antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 Comments are off

Увидас хийгээд Увидастны Монгол

нийтлэсэн Admin

img0200_700x700Содовын БАЯСГАЛАН

Соёлын гавьяат зүтгэлтэн

Увидас! Санскрит (Жагар) гаралтай эртний Энэтхэгийн энэ ухагдахуун хүн төрөлхтний үгийн санд түрэн орж ирснээс хойш гурван мянган жилийн түүхийг туулжээ.

Тэр үед Будда, Бурхан богдууд, Есүс Христос, Аллах Магомед аль нь ч төрөөгүй ёстой л Сүн далайг шалбааг байхад Сүмбэр уулыг гүвээ байхад гэж үлгэрт гардаг шиг дивангаравын цаг үе байсан юмсанж. Гэхдээ Хоме-Сапиенс буюу оюунт хүмүүс буй болж. Би хэмээх нэгэн бээр хаана оршино вэ? Хүрээлэн буй уул, хангай, тэнгис, далай тэнгэр, огторгуй, нар, сар, эрхэс одод, нар сартайгаа ямар холбоотой вэ? гэдгийг эргэцүүлэн шүүн бодож эхэлсэн байх нь дамжиггүй.

Хамгийн гол нь Хүмүүн хэмээх хоёр хөлт хохимой толгойт нэгэн бээр зуурдын хорвоог эзэгнэж яваагаа юу­тай зүйрлэхээ эхлээд бодов.

Бас өөр хоорондоо ч энэ талаар цэц булаалдан мэтгэлцээ байх. Магад үүнээс бидний нэрлээд байгаа “философи” гүн ухаан үүссэн буй за.

Тиймээ! Юмс бүхэн харилцан уялдаатай оршдог энэ ертөнцөд би юунаас хамаардаг билээ. Энэ бол миний нүдэнд үл өртөгдөх далдын хүч, үл тайлагдах ид шид хэмээн боджээ. Үүнийгээ тэд увидас гэж нэрлэжээ. Ийнхүү эртний Жагарын ном сударт Ланз үсгээр “Убадис” гэж тэмдэглэх болов. Эрт Энэтхэгийн гүн ухаантан увидас гэдэг нь нэгэн хийсвэр үзэгдэл бус “дхарам” буюу бодит биесийн дотор агуулагдаж байдаг энергийн /эрчим хүчний/ задрал гэж тодорхойлжээ.

Үүнийгээ нартай зүйрлэн тайлбарлаад нарны туяаг амьдыг ивээн тэтгэгч увидас гэж нэрлэжээ.

Хожим нь Демокритийн энэ таамаглалыг эрдэмтэд хийгээд шинжлэх ухаан, шашин цөм өөр өөрийнхөөрөө ургуулан тайлбарлах болов. Харин түүний оршин тогтнох хэлбэр янз бүр байдгийг хүлээн зөвшөөрчээ.

Бодис юмсын физикийн чанар нь цахилгаан соронзон долгион /гэрэл, дуу/ химийн чанар нь өөрөө тархаж байгаа молекул /үнэр, амт/ бас дэлхийн тогтворыг хадгалж байдаг соронзон орон /фотон/ гэх мэтээр бодит юмсын зүй тогтлыг тайлах гэж оролдсон.

Харин оюун ухааны нууцад нэвтрэн орж чадсангүй. Ер нь шинжлэх ухаанд нэг “муухай араншин” бий л дээ! Тэр нь өөрөө судалж чадаагүй, чадахгүй байдаг зүйлээ үгүйсгэдэг байдал нь өөрийг нь хүлээсэнд оруулчихдаг. Өнөөдөр шинжлэх ухааны тухайд атар зэлүүд орон зай ертөнцөд зөндөө бий. Эцсийн бүлэгт тэд шашинтай эвлэрч схоластик гэдэг үзэл гарган ирээд судлаж чадахгүй зүйлээ шашинд тушаагаад та нар л үүнийг тайлбарла гээд орхижээ.Ингээд зүйрлэвэл шинжлэх ухаан толгойг нь шашин зүрхийг нь хуваан авсан мэт.

 Харин Германы сонгодог философийн үндэс суурийг тавигч Гегель өөрийн алдарт бүтээл болсон ”Диалектик”-даа увидасын талаар тусгайлан тайлбарласан байдаг.

