antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 2 comments

“Монгол аялал” компани өвөр монголчуудтай нийлж Манжуур руу хууль бусаар аялагчдыг зөөж, татвараас зайлсхийсээр байна

нийтлэсэн Admin

2d292cb4afc388840172d4e994c2492d

“Монгол-Аялал жуулчин” компани нь Улаан үдийн итгэлт хамба, Эрхүү, Байгал нуур, БНХАУ-ын Манжуур хотод иргэдийг аялуулдаг гэдгийг хүн бүр мэдддэг болсон билээ. Тодруулбал уг аялалын тухай рекламуудыг телевизүүдээр цацаж,нэг хүнийг 280-360 мянган төгрөгийн зардалаар бүртгэн авч, автобусаар тээвэрлэн тухайн газруудаар аялуулдаг юм.

Гэхдээ уг компани нь БНХАУ-ын Манжуур хотод жуулчид аялуулах тусгай зөвшөөрөлгүй юм байна. Өөрөөр хэлбэл тухайн нутагт хүмүүсийг аялуулахын тулд Авто Тээврийн Үндэсний төвөөс тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг юм байна. Харин уг төвөөс тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулахад ““Монгол аялал” байтугай БНХАУ-ын манжуурт аялалын зөвшөөрөл авсан нэг ч компани байдаггүй” гэв.

CaptureТиймээс уг компани ашиг олохын тулд Манжуур хот руу хил нэвтрэхдээ нэлээд овжин аргыг хэрэглэдэг байна. Тодруулбал Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Захиргаа удирдлагын хэлтсээс бичиг аваад уг бичгээр хил гардаг аж. Өөрөөр хэлбэл “энэ автобус нь хувийн ажлаар Хятадын Алтан-эмээлт тосгон руу 30 хүн аваад түр гарах гэж байгаа тул хил нэвтрүүлнэ үү” гэсэн бичгийг хууль бусаар хийлгэж авдаг юм байна.

Ингээд хил нэвтрэнгүүт тэднийг Өвөрмонголчууд тосч авдаг байна. Улмаар “Монгол аялал” компанитай гэрээтэй ажилладаг гэх уг Өвөрмонгол залуусын ахлагч болох Хангай гэгч залуу аялагчдаас иргэний үнэмлэхийг нь хураан авч, цагдаагийн тамга даруулна гэх нэрээр хүн бүрээс таван юаны хураамж авдаг байна. Харин түүүний даруулсан тамга нь хятад хил дээр байдаг бөгөөд Монголоор орчуулбал “Саун” буюу ууранд орох гэсэн бичиг байдаг юм байна. Өөрөөр хэлбэл тэрбээр хуурч, мэхлэн хүн бүрээс 5 юань авдаг гэсэн үг. Уг нь тусгай зөвшөөрөлгүй мөн “Алтан эмээлт” хүрэх бичигтэй мөртөө цааш 130 км газар яваад Манжуур хотод орсон тохиолдолд 20 мянган юанаар торгож, машиныг нь Хятад улсын орлого болгон хурааж авах хуультай ажээ. Ийм асуудал удаа дараа гардаг бөгөөд уг асуудлыг Өвөрмонгол залуус зохицуулж багахан торгууль төлөөд өнгөрүүлдэг байна. Мөн “Монгол аялал” компанийн захирал Ц.Пүрэвдорж өөрийн биеэр тэнд очиж, авлига өгөн асуудлыг зохицуулах тохиолдол ч гардаг байна. Монгол аялал компани долоо хоног бүр дунджаар 30 жуулчин аялуулдаг ч хилийн боомт дээр энэ тухай мэдээлэл огт байдаггүй юм байна. Учир нь тухайн аялагчдыг жолоочийн нэр дээр буюу “хувийн ажлаар хувь хүмүүс явж байна” гэж гарган татвараас хүртэл зайлсхийсээр байгаа юм.

Үргэлжлэл бий...

Н.Ганаа

Эх сурвалж : dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (December 23, 2015 9:40:44 pm )

    Энд бичигч ГАНАА гэгч этгээд яасан ч хун олих дуртай амьтан юмбэ? Зайлуул!,! Монгол аялалынхан харишкядарсн монголчууддаа манжуураас хямд тесер унээр хэрэгцээт бараага олж авахад нь тусалж байга юм бишуу??? Тийм мундаг юм бол ГАНАА чи ганц монгол хунийг гадаад байтугай УБ орууиж тус брисон юмуу? Яг ханагдаач!!

  • Зочин (December 24, 2015 9:24:36 am )

    Жинхэнэ хүмүүсээр тоглох ч юм байна даа

antalya rent a car