antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 16, 2015 5 comments

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад алдаа гаргавал газар нутгаа алдана

нийтлэсэн Admin

15ddbbdfa77af69ae04865e609a644b0

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум долларын санхүүгийн гэрээг Монголын Засгийн газар болон Рио-Тинто компани өчигдөр байгуулчихлаа.

Ингээд удтал хүлээлгэсэн далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны эхний хагасаас эхлүүлэхээр Оюутолгой компани бэлтгэл ажилдаа орсон байгаа ажээ. Нийтдээ 5-7 жил үргэлжлэх далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл 3000 гаруй хүн ажлын байраар хангагдана гэсэн тооцоо судалгааг урьдчилан гаргасан юм байна. Уг ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой гэжээ.

Ингэснээр хувь нийлүүлэгчдийн дунд үүсээд байсан маргаан, үл ойлголцол бүхэн эцэслэгдэж байгаа юм байна.

Тодруулбал энэ зээлийг дэлхийн 15 банкнаас авах юм. Тэгэхээр Оюутолгойг барьцаалан “ломбарданд” тавьсан гэсэн үг.

Өнөөгийн байдлаар дэлхий улс, орнуудын уул уурхайн төсөл хөтөлбөрүүд үндсэндээ зогссон байдалтай байгаа. Гэхдээ манай улсын Оюутолгойн төсөл ямартай ч зогсолтгүй үргэлжилсээр байгаа билээ. Тухайлбал өнгөрөгч есөн сарын байдлаар Оюутолгой манай улсын төсөвт 250 сая ам.долларыг татвар болгож оруулсан байна.

Мөн 800 сая ам.долларын бэлтгэл ажил хийгдэж дотоодын эдийн засагт зарцуулагдсан аж.

Гэхдээ далд уурхайн бүтээн байгуулалт гэдэг нь асар их зээл учир бид өрөнд унахгүйгээр, ажиллах л хэрэгтэй байгаа. Хэрэв өрнөөс гарч дийлэхгүй нөхцөл үүсвэл өрийн хямралд орсон дэлхийн улсуудын тоонд орох эрсдэл бас бий.

Шинжээчдийн дүгнэлтээс харахад ДНБ-ий 30 хувиас давсан, Гадаад худалдааны алдагдал нь ДНБ-ий 5 хувиас давсан, Өрийн эргэн төлөлтийн хэмжээ нь төсвийн орлогын 10 хувиас давсан байвал аюуйлтай аж.

Мөн дэлхийн “Jubilee Debt Campaign”-ын шинжээчдийн тодорхойлолтоос харахад “Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг хичээж байгаа. Байгалийн их баялагтай учир тэд ойрын жилүүдэд 1 тэрбум доллар орчмыг зээлэхээр төлөвлөсөн байна. Гэвч тэдний үндэсний валют болох төгрөгийн ханш эрчимтэй унаж байгаа. Хэрвээ өмнөх жилүүдэд тохиосон эдийн засгийн өсөлтийн үе төгсгөл болж байгаа бол энэ нь хүнд цохилт болно гэжээ”

Зах зээлийн нийгэмд өр тавьж, зохистой зөв зарцуулвал хөлжих, баяжих боломжтой хэмээн өнгөрсөн хугацаанд манайхан нэлээд зүтгэсэн байдаг. Үүний нэгэн адил улс маань ч өр тавьж “томрох төлөвлөгөө” боловсруулан ийнхүү зээл авсаар байгаа юм. 1.5 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хугацаа хаяанд иржээ.

Үүнээс гадна манай улс Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулалт хийсэн хоёр тэрбум 80 сая ам.долларын зээлийн өр буй болжээ. Мөн 30 тэрбум иенийн зээлийг ч орхиж болохгүй. Тодруулбал,Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг 5.75 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээлсэн бөгөөд 2017 оны гуравдугаар сард эргэн төлөх юм.

“Чингис бонд”-ынх 2018 оны нэгдүгээр сард эхний 500 сая ам.долларын зээлийн өрийг төлж эхлэнэ.Харин нэг тэрбумынх нь 2022 оны арванхоёрдугаар сард төлөгдөх гэнэ. Үүний дараа Самурай бондын төлөлт орж ирэх бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөхөөр гэрээ хийжээ.

Ингэхээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимтэй ажиллуулж, өндөр ашиг хүртэн, ажлын байр олноор бие болгож, цаашлаад үүгээр дамжуулан эдийн засгаа сэргээхээс өөр сонголт үгүй болжээ гэсэн үг. Тиймдээ ч далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд хазгай гишгэх эрх алга. Хэрвээ харилцан тохиролцсон ёсоор өөрт болоод, Рио-Тинтод ашигтайгаар ажиллаж, эр орныхоо эдийн засгийг сэргээж чадахгүйд хүрвэл асар их өрийг төлж дийлэхгүй, цаашлаад газар нутгаа алдана.

Н.Ганаа

Доргио.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ИРГЭН (December 16, 2015 3:51:52 pm )

    ОРОСУУД ТАНК ӨГСӨН ХАМГААЛНА ДАА

  • ok (December 16, 2015 6:41:42 pm )

    Za naad teneg umaa bichhee boli eh oron eh oron geseer naad eh oron chini jinhen sogdloo ajliig ni hiilgee

  • шонхор (December 16, 2015 9:21:39 pm )

    Дандаа амны бэлэггүй юм бичиж бусдын тархи угаа чамаас дандаа доогуур сэтгэнэ гэж юу байдгийн

  • Хөх чоно (December 17, 2015 12:04:12 pm )

    Энэ нийтлэлийг уншаад сайн ойлгохгүй байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хийхээр монголын засгийн газар, Рио Тинто хоёр 4,4 тэрбум долларын санхүүгийн гэрээ хийлээ гэжээ. Тэгсэнээ энэ мөнгийг дэлхийн 15 банкнаас зээлнэ ч гэх шиг. Энэ 4,4 тэрбум доллар чинь манай засгийн газрын төлөх ёстой мөнгө юм уу? Хоёр тал хамтарч тийм хөрөнгө оруулах ёстой юм уу?-ойлгомжгүй байна. Ер нь өнөөгийн байдлаар Оюу толгойд Рио Тинто
    хичнээн хөрөнгө оруулчихаад, манай засгийн газар хэдийг оруулчихаад одоо энэ 4,4 тэрбумыг ямар үндэслэлээр ярьж байгааг нь ойлгомоор байна. Би эдийн засагч хүн биш болохоор юу ч ойлгохгүй байж болно. Гэхдээ манай засгийн газар 34 %-ийг эзэмшдэг юм бол, хөрөнгө оруулалтын ч 34%-ийг хариуцах биз. Хайгуулд зарцуулсан мөнгө хичнээн их бага байсан нь уурхай байгуулахтай огт хамаагүй тусдаа асуудал байх болов уу? Ер нь энэ Оюу толгойн талаар хоёр тал хэн хэн нь хэзээ хичнээн хөрөнгө оруулсан, ямар хариуцлага хүлээж байгаа талаар цөөхөн хэдэн тоо баримтаар ойлгомжтой мэдээлэл өгч чадахгүй байх шиг бодогдоно. Би буруу ярьж байж магадгүй. 3000 ажлын байр гарч ирнэ гэжээ. Гэхдээ үүнээс хичнээн нь монголчууд байж чадах вэ?-гэдэг нь л чухал. Жилд дунджаар 1,2 тэрбум доллар орж ирнэ гэдэгт баясах хэрэггүй. Тэр чинь далд уурхайн бүтээн байгуулалтад тооцоологдсон мөнгө. Уурхайн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг бид бүгдийг нь гаднаас л худалдаж авах байх. Тэгэхээр тэр мөнгө гадагшаа л урсана. Хамаг мөнгө нь үүнд л зарцуулагдах байх. Нөгөө 3000 ажилчидын жилийн цалинд ч овоо мөнгө хэрэгтэй. Товчхондоо тэр 1,2 тэрбум чинь Оюу толгойд л зарцуулагдах ёстой. Харин манай хулгайч улс төрчид энэ мөнгөнөөс хэдийг нь хулгайлж ард түмэндээ гай болох бол доо гэж л санаа зовох юм. Хэцүү ч юм даа. Худалч, хулгайч төртэй болохоор, мөнгө орж ирэх тоолонд л бидний амьдрал улам муудах мэт бодох боллоо…

  • Gegee (December 18, 2015 12:47:14 pm )

    Oyutgoigoo ashiglahn zuvuu hamgiin goln uls oron ard tumendee ashig tustai bh heregtei hen negen iluu harj biluu dolooson hulgaichdad zavshuulahvii gej sanaa zovoh yum da mongol humuus shig amni hishigtei ard tumen hovor shu bolnoo

antalya rent a car