Энэ нь дорнын гүн ухаан өрнийн сэтгэлгээнд орж ирсэн анхны хувилбар нь байлаа.

Гегель үзэхдээ увидас гэдэг нь эцсийн бүлэгт ертөнцийн зүй тогтолыг хэнээс ч хамаарахгүйгээр захиран удирдаж байгаа туйлын үзэл /абсолютная идея/ мөн гэжээ.

Ер нь алив юмсын хөгжил дэвшил сүйрэл мөхөл эхлэл, төгсгөл, жам ёс юм гэж Гегель тайлбарлажээ.

Чухамдаа хүний оюун билэг тэрхүү туйлын үзэлд ойртовч оргилд нь хүрч чадахгүй бас захирч болохгүй идей буюу үл баригдах, үл тайлагдах хүчин зүйл юм. Үүнээс үүдэн “үзэл (идей) ертөнцийг жолоодоно” гэсэн онч мэргэн үг гарчээ.

Өнөөдөр увидасын талаар Өрнийн Дорнын гэсэн ялгаа ажиглагдаад байх шиг. Дорныхон увидасыг ямар нэгэн бодит биенээс гарч байгаа одоо хараахан тайлагдаагүй магад хэзээ ч тайлагдашгүй тийм далдын хүчин зүйл гэдэгт санал нийлдэг.

Увидас нь өөрөө хүмүүст оршихын болон, мөнх байхын сэтгэл санааны зорихуйн таашаал эрч хүчийг өгч байдаг хүчин зүйл аж.

Мөн увидас хайрлагч нэгэн эзэн нь бол хүн өөрөө буюу хүн заяанд төрсөн хутагт хувилгаад сартваахь суут хүмүүсийн бие цогцсонд хадгалаастай байдаг гэж үздэг юм. Энэ талаар маргаан их гардаг л даа.

Африкийн элчилгүй их цөлийг манан байдаг эрт Египетийн фараоны хөшөө хүн толгойт арслан биет Сфинксээс тэндхийн хүмүүс хэдэн мянганы турш түүний далдын увидсанд шүтэн мөргөж айж эмээж иржээ.

Гэтэл Францын жанжин хожим нь эзэн хаан байсан Наполеон гэгч түүгээр дайлан өнгөрөхдөө дүрсгүйтэн тэр Сфинксийн хамрыг их буугаар зад бууджээ. Дараа нь Арабын мамеюкуудад /дайчид/ хиар цохиулж хэдэн мянган цэргээ хядуулчихаад ялагдлынхаа шалтгааныг Сфинксээс л боллоо түүний увидасын хараал намайг хөнөөв гэж гасалсан гэдэг. Тийнхүү Наполеон хүртэл увидаст итгэж байжээ.

 Өнгөрсөн түүхийн хууд­санд увидасын эрэлд гарсан адал явдал зөндөө бий. 1938 онд фашист Германы нууц тагнуулын газраас Рейхсфюрер Гитлерийн даалгавараар ер бусын далдын хүч увидасын эрэлд гарч Шамбалын орон тарнийн нууцыг Гималайн уулнаас олох гэж Төвд рүү тусгай бэлтгэгдсэн “СС”–ийн экспедиц явуулжээ. Харин тэр отряд нь дэлхийн дээвэр Гималайн уулны агуйн мөсөн хонгилд хашигдан сүйрчээ. Ер нь сонирхол татдаг нэгэн зүйл гэвэл хүнд байдаг увидасын асуудал юм.

 Эрдэнэт хүний биед увидас бий эсэхийг мэдэн будилсаар маргасаар өнөөг хүрэв. Дундад зууны зөнч мэргэн Ностордамус болон Сталин хүртэл сүсэглэж байсан далдыг харагч Вольф Мессинг Орост социализм сүйрч Зөвлөлт холбоот улс зад үсэрнэ гэдгийг хэлж байсан Болгарын Ванга эмээ нар ер бусын “Увидастангууд“ тодорч байсан. Харин ер бусын ид шидийг ямар ч шинжлэх ухаан тайлбарлан хэлж чадаагүй байна. Удам-зүйн шинжлэх ухааны /генетикч/ нэрт эрдэмтэн Вейсман хэлэхдээ “Хүний ер бусын ид шид, оюун ухааны нууцанд л хадгалагддаг тэр нь  Еврейчүүдэд /Хобрай/ байдаг” гэжээ.

