Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “МИ-8” нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан нар мэдээлэл хийлээ.
“Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж Цэргийн төв госпиталд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд оруулсан. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд, дөрөв нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна. Ослын улмаас 37 настай ахмад Н.Батбаяр амиа алдсан. Тэрээр цэргийн албанд 17 жил ажилласан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор ажлын хэсэг гарч осол юунаас болсныг тогтоохоор ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгөв.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
11 (December 24, 2015 10:57:12 am )
Тэгнээ тэр ЗХ-д өнөөдөр нэг л буруу жишиг тогтоод байгаагийн балаг гарч байна. Цолмон сайд ирээд ЗХ-ийг ёстой нэг самарч дууслаа. Малын бага эмчээр бүхэл бүтэн нэг төрлийн цэргийг командлуулаад, ЗХ-ийг дормжилж байна шүү дээ. хурандаа Ганбаатар гэж нэг малын бага эмч армийн мал баазын дарга шүү тэр нь. Удахгүй Баруун хараагийн эрчимжсэн мал аж ахуй, ногооны бригадын дарга улсын начин Ганхуягийг аль нэг томоохон ангийн захирагч болоход гайхаад байх зүйлгүй болжээ. Мөнгөтэй хүн нь дэвшдэг болжээ.
Ерөнхий командлагчаа Та ЗХ-дээ анхаарал тавихгүй бол таны ЗХ-ний томоохон албан тушаалын томилгоог гаднын нэг мөнгө харсан хүн хийдэг болсны жишээ энэ. Үүгээр тогтохгүй БХЯ- ч мөн ч олон томилгоог Цолмон хийсэндээ. Аль нэг сайд солигдоход дагаж ирдэг хэдэн хүн нь ЗХ-ний хөрөнгөөр тоглодог жишгийг болиулмаар юмаа Ерөнхий командлагчаа. -
гггг (December 24, 2015 11:53:20 am )
сайд огцор шударга бай
-
зочинзззочиночиночинЗочин (December 24, 2015 11:55:51 am )
хариуцсан салбарынхаа талаар мэдлэггүй хүмүүсийг бодлогын хэмээн нэрлээд сайд болгодог тэр нь мөнгө идэж уухаас өөрийг мэдэдгүй энэ балгаас л манай бүх юм хамаарч байна үнэхээр сайн ажилладаг салбараа арван хуруу шигээ мэддэг хүмүүсийг нам хамааралгүй томилж ажиллуулдаг болсон үед л сайд шиг сайдууд төрөх болно
-
Зочин (December 24, 2015 4:45:50 pm )
Энэ сайд нараа томилохдоо тухайн албан тушаалтай нь холбож тавьмаар юм. Дандаа л их зантай, хамарт нь баасан түрхцэн Сайд нэртэй мануухай нар
-
mng (December 24, 2015 5:37:58 pm )
ми8 бас 80-70 оны орос ах нарын хуучин бүтээгдэхүүн манайх ямар 2 том гүрэн шиг армитай биш хэдэн сайн онгоц авч болдоггүй юм уу ..! хуучин юманд суугаад сургууль туршилт хийж байсан гээд байхын .! хуучин машин хүртэл хаа нэг газар гэнэт эвдрээд түгжрээд зогсдог биз дээ …! ! !
5 Comments