Шинэ жил, сонгуулийн хар машин тойрсон хэрүүл дундуур Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн маш ноцтой нэгэн мэдээлэл дэлгэлээ. Тэрээр Зам тээврийн сайд М.Зоригтод хаяглан өөрөө гарын үсэг зурж илгээсэн албан бичигт “Улаанбаатар төмөр замын Монголын талын хувьцааны зарим хэсгийг БНХАУ-ын талд шилжүүлэх тухай хууль бус үйлдэл”-ийг илчилжээ. Мөн энэ мэдээллээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн байна. Учрыг сийрүүлбэл, Улаанбаатар төмөр зам бол Монгол, ОХУ-ын адил тэнцүү хувьцаатай хамтарсан аж ахуйн нэгж. Үүнийг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан 1949 оны гэрээгээр баталгаажуулсан байдаг юм. Монголын талаас хувьцаагаа нэмэгдүүлэх, төмөр замд давуу эрх эдлэх талаар үе үеийн Засгийн газар байнга санал тавьдаг, оросууд татгалзсаар ирсэн юм. Харин Л.Гансүхийг Зам тээврийн сайдаар ажиллаж байх үед Оросын тал анх удаа “энэ талаар хэлэлцэж болох юм” гээд хоёр улсын хооронд байгуулсан стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт энэ асуудлыг багтаажээ. Гэвч саяхан Оросын талаас “1949 оны гэрээг хэлэлцэхгүй, хэлэлцэх асуудлыг дарааллаас хасах саналтай байна” гэж хариу ирүүлжээ. Хэлэлцэхгүй гэсэн шалтгаанаа “Төмөр замын дарга Л.Пүрэвбаатар нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ тухай Хятадын талтай яриа хэлэлцээр хийж байгаагаа мэдээлсэн тул” гэж тайлбарлажээ. Энэ тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Оросын тал ийм хатуу байр суурь илэрхийллээ. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас аливаа шийдвэр гараагүй болно. Гэтэл Төмөр замын даргын энэхүү хариуцлагагүй мэдэгдлээс болж ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр зогсонги байдалд ороод байна. Иймд Л.Пүрэвбаатарт зохих хариуцлага тооцож өгнө үү” гэж сайд М.Зоригтод ханджээ. Энэ бол итгэмээргүй бөгөөд маш ноцтой мэдээ. Гэтэл Гадаад хэргийн сайд нь албан бичгээр илгээж, Зам тээврийн сайд М. Зоригт өөрийн цахим хаягаар жиргээнд байршуулсан учир итгэхээс аргагүй. Мэдээж, замын дарга Л.Пүрэвбаатар энэ тухай дур мэдэж ярихгүй, ярих ч эрхгүй. Тэгэхээр Монголын Засгийн газарт ийм бодлого байна гэж оросууд хардах, эсвэл Л.Пүрэвбаатарын энэ албан тушаалд томилуулсан “нарийн царигийг дэмжигчид”-ийн лобби үүний цаана байна гэж олон нийт хардах үндэстэй, тийм эрхтэй. Уг нь УБТЗ-ын ХНН-ийн хувьцааныхаа тодорхой хэсгийг Хятадын талд шилжүүлэх сонирхол Монголын Засгийн газарт байх магадлал тун нь бараг 0 /тэг/-тэй тэнцүү, байлаа гэхэд бүтэх магадлал тун бага. Учир нь УБТЗ бол ХХК-тай адил учир хувьцаагаа зарах бол нөгөө тал нь түүнийг авах давуу эрхтэй. Харин санал болгсон үнээр нь нөгөө тал авахгүй гэвэл гуравдагч этгээдэд шилжүүлэх, худалдах яриа гарч болох магадлал бий юм. Гэхдээ л Монголын Засгийн газар ийм бодлоготой, бодолтой байгаа гэхэд итгэмээргүй. Энэ чинь жирийн нэг компани бус, геополитикийн ач холбогдолтой төмөр замын хувьцаа шүү дээ. 1999 онд Ерөнхий сайд Ж.Наранцацарлтын Засгийн газар иймэрхүү “хэрэг”-ээс болж огцорч байв. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талын хувьцааг зарах зөвшөөрлийг Засгийн газар дур мэдэж өгсөн “хэрэг илэрсэн” юм. Үүнийг илрүүлсэн, бас Засгийн газрыг огцруулах улс төрийн акцыг өрнүүлэхэд одоогийн УИХ-ын дарга З.Энхболд түүхэн үүрэгтэй оролцож байлаа. Тэгвэл УБТЗ-ын Монголын талын хувьцааг зарах гэсэн үйлдэл нь “Эрдэнэт”-ийн хувьцааг зарах гэсэнтэй яг ижилхэн. Ач холбогдлын хувьд ч УБТЗ, “Эрдэнэт” хоёр адилхан, харин ч төмөр зам нь илүү стратегийн ач холбогдолтой. Тэгэхээр энэ ноцтой мэдээллийн учрыг тайлж, Хятадын талтай Засгийн газраас ийм яриа хийгээгүй, тийм бодлогогүй гэдгээ Гадаад хэргийн сайд нь нотолж, хэрвээ ийм яриа хийсэн бол “хэний даалгавар” болохыг Төмөр замын дарга нь олон нийтэд мэдээлэл ёстой.