Гэтэл дэлхийн нэрт эрдэмтдийн 60 хувь нь, зохион бүтээгчдийн 40 гаруй хувь нь Нобелийн шагналтангуудын тал хувь Еврей гаралтай хүмүүс байжээ. Үүнээс болж эрдэмтэд Еврейчүүдийн ге­нийг тусгайлан судлах болов.

Хатуу материалист Энгельс хүртэл “Намайг үхэхэд биеийг минь шатаагаад  миний найз Марксыг оршуулсан Лондонгийн зүгт булаарай гэсэн юм гэнэлээ” Тэрбээр  үхсэн хойноо ч найзтайгаа сүнсээрээ  уулзъя гэж бодож байжээ! Зайлуул

 Монголчууд увидасыг хүслийг хангагч Чандмань эрдэнэ гэж дээдэлдэг тийм ч болохоор хүмүүс хангай хайрхнаа, рашаан усаа, төрсөн газраа сүслэн биширч явдаг уламжлал нь магад үүнтэй холбоотой бизээ!

 Хүмүүний амьд сэрүүндээ үзүүлж байсан шид увидасын хүч насан хутгийг олсны дараа ч хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж, байгаль нийгмийн тодорхой үйл явцыг тэгшитгэсээр байдаг мөнхийн хүч чадалаар ойлгодог нь Монголчуудын увидасыг ойлгох ойлголтын үндэс нь болдог. Насан хутгийг олсны дараа хүн бээр  увидасаа хадгалж буй тэр байдлыг ЛАГШИН ТӨЛӨВ хэмээн нэрийддэг.

Мөн Монгол орныхоо байгаль цаг уур, уул ус  Монгол угсаа гарлынх нь генийн онцлог хүмүүний лаг­шин төлөвт морилох тэрхүү онцгой чадварын бодит нөхцөл хэмээн хэмээн үздэг байсан.

Энэхүү чадварын оройн дээд илрэл нь Монгол түмний буян заяагаар тодрон оршин буй эдүгээгээс 200 орчим жилийн өмнө амьдарч асан агуу их буянтан “Гэсэр багш” Цэвээнраашийн Чүлтэм­жамц Аграмба Равсалын Санжайжав нарын ертөнц мөнх хийгээд мөнх бусын мөн чанарыг танин мэдэж, өөрсдийгөө лагшин төлөвт оршоож,энэхүү төлвөө амьд мэт хадгалсаар байгаа тэдний өнө мөнхийн оршихуй, ид шидийн гэмээр тайлагдашгүй нууц чадвар, ер бусын эрч хүч нь оюун ухааны хосгүй увидас оршин байдгийн бодит нотолгоо юм.

Хүмүүний бие төрөх бие барахын учир жанцан бүхий байгалийн зүй тогтлыг сөрөн зогсох асар их хүч чадлаар цаг хугацаа, нар сар, халуун хүйтэн, салхи жавар, хорхой шавьжаас эхлэн аливаа амьтны ямар ч сөрөг нөлөөг үл хэрэгсэж, ган зуд, гал түймэр зэргийн гай түйтгэрээс өөрийгөө лагшин төлөв байдалд анх шилжсэн тэрхүү байдлаа хадгалж буй Гэсэр багштан, аграмба Р. Санжайжав нарын увидасыг Монгол хүн, түүний ахуй амьдралын эс бүхэнд гүн шингэсэн монгол ухаан, сэтгэлийн төлөв, үзэл санаа, үйл ажил, нутгийн байгаль,байгалийн эрчим хүч,ахуй орчин, цаг үеийн нөлөөлийн хамт авч үзэж,эгэл бус хүмүүний ер бусын эрчим,онцгой чадварын цогц хэмээн тайлбарлах учиртай.

Энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх өөрөө лагшин төлөвт шилжсэн, эрдэнэт хүний бие махбодинд ямар тайлагдашгүй нууц, далд хүч буюу  увидас хадгалагдан буйг харуулсан агуу их гайхамшиг юм.

Тиймээ! Бид увидастан Монголчууд !

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car