуу этгээдээр ЕНБ-гээ болгосон нам уруудах нь лавтай. МАН-д олигтой боловсон хүчин байхгүй болжээ. Арай гайгүй нь яваад дууслаа шд.
-
зочин (December 24, 2015 3:16:41 pm )
энэ хүн хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэж их муухайгаар хэлдэг хүн дээ. Төр төм нүүрээ гаргах болсон?.
-
irgen (December 24, 2015 3:21:30 pm )
Энийг хэн тоож баривчилдагийн өөрийгөө рекламдаад л бор шувуу нисгээд л.
-
аааа (December 24, 2015 3:47:34 pm )
шударга үнэнийг хэлдэг ганц ч болов хүн энэ монголд байж болохгүй юу үнэн хэлсэн болгоныг шоронд суулгаж худал хэлж хулгай хийсэн болгон нь албан тушаал хашиж баяжиж байхад ичихгүй бол нэр мөр нь цагаан энэ мэтийн олон залууг барьж хорин хэдэн авилгачин нь өөрсдийгөө магтан сайшааж амьдрах болж дээ АН ч бай альч нам бай яагаад шударга хүмүүст дургүй нь хүрдэг юм бэ
-
Demberel (December 24, 2015 3:52:32 pm )
Ailgah geed baigaa um uu? Tegvel goridcniichine garz, goridson chine garz baihaa! “Goridson chine golondoo, gozoison chine tsavindaa” gej helmeer baina. Er ni erh barigchid ch tsagaandaa garchdee! MAN bol tulhtai namiin huvid iim zan gargadaggui baisandaa. Erh barigchid bugd zailaasai?!
-
Шудрага (December 24, 2015 4:09:12 pm )
Энэ их хар гай тарьчихаад Женко Баттулга зугээр байгаад байдаг нь сонин юм аа
-
Zochin (December 24, 2015 4:39:50 pm )
Hoorhii chaabaas. Ooriigoo une hurgeh gesen sanaa umdaa
-
Ardchilsan namiin gishvvn bna bi (December 24, 2015 4:43:08 pm )
Mongoliin toriig minii songoson namiin nohduud samraad duuslaa ard tumen tuildaa hurtel yaduurlaa, eh oron maani gadnii hariyat oriin suljeend orood duuslaa odoo bidend garah garts alga ediin zasgiin golloh salbar mal aj ahui sonoltod orloo unen shuu бидний хэдэн цөөхөн монголчууд яана даа яанааааааааааааааа энэ МАН-ынхан арай өөр тулхтай байж манай намын нөхдүүд арай биш юм би намаасаа гарахаа зарласан бгаа гарах ч болно эд арай биш юм бна шүү сонгуульд нэгийг бодоорой миний монголчууд ухаантай даа
-
Zochin (December 24, 2015 5:41:11 pm )
Ard Tymen mini evtei baidaa.
.. -
suvd (December 24, 2015 6:12:08 pm )
J.Munhbat gej MAH buuni nohoi mangar teneg erguu mal
-
suvd (December 24, 2015 6:18:49 pm )
ALBAN TUSHAALGORIDSON Byalduuch amitan ireh songuuliar chi amjilt olohgui de tegd shuudai uureed. Huvantsar sav tvvgeed yvna da chi
-
Anonymous (December 24, 2015 6:21:06 pm )
Tord heregguie ene hun setguulch nar uneheer hudaldagdsan yum bnda
-
Зоригийн аллага яасан бэ. (December 24, 2015 6:36:23 pm )
Нөгөө С.Зоригийг алахад хажууд нь яг хараад зогсож байсан Э.Бат-Үүлийг баривчлах юу болсон бэ. АН болохоор нэгнийгээ 18 хутгалж алж болдог гэсэн хууль арай баталчихсан юм биш биз!
-
ббб (December 24, 2015 8:03:55 pm )
ббббб
-
zochin (December 24, 2015 9:50:48 pm )
UHSEN BAAS , NOHOIN BAAS. UUNIIG HEN TOOJ BARIH YUM BE ???. AAN. HUDLAA UURIIGUU UNED ORUULAH SANAATAI ZAHIALGAAR YUM BICHUULEED BAINA. TUUNIIG HEN CH TOOJ BARIH BUU HEL DUUDAJ UULZAH CH UGUI . HARAARAI !!!!!!!!!!!
-
Anonymous (December 24, 2015 10:23:45 pm )
yanaa tiim yy aria ch tehgui bailgui dee shudraga baiyal daa mongolchuudaa har mashiniig bur musun bolii l doo yunaas ni aisiin
-
Удирдамж (December 25, 2015 12:02:35 am )
менхбат агуу шуу!
-
bilegee (December 25, 2015 12:40:14 am )
AN-n muusain luivarchid hurdan zailaasai uls oron,arg irgediin amidral bur hetsuudlee.Ardchilal neriin dor daranguilsan munhag gudamjnii heden luivarchid bur davarch bn.Munkhbatiig demjij bn.Zaluu hun erch huchtei ih yum hiih zaluu gej itgedeg shuu.AMJILT
-
Irgen (December 25, 2015 1:03:34 am )
Mundag zaluu udirdagch shuu ard chine mynga tumen zaluuchuud bgaa eh barigch nam aij bgaa chamd amjil husuu.
-
Anonymous (December 25, 2015 1:24:24 am )
Монголд хэрэгтэй л залуу даа.
-
Bi (December 25, 2015 2:01:55 am )
Songuuli duhuud ireheer duu ni changaraad orilood ehelj gene tiim surhii yum bol 3-4 jiliin umnuus l duugarch baihgui yaasiim genet neeh uhaan orj gene ene monhbat gegch erguu shulgee l zohioj baihdaa taarsan gar yuun uls tur mur
-
Anonymous (December 25, 2015 9:07:30 am )
Энэ МАНгарыг магтаад байгаа юм уу хаашаа юм. Мөнхбат гэгчийн улс төрч гэж юу байсан юм. Хэний мөнгөөр хөлжсөнийг нь шалгахад л ойлгомжтой ш дээ. Ямар мөнгөөр казинод очиж тоглодог гэдгийг нь шалгаад наад улс төрчдийн бөгс долоож цүнх барьж дэвшсэн гожигдой нарын хандийг нь дарах цаг болсон Мөнхбат гэдэг мангар харах царайны нүдэнд хүйтэн нөхөр
-
ИРГЭН (December 25, 2015 10:43:35 am )
ЭНИЙГ БАРИХ НЬ ЗӨВ АВИЙН АЛГА ҮЗҮҮЛХЭД ГЭМГҮЙ БАЦААН ДАА ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ҮЗҮҮЛДЭГ БАЙХАД ГЭМГҮЙ ДЭЭ
-
дэнзэн (December 25, 2015 10:45:40 am )
мундаг залуу шүү. тэмцээд бай ухрах зам байхгүй. АН-ын луйварчдыг хурдан тонилго. ЗГ-ыг хурдан огцруулж ИХ ХУРЛЫН сонгуулийг хурдан явуулж төр засгаа төвхнүүлэх хэрэгтэй байна шүү залуучуудаа. Элбэгдорж, Энхболд Сайханбилэг нарыг шоронд нь хийвэл таарна
-
зочин (December 25, 2015 10:50:30 am )
Наад залууд чинь АН-ынхан шиг төсвийн юм уу, бондын мөнгө хулгай хийсэн, төсөв буруу зарцуулсан, хүргэн охиндоо, хүүдээ улсын мөнгө өгсөн гэмт хэргүүд байхгүй дээ, хэлмэгдүүлэх нь үү
28 Comments