“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн байгууллагын Facebook хуудаснаа нэгэн зургийг

нийтэлсэн нь олны анхаарлыг маш ихээр татав. Энэ нь 7 хүүхэдтэй өрх толгойлсон эхийн гэр бүлээрээ амьдардаг оромжны зураг байлаа.
Гаднаас нь харахад л, хаана нь 8 хүн багтаж амьдардаг юм бол оо хэмээн гайхмаар, баян айлын нохойн үүрнээс ч долоон дор энэхүү оромж дотор монголын маань ирээдүй болсон 7 хүүхэд амьдран аж төрж байна гэж төсөөлөхөөр л хэн хүнгүй сэтгэл эмзэглэхээр дүр зураг харагдаж байна.
“Лантуун Дохио” ТББ нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийн зүг олны анхаарлыг чиглүүлсэн ажлуудыг зохион байгуулан буянлаг үйлс бүтээж буй залуус билээ. Энэ л ажлынхаа чиглэлээр тэд эмзэг бүлгийн хүүхдүүдэд Өвлийн өвгөний бэлэг тарааж явахдаа энэхүү гэр бүлийнхэнтэй уулзсан байна. Өрхийн тэргүүн эмэгтэй Номин компанид үйлчлэгч хийдэг, 3 хүүхэд нь дунд сургуульд суралцдаг, их ажилсаг цэвэрч нямбай хүн байна гэнэ. Үүнийг дуулаад энэ эмэгтэйгээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ.
Тэрээр хэдий үгээгүй ядуу тарчиг амьдралтай ч хүнээс гуйж, хулгай хийж амьдарсангүй. Өөрийн чадлын хэрээр иймэрхүү оромж босгоод үр хүүхдүүдтэйгээ толгой хоргодоод болгоод л байж. Өөрөө Номинд ажиллан, гурван хүүхдээ сургуульд явуулан, иймэрхүү амьдралын орчинд гармааргүй асар их сэтгэлийн тэнхээг энэ эмэгтэй гаргаж байгаа нь бүхэнд илхэн байна. Ээж хүн гэдэг ийм агуу гэсэн сэтгэгдлийг ч төрүүлэхээр.
Хэрэв сэтгэлийн тэнхээгүй нэгэн байсан бол амьдралын энэхүү догшин шуурганд аль хэдийн бууж өгөөд өөрөө архичин завхуул болж, үр хүүхдүүдээ талаар нэг тараагаад тэнүүлэхгүй гэх баталгаа үгүй. Гэтэл энэ ээж өөрийн бүхий л чадлаар амьдралын төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж байгаа нь илт харагдахаар. Ийм л хүмүүстээ төр засгаас анхаарал халамж тавьж, улс орны хойч ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийг амьдрах наад захын орчин нөхцлөөр хангаж өгмөөр санагдана.
Харьяа дүүрэг, хорооны нийгмийн халамжийн ажилтнууд ч иймэрхүү эмзэг бүлгийн иргэдийнхээ амьдрал ахуйд сэтгэл гарган хандаж, хариуцаж буй ажилдаа судалгаа дүгнэлт сайтай ажилламаар. Хэрэв энэ “Лантуун дохио”-ын залуус энэ өрхийн талаар мэдэж, олон нийтэд мэдээлээгүйсэн бол энэ янзаараа хичнээн удаан амьдрах байсныг хэн мэдлээ!
Харин энэхүү зураг олон нийтийн сүлжээгээр түгсэний ачаар нийгэм энэ өрхөд анхаарлаа хандуулж, өрх толгойлсон эмэгтэйн ажлын газраас ч зохих ёсны анхаарал тавьж эхэлсэн талаар сайн мэдээ зах зухаасаа сонсогдож эхэллээ. “Олны хүч оломгүй далай” гэдэг. Иймэрхүү зөв хандлагатай, амьдрах хүсэл эрмэлзлэлтэй эмзэг бүлгийн иргэдэд олон нийт, тэр дундаа, морь, бөх, миссд мөнгөө хайрлахгүй цацдаг эрхэм баячууд маань тусалбал хойч үр хүүхдэд нь хязгааргүй их буян болон үлдэх нь дамжиггүй юм.
Д.Мигаа
Bolod.mn
Холбоотой мэдээ
-
1 (December 18, 2015 2:12:43 pm )
Ямар гайхмаар их сэтгэлийн тэнхээ вэ. Ийм хүнд бол үнэхээр чадлаараа тусалмаар байна шүү . Өөрийнхөө амьдралд ч дүгнэлт хиймээр санагдаж байна.
-
goo (December 18, 2015 2:49:52 pm )
Данс энэ тэр юу байна чадлаараа тусалъя
-
goo (December 18, 2015 2:50:48 pm )
Сэтгэгдэл бичихээр юу гэсэн бичиг гаргаад байгаан бэ
-
Зочин (December 18, 2015 2:51:14 pm )
Энэ ТББ сайн ажилладаг юм байна. Баяр хүргэе, бодитой ийм зургууд зөндөө байгаа тул байнга тавьж байх нь зүйтэй.
-
Ард (December 18, 2015 2:58:43 pm )
Энэ бол жирийн иргэдийн бодит амьдрал ямар хүндхэн болсныг нотолж буй ганц жишээ…
-
БАР (December 18, 2015 3:55:39 pm )
Ийм амьдрал байгаа тухай бичиж болно. Бүү туйлшир!!! АНУ, Хятад, Оросод ч оромжнууд байгаа. Монгол даяр ийм байгаа бол Монголын ирээдүй гэж бичээрэй.
-
zochin (December 18, 2015 3:56:24 pm )
hun yaduu ch bai bayn ch bai ur huuhdiinhee toloo amidarch yamar negen daramtgui osgoj bval huuhduud zov humuujine.Ene hun sain hun bna.iim etseg ehiig zov demjij tuslah heregtei.Zaluu bj ajlil hiihgui ur huuhdee gudmand haysan hun olon bna
-
zochin (December 18, 2015 3:56:59 pm )
Mon Nomin XXK iim ajilchdaa demjine gedegt itgelyei bna
-
zochin (December 18, 2015 5:14:48 pm )
nomin mash tom kompani shu dee.iim ar gertei uur hun baihguil bolovuu.tuslaasai gej hush bna daa.
-
өвкүүш (December 18, 2015 5:30:51 pm )
Erjii ni 1 harah ymsan ymar mundag hvn bga bol
-
naraa (December 18, 2015 6:02:27 pm )
Nomingiin Bayarsaikhanaas hicheenguilen guya ta tuslaarai ene geriig haraad ur emterch bna ta buhend neg urhiin bish nileed heseg urhiig tejeej tetgeh bolomj bii gedegt mongolchuud itgedeg shuu
-
delger (December 18, 2015 7:31:54 pm )
nomin iim ajiltanaa harj handadgui ymuu
-
bat (December 18, 2015 7:51:01 pm )
zahiral bayarsaihan harj vzex n baitugai ayagvi bol kompanii neriig gargalaa geed shuud ajilaas n xalj medex l nuxur. xvnd oligtoi tsalin ugchixduggvi nariin nowsh gej ajilchd n yaridag shvv dee
-
1111 (December 19, 2015 9:04:58 am )
nomin chn tom l gazar sh dee gants iim ailiig bitii hel hed heden iim ailiig bosgoh chadaltai gazar gej uzej bna.ajiltniihaa ar geriig anhaarmaar yumaa. ene yaasan setgeliin tenheetei hun be.
-
Gegee (December 19, 2015 4:59:49 pm )
Ur huuhdee gesen aguu hair iim mundag hunii huuhduud haana ch biye avaad yavah chadvartai saihan setgeltei mundag ger bul bn eruul saruul eleg buten yavbal hol yavnaa
-
Anonymous (December 19, 2015 5:14:39 pm )
Bayan anglid hog tuudeg humuus gudmand amidardarg oron gerguichuud olnooroo baidag .
-
Anonymous (December 19, 2015 5:26:43 pm )
Ажилтай болгож амжиргааг нь дэмжиж байгаа Номин д талархах хэрэгтэй улам нэмж ажилтнаа дэмжээрэй
-
zochin (December 19, 2015 8:19:59 pm )
Ingej amidraliin toloonii temtceliig yalj amidarch baigaa humuusdee uram hairlaarai tusalj demjeerei manaihaan ene bol jinhene yalalt amidral bugdeeree tuslaarai
-
teneruudy (December 19, 2015 10:41:19 pm )
Nomin mandtugai huuhduud nomin delguurt oroh lh durtai zahiralaa ene aild tyslan gedegt itgej bna
-
Zaya (December 19, 2015 11:35:45 pm )
Hariya horoo dyyrgiin ajiltanuud ymar ch sudalgaa byrtgel hiideggyi ni haragdaj bna, iim gazar ,nehzeld amidarch baigaa irgedee yaj byrtgedeg ym bol heden toot gej byrtgedeg ym bol. Yynees harahad ajlaa hiigeggyi gedeg ni oilgomjtoi. Negee olon niitiin baiguullaguud boloh. , Hyyhed, emegteichyydiin baiguullaguud ni haaguur ni yvj bna aa asuumaar bna,Harin ch sozializmiin yed byrtgel, sudalgaa mash sain bsisan ym shyy, barag l heniih or henjliin zagaan hereglel hedtei gedgiig ni sudalj gargah maygaar sudalgaa sain hiideg baisan gedgiig minii bie bieeree tuulsan hyn, za tegeed yyniig helehiin yldamd erhiin emneleg gej neg gazar bas sudalgaa geh hachin hariyzlagagyi zyil hiisentei taarlaa tetgevriin 2 hegshnii ,,hoerhon,, hynii byrtgeliig hoyulangiingii ni eregtei geed bichsen baigaa ymdaa, Bayngol dyyreg 5 horoonii erhiin emneleg. yYyynees harhad idoogiin hymyys ajildaa ymar hainga,hariuzlagagyi ni haragdaj bna.
20 Comments