Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүдийг сонсоод байхад янз бүрийн л юм яриад байх юм. Улс төрийн намууд ч УИХ дээр маргалдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ч бас тайлбар хийж байна. Хүн болгон санал бодлоо хэлээд байгаа учир би бас хэлэе гэж бодлоо. Бараг л бусад улс орнууд хар машиныг хэрэглэж чадахгүй байхад бид хэрэглэж байгаа нь бусад улс орнуудын атаархалыг төрүүлж байгаа мэт ойлголт төрөхөөр зарим нь ярьж байх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн намуудын төлөөлөлүүдтэй уулзсан уулзалтыг бүгд харсан байх. Тэр уулзалтыг сонсоод олон нийтийн эргэлзээ арилсангүй. Хар машиныг хэрэглэсэн нь дэвшилт байлаа гэж ярьж байна. Тухайн үедээ тэгж бодож байсан байж болох юм. Одоо бол дэвшил биш алдагдал, алдаа байжээ гэж үзээд байх шиг байгаа юм. Тэгвэл цаашид дахин алдалгүй, залруулчихаж болдоггүй юм байхдаа. Огт эргэлзээгүй байсан бол бас яая гэхэв, гэтэл эргэлзээ байнаа гээд байхад заавал зүтгүүлээд байдаг нь өөрөө эргэлзээг төрүүлээд, лавшруулаад байх шиг байх юм.
Миний бодлоор сонгогчдын эрх ашгийг л нэн тэргүүнд хамгаалах үүднээс “Тийм алдаа байгаа бол гараар тоолчихоё, харин хяналтаа хамтраад сайн тавья..” гээд л шийдчихмээр санагдаад байх юм. Гэтэл тавьж байгаа шаардлага нь хар машиныг үгүйсгээд, огт хэрэглэхгүй гээд байгаа юм биш шиг байгаа юм. Хар машинаараа тоолоё, гэхдээ маргаан, эргэлзээ гарсан тохиолдолд гараар давхар тоолчихоё, шударга байяа л гээд байгаа юм болов уу даа. Гэтэл миний судалсанаар, олж уншсанаар, бас бусад гадаадын улс төрчидтэй уулзах боломж олдож, уулзаж байхдаа мэдэж олсоноор бол хар машиныг тэгж ч их сайшаахгүй байгаа бөгөөд нуулгүй “но” той талуудыг нь хэлдэг л юм билээ. Анхаарал татсан зүйлүүд байнаа. “Administrative password” гэж юм байдаг юм байна, тэрийг хэн мэдэж, хэн дээр хадгалагдаж байдаг нь маш чухал юм байна. Улс төрийн бүх намуудын төлөөлөлийг байлцуулж байгаад хөндлөнгийн хяналтын доор “Administrative password” шинээр хийх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр нууц үгийг өөртөө ашигтайгаар хэрэглэсэн тохиолдлууд дэлхийд олон гардаг байна. Хар машиныг хэрэглэж байгаа тохиолдолд хөдлөнгийн мониторинг, аудит, шууд хяналт байх ёстой байдаг юм байна. Сонгогчдын санал нь шууд цаасан дээр гарч байх ёстой, өөрөөр хэлбэл шууд харагдаж байх ёстой, “paper record” байх ёстой юм байна. Ялангуяа, дэлхийд ардчилалаараа тэргүүлдэг, ардчилалын загвар орон болох АНУ-ын Конгресс 2006 онд ерөнхийлөгчийн болон сенатын сонгуульд алдаа, луйвар хийгдсэн байна гэж Конгрессийн хурлын шийдвэрээр хар машинаар сонгууль хийхийг халсан. Мөн эдийн засгийн хувьд асар их зардалтайд тооцогддог. Сүүлийн таван жилд хар машинаар тоолдог 30 улс орноос 18 улс орон нь татгалзаж гар аргаар тоолдог болсон. Жишээ нь: дэлхийн хамгийн нөлөө бүхий технологийн хөгжилтэй Нидерланд, Англи, Герман, Швед, Норвеги, Франц, Ирланд гэх мэтчилэн олон улс орнууд гараар тоолж байна. Азийн техник, технологийн хамгийн өндөр хөгжилтэй Япон гараар тоолж байна. 16 сая сонгогчидтой Австрали, 830 сая сонгогчидтой Энэтхэг гараар тоолж байна. Манайх шиг цөөхөн сонгогчтой улс оронд бол бүр эдийн засгийн асар алдагдалтай болон, ялангуяа маргаан гараад байгаа үед хар машинаар тоолох огт хэрэгцээ байхгүй юм шиг. Монгол улсад “cyber security” буюу “кибернетик хамгаалалт” төдийлөн сайн хөгжөөгүй, бүх юмыг хакердаж байна.
