antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 16, 2015 5 comments

Баруун, зүүн хязгаарт шатахууны үнэ буурлаа

нийтлэсэн Admin

6

Д.ОЮУНЧИМЭГ

Тог тог тог… хаалга тогшино. Гэрийн эзэгтэй “Хэн бэ” гэхэд “150-220 төгрөгөөр буурсан шатахууны үнэ байна” гэв. Ийнхүү айл, өрх бүрт шатахууны үнэ буурсан нь шинэ оны бэлэг боллоо. Баруун хязгаараас эхэлсэн ажил зүүн аймагт үргэлжилсэн нь энэ. Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажилласны дүнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт шатахууны үнэ төвийн бүстэй ойролцоо төвшинд хүрсэн юм. Ийнхүү шатахууны үнэ буурахад голлон нөлөөлсөн хүчин зүйлс бий. Тухайлбал, онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсээр ялгавартай тогтоохоор болсон. Мөн шатахуун импортлогчидтой хийсэн хэлэлцээ амжилттай болсны үр дүн хэмээн албаныхан онцолж байна.

Дорнод аймгийн иргэн Д.Цэрэндэжид оросоос бараа импортлон наймаа эрхэлдэг байна. Тэрээр өнгөрсөн баасан гаригт наймаандаа явах байснаа шатахууны үнэ буурах сургаар ням гаригийг хүлээснээ бидэнд ярьж байв. Энэ мэтчилэн хот, хөдөө, хаа нэг тийшээ ажил амжуулахаар зэхэж байсан хүмүүс үнийн бууралтыг хүлээсэн бололтой. Гэхдээ хүлээлт талаар болсонгүй.

7Г.Өлзийбүрэн: ШАТАХУУН ИМПОРТ­ЛОГЧИД­ТОЙГОО БАГ БОЛЖ АЖИЛЛАСАН

Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгчагентлаг, Газрын тосны газрын даргаГ.Өлзийбүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. 

Алслагдсан бүс нутгийн шатахууны үнийгбаруун хязгаараас эхлэн буулгалаа. Үүнийгхэрэгжүүлэхэд ямар тактик баримталжажилласан бэ?

-Шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд нэлээд амаргүй даваа давсан. Хоёр жилийн өмнө дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ нэг баррель нь 100 гаруй ам.доллар болсон. Мөн манай улсад валютын ханш огцом өсч, эдийн засгийн хүндрэл үүссэн үед чөлөөт зах зээлийн зарчмаар явсан бол шатахууны үнэ 2000 хол давах байсан нь бодит үнэн. Гэхдээ бид шатахуун импортлогчиддоо хөнгөлөлттэй зээл өгч, валютын форвард хэлцлүүдийг амжилттай хийсэн юм. Түүнчлэн гадна талын эх үүсвэрүүдтэйгээ баг болж ажилласны дүнд 300-400 ам.доллараар хямдруулан, дэлхийн зах зээлийн үнээр авч эхэлсэн. Мэдээж үүнд нөлөөлсөн хүчин зүйл бий. Тухайлбал, манай улсын газрын тосны олборлолтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Мөн хайгуулын ажил эрчимжсэн нь бодитой нөлөө үзүүлж, тостой байхын давуу талыг ашиглан гэрээний нөхцлөө сайжруулан, сайн хэлэлцээ хийсэн. Өнгөрсөн жил бид Роснефть компанитай таван жилийн гэрээ хийж тус компаниас авах шатахууны үнийг олон улсын төвшинтэй ижил хэмжээнд байхаар тусгаж чадсан.

Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр бууж байгаа. Энэ хүрээнд аймгуудын шатахууны үнийг бууруулжбайна гэж ойлгож болох уу?

-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа боломжийг ашиглан дотоодод үнийн болон татварын зохицуулалт хийсэн. Ингэснээр оны эхнээс онцгой албан татварыг бүтнээр нь авч эхэлсэн. Түүнчлэн бусад хөнгөлөлтийг больсон юм. Тэгэхээр эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед жижиглэнгийн үнийг бууруулахгүйгээр татвараа авах нь зүйтэй гэж үзсэн хэрэг. Харин боломжийг баруун, зүүн бүсийн алслагдсан нутгийн шатахууны үнийг бууруулахад чиглүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг Засгийн газраас гарган хэрэгжүүлж байна. Баруун, зүүн хязгаар аймгийн шатахууны үнэ төвийн бүстэй ойролцоо төвшинд аваачих ажил амжилттай боллоо. Мэдээж өөр хийх олон ажил бий. Тухайлбал, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумдын шатахууны үнийг бууруулахад анхаарлаа хандуулж байна.

Хязгаар нутагт шатахууны үнийг бууруулах шийдвэрийг нефть импортлогч компаниуд хэрхэн хүлээжавсан бэ?

-Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэйгээ бид баг болж ажиллаж чадсан. Хамгийн гол нь гадаад зах зээл дээрх нөхцөл байдлыг өөрчлөхөд гол нөлөө үзүүлсэн. Мэдээж дотоод талдаа өрсөлдөөн байх учиртай. Тиймээс зах зээлийн зарчмаар бизнесээ хийх ёстой. Гэхдээ импортлогч компаниуд маань нийгмийн хариуцлагаа үүрч энэхүү шийдвэрийг гаргасан. Үнэхээр тус компаниуд санаачлага гаргаж ажилласанд талархаж байна. Тэгэхээр аль ч салбарынхан нэг цонхны бодлогоор баг болон хамтарч ажиллавал дорвитой үр дүнд хүрч болдог гэдгийг харууллаа. Мөн манай улсын газрын тосны олборлолт өсч байна.

Газрын тосны олборлолт өсөхийн хэрээр гадаад талдаа нөлөөлөл нь нэмэгдэх үү. Магадгүй шатахууныүнэ буурахад голлох нөлөөг үзүүлэх болов уу?

-Энэ жилийн тухайд 1.1 сая тонн газрын тос олборлож мөн хэмжээний нефть гаднаас худалдаж авна. Тэгэхээр олборлолт, импорт хоёр тэнцэж байгаа юм. Ирэх жилээс тосны олборлолтын хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс нефть боловсруулах түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй болж байгаа учраас боловсруулах үйлдвэрийн асуудлыг ярих болно. Ингэснээр дотооддоо боловсруулах үйлдвэрээ барьж, дараа, дараагийн зохицуулалтыг хийх бүрэн бололцоотой. Өөрөөр хэлбэл, гадаад талын зах зээлийн нөлөөлөлд автахгүй байх боломж бүрдэж байгаа юм. Энэ удаагийн шатахууны үнийн бууралт нь айл өрхийн орлогын 5-15 хувьтай дүйцэнэ. Жишээлбэл, 100 мянган төгрөгийн 5000-15000 төгрөг хэмнэгдэж байна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • гггг (December 16, 2015 9:43:05 am )

    малууд монополь нийслэлд шатахуун хядрах ёстой чи юу хийсэн бэ дэлхий дээр үнэ оо зааж байхад хэдхэн импортлогч компани энэ хяралын үед ард түмнээ шулж байна би оруулж ирмээр байна хямдарсан үнээр нь өгнө та нар монголоо гэх сэтгэл монгол хүнээ хайрлах энэрэнгүй сэтгэү хаачив аа мөнгөнд сохорсон монгол мөнгөтэй хүн нь мөнгө одоо л эх орныхоо ард иргэдийнхээ төлөө зарцуулж буян болох хэрэгтэй та нар авсандаа наад мөнгөө аваад орохгүй гадаадын банкинд нуусан мөнгө чинь чамайг үхэхэд цаас болоод гадны олз болно. тэрний оронд буян үйлдэж байгаад нүцгэн буцсан дээр

  • g (December 16, 2015 9:48:41 am )

    hubsguld AI-92 1940-tei hetsuu baina aa

  • Зочин (December 16, 2015 11:40:57 am )

    Дэлхий дахинд нефтийн үнэ 30долларт хүрээд урьд өмнө байгаагүй хамгийн доод цэгтээ тулаад байхад Монголд үнээ яасан буулгадаггүй юм бэ? Ханаж цадах болоогүй юу Сайханбалаг аа? Юманд хязгаар гэж бий, цаад хэдэн импортлогчдынхоо гарт орохоо болиод ард иргэдийнхээ талд ядаж ганц удаа үнээ буулгах үйлдэл хийвэл дараагийн сонгуульд харин баараггүй гарна даа ЕС гуай.

  • зочин (December 16, 2015 1:44:12 pm )

    Дэлхий даяараа үнэ нь унаад байгаа нефтийг ганцхан Монголд өндөр үнээр хэрэглээд байгаа нь ямар хүмүүс ямар ард түмнээ дэлхийн тавцанд харуулж байнашдээ.Монгол бол ченж улс.Төр засгын бодлог нь хүртэл ченж.За тэгээд албан тушаал сандал ширээ бол саарал ордондоо багдахгүй эрээ цээрээ алдсан ченж.Сүүлдээ Монгол хүний амь ченжид орсон нь нотлогдож байх шив.Энэ бузар хуурамч ардчилалаас салахсан таминь.

  • ZOCHIN (December 16, 2015 3:09:04 pm )

    LALAR MINI BITGII SHOUD ARD TUMENIIG TENEG GEJ BODOJ BNA UU

antalya rent a car