antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2015 1 comment

“Жаст Ойл”, “Магнай трейд” компаниудыг торгохоор болжээ

нийтлэсэн Admin

justoil mtjustoil mtШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Тэрээр удаан үргэлжилсэн ШӨХТГ- ын нэхэмжлэлтэй “Жаст Ойл”, “Магнай трейд” компанид холбогдох гурван шатны шүүх хурал өнгөрсөн сард эцэслэж шийдвэрлэжээ. Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу тус газраас “Жаст ойл” компанийг 925.6 сая, “Магнай трейд” компани 2.1 тэрбум төгрөгөөр торгохоор болжээ. Мөн арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгааг ШӨХТГ-аас мэдэгдэж шүүхэд хандсан юм. Анхан шатны шүүхээс арилжааны банкуудыг хууль зөрчөөгүй гэж үзсэн. Уг хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх энэ сарын 23-нд болохоор товлогджээ.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын цэвэр усны хэрэглээ хангалтгүй байгааг судалж, сургуулиудыг ус цэвэршүүлэгчтэй болохыг шаардсан байна. Шалгалтын мөрөөр одоогийн байдлаар 674 ус цэвэршүүлэгчтэй байсан сургуулиуд 1031 болгож нэмэгдүүлжээ. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны хэрэглээ, төлбөрөө хянах боломжийг бүрдүүлсэн талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдээлсэн. Тодруулбал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани нийслэлийн хэмжээнд 671 цахилгаан щитийг өндрөөс буулгаж, 1.6 метрт байрлуулжээ. Тэрээр хэрэглэгчдэд үйлчилдэг төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт болон түүний зөрүүг бичиж хэрэглэгчийн хэрэглээний талаар мэдээллийг бүрэн өгдөг болсон гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зүрх судас (December 17, 2015 4:07:33 pm )

    Ли Эр Кан бүтээгдэхүүн нь судасны хатуурал нарийслаас шалтгаалах:
    – Тархины судасны хатуурал нарийсал
    – Зүрхний судасны хатуурал нарийсал
    – Даралт ба хуян
    – Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ. Мөн цус шингэлж, холестрин бууруулах үйлчилгээтэй.
    Курс нь \3 сар хэрэглэх\ 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

antalya rent a car