Хэрэв бид сонгогчдынхоо эрх ашгийг өндөрт тавьж, үнэхээр “шударга, шилэн” сонгууль явуулах гээд байгаа бол хамгийн энгийн ойлгомжтой системийг хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, Германд аливаа мэдлэггүй иргэн хараад л ойлгохоор тийм энгийн, хялбар системийг сонгож хэрэглэх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм билээ. Компьютер хэрэглэж байгаа тохиолодолд хэнээс ч шалтгаалахгүй алдаа гарч болзошгүй, дахиад сонгууль явуулах асуудлаас урьдчилан сэргийлж, болгоомжилдог гашуун жишиг тогтсон байна. Гэнэт хакердвал яана гэж үздэг байна. Өөрсдөө зохиогоогүй өөр хүний зохиосон програмд итгэх үндэслэл байхгүй, зохиогчийн хүслээр үр дүн гарах програм хийгдсэн байдаг гэж үздэг байна. Бид тэр програмыг зохиогоогүй шүү дээ. Компьютерээр санал авч байгааг эсэргүйцэж байгаа юм биш гол нь компьютер алдаа гаргах эсвэл вирүстэх эрсдэлтэй. Үүний улмаас сонгуулийг дахин явуулах шаардлага гарвал яах вэ. Нэгэнт алдаа гаргавал засахад хэцүү, үр дүн нь буруу гарч хүндээр тусна. Тийм зүйлийг хийлгэхгүйн тулд улс орнууд татгалзсан. Жишээ нь дээд ялаас татгалдазахдаа шүүх буруу шийдвэр гаргаж магадгүй гэж үндэслэн алах ялыг хорьдогтой нэгэн адил ойлголт юм. Хамгийн гол нь гараар дахин тоолохдоо машинд орсон сонгогчдын саналын хуудас машинд орсон гэсэн бүртгэл тэр хуудсан дээр тавигдаж байгаад анхаарах ёстой. Хар машинд орсон хуудасны тоо саналаа өгсөн сонгогчдын тоотой торхирч байх ёстой. Ийм хяналтгүйгээр хар машинаар санаатай, санаагүй гарсан үр дүнг дахин тоолох бол дахин гараар тоолсны ямарч ашигггүй. Өөрөөр хэлбэл сонгогчийн өөрийн гараар хар машин руу шургуулж хийсэн хуудсан дээр, саналын хуудас бүрийг хийх тоолонд машин бүртгэж авлаа гэсэн тэмдэглэл хийгдээгүй тохиолдолд хуурамч хуудас хавчуулан дунд эсвэл, эхэнд нь машинд нь байрлуулах боломж байдаг байна.
Би ч иргэн хүн, миний өгсөн сонголт минийхээр л байх ёстой. Саяхан гарсан нэвтрүүлгээр яаж
ХАР МАШИН-аар луйвар хийж болдогийг тод томруунаар харуулсаныг ард иргэд бүгд үзсэн билээ.
Та бидний өгсөн саналыг хар машин нь ч бай, юу нь ч бай гуйвуулах эрхгүй, боломжгүй тийм л сонгуулийг бид хүсч байна.
Ж.ЦОЛМОН
Unen.mn
Холбоотой мэдээ
-
zochin (December 24, 2015 10:53:23 am )
Uneheer gar mashinaar sanal toolohoor shiidver garval sanalaa uguhgui baihig urialj baina. tertei tergui minii sanal uurchlugduj bolzoshgui uchraas sanal ugsun ner zuugeed yahav
-
МАНгар (December 24, 2015 11:08:53 pm )
Саяхан бид Укрианд гар тооллогоор яаж луйвар хийж болдогийг тод томруунаар харуулсаныг ард иргэд бүгд үзсэн билээ.
