Зөрчлийн тухай хууль ирэх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Энэхүү хуульд зөрчил гаргасан этгээдийг баривчлахгүй, харин торгох, эрхийг хасах гэсэн хоёр төрлөөр шийтгэл оноохоор заажээ. Өөрөөр хэлбэл, баривчлах, хорих явдлыг хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хариуцлагын хүнд хэлбэр гэж үзэж, түүнээс татгалзсан хууль юм. Энэ хуулиар нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, хориг, стандарт, нормыг зөрчиж байгаа үйлдлийг зөрчил гэж ерөнхийд нь үзэх бөгөөд 600 орчим зөрчил багтаж байна.
Зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд арваас арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд таван зуугаас тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгохоор байгаа юм. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл хувь хүнийг 10 мянгаас 20 сая төгрөгөөр торгохоор тусгажээ. Тухайлбал, бусад сурагч дарамталсан хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчийг 100 мянган төгрөгөөр торгох аж. Мөн хүүхдийг дархлаажуулалт, эрүүл мэнд урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хувь хүн (эцэг эх, сувилагч) хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль шийтгэл хүлээлгэхээр оруулж өгсөн байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.