Эх сурвалж: i Toim.mn
Холбоотой мэдээ
-
zochin (December 21, 2015 1:10:35 pm )
Bond bosgood baina l gsn.goyo zeel tabij zam barij tsabchaa. Haraad l bsn.tsaaguuraa neg iim umnuudaa urund ughuur yarij bgaam bndaa
-
зочин (December 21, 2015 1:50:37 pm )
Ой гутлаа болимоор юм энэ ардчилсан нам тэргүүтэй баячууд
-
2016 ОН (December 21, 2015 1:57:25 pm )
БОЛЬЁ ОО
-
Anonymous (December 21, 2015 2:15:21 pm )
Ene AN.iihan dandaa hujaagiin udmiin yumnud bga ni notlogdsoor l bn. AN zasagt bsn tsagt mongol uls uudulj devshin devjihgui. Bayartsogt l gehed hujaa nariin baritsaand bga gsn shde. Uuriiguu avch garahiin tuld gazar nutgaasaa hujaa nart uguhuus uur zamgui mash hetsuu bdald bga gsn. Hurdhan MAN bolood Enhbayariig gargaj irmeer bn mongolchuudaa.
-
ОЛОНХААД М. (December 21, 2015 2:23:14 pm )
Би энэ намын анхдагч жирийн гишүүн. Бүтээсэн, хийсэн, хийж байгаа зүйлийг нь хараад хөөрч баярладаг. Харин сүүлийн үед та бидний итгэлийг дааж төрд гарсан итгээдүүд улс орныг хувааж худалдаж байгааг хараад байж суухын аргагүй болж байна. Дахин “жинхэнэ АРДЧИЛСАН” хувьсгал хийхгүй бол сонгууль ч хөгийн жүжиг болно. Аль ч намын гишүүд хурууны хүүхэлдэй болох нээ. Хойч үедээ ТА БИД юу хэлэх болж байнаа.
-
Anonymous (December 21, 2015 2:36:08 pm )
uniig zasgiin gazar shiiddeg baih gehdee uumzuil baj boi mgi ymar neg yvuulga baih
-
Ард түмэн. (December 21, 2015 3:10:01 pm )
Элбэгдорж, Сайханбилэг,Баярцогт нарын эх орноосоо урваж байгаа олон үйлдэлийг илрүүлж таслан зогсоох цаг болжээ
-
Anonymous (December 21, 2015 4:07:58 pm )
an namiinhan iim saihan shdee yul bn tuuniigee ingeed il tod nuuj haah yugui gargaad irdeg. man bol ayultai buh yum nuuts haagdmal
-
зочинзочинИргэИргэнн (December 21, 2015 7:43:13 pm )
Хөөе дээрхи мангараа чи гайхуулах юмаа олж ядаж дээ. Ийм дарга гэж яаж байж болох юм бэ? Маш хурдан барьж хориоч ээ? Мөнхтуяа гишүүний туслах энэ хүний дэргэд гэмт хэрэгтэн мөн үү? Энэ Пүрэвбаатар гэгч жинхэнэ хятадын хүн байна шүү дээ. Ингэж эх орноо, төр засгаа, монголынхоо хамгийн чухал салбараа зарах гэж байна гэдэг нь эх орноосоо урвасан цаазын ялтай хэрэг биш үү?
-
Зочин (December 21, 2015 7:57:58 pm )
Сайханбилэг ээ та Ундэсний Аюулгуй байлдын гишууний хувьд томор замын талаар тороос баримтлах бодлогоо засгийн газрийн гишуудэд ээ танилцуулж байх естой байтал, танай засгийн газрийн гишуун М.Зоригт чинь салбарынхаа бодлогыг мэддэггуйгээс удирдлагадаа байгаа “УБТЗ”-ын даргынхаа алдаа ойлгоогуй байна шуу дээ. Гадаад хэргийн сайд чинь гадаадад ажлаа хийж яваад мэдэж аргаа барах даа таньд албан бичгээр хандсан юм биш уу? Ийм асуудлыг засгийн газрийн гишууд бичиг цаасаар бие биендээ ханддаггуй л шууд мэдэж байх естой л байдаг л даа. Та ер нь ажлаа огвол яасан юм бэ !
-
Иргэн (December 21, 2015 9:39:21 pm )
Ямар Адбул Каримд өгсөн биш Хятадуудад өгсө нь зөв тэд манайхаас шударга ажиллана
-
ZOCHIN (December 22, 2015 12:25:21 am )
Heleh ug ch oldohgui bna.AN nam garaharaa turiin gsn buh bair baishin uildveriig, huvichilal nereer zarah yum dandaa uursduu avna.Odoo tumur zamaar daraa n miat.r yum bna l daa 76+3=79 iig dahij songohgui shuu
-
unen (December 22, 2015 8:56:57 am )
Ene Purevsurengej Battulga Zi Enkhboldyn utsan xuuxeldei ubaa Gadaad Xariltsaag ingej yavuuldag um uu Elbegdorj ene nexriig xurdan zailuulaxgui bol Mongol elsyn gadaad bodlogo nuran unana shuu
-
Hyn (December 22, 2015 9:45:20 am )
Noud urbaach nohod sharbaach gedegsh dee
-
Anonymous (December 22, 2015 8:11:30 pm )
novshnuudig buudaj alahaas uur zam algaa
15 Comments