Хариулах
-
МАНгар (December 24, 2015 11:10:27 pm )
Ардчиллаа дахин гараар луйвардуулах уу
-
-
зочин (December 24, 2015 11:15:56 am )
bas dursee tavichihajee he he
-
ИРГЭН (December 24, 2015 11:23:40 am )
ГАРААР ТООЛЖ ХУУЧИН КОМ-СТ НИЙГМЭЭ БАЙГУУЛАХ УУ.МАН-ЫНХАН ТӨРИЙГ ЭРГҮҮЛЖ АВАХ ИГЭЖ ИХ Л МЭРИЙЖ БАЙНА ДАА. ТА НАР ТЭГЭЭР НЭГ Ч ХҮНИЙГ АЛАХГҮЙ,ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙХГҮЙ,АРД ТҮМНЭЭ ШОРОНГООР АЙЛГАХГҮЙ,ШОРОНДОО ХАТААХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙГАА ЮМ УУ???ТА НАР ТӨР БАРЬЖ БАЙХАД МАН-ЫН ХҮМҮҮС БАЯЖИЖ ЭРХ ДАРХТАЙ ЖАРГАЛТАЙ БАЙСАН.АРД ТҮМЭН ЯДУУ ДЭЭРЭЭС НЬ УЛС ТӨРИЙН ДАРАМТАНД БАЙСАН.ОДОО ХАРИН ЯДАЖ Л УЛС ТӨРИЙН ДАРАМТ АЛГА.ЯДАЖ Л ЭНЭ НИЙГЭМДЭЭ ӨЛСӨӨД Ч ГЭСЭН ЭРХ ЧӨЛӨӨТӨЙ ЯВЖ БАЙСАН НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ
-
зочин (December 24, 2015 11:33:59 am )
хоосон толгойтой аальгүй авгай нар л төр барилцана гэнэ шүү,одоо сайн зүйлсийн эхлэл тавигдна.битгий горьд шуналын шулам царайтуудаа
-
zochin (December 24, 2015 12:20:39 pm )
ene avgai bur shulam shig bolchihson bhchin ee!
-
6 (December 24, 2015 12:52:56 pm )
ewii ewii yasan ih yu yaagaavee zailuul
-
хууль биелүүлэгч (December 24, 2015 12:55:32 pm )
зүгээр л хар машин гар тооллого хоёрыг зэрэг хийхэд болоо юм биш үү гэж бодогдох юм асуудал байхгүй
-
зочин (December 24, 2015 5:28:38 pm )
урьдын сонгуульд гараар давхар тоолж байсан шүү дэээ тэгэхэд энэ хүмүүс юу яраад байна ойлгохгүй юм хаана ямар эргэлзээтэй юм гарсан талаар хэлээд өгч чадахгүй байж байж худлаа дайраад байх юм
-
Зочин (December 24, 2015 8:54:39 pm )
МАН-ы хамгийн сул хэл ам таталсан дэд сайд байсан. Өөрийгээ хөөрхөн гоё гээд захиалгаар бичүүлээд байдаг байсан . Сүүлийн үед МАН-д ийм балай авгай нар их болжээ
-
МАНгар (December 24, 2015 11:08:03 pm )
Саяхан бид Укрианд гар тооллогоор яаж луйвар хийж болдогийг тод томруунаар харуулсаныг ард иргэд бүгд үзсэн билээ.
-
Солонго (December 25, 2015 6:56:50 am )
Маш зөв хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй бна нийгмийн идэхтэй байж улсаа аврах цаг бложээ
-
Gegee (December 25, 2015 2:32:54 pm )
Garaar toolvol iluu l ib luivar hiih bh da turd shurgalsan mangaanuudaas unendee aih yum luivarxchih vii gj odoo shal uur songokt hiih tsag bolson mongolchuudaa hen negnii turhiralt heden haltar tugtugnii tuluu bish uursdiinhuu bolon ur huuhdiinhee sain saihnii tuluu uhaalag baihn chuhal
14 Comments