Эх орондоо дуулиантайхан газардсан экс Ерөнхийлөгчийн “13 мэх” хэзээ дуусах вэ? ЭМС-ын сайд нь “хэцүү үг”-тийн хэрэгт холбогдсоноос хойш энэхүү салбар нь эзэнгүй, энд тэндгүй хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийсэн хүмүүс. Салбар нь “салж унахад” ганц хуруу л дутуу байх шиг байна. Ямар сайндаа л УИХ-ын эмэгтэй гишүүд эрүүл мэндийн салбарт “гэнэтийн үзлэг” хийснийхээ дараа элэг нь эмтэрч, “мэгштэл уйлсан” юм байх. ЭМС-ын яамыг эрх баригч АН-ынхан өөрсдөдөө авах юм ярьж байсан ч тэр нь бүтэхгүй бололтой. Н.Энхбаяр “13 мэх”-ийнхээ нэгийг хийгээд л аваад үлдчихнэ. Тэр ч байтугай өөрийн хувийн эмчээ сайдад зүтгүүлсэн ч Ч.Сайханбилэг хүлээж аваагүй. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага элгээрээ хэвтчихсэн, хариуцах хүнгүй хүндхэн байна. “Миний мэдлэг туршлага хэрэгтэй бол эх орондоо туслана” хэмээн сүржин мэдэгдэл хийж асан экс Ерөнхийлөгчийн үг үйлдэл хоёр нь зөрөөд байх шиг. Эсвэл нэг ч нүдээрээ үзэж чаддаггүй одоогийн Ерөнхийлөгчийн “өвчин” түүнд халдварласан юм болов уу. Угтаа Монголын ард түмэн Н.Энхбаяр гэдэг хувь хүнд ямар ч гэм хийгээгүй. Харин ч УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашуулсан биз дээ. Тийм байтал ард түмнээрээ ингэж тоглох хэрэг байсан юм уу. Эсвэл албан тушаалын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахааргүй тийм хүн юм уу.
Анх 1996-2000 оны хооронд одоогийн эрх баригч АН түүхэндээ анх удаа парламентад олонхи болсон. Энэ цаг үед сөрөг хүчний дарга нь Н.Энхбаяр байлаа. Тухайн үед их эвслийн Засгийн газар удаа дараа солигдож, ард түмний амьдрал тартагтаа тулж байсан нь Н.Энхбаярын “гавьяа”. Нөгөө талаасаа төлөвшөөгүй нам төрийн эрхэнд гарахаараа “би”-гийн өвчин тусаж Н.Энхбаярын ам мэхэнд орсон хэсэг ардчилагчид Засгийн газраараа тоглосон тийм л он жилүүд байсан. Яг энэ цаг үеэс л АН Н.Энхбаярын халаасанд орсон юм. Одоо ч тэр л хэвээрээ байна. Ерөнхий сайд нь Засгийн газраа авч үлдэхийн тулд түүнтэй наймаалцдаг, АН-ын дарга нь суудлаа авч үлдэхийн тулд түүнд хадагтай золгодог болчихож. Н.Энхбаяр, АН хоёрыг сэм наймаалцаж, нам хуйвалдаж байх хойгуур ард түмэн чинь амаараа шороо үмхэж, элгээрээ мөлхөж байна. ЭМС-ын яамаа даруйхан шиг хариуцах эзэнтэй болгохгүй бол мөхлийн ирмэгт тулж ирээд байгааг УИХ-ын эмэгтэй гишүүд чинь хэлээд байгаа юм биш үү. ЭМС-ын яамны “эзэн нь” эрх баригчид нь байна уу, Н.Энхбаяр нь байна уу ард түмэнд үнэндээ сонин биш. Харин хурдхан шиг хариуцах эзэнтэй болгож, доголдолд орсон салбарыг өөд татах нь чухал.
Н.Энхбаяр гэдэг хувь хүний амбиц, албан тушаалын төлөө үхэн хатан тэмцдэг энэ үйлдэл хэзээ дуусах юм бол доо. Ядаж байхад эрх баригчид түүнд барьцаалагдчихсан байдаг. “Та нар миний хэлснээр хийхгүй бол засгаас чинь гарч УИХ-ыг чинь тараана шүү” гээд пэдийгээд сууж байгаа экс Ерөнхийлөгчийн “13 мэх” хэзээ дуусах вэ?
С.БУЯН
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 22, 2015 2:19:54 pm )
Mundag udirdagchiin arga baril meh hezee ch duusdgui. Har sanaatnii horon yavuulga neg l udur duusna. Busdiigaa yaj ch chadahgui gants huneer oroldood bhad enhbayar yu gj duugai haraad suuhav zuv shde. Horon sanaa garah tusam hun yur ni daisnaa darah gj iluu l setgene bizde. Mundag hun shde ta nar medehgui l bn da. Ene huniig uguiruulj mongoliig dur zorgooroo aashilj avah gsn gadniihnii huch davamgailah ged bn tsaana chin
-
Зочин (December 22, 2015 2:39:11 pm )
Ямар ухсэнийх нь МУНДАГ УДИРДАГЧ байхав, МУНХАГ ХОР НАЙРУУЛАГЧ гэвэл зев болох байх! Хэрвээ мундаг удирдагч байсан бол одоо ч терийн тэргууний сэнтийд заларч байх бас уу???!!!
-
irgen (December 22, 2015 4:39:12 pm )
Enhbayaraa, yad uuruu bicheed bna a
-
-
hi (December 22, 2015 2:21:37 pm )
Elbegee bayartsogt ntr hudalddagchaad bn baritsaand orood. Esvel uursduu ugui bno esvel mongoliihoo baylagiig terchigt ni uguh bolchood bn gadniihand. Ednii esreg duugarsan bolgon helmegdej shorond orood bn oilgoj medej avagtun
-
zochin (December 22, 2015 2:51:00 pm )
AN-xan xariugaa amsax l bolno yum xariutai baidag xorvoo shuu dee.
-
shibal (December 22, 2015 2:53:51 pm )
Nambariin huu bol etseg ehiin chihiig ih haluutsuulj bga hun de.ahaasaa bold duu Enhtuya mongold etseg ehdee ireh bolomjgui zugtaj yvna
-
зочин (December 22, 2015 3:02:47 pm )
үнэн шүү. энэ хүний шунал тачаал үхэхэд нь л дуусах байх даа. эмэгтэй дүүгээ өөрөөс нь болоод, хүний нутагт оргож, зугтаж явааг бодох сэтгэлгүй, бузар хүн юм аа.
-
-
shibal (December 22, 2015 3:11:50 pm )
Tegeed yagaad ene muuhai huniig bolood namig songood bdg yum be uls oron suid bolj bn MAXH hezee bulshind oroh be
-
Ард түмэн.. (December 22, 2015 5:04:40 pm )
Энхбаярыг гүжирдэж гүтгэж хэлмэгдүүлэхээ болиочээ. Монголд Энхбаяр шиг удирдагч хэрэгтэй байна. Луйварчид, эх орноосооо урвагчидыг зайлуулахгүй бол Монгол улс байхгүй болж мэдэхнээ. Энхбаярыг төр гарч ирсэн цагт урвагчдын бүх булхай дэлгэгдэнэ. Монголын ард түмэн Энхбаярыг дэмжиж байгаа
-
Зочин (December 22, 2015 5:46:27 pm )
Албан тушаалын наймаачин, Ардчилсан намын хоолойг шахаж боож алчих гээд мөн ч тэвдүүлж байх шигээ. Уг нь Багабанди титэмээ , Энхбаяр орчуулгаа хийгээд явж байсан бол монголын улс төрд хэрэг байсан даа. Багабанди чинь харин аргагүй л хантай хашир нөхөр юм гээч.
-
Зочин (December 22, 2015 10:41:10 pm )
Монголчууд бид ард түмэнбидний төлөө их зүйлийг хийсэн Энхбаяр даргыг мартаж болохгүй ээ Хэдэн жилийн өмнө хэлмэгдүүлж гэмт хэрэгтэн мэт харагдуулхыг хүссэн хэдэн барууны боловсролтой нөхдийн мөрөөдөл бараг л биелэсэн дээ Гэхдээ Монголын заяа их болхоор Арай ч Энхбаярыг Монгол бус нөхдийн саварт тавиад тууна гэж байхгүй шүү дээ Одоо л жинхэнэ Энхбаярын хийдэг ажлынх нь үе Өөр хэн ч Монгол төрд гараад өөд нь татахгүй ээ Ганцхан Энхбаяр л өөд нь татна
-
havlaash (December 22, 2015 11:45:38 pm )
zaya ni haysan MGL-uud ene dontoi hvneer ingej togluulj bh gej AN-ch bai ene tord baigaa bvhnig oorchloogvi tsagt hezeech sainaa vzehgvi de mon adil vr udmig ni ch tord bvv oirtuul durgvitseh hvn bgaa bh yagaad gevel ted nar chini edni vrgeljlel
-
ha (December 22, 2015 11:46:09 pm )
zaya ni haysan MGL-uud ene dontoi hvneer ingej togluulj bh gej AN-ch bai ene tord baigaa bvhnig oorchloogvi tsagt hezeech sainaa vzehgvi de mon adil vr udmig ni ch tord bvv oirtuul durgvitseh hvn bgaa bh yagaad gevel ted nar chini edni vrgeljlel
13 Comments