antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 8 comments

Н.Энхбаярын хөлд чирэгдсэн Ц.Оюунбаатар суудалдаа хэрхэн эргэж суух бэ?

нийтлэсэн Admin

11556102b27867615cfdc9e816a19e7f

Засгийн газрын тэргүүн  холбогдох хуулийн дагуу 30 хоногт багтаан огцорсон сайдынхаа оронд дараачийн хүнийг томилох учиртай. Уг  30 хоногийн тоолуур Г.Шийлэгдамба огцрох өргөдлөө өгснөөс хойш гүйсээр, энэ сарын 6-ны өдөр дууссан. Гэвч өнөөг хүртэл Эрүүл мэнд, спортын салбарын сайд томилогдсонгүй. Мэдээж  хуулийн зохицуулалтаар засгийн газрын  тэргүүн энэ тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээх зохицуулалтгүй учраас  санаа амар явна.

Энэ хугацаанд МАХН-аас  нэгэн цагт Н.Энхбаярын эмч хийж явсан Л.Жамбалжавыг сайдад томилох хүсэлт хүргүүлсэн ч тэтгэвэрт гарсан гэх шалтгаанаар ерөнхий сайд буцаасан. Хоёр дахь хувилбар нь Н.Энхбаяр  Шадар сайд болж, Ц.Оюунбаатар  Эрүүл мэнд, спортын яамыг удирдах хэлбэр. Эхний хувилбарт ерөнхий сайд албан ёсоор татгалзсан хариуг бичгээр өгсөн бол Н.Энхбаяр дээр тодорхой хариулт өгөөгүй байна.

Гэсэн хэдий ч АТГ-ын өгсөн чиглэлээр Н.Энхбаярыг Шадар сайд болгох  боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Дээрээс нь ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж нэг том  даваа байна.

Ер нь бол Н.Энхбаяр Шадар сайд болж, Ц.Оюунбаатарыг эрүүл мэндийн салбар луу хөрвүүлэх төлөвлөгөө нурах нь хэн хүнд ойлгомжтой болов. Харин яагаад Ч.Сайханбилэг үүнийг албан ёсоор мэдэгдэхгүй байгаа нь сонирхол татаж байна.

Ингэж байтал хувь заяатайгаа эвлэрсэн МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаж, гурав дахь хувилбараа гаргасан  талаар эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш Б.Амарсайхан, Г.Лхагвасүрэн нарыг Эрүүл мэнд спортын сайдаар томилуулах хүсэлтээ ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон байна.  Ерөнхий сайд өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би эрүүл, мэнд, спортын сайдад Г.Лхагвасүрэн гэж мэргэжлийн хүнийг дэвшүүлэх хувилбарыг илүү дэмжиж байсан. Гэтэл МАХН-аас өөр хувилбар оруулж ирсэн” хэмээн онцолсон нь бий.

Одоо тэгэхээр ерөнхий сайд Н.Энхбаярт татгалзсан хариу өгч, дээрх хоёр мэргэжлийн хүний аль нэгийг нь сонгохоор харагдаж байна. Эрүүл мэндийн салбар төсөв батлагдах, оны төгсгөлд ажлаа дүгнэх зэрэг чухал цаг үеүдэд түр орлон гүйцэтгэгчтэй байлаа. Өдөр тутмын ажил нь  өлгөн явж байгаа ч бодлогын хүрээнд шийдэх асуудлууд овоорч байгааг иргэд шүүмжилсээр байгаа юм. Тиймээс оно гарахаас өмнө энэ салбарыг эзэнтэй болгох нь ерөнхий сайдын тэргүүн зэргийн үүрэг болчихоод байна.

Харин яг энэ тохиолдолд Шадар сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ ерөнхий сайдад хүргүүлсэн Ц.Оюунбаатарын асуудал хэрхэх бэ  гэдэг нь тодорхойгүй байна. Хамгийн сонирхолтой нь эрүүл мэнд, спортын яамыг удирдах боломжтой гэгдэж буй хүмүүсийн нэрсэд түүнийг хэн ч нэрлээгүй. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй эргээд Шадар сайдын суудалдаа очих шаардлага үүсэж буй юм. Гэвч нэгэнт чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн болохоор ямар зохицуулалтаар суудалдаа эргэж очих нь бүрхэг асуудал болж хоцров.

Яг энэ асуултад тодорхой хариулт өгч чадах хүн ч алга.  Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг эргүүлэн томилох, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эсвэл өөрөө өргөдлөө эргүүлэн татах зэрэг  инээдтэй хэлбэрээр тэр суудалдаа суух бололтой. Ямартай ч Н.Энхбаярын сайд болох хүсэл энэ удаа Ц.Оюунбаатарыг хөлдөө чирсэн үзэгдэл болов. Засагт хамтарсан “Шударга ёс” эвслийн хүчээр нэг удаа торгоож болж байгаа ч цаашид энэ мэт Н.Энхбаярыг дагасан сайдын сэлгээнд оролтгүй болохыг эрхмүүд ойлгоо биз ээ.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • bu (December 23, 2015 3:06:11 pm )

    Enhbayriig dagabal nohoin zamaar oimsoo gozolzuulna

  • үнэн (December 23, 2015 3:15:41 pm )

    enkhbayr bolio

  • ssstt (December 23, 2015 3:47:51 pm )

    enhbayr gej neg uhej dald ordoggui gai baih yumaaa

  • zochin (December 23, 2015 3:53:19 pm )

    Gaitai hogbumaa ene nambar.dagasanhdn erguunuud.daldaganajbyabj yaj jaahan udaahannbhu l gjiigaam.turdbheregtei um baragbbhgui

  • Anonymous (December 23, 2015 4:07:14 pm )

    bolj ee. naad enhbayar chin odoo yahaas ch butsahgui – ichih emeeh ch yumgui ulaan tsaindaa garsan bna sh dee.

  • Anonymous (December 23, 2015 4:20:25 pm )

    Oyunbaatar n uuriin gesen tolgoi bhgui hun bololtoi,,salhi haashaa ergen tuuniig dagaj namirdag hamhuuli shig,

  • Зочин (December 23, 2015 9:48:18 pm )

    Монголчууд бид өөрсдийнхөө төлөө маш ихийг хийсэн хүнээ барууны тэжээврүүдтэй нийлээд л дайрч давшлаад л Энэ бол болохгүй алхам шүү Наад төрийн толгойд байгаа нөхдөд чинь Энхбаярыг ямар ч үнээр хамаагүй улс төрд бүү оруул гэсэн тушаал байгаа ш даа Энхбаяр хэрэв шадар сайд болоод эрх мэдэлтэй болоод ирвэл эх орны бүрэн бүтэн байдал нэрийн дор бүх л уул уурхайн лецензүүд нөхдөөс хураагдах нягууртай Тэгээд бас Оюу толгой төслийг ард түмнээр хэлэлцүүлнэ гээд гацах магадлал маш өндөр Бид энэ олон леценззөвшөөрлийг л буцааж байж монгол улс маань бүрэн үлдэх бус уу Тэхээр Энхбаярыг хэзээ ч хэн ч бүү гоочил

  • Зочин (December 24, 2015 9:21:43 am )

    Энхбаяртай баяргүй идээд дууслаа. Одоо шинэ төрийн шинэ хүмүүс хэрэгтэй. Олон удаа сонгогдсон олигархиуд одоо хэрэггүй. Энхбаяр одоо гавьяаныхаа амралтыг эдлээд хэвтэх нь зүйтэй. Тард хэт шунасан хүнд төрийн жолоо атгуулах нь буруу.

antalya rent a car