antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 18, 2015 9 comments

“Энержи Ресурс”-ийн удирдлагууд ажилчдаа Солонгос яв гэчихээд ажлаас халжээ

нийтлэсэн Admin

7b0655dba7b4b7d92e90651353f8c037

Хүний нөөц нь  үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр бүртгүүлсэн байжээ

Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Энержи ресурс” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбоод  хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Энержи ресурс” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдээлж буйгаар тус компани өнгөрсөн сарын сүүлчээс нийтдээ 200 орчим ажилчдад 45 хоногийн дараа хөдөлмөрийн гэрээг нь цуцлах болсноо мэдэгдэж эхэлсэн байна.

Улмаар энэ хугацаанд нийгмийн даатгалыг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж, цалин, сул зогсолтын мөнгө олголгүй гэрээг нэг талын хүсэлтээр шууд цуцална гэдгээ онцолжээ. Цомхотгол нэрээр гэнэт ажлаасаа халагдах мэдэгдэл авсан ажилчид нь Үйлдвэрчний эвлэл байгуулан, асуудлаа удирдлагууддаа хүргэх гэтэл аль 2010 онд уг байгууллагыг байгуулсан нь мэдэгдсэн байна.

Гэтэл 2010 оноос хойш “Энержи ресурс” компанид тасралтгүй ажиллаж буй ажилчид байгууллагаа үйлдвэрчний эвлэлтэй гэж огт мэдээгүй явжээ. Учир нь энэ хугацаанд байгууллагаас нь үйлдвэрчний эвлэлийн талаар ганц ч мэдээлэл хийж байгаагүй аж. Хамгийн хачирхалтай нь эрхээ хамгаалахаар нэгдсэн ажилчид Сүхбаатар дүүргийн үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг нь авч шалгатал захиргааны ажилтнууд нь нэгж ажилчдын өмнөөс гарын үсэг зурсан байж.

Түүгээр ч зогсохгүй ажилчид эрх ашгаа хамгаалан асуулга тавих бүрд “зохицуулна, дарга нарт уламжлана” гэх үгээр амыг нь хааж, цаг хождог хүний нөөцийн дарга н.Батгэрэл гэх хүн тэрүүлэгч гишүүнээр бүртгүүлсэн байсан нь олны гайхшийг төрүүлсэн байна.

Удирдлагууд нь ажилчдаа Солонгос яв гэж хэлчихээд гэрээг нь цуцласан гэв

“Энержи ресурс” компани өнгөрсөн долдугаар сараас хойш сул зогсолт хийж буй. Хөдөлмөрийн хуулийн дагуу компани сул зогсолтын хугацаанд үндсэн цалингийн 60 ба түүнээс хувийг ажилтанд олгох учиртай.  Сул зогсолт эхлэх үеэр компанийн удирдлагууд нь ажилчидтай уулзаж, “Та нар Солонгос явж ажил хийцгээ. Бид сул зогсолтын мөнгийг тань олгоно. Энэ хугацаанд нийгмийн даатгалыг чинь ч таслахгүй. Тэнд ажил хийж байгаад ирээд ажилдаа ороорой” гэж.

Ингээд долдугаар сараас хойш “Энержи ресурс” компанийн 40-60 ажилтан Солонгос руу гурван сарын жуулчны визтэйгээр гарсан байна. Сул зогсолтын мөнгийг компани нь 7-8 дугаар саруудад олгоод нам зогсоож. Улмаар Солонгос явсан ажилчдын хөдөлмөрийн гэрээг шууд цуцлан, нийгмийн даатгалыг нь зогсоосон байна. Солонгост байгаа  ажилчид компанийнхаа шийдвэрийг сонсоод, эх орон луугаа ирж, асуудлаа цэгцлэх гэсэн боловч эндээс зээл тавиад явчихсан тул арга буюу тэндээ мөнгөний ажил хийхээс өөр аргагүй байгаа аж. Одоо Солонгост ажил бага олддог улирал нь эхэлсэн тул наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан гэдгийг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нь онцоллоо.

Улмаар өнгөрсөн арвадугаар сараас хойш БНСУ хойш “Энержи ресурс” компанийн ажилчдад виз олгохоо албан ёсоор зогсоож, яагаад нэг компанийн ажилчид олноороо виз мэдүүлж буй талаар асуулгыг тус компанид хүргүүлсэн байна.

Ажилчдын төлөөлөл юу хүсэв?

“Энержи ресурс” компанийн гэрээ цулах мэдэгдэл хүргүүлсэн 200 орчим ажилчдын дийлэнх нь нийслэлд оршин суудаг иргэн байна. Компани шилжин суурьшсан буюу орон нутгийн ажилчдаа халалгүй, нийслэлээс ирж ажилладаг ажилчдаа шахах бодлого барьсан нь энэ бололтой.

Өмнө нь сул зогсолтын мөнгөний асуудлаар удирдлагуудтайгаа уулзахад “Асуудлыг удахгүй шийднэ. Та бүхэн энэ тэмцлээ зогсоож бай. Ходоод хагаравч тогоон дотроо гэдэг” гэхчлэн ятгаад үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг түр саармагжуулжээ. Түүнээс хойш сар болоогүй хугацаанд дээрх ажилчдын төлөөллийг шууд цомхотголд оруулах болсноо мэдэгдсэн байна.

Ингэхдээ нэг ба түүнээс дээш сарын хугацаанд олгогдвол зохих цалингийн дундажтай тэнцэх мөнгөн тэтгэлэг өгнө гэж амаар мэдэгдсэн ч биелэх нь тодорхойгүй байгаа аж. Ажилчид үйлдвэрчний эвлэлийнхээ тамга тэмдгийг авч, Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байна. Ажилчдын төлөөлөл өөрсдөд нь мэдэгдэлгүй хамтын гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа зөвшилцөөгүй зэрэг асуудлаар гомдолтой байгаа аж.

Түүнчлэн сул зогсолтын мөнгийг албан ёсоор олгож, гэнэт халагдсаны тэтгэмжээ асуудалгүй авах зэрэг асуудлын хүрээнд шаардлагаа тавьж байгаа гэдгээ онцоллоо.


Б.Үнэнсайхан: Даргын хүн л биш бол ажилчид зүгээр сууж байгаа

Мэдээллийн үеэр “Энержи ресурс” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Үнэнсайханаас дараах тодруулгыг авлаа.

8Та бүхний шаардлагыг компанийн зүгээс хүлээн авахгүй тохиолдолд цаашид хэрхэх бэ?

– Бид биелүүлж болохгүй хүнд шаардлага тавиагүй. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэгдэнэ гэж найдаж байна. Шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд бид тайван жагсаал зохион байгуулах болон бусад хэлбэрээр  тэмцлээ үргэлжлүүлнэ. Гэхдээ хуулийн хүрээнд л тэмцлээ явуулна. Нийгэм бухимдалтай байна, үүнд хүчтэй нөлөөлөл үзүүлж болохгүй гэж харж, тэвчиж байгаа.

– Компанийн зүгээс гэнэт 200 орчим ажилтан гэнэт халах болсноо юу гэж тайлбарласан бэ? 

– Компани бидэнд цомхотгол гэж тайлбарласан.  Нийт 600 гаруй ажилтантай компани 200 ажилтнаа цомхотгоно гэдэг нь бидэнд хэтэрхий үнэмшилгүй санагдаж байгаа. Мэдэгдлийг сул зогсолтын үеэр хүргүүлсэн. Энэ нь ч эргээд хөдөлмөрийн хууль зөрчиж байгаа. Компанийн удирдлагуудтай уулзах гэхээр бидэнд ер олдохгүй байгаа. Сүүлдээ утсаа ч авахаа байсан.

Одоо ажиллаж байгаа ажилчдын хувь цалин нь хэвийн олгогдож байгаа юу?

– “Энержи ресурс” компани цалингийн системдээ томоохон өөрчлөлт оруулсан. Ажиллах  хоногийг нь цөөрүүлж, хийснээрээ цалинжаад ирэхээр ажилчид маш их дарамтад орж байгаа. Даргадаа таалагдахгүй л бол ажилгүй. Даргын хүн биш бол ажилчид гэртээ сууж байна. Дөрөвдүгээр ээлж нэртэй. Ажилчдыг ялгаварлах байдал компанид дээд цэгтээ хүрсэн.

Тодруулга өгсөнд баярлалаа. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зүрх судас (December 18, 2015 3:30:29 pm )

    Чихрийн шижин өвчин нь нойр булчирхайн үрэвсэл болон зүрх судас буюу судасны хатуурал нарийсалаас шалтгаалан үүсдэг. Ли Эр Кан 1-р сери бүтээгдэхүүн нь 100% байгалийн гаралтай бөгөөд цус шингэлж холестрин бууруулан судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэхээс гадна нойр булчирхайн үрэвсэл болон сахарын өвчнийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Мөн сахараас үүдэлтэй даралт болон эрхтнүүдийн захын хялгасан судаснуудын уналт буюу гэмтлийг сэргээж хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. Үнэ нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038
    https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    • jagai (December 18, 2015 10:15:00 pm )

      ene zar bish shuu dee

  • Зочин (December 18, 2015 5:37:50 pm )

    Хулгайчууд сонгуульд монгоо зарах гээд ажилчид аа халаад байгаа юм байхдаа.

  • Солонгот Балдан (December 18, 2015 5:55:38 pm )

    Үндэсний кампани гэж яриад байна..Үнэнхээр үндэснийх юм бол монгол хүнээ мэрэгшүүлж, монгол хүнээ ажиллуулж, монгол эх орноо хөгжүүлэх ёстой. Тэгвэл энэ кампан юугаараа гийгүүлээд монгол хүүмүүсийг, ах дүүс төрөл садангаасаа бусдыг мөлжиж ажиллуулаад халаад солонгос руу яв гэж хөөгөөд байгаа юм бэ? Ямар аргаар ямар замаар хэний хөрөгөөр, хэнний газар нутаг дээр, хэнээс нь илүү яаж хөрөнгжиж, чухам хэний эвээлээр,энгэж байна вэ гэдгийг ард түмэн даяараа ухаарах хэрэгтэй.

  • 2016 ОН (December 18, 2015 6:54:25 pm )

    БОЛЬЁ ОО

  • би (December 18, 2015 8:19:18 pm )

    Ухаад байвал зөндөө юм гарна шүү

  • иргэн (December 20, 2015 11:07:38 am )

    Энэ үнэхээр үнэн бодитой мэдээлэл шүү. Энержи ресурс үнэхээр тэгсэн. Бас 2 жилийн өмнө ажилчдын цалинг хасахдаа компани хэцүү байна, он гартал хүлээчихвэл эргээд цалинг нэмнэ гэж байгаад сураг тасарсан. Ер нь дандаа л компани хэцүү байгаа түр хэдхэн ср хүлээ, удахгүй бүх юм гоё болно гэж хошгируулдаг муухай худалч газар даа.

  • Батбаяр (December 20, 2015 4:08:55 pm )

    Мэргэжлийн уурхайчдыг ажиллуулан олборлолт хийж л байсан юм бол Монгол улсын хөдөлмөрийн хуулийн дагуу сул зогсолтийн хөлсийг нь өгөөд л асуудлыг шийдвэрлэх юм биш үү ноёдоо… Хуулийн заалт тодорхой байхад тодорхой бус юм ярьж хүмүүсийг бухимдуулах ямар хэрэг байна аа… Уурхайчид хууль бус өөр ямар шаардлага тавьсан юм бэ… Ийм асуудлыг шийдэж чадахгүй байж юун олборлох үйл ажиллагаагаа тэлэх

  • Зочин (December 22, 2015 7:12:25 am )

    Танай компани чинь Таван толгойн ордын хамгийн нооц ихтэй хэсгийг нь олборлочихоод, менежментээ сайн хийсэн бол арай ажилчидаа халахааргуй байсан. Гол нь компанийн урирдлага чинь нам намын улс торчид байдаг болохоор хэзээ ч буцаж компанидаа ур дунгээ огохооргуй олсон монгоо улс торчдын санхуужилтанд зарцуулснаас ийм байдалд орсон. Одоо харамсалтай байна даа ажилчид аа. Хучтэй уйлдвэрчиний байгууллага байдаг сан бол ч бас.

antalya rent a car