antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 5 comments

Онгоц жолоодох зураг авахтай адилгүй шүү, М.Зоригт сайд аа

нийтлэсэн Admin

12-23-1_700x700

Л.САНСАР

Зам, тээврийн яам зурагчин сайдтай болсноос хойш энэ салбарт хэл ам огт тасарсангүй. Мөнгө, санхүүтэй холбоотой бүх харилцааг өөрийн банк руу төвлөрүүлсэн ноцтой мэдээлэл ил болсноор энэ асуудлыг зогсоосон. Тэгвэл түүнээс ч аюултай зүйл хийх гэж буйг сэрэмжлүүлэх болов. Тухайлбал, на­рийн мэргэжил шаард­даг иргэний агаарын тээвэр, иргэний ни­сэхийн салбарыг бүт­цийн өөрчлөлт нэрээр бужиг­нуулахаар зэхэж эхэлжээ. Иймд Монголын иргэний агаарын тээвэрлэгчдийн нисгэгчдийн холбооноос  сайдын нэр дээр саналаа илгээгээд буй.

Тэд сайддаа хандаж “…Нисгэгч гэдэг үг нь дадлага туршлага гэдэг үгтэй шууд хоршиж явдгийн хувьд бидний өдөр тутам дагаж мөрддөг Иргэний нисэхийн багц дүрмээр (ИНБД) тавигд­даг шаардлагад аюулгүй ажиллагааг хангах удирдах таван албан тушаалтныг тодорхой зааж өгсөн байдаг. Таны тус салбарт авч хэрэгжүүлж буй залуу боловсон хүчнийг дэм­жих бодлогын хүрээнд менеж­ментийн шинэчлэл хийх гэж буй үйл ажиллагааг ойл­гож буй хэдий ч агаарын тээврийн салбар нь аюулгүй ажиллагааг хан­гах онцгой салбар гэд­гийг та мэдэж буй гэдэгт эргэлзэхгүй бай­на. Нислэгийн аюулгүй байд­лыг хангаж ажил­лахад удирдлагын тогт­вор­той, мэргэшсэн, тухайн салбарынхаа үйл ажил­лагаа, онцлогийг сайн мэддэг байх нь хам­гаас чухал тул ашиг сонир­хол дагуулсан бүтцийн өөрч­лөлтийг хөгжүүлэх биш харин компанийн удир­дах болон мэргэжлийн болов­сон хүчнийг стандарт шаард­лага мөрдөн, сайж­руулах бодлого барьж ажиллахыг таниас хүсч байна” гэжээ. Энэ юу хэлж байна вэ гэвэл сал­барын сайд нь онгоц жо­лоодохыг өөрийнхөө зураг дарахтай адил сэтгэж огт өөр мэргэжлийн хүмүү­сийг томилж болзошгүй байгаагийн эхлэл. Ийм алхмууд ил далд хийгдэж байгаагийн илрэл юм. Түүнээс гадна энэ салбарт сайдын сонирхол хөрөнгө, мөнгө рүү ихээхэн давшилж байгааг илтгэх бараан сэдвүүд банк тойрсон  мэдээллээр барагдсангүй. Бас л хэмээн шогшрох хүн, арай ч дээ гэж толгой сэгсрэх мэргэжилтнүүд цөөнгүй. Өнөөдөр л гэхэд тус салбараас аж­лаас халагдсан 30 гаруй хүн хууль хяналтын байгууллагаар заргалдаж байна. Тэгвэл МИАТ, ИНЕГ хуулийн хэлтэстэй атлаа гаднаас өмгөөлөгч хөлсөлж 70-80 сая төгрөг зарцуулжээ. Дээр нь шүүхийн шийдвэр гараагүй тул халагдсан хүмүүсийн цалинг өгч байгаа аж. Байж боломгүй хийгээд шууд мөнгө завшсан бас нэгэн мэдээлэл нь барилгын ажил зогсчихоод байхад “Бадрах Ойл” хэмээх компаниар  онгоц явах зам бариулна гэж 8.5 тэрбум төгрөгийг ямар ч тендергүй өгсөн сураг дуулдав. 500 саяас дээш өртөгтэй тендерийг хуулиараа бол Зам, тээврийн яам тендер зарлах ёстой. Гэтэл энд  тэгсэнгүй. Тендергүй өгч, дээр нь ажил эхлүүлж хүрз шороо ч эргүүлээгүй компанид урьдчилгаа мөнгөний 60 хувийг олгожээ. Энэ мэтчилэн М.Зоригт сайдын эргэн тойронд сэрэмжлэх, шалгах, түд­гэл­зүүлэх, яаралтай зогсоох асуудлууд байх шиг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (December 23, 2015 3:15:07 pm )

    М.Зоригт адилхан гэж хэлсэн юм уу

  • Зочин (December 23, 2015 9:37:24 pm )

    Наад тэнэгийг чинь нэг муу онгоцны сэгэнд суулгаад ямбий ЗОРКИ аппрат бариулаад Сүхбаатар луу чулуудчих юмсан.

  • irgen (December 24, 2015 8:15:58 am )

    ene nohor uneheer hiih ajilgui yumaa, salbar ni gej denduu dampuu bhad shaldan huuhnii zurag avch facebook hootsoldohoos hetrehgui

  • Anonymous (December 24, 2015 8:33:09 am )

    Наад ухаантай нөхөр чинь Баттулгын оронд МоАХ-ны тэргүүн болно, Партизан хүн бүрт зургийн аппарат үнэгүй өгнө гэсэн. Монгол гэрэл зурагчдын сайн дурын “Ерөнхийлөгч” гэнэ лээ дээ хө.

  • Зоригт сайдааа (December 24, 2015 10:01:34 am )

    Зоригт сайдаа ажилаа хиймээрээ байна шүү. Сайд хүн сайд шиг байл даа фэйсфүүкээ орихооч.Өөрт чинь наад шоу шиг юм чинь зохихгүй байна. Манай хүүхдээс илүү гарах юм алга.Эсвэл энгийн ард болоод …..

antalya